| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/38 |
| Огноо | 2016-02-22 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2016/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Р.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Хар сээр овогт Р.П –д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Р.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан "бусдын эд хөрөнгийг хулгайлах" гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжпэн судлаад шүүгдэгч Р.П нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-р багт байрлах Бараан захын "********" худалдаа үйлчилгээний төв дэх "Жи-Мобайл"-ын салбараас иргэн Д.Г-ийн эзэмшлийн С-54 маркийн гар утсыг хулгайлан авч 280 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
шүүгдэгч Р.П-ийн хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 01-р сарын 14-ний өдөр зах дээр хоёр залуутай тааралдаад **********дэлгүүрийн ард 2 шил ^ архи хувааж уусан. Тэгээд *******дэлгүүрт ороод Г.А гэдэг хүний гар утсыг авчихсан байсан. Би согтуу байсан болохоор мэдэх зүйл алга байна. Бичлэгийг харахад яалт ч үгүй тэр утсыг авчихаж, харин гараад утсыг хэнд өгснөө мэдэхгүй байна. Зах руу ороод 10 000 төгрөгөөр зарсан юм шиг байна лээ. Би гэртээ 1 кг махтай очсон байсан. Очихдоо таксидаж очсон байсан. Би махны хүмүүст өгсөн байх гэж бодоод асуусан чинь хэлэх хүн байхгүй юм билээ. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх,
Хохирогч Д.Г-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: Ажлын ширээн дээрээ тавьсан байсан өөрийхөө гар утсаа алдсанаа мэдээд хайж байхад ширээний урд зогсож байсан цагаан малгайтай хар куртиктэй согтуу эрэгтэй хүн гараад явчихсан. Тэгэхээр нь камерын бичлэг шүүж үзэхэд тэр хүн миний утсыг аваад гарсан бичлэг харагдаж байсан. Р.П надад учруулсан хохирлоо ******** барагдуулж бид хоёр эвлэрсэн тул ямар нэгэн гомдол санал байхгүй гэх /хх-ийн 8-10-р хуудас/ мэдүүл гүүд,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 23 дугаар хуудас/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 25-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Р.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэсэн хэдий ч хохирогч Д.Г.А нь шүүгдэгч Р.П-той сайн дураараа эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын байгуулсан нотариатаар батлуулсан эвлэрлийн гэрээ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, нөгөө талаар шүүгдэгч Р.П нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн /хх-ийн 24-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан үндэслэлээр шүүгдэгч Р.П-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүгдэгч, хохирогч нар нь эвлэрлийн гэрээ байгуулсан хэдий ч шүүгдэгч Р.П нь хохирогч Д.Г.А-д гэмт хэргийн улмаас учруулсан 280 000 төгрөгийн хохирлоос 180 000 төгрөг төлж, үлдэх 100 000 төгрөгийг төлөөгүй болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, эвлэрлийн гэрээний агуулга зэргээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Д.Г.А нь 100 000 төгрөгийг төлүүлэхээс татгалзсан баримт хэрэгт авагдаагүй байх тул 100 000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зуйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1.Шүүгдэгч Р.П-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Р.П-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Р.П-оос 100 000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р багийн 15-2-24 тоотод оршин суух Д.Г.А-д олгосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.П-д урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Р.П, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ