| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/37 |
| Огноо | 2016-02-18 |
| Зүйл хэсэг | 111.1., |
| Улсын яллагч | Б.Болд |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2016/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг
Улсын яллагч Б.Болд Хохирогч М.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж
Шүүгдэгч Э.У нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Э.У-д холбогдох эрүүгийн *********дугаар хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Э.У нь 2015 оны 07 сарын сүүлээр Засгийн газрын 1111 төвд хуурамч нэр, регистр, нэрээр болон бүртгэлгүй “юнител” дугаараар ******** мэргэжилтэн М.Б нь тус хэлтсээс олгодог төсөлд хамруулан өгч, төслийг чинь 30.000 төгрөгөөр бичиж өгнө гээд мөнгийг минь авсан боловч одоо болтол шийдэж өгөхгүй байгаад гомдолтой байна. Энэ талаар тус хэлтсийн хяналтын мэргэжилтэнд нь хандсан боловч дорвитой хариу өгөөгүй бөгөөд хөдөлмөрийн хэлтсийн ажилчид төрийн ажлыг хийхгуй, иргэддээ төрийн үйлчилгээг хүргэхгүй байгаа нь иргэдэд их хүндрэлтэй байна. Иймд энэ асуудлыг холбогдох газарт нь уламжилж арга хэмжээ авч өгнө үү” гэж Хөвсгөл аймгийн ******хэлтсийн мэргэжилтэн М.Б нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор худал мэдээлэл өгч гүтгэх гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжпэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Шүүгдэгч Э.У нь 2015 оны 07 сарын сүүлээр Засгийн газрын 1111 утсанд хуурамч регистр, нэрээр болон бүртгэлгүй ******** дугаараар Хөвсгөл аймгийн ********мэргэжпийн баримжаа чиг олгох, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн М.Б “Хөвсгөл ******* хэлтсийн аймгийн мэргэжилтэн М.Б нь тус хэлтсээс олгодог төсөлд хамруулж өгч, төслийг чинь 30.000 төгрөгөөр бичиж өгнө гээд мөнгийг минь авсан боловч одоо болтол шийдэж өгөхгүй байгаад гомдолтой байна. Энэ талаар хяналтын мэргэжилтэнд нь хандсан боловч дорвитой хариу өгөөгүй. Тус ******ажилчид төрийн ажлыг хийхгүй, иргэддээ төрийн үйлчилгээг хүргэхгүй байгаа нь иргэдэд их хүндрэлтэй байна. Иймд энэ асуудлыг холбогдох газарт нь уламжилж арга хэмжээ авч өгнө үү” гэж нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Э.Угийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2013 оны эхээр Х.М ажпын байр зарлагдахаар нь би төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцээд 2013 оны 05 сараас тус хэлтэст ******ажилд орсон юм. Намайг тус ажилд орохоос өмнө өмнө буюу 2013 оны 03 сарын үед М.Б “ажил мэргэжпийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх мэргэжилтэн”-ээр орсон байсан. Тэр цагаас М.Б бид хоёр танилцаад найз нөхдийн харьцаатай болсон. Би Засгийн газрын 1111 утсанд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш буюу улсын баярын дараахан М.Бийн талаар утсаар ярьсан нь үнэн бөгөөд тэр үед би захын “АНУ” худалдаа үйлчилгээний төвөөс 3.000 төгрөгөөр юнителийн шинэ дугаар аваад тэр дугаараар Засгийн газрын 1111 утсанд мэдээлэл өгөөд тэр ярьсан дугаараа ганцхан ашиглаад гудамжинд хаясан. Тэр үед надтай хамт хүн яваагүй болохоор өөр хүн энэ талаар мэдэхгүй мөн би тэр дугаараа хэд гэсэн дугаар байсныг сайн санахгүй байна.
Яагаад ингэж ярих болсон гэхээр ер нь манай ажил танил талаараа явагдаад байгаа шиг надад санагддаг. Үуний нэг жишээ ажпын байрны шаардлага хангахгүй мэргэжпийн бус хүмүүсийг аймагт ажиллуулаад байгаа мөртлөө тухайн ажилд тохирох мэргэжилтэй, ажлын байрны шаардлага хангаж байгаа хүмүүс хөдөө суманд одоо ажиллаж байгаа. Энэ бол зөвхөн манай хэлтсийн дарга А.Н-ын үзэмжээр шийдэгдсэн асуудал 2013, 2014 онд манай байгууллагад аудит болон өөр газраас шалгалт ирсэн боловч энэ асуудлыг хөндөж шалгаагүй. Тиймээс би Засгийн газрын 1111 утсанд У.Г гэх хүний нэрээр М.Б талаар худал мэдээлэл өгсөн. Ингэснээр манай байгууллагад шалгалт ирээд давхар ажлын байрны асуудлыг шалгах байх гэж бодож Засгийн газрын 1111 төвд хандсан юм. Манай ажил дээр У.Г гэж тарган шар эгч төсөлд хамрагдах гээд хамрагдаж чадахгүй яваад байдаг байсан. Утсаар ярих үед тэр эгчийн нэр санаанд орсон гэх мэдүүлэг /хх-ийн 30-32, 35-36 дугаар хуудас /
Хохирогч М.Бийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "... 2015 оны 07 сарын дундуур ээлжийн амралтаа аваад 2015 оны 08 сарын 05-нд ажилдаа орсон. 2015 оны 07 сарын үед намайг ээлжийн амралттай байх хугацаанд У.Г /****** / нэрээр, *****гэсэн дугаараас Засгийн газрын 1111 гэсэн утсанд “Хөвсгөл аймгийн мэргэжилтэн М.Б нь тус хэлтсээс олгодог төсөлд хамруулж өгч төслийг чинь 30.000 төгрөгөөр бичиж өгнө гээд мөнгийг минь авсан боловч одоо болтол шийдэж өгөхгүй байгаад гомдолтой байна. Энэ талаар хяналтын мэргэжилтэнд хандсан боловч дорвитой хариу өгөхгүй байна. Тус хэлтсийн ажилчид төрийн ажлыг хийхгүй иргэд дээ төрийн үйлчилгээг хүргэхгүй байгаа нь иргэдэд их хүндрэлтэй байна. Иймд энэ асуудлыг холбогдох газарт нь уламжилж арга хэмжээ авч өгнө үү” гэж ярьсан байсан. Ингэж гомдол гаргасанг би 2015 оны 08 сарын эхээр ажилд ороод мэдсэн. Энэ ярьсан асуудлыг Засгийн газрын 1111 төвөөс шууд хөдөлмөрийн яам руу өгсөн байсан. ********энэ асуудлыг манай хэлтсийн Ж.Ж даргад мэдэгдсэн байсан. Манай хэлтэс дотроо 3 хүний бүрэлдэхүүнтэй ёс зүйн хороо энэ асуудлыг шалгасан боловч 1111 утсанд өгсөн У.Г гэсэн нэр, ******** / гэсэн регистрийн дугаартай хүн байхгүй. Тэгээд ярьсан ****** дугаар нь холбогдох боломжгүй байсан болохоор манай байгууллагаас энэ асуудлыг худал мэдээлэл байна гэж Хөдөлмөрийн яаманд хариу өгсөн. Тухайн үед миний ажлын шугамаар харьцаж байсан хүмүүс дотор У.Г гэсэн нэртэй, /******* / гэсэн регистрийн дугаартай хүн байгаагүй. Тэгээд би 2015 оны 08 сарын үед байх Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “У.Гийг эрэн сурвалжилж өгнө үү” гэсэн өргөдөл гаргасан. Үүний дагуу 2015.09.02-нд Шүүхийн шийдвэр гарч энэ У.Г гэх хүнийг эрэн сурвалжилах шийдвэр гаргаж Тахарын албан хүргуүлсэн. Тэрнээс хойш Тахарын алба энэ хунийг эрэн сурвалжилж байгаад сая 2015 оны 12 сард энэ хүнийг олж тогтоосон. 1111 утсанд миний талаар ярьсан хүн У.Г биш Э.Э овогтой У.А гэдэг хүн байсныг Тахарын алба тогтоож надад мэдэгдсэн юм. Э.У нь одоо Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн хийдэг юм.
У.А бид хоёрын дунд хувийн болон ажил төрлийн хэрүүл маргаан болж байгаагүй. Урд өмнө ч гэсэн өш хонзон, өр авлага байгаагүй. Э.У өөрөө хөдөө ажилладаг болохоор Мөрөн орж ирье гэсэн бодолтой байдаг, шилжих хүсэлтэй ч гэсэн даргад гаргаж байсан юм билээ. Намайг гүтгэж ажлаас халуулаад өөрөө Мөрөнд орж ирье гэсэн бодолтой байсан юм болов уу гэж бодож байна. Би У.Я сэтгэл санааны хохирол 16.540.000 төгрөгийг нэхэмжилж байна.Энэ нэхэмжилж буй төгрөг нь миний Хөдөлмөрийн хэлтэст орсноор хойш 3 жилийн хугацаанд авсан цалин бөгөөд намайг гүтгэснээр миний 3 жилийн ажлыг үнэгүйдүүлсэн, гэх мэдүүлэг/хх-ийн 23-27 дугаар хуудас/,
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 840 дугаар шийдвэр, 2015 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 1/64 дугаар албан бичиг /хх-ийн 11-14 дүгээр хуудас/, Наймдугаар тойргийн Тахарын албаны 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/423 дугаар албан бичиг /хх-ийн 15 дугаар хуудас/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 13 цаг 59 минутанд Засгийн газрын 1111 утас руу ярьсан гэх ярианы бичлэгийг хуулбарласан СБ /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Э.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасан хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тарааж гүтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан "хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй" үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.У нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв. /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Хохирлын талаар: Хохирогч М.Б нь сэтгэл санааны хохирол болох
16.540.000 төгрөгийг шүугдэгчээс нэхэмжилж байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Э.Уг бусдад төлөх төлбөргүй үзэв.
Харин хохирогч М.Б нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжилж болохыг дурдав.
Эрүүгийн ******** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СЭ /ярианы бичлэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхийг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгаж, мөн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.У-г хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тарааж гүтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Э.Уд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
З.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн ******** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг / СЭ / ярианы бичлэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхийг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.
4. Эрүүгийн ********* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжилж болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийгтүдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-д урьд авсан оршин ч суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингуй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР