Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 146/ШШ2017/00225

 
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Өлзийт сум 3 дугаар баг, Яргайт гэх газар оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй, 60 настай, Боржигон овгийн Цэнд-Аюушийн Нацагпэрэнлэй /РД:ЙЭ57022116/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Нацагпэрэнлэй шүүхэд гаргасан хүсэлтэдээ: ...Ц.Нацагпэрэнлэй миний бие Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Мөн 1981 оны 02 дугаар сараас 1982 оны 08 дугаар сарын 30-ынг хүртэл Өвөрхангай аймгийн бараа баазад ажиллаж байсан хугацаа ажилласан жилд тооцохгүй болж тэтгэвэрт орж чадахгүй болоод байна. Иймд миний Өвөрхангай аймгийн Өлзийт суманд малчнаар ба бөөний бараа баазад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Нацагпэрэнлэй нь Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ц.Нацагпэрэнлэй нь

- 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 30-ныг өдрийг хүртэлх хугацаан Өвөрхангай аймгийн Бөөний бараа баазад,

- 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №532, 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №2276 дугаартай Архивын лавлагаанууд, гэрч М.Эрдэнэтунгалаг, С.Гэлэнхүү нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт ирүүлсэн байх тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ц.Нацагпэрэнлэйн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овгийн Цэнд-Аюушийн Нацагпэрэнлэйг

- 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 30-ныг өдрийг хүртэлх хугацаан Өвөрхангай аймгийн Бөөний бараа баазад,

- 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Оч нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН