Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2018/00921

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 01 өдөр Дугаар 142/ШШ2018/00921 Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо,

Хариуцагчийн төлөөлөгч: ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга бөгөөд холбооны даргын үүрэг гүйцэтгэгч *******т холбогдох

******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын Үйлдвэрчний эвлэлийн дарга П.*******ийг огцруулах тухай гэх тогтоолыг хүчингүй болохыг нь тогтоолгох, эрх сэргээлгэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэр буюу Гүйцэтгэх зөвлөлийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тус холбооны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь ажил олгогч ******* ХХК-тай 2018 оноос 2020 онд мөрдөх Хамтын гэрээг шинэчлэн байгуулахаар хэлцэл хийж эхлээд, энэ ажлын хүрээнд талуудад үл ойлголцол удаа дараа үүсч байсан ба ******* ХХК-ийн удирдлагын зүгээс өгсөн чиглэлийн дагуу Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөллийн удирдлагыг солих хууль бус ажиллагаа хэрэгжиж намайг хууль бусаар албан тушаалаас огцруулсан нэрийдлээр ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хэвийн үйл ажиллагааг саатуулж, Үйлдвэрчний эвлэлийн олон мянган гишүүдийн эрх ашгийг зөрчиж байна. ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааныг тэргүүлэгч гишүүн ******* нь ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийг зөрчин ганцаараа шийдвэр гарган удирдаж Үйлдвэрчний эвлэлийн дарга П.*******ийг огцруулах тухай шийдвэр гаргаж, гаргасан шийдвэр нь гишүүдийн гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажуулалгүйгээр ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын албан өрөөг эвдэн орж, П.*******ийг үйлдвэрийн бүс болон албан өрөөнд нь нэвтрүүлэхгүй байх талаар *******ийн удирдлагуудаас Гэрээт Цагдаагийн тасагт чиглэл өгүүлж, Үйлдвэрчний эвлэлийн холбооны гэрчилгээ болон бусад бичиг баримтыг Улсын бүртгэлийн хэлтсээс дахин гаргуулахаар хүсэлт тавих зэргээр хууль бус ажиллагаа явуулж байгаа тул энэ бүх шийдвэр болон хууль бус үйл ажиллагааг хууль бус болохыг нь тогтоолгож, миний эрхийг сэргэээж өгнө үү гэжээ.

 

 

Нэхэмжлэгч П.******* 2018 оны 07 сарын 23-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тус холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын тогтоол гэх шийдвэрийг хүчингүй болгуулах, П.*******ийг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 6140000 төгрөгийг мөн холбооноос гаргуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байна. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 06 сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2018 оны 05 сарын 22-ны өдрийн тус холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын тогтоол гэх шийдвэрийг хүчингүй болгуулах, П.*******ийг ажил албан тушаалд нь эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цалин 6140000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч П.******* 2018 оны 08 дугаар сарын 02-ны нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлдээ: ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 54 дугаар тогтоолоор Гүйцэтгэх зөвлөлийн хурлыг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хуралдуулж дараах асуудлыг хэлэлцэхээр товлосон юм.Үүнд:

1.Бүтэц зохион байгуулалтын асуудал

2.ҮЭ-ИЙН холбооны даргын мэдээлэл

3.Хянан шалгах зөвлөлийн мэдээлэл

4.Санхүүгийн мэдээлэл

5.Тэмцлийн арга хэмжээг ажил хаялтаар үргэлжлүүлэх эсэхэд шийдвэр гаргах

Гэтэл Гүйцэтгэх зөвлөлийн хурал эхлэхэд зөвлөлийн гишүүн Н.Эрдэнэбат гэнэт ҮЭ-ийн холбооны дарга П.*******ийг огцруулах асуудлыг хэлэлцэх асуудалд нэмж оруулья гэснээр санал хурааж хуралд хэлэлцэхээр болсон. Тэгээд хэлэлцэх асуудлуудын хамгийн сүүлд олонхи нь намайг ҮЭ-ийн холбооны даргын албан тушаалаас огцруулах санал өгсөн гээд Гүйцэтгэх зөвлөлийн хурлын 07 дугаар тогтоолоор намайг ҮЭ-ийн холбооны даргын үүрэгт ажлаас огцруулсан юм. Гүйцэтгэх зөвлөлийн хурлын дээрхи шийдвэр нь ******* ХХК-ИЙН ҮЭ-ийн Холбооны дүрмийн 16.1.14 дүгээр заалтыг зөрчсөн юм. Өөрөөр хэлбэл ҮЭ-ийн холбооны даргыг огцруулахаар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь бичгээр шаардлага гаргасан бол эсвэл гишүүн байгууллагуудын гуравны хоёроос доошгүй нь бичгээр шаардсан тохиолдолд огцлуулах тухай дүрмийн дээрхи заалтыг зөрчсөн юм. ******* ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга П.******* намайг огцруулахаар хэн ч бичгээр шаардлага гаргаагүй юм.

Иймд ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэр буюу Гүйцэтгэх зөвлөлийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгож намайг тус холбооны даргын албан тушаалд эргүүлэн тогтоож өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны хуралд тус холбооны эрх барих байгууллага Бага хурлаас сонгогдсон гишүүд оролцсоны нэг нь ******* би мөн болно. Гүйцэтгэх зөвлөлийн хуралд бүрэн эрх бүхий 54 гишүүнээс 47 нь ирж ирц хүрэлцэн хуралдсан. Гүйцэтгэх зөвлөлд холбоонд гишүүнчлэлтэй 31 ҮЭ-ийн анхан шатны хорооны төлөөлөл, мөн гишүүдийн төлөөлөл багтдаг бөгөөд гишүүн байгууллагаар буюу Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн хороо гэсэн хуулийн этгээдийн эрх, үүргээр асуудал шийдэгдээгүй. Гүйцэтгэх зөвлөлийн хуралд зөвлөлийн гишүүнээр Бага хурлаас сонгогдсон ******* миний бие 47 гишүүнтэй дүрмийн хүрээнд адил тэнцүү эрх үүрэгтэй байж, санал хураалтад нэг саналын эрхтэй оролцсон, Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга гэдгээр ямар нэгэн давуу эрх эдэлж, асуудал шийдсэн явдал байхгүй тул Баяжуулах үйлдвэрийн ҮЭ-ийн хороо түүнийг төлөөлөх эрхтэй хорооны дарга ******* би нэхэмжлэлд дурьдсан асуудалд хариуцагч биш болно. Иймд ҮЭ-ийн Холбооны дүрмийн хүрээнд үүссэн Холбооны даргын эрхээ сэргээлгэх асуудалд миний бие хариуцагч байх үндэслэл, боломжгүйг тайлбарлаж байна. П.*******ийг ******* ХХК-ийн Үйлдвэрчний Холбооны даргаас огцруулсан асуудал нь Холбооны дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.14 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь Холбооны дүрмийн дагуу Холбооны Бага хурлын чөлөөт цагт эрх барих байгууллага Гүйцэтгэх зөвлөлийн эрх хэмжээг дүрмийн 15, 16 дугаар зүйлээр зохицуулсан ба уг дүрмийн 15.2-т заасан Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон Зөвлөлийн гишүүн нь Гүйцэтгэх зөвлөлийн хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал гаргах, уг саналыг хуралд оролцсон Зөвлөлийн гишүүдийн олонхи нь дэмжин хэлэлцэхийг тус Холбооны дүрэм, жишиг болгон баримтлах МҮЭ-ийн Холбооны дүрэм, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулиар хязгаарлаагүй тул Гүйцэтгэх зөвлөлийнн эрхийн асуудал юм. П.*******ийг Холбооны даргаас огцруулах асуудлыг зөвлөлийн гишүүн Н.Эрдэнэбат гаргаж, гишүүдийн 68.5 хувь нь дэмжин ийнхүү хэлэлцсэн нь тус Холбооны дүрмийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалт. 16 дугаар зүйлийн 16.1.14.1 дэх заалтад нийцэж байна. Гүйцэтгэх зөвлөлийн хурал дүрэмд заасан ирц бүрэн хуралдаж, гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь түүнийг огцруулах саналыг биечлэн дэмжсэн нь дүрмийн 16.1.14 дэх шаардлагыг хангаж байна. Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны 07 дугаар тогтоол гаргасны маргааш буюу 2018 оны 05 дугаар сарын 23-нд тус Холбооны гишүүн байгууллагууд П.*******ийг огцруулахыг дэмжсэн шаардлагыг 100 хувийн саналтай гаргасныг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Ийм учраас П.*******ийн тус Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, цалин хөлс гаргуулах шаардлага үндэслэлгүй болно гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 07 сарын 23-нд нэмэгдүүлсэн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: "*******" ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоо нь үйлдвэрийн охин компани болон үндсэн нэгжийн цех, хэсгүүдийн 31 үйлдвэрчний эвлэлийн хороог нэгтгэсэн холбоо бөгөөд МҮЭ-ийн Холбооны гишүүн байгууллага юм. Тус холбоо 2017 оны 10 дугаар сарын 27-нд эрх барих дээд байгууллага буюу ээлжит бус X Бага хурлаа хийж өөрөө хүсэлт гаргасан тул холбооны дарга Н.Батбаатарыг чөлөөлж, нэр дэвшүүлэн сонгууль явуулснаар ******* ******* Холбооны даргаар сонгогдсон.

Холбооны дарга П.******* нь тус холбооны дүрэмд заасан Гүйцэтгэх зөвлөл, Тэргүүлэгчдийн хамтын шийдвэр гаргахгүй ганцаарчилсан шийдвэр гаргах, Хяналтын зөвлөлийг хүлээн зөвшөөрөхгүй дүрмийн бус үйл ажиллагаа явуулж байсан тул 2018 оны 2 дугаар сарын 09-нд мөн ээлжит бус XI Бага хурлыг хуралдуулж энэ үйл ажиллагааг таслан зогсоож, Гүйцэтгэх зөвлөл, Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийг баталгаажуулж өгсөн. Дарга П.******* цаашид үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд. Эрдэнэт үйлдэрийн ажиллагсдын ҮЭ-ийн Холбооны дүрмийг баримтлан явуулна гэдэг амлалтыг Бага хуралд өгсөн.

Гэтэл П.******* нь амлалтаа биелүүлээгүй, удаа дараа хөрөнгө санхүүг дураар зарцуулсан, дүрмийн бус үйл ажииллагаа явуулсан, тэмцэл хөдөлгөөн хийхдээ хууль журмыг зөрчсөн, асуудалд тооцоо судалгаа, үндэслэлгүй хандаж, ажил олгогч "*******" ХХК-ийн захиргаатай хийж байгаа Хамтын гэрээг мухардалд оруулснаас хамтын гэрээний ахлагч П.*******ийг сольсон нөхцөлд гэрээг цааш үргэлжүүлэхийг ажил олгогч шаардсан зэрэг хүндрэл бэрхшээлүүд гарч ирсэн нь ҮЭ-ийн Холбооны үйл ажиллагаа, ажиллагсдын эрх ашигт сөрөг нөлөө үзүүлж ирсэн. Ийм учраас ҮЭ-ийн Холбооны хяналтын зөвлөл П.*******ийн үйл ажиллагааг шалгаж тодорхой дүгнэлт гаргасан, тус холбооны гишүүн 31 анхан шатны ҮЭ-ийн хороо шаардсан учраас 2018 оны 05 дугаар сарын 22-нд ҮЭ-ийн Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлыг Холбооны дүрмийн 15.4, 16.1.9-д заасан эрх хэмжээний хүрээнд зарлан хуралдуулж, мөн дүрмийн 15.7, 16.1.14-т заасан үндэслэлээр буюу өөрөөр хэлбэл ҮЭ-ийн хяналтын байгууллагын дүгнэлт, Зөвлөлийн гишүүн ҮЭ-ийн хороодын 100 хувийн санал нэгдсэн хүсэлтийг хэлэлцэн Зөвлөлийн гишүүдийн 84.2 хувийн саналаар П.*******ийг "*******"-ийн ажиллагсдын ҮЭ-ийн Холбооны даргаас огцруулсан. Зөвлөлийн хурал дараагийн Бага хурал хуралдаж, даргын сонгууль явуулах хүртэл даргын үүргийг гүйцэтгэж байхыг Холбооны дүрмийн 22.1.1 дэх заалтын дагуу дэд дарга надад даалгасан. Гэтэл П.******* нь ҮЭ-ийн Холбооны гэрчилгээ, албан ёсны тамга тэмдгийг өгөхгүй нууж, огцорсныхоо дараа амралтын өдрөөр ажлын байранд нэвтэрч ҮЭ-ийн Холбооны дотоод мэдээлэл, Зөвлөлийн хурлын бичлэгийг устгасан зэрэг хууль бус үйлдлүүд гаргаж байсан. Мөн түүнчлэн Холбооны хөрөнгө болох 10-70 ОРО дугаарын Соната-7 маркийн машиныг хүлээлгэж өгөхгүй хувьдаа хэрэглэж байна. Энэ талаар нь шаардлага тавихад шүүх, цагдаагаараа яваад ав гэдэг. П.*******ийн энэ хууль бус үйлдлээс болж "*******"-ийн ажиллагсдын ҮЭ-ийн Холбоо хуулийн этгээдийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлж ажиллахад хүндрэл учирч, ҮЭ-ийн гишүүн 6000 гаруй ажилтан, 2000 гаруй ахмад, МШӨ-ийн 400 гаруй ажиллагсдын эрх ашиг хохирч байна. П.*******ийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шалгуулахаар прокурорт хандсан боловч иргэний шүүхэд маргаан үүссэн тул хүлээн аваагүй. Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, МҮЭ-ийн Холбооны дүрэм, өөрийн Холбооны дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд П.******* нь олон мянган гишүүд итгэл хүлээлгэсэн боловч энэ итгэлийг дүрмийг ноцтойгоор зөрчин, дураараа үйл ажиллагаа явуулж, "*******" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэр хүнд, зорилго зарчим, эд хөрөнгөд хохирол учруулсан тул эрх бүхий Зөвлөлийн хурлаас 2018 оны 05 дугаар сарын 22-нд түүнийг огцруулсан нь хууль, Холбооны дүрмийг зөрчөөгүй тул Зөвлөлийн хурлын тогтоолыг хүчингүй болгуулах, 6140000 төгрөгийн цалингийн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болно. П.******* нь Хөдөлмөрийн хуулийн дагуу ажлаас халагдаагүй, түүнийг сонгосон субъект нь огцруулсан тул ажил албанд нь эгүүлэн тогтоох асуудал шүүхийн асуудал биш гэж үзнэ гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* 2018 оны 08 дугаар сарын 02-ны нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: П.*******ийг ******* ХХК-ийн Үйлдвэрчний Холбооны даргаас огцруулсан асуудал нь Холбооны дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.14 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь:

А. Холбооны дүрмийн дагуу Холбооны Бага хурлын чөлөөт цагт эрх барих байгууллага Гүйцэтгэх зөвлөлийн эрх хэмжээг дүрмийн 15, 16 дугаар зүйлээр зохицуулсан ба уг дүрмийн 15.2-т заасан Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон Зөвлөлийн гишүүн нь Гүйцэтгэх зөвлөлийн хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал гаргах, уг саналыг хуралд оролцсон Зөвлөлийн гишүүдийн олонхи нь дэмжин хэлэлцэхийг тус Холбооны дүрэм, жишиг болгон баримтлах МҮЭ-ийн Холбооны дүрэм, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулиар хязгаарлаагүй тул Гүйцэтгэх зөвлөлийн эрхийн асуудал юм. П.*******ийг Холбооны даргаас огцруулах асуудлыг зөвлөлийн гишүүн Н.Эрдэнэбат гаргаж, гишүүдийн 68.5 хувь нь дэмжин ийнхүү хэлэлцсэн нь тус Холбооны дүрмийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.1.14.1 дэх заалтад нийцэж байна.

Б. Гүйцэтгэх зөвлөлийн хурал дүрэмд заасан ирц хүрэн хуралдаж, гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь түүнийг огцруулах саналыг биечлэн дэмжсэн нь дүрмийн 16.1.14 дэх шаардлагыг хангаж байна.

2. Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны 07 дугаар тогтоол гаргасны маргааш буюу 2018 оны 05 дугаар сарын 23-нд тус Холбооны гишүүн байгууллагууд П.*******ийг огцруулахыг дэмжсэн шаардлагыг 100 хувийн саналтай гаргасныг шүүхэд нотлох баримтаар өгсөн.

Ийм учраас П.*******ийн тус Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, цалин хөлс гаргуулах шаардлага үндэслэлгүй болно гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* нэхэмжлэгч П.*******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: П.******* нь "*******" ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны даргаар сонгогдон ажиллаж байсан ба түүнийг тус Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны хурлаар Холбооны даргаас огцруулсан болно. Тэрээр ажил албан тушаалаас эрх бүхий хурлын шийдвэрээр огцорсон боловч тус Холбооны өмч болох Нuyndai sonata 7 /Арлын дугаар КМНС411.ВТА485784/ загварын 1070 ОРХ улсын дугаартай автомашиныг хүлээлгэн өгөлгүй авч зугатсан ба одоо хүртэл өөрийн хувийн хэрэгцээнд унаж ашиглаж байна. Мөн түүнчлэн тэрээр албаны хэрэгцээнд олгосон Аspire Е15, Е5- 575G-76АҮ маркийн зөөврийн компюьтерийг хүлээлгэн өгөлгүй авч явж өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж байна. Авто машин нь 2018 оны 01 дүгээр сарын 02-нд худалдан авсан шинэ 17 000 000 сая төгрөгийн үнэтэй, зөөврийн компюьтер нь мөн шинэ 2 369 700 төгрөгийн үнэтэй болно. Иймд П.*******өөс 17000000 төгрөгийн үнэ бүхий авто машиныг түүнийг 2 сар хагас хэрэглэсэн элэгдлийн зардал 425000 төгрөгийн хамт, мөн 2369700 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компюьтерийг тус тус гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн үнийн дүн 19794700 төгрөг болно. Тус Холбоо нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны Гүйцэтгэх Зөвлөлийн хурлаар Холбооны даргаас огцорсон П.******* Холбооны тамга тэмдэг, гэрчилгээ, атомашин, албаны зөөврийн компьютерийг авч зугатсантай холбоотойгоор хүсэлт, сөрөг нэхэмжлэлийг танай шүүхэд гаргасан. П.******* нь 2018 оны 08 дугаар сарын 03-нд "*******" ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны 1070363 регистрийн дугаартай тэмдэг, 9074002063 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгзэ, 1070 ОРХ улсын дугаартай Соната-7 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон автомашин, Аspire Е15 маркийн зөөврийн компьютерыг хүлээлгэн өгсөн байна. Иймд сөрөг нэхэмжлэлд дараах өөрчлөлт оруулж байна. Сөрөг нэхэмжлэлээс 17,0 сая төгрөгийн үнэ бүхий 1070 ОРХ дугаарын Соната-7 автомашин, 2 369 700 төгрөгийн үнэ бүхий Аspire Е15 маркын зөөврийн компьютерыг эд зүйлээр нь гаргуулах шаардлагыг хариуцагч биелүүлсэн тул шүүхээр шийдвэрлэх шаардлагагүй болсон тул татгалзаж, харин автомашины элэгдэл 425000 төгрөг дээр П.*******өөс хүлээн авсны дараа ердийн ашиглалтын шаардлага хангуулахаар автомашинд хийлгэсэн засварын зардал 2784650 төгрөг бүгд 3 209 650 төгрөгийг П.*******өөс нэхэмжлэхээр сөрөг нэхэмжлэлд өөрчлөлт оруулж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх зөвлөлийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Үйлдвэрчний эвлэлийн дарга П.*******ийг огцруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар бүтэц зохион байгуулалтын асуудал, Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын мэдээлэл, хянан шалгах зөвлөлийн мэдээ, санхүүгийн мэдээ, тэмцлийн арга хэмжээг ажил хаялтаар үргэлжлүүлэх эсэх шийдвэр гаргах гэсэн асуудлыг хэлэлцэх байсан. Гүйцэтгэх зөвлөлийн хурал эхлэх үед Эрдэнэбат гэж хүн Үйлдвэрчний холбооны дарга П.*******ийг огцруулъя гэж хуралд санал оруулж хуралд хэлэлцэхээр болсон. Хуралд асуудлыг хэлэлцэж Үйлдвэрчний холбооны дарга намайг үүрэг ажлаас огцруулсан. Гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэр нь Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 16 дугаар зүйлийн 1.14 дэх заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл холбооны даргыг огцруулахаар гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн 2/3-оос доошгүй нь саналаа бичгээр гаргасан бол эсвэл гишүүн байгууллагуудын 2/3-ны огцруулах тухай бичгээр гаргасан тохиолдолд огцруулна гэсэн дүрмийн дээрхи заалтыг зөрсөн. Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга П.******* намайг огцруулахаар хэн ч бичгээр шаардлага гаргаагүй. Иймд Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн гүйцэтгэх зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгож ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Энэхүү Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр болсон. 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хурлын дараагаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж нөхөж хийсэн байсан. Энэ нь дүрэм журам зөрчсөн үйл ажиллагаа болсон. Мөн манай Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 1.2-т Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь улс төрийн нам, төр захиргааны байгууллага, ажил олгогч, бусад этгээдээс хараат бус өөрийн үйл ажиллагааг чөлөөтэй, бие даан явуулна гэсэн заалтыг бас зөрчсөн. Бид нар гишүүдийнхээ санаачлагаар хамтын гэрээ хэлэлцээр байгуулах ажиллагааг явуулж байсан. Манайд дэд дарга гэсэн албан тушаал байгаагүй. Төгсбаярыг дэд даргаар тавьж, даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн шинэ орон тоо бий болгосон. Ажил олгогчийн талд үйлчилж эхэлсэн. Ажил олгогч нөлөөлсөн гэдэг нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн санал хүргүүлэх тухай гэсэн Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн нийгмийн асуудал хариуцсан орлогч Дэлгэрбаярын албан бичгээр нотлогдож байгаа. Энэ албан бичиг нь Үйлдвэрчний эвлэлийн холбооны ажлын хэсгийн ахлагчийг соль гэсэн утгатай байсан. Энэ утгаараа ажил олгогчийн талд үйлчилсэн. Ажил олгогчийн захиалгаар үйл ажиллагаа явуулсан гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.******* Үйлдвэрчний эвлэлийн холбооны шинэ хүн биш. 2007 оноос 2018 он хүртэл холбооны даргын албан тушаалыг эрхэлж байсан. Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, журам, хамтын шийдвэрийг удирдлага болгон хэрэгжүүлнэ гэдгийг сайн мэдэж байгаа. 2015 оны Үйлдвэрчний эвлэлийн холбооны 8 дугаар бага хурлаар П.*******ийг бүртгэж аваагүй. Улсын дээд шүүхийн тогтоол 2017 оны 11 дүгээр сард гарч байсан. П.******* энэ албан тушаалд нэр дэвших шаардлага хангахгүй бичиг баримт нь хангалтгүй гэсэн үндэслэлээр бүртгэж аваагүй байсан. 10 дугаар бага хурлаар П.*******д итгэл үзүүлж холбооны даргаар 51%-аар сонгож байсан. П.*******ийг ажил үүргээ дүрмийн дагуу явуулахгүй байна гэж ээлжит бус 11 дүгээр бага хурлыг 2018 оны 02 дугаар сарын 9-ны өдөр хуралдуулсан. Энэ хурлаар П.******* уучлал гуйж, дүрэм журмынхаа дагуу ажил үүргээ хийе, намайг битгий огцруулаач гэсэн байдаг. Энэ хурлаар дахин итгэл үзүүлсэн. Ингэж итгэл үзүүлсэн байтал дахин алдаа гаргаж байсан учраас 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гишүүн байгууллагуудын 100%-ийн саналаар, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн 88 хувийн саналаар П.******* үүрэгт ажлаасаа огцорсон. П.******* өөрийн дутагдлаа хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Би л холбооны дарга байх ёстой гэдэг үзэл бодлоор ханддаг.Ийм байдлаар хүүхэд шигээ хүнтэй шүүхдэлцэж байгаад залуу хүний хувьд харамсаж байна. Дараа нь бид нар 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гүйцэтгэх зөвлөлийг дахин хуралдуулсан. П.******* ажлаа алдаа дутагдалтай хийснээс болж манай байгууллагын жилийн төсөв батлагдаагүй байсан. Эхний хагас жилийн төлөвлөгөөг гүйцэтгэлээр нь баталж дараагийн хагас жилийн төлөвлөгөөг баталсан. Энэ гүйцэтгэх зөвлөлийн хурлаар 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гарсан шийдвэр хууль дүрэм зөрчөөгүй гэдгийг гишүүд дуу нэгтэйгээр баталсан. Үүнийг нотлох баримтаар хүргүүлсэн. Энэ байгууллагын асуудал бол зөвхөн П.*******, Төгсбаяр гэдэг 2 хүний асуудал биш. 8000 мянган гишүүдийн асуудал. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн хамтын гэрээ байгуулах ажлыг П.******* толгойлж байсан. Ажил олгогч байгууллагатайгаа саналын зөрүүтэй байсан нь тогтоогдож байгаа. Энэ нь Дэлгэрбаярын албан бичгээр нотлогдож байгаа. Ажил олгогчийн санаа зорилгод нийцүүлэхийн тулд П.*******ийг огцруулах зайлшгүй шаардлага гарсан. Яг хамтын гэрээ хэлэлцээр хийж байх цаг хугацааг давхцуулж гүйцэтгэх зөвлөлийн хурлаар П.*******ийг огцруулах асуудлыг шинээр оруулж ирсэн. Энэ ажлыг гардан гүйцэтгэхийн тулд заавал нэг хүн голд нь тоглох ёстой байсан. Тэр бол Төгсбаяр байсан. Үүнийгээ Төгсбаяр ҮЭ-ийн холбооны дэд дарга болсноор нотолсон байна. Төгсбаяр тайлбартаа Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны дүрмийг өөрсдөө баталж гаргасан гэж байна. Дүрмийн 16 дугаар зүйлийн 1.14-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэж байна. Мөн шүүх хурал дээр дүрмийн 15 дугаар зүйлийн 7 дахь заалтыг судлуулсан. Гүйцэтгэх зөвлөлийн хуралд хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудлыг хуралд оролцсон бүх гишүүдийн олонхийн саналаар эцэслэн шийдвэрлэж тогтоол гаргана гэсэн байна. Үүнийг зөвшөөрч байна. Энэ тогтоол гаргадаг асуудал нь энэ дүрмээ зөрчөөгүй байх ёстой. Гэтэл дүрмийн 16 дугаар зүйлийн 1.14-т 2/3-оос доошгүй нь албан бичгээр шаардсан тохиолдолд гэж байгаа. Албан бичгээр шаардана гэдэг нь тухайн үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоол, шийдвэр байхаас биш тэрийг төлөөлж байгаа даргын хүсэлт зоригийн илэрхийлэл байж болохгүй. Ийм зүйлийг олонхийн саналаар шийднэ гэж байгаа нь ямар ч эрх зүйч хүний хувьд тохиромжгүй асуудал. Бага хурлаар сонгосон гэдгийг ярьж байна. Сонгогдсон гэдгийг ярьж байна. Энэ нь дүрмээрээ зохицуулагдаж байна. Энэ сонгуулийн асуудал нь дүрмийн 13 дугаар зүйлийн 4.3-т дарга үүрэг ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ээлжит бус бага хурал хуралдуулна гэж заасан. Үүнийг бас зөрчиж байна. Онцгой субъектийн бүрэн эрхийг дүрмийн 28 дугаар зүйлийн 1-д зааж өгсөн. Дүрмийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дарга болон хянан шалгах зөвлөлийн гишүүдийг сонгохтой холбогдуулж энэхүү дүрэмд зааснаас бусад асуудлыг Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн бага хурал тогтоож болно гэж заасан. Дүрмээр болохгүй болчих юм байна гээд Хөдөлмөрийн хуулийг харсан. Хөдөлмөрийн хуульд захиргааны санаалчлагаар болон ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлж болдог юм байна. Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дахь заалтад Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ гэж заасан. 4 дүгээр зүйлийн 2-т Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна гэж тус тус заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт ажил мэргэжил, ур чадвараараа гүйцэтгэж байгаа ажил мэргэжилд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн шаардлага бий. Тэгэхээр Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсгийг төсөөтэй хэрэглэх гэхээр бас болохгүй байна. Мөн Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгтэй төсөөтэй хэрэглэж болохоор юм уу? гэхээр бас болохгүй байна. Бүх хэрэглэж болох хэм хэмжээнүүдийг зөрчсөн байна гэж үзэж байна. Иймд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн гүйцэтгэх зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгуулах санал гаргасан байна. П.*******ийг Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооноос гаргуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж өгөхийг хүсч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хурал эхлэхдээ Төгсбаярыг луйвар, улсын төрийн намын нөлөө орсон мэтээр ярьж эхэлсэн. Харин хуралдааны явцад Үйлдвэрчний эвлэлийн холбооны асуудал яригдаж эхэллээ. Нэгдүгээрт бид нар энэ яг ямар харилцаа вэ? гэдгийг тодорхойлох ёстой. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа биш гэдгийг саналтай санал нэг байна. Хөдөлмөрийн гэрээний асуудал байхгүй байна. Тиймээс ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын бичилт нөхөн хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна. П.*******ийн удаа дараа өөрчилж гаргасан нэхэмжлэлийг юу гэж ойлгож байна вэ? гэхээр Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хууль болон түүний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа бие даасан хуулийн этгээд болох Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны дүрмийн тухай асуудал юм байна гэж ойлгож байна. П.******* гэдэг хүнийг огцруулсан үйл явдал болсон байна. Энэ үйл явдалтай холбоотой бүх нотлох баримтууд шүүхэд ирсэн. Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбоо нь Монголын ҮЭ-ийн холбоонд гишүүнчлэлтэй бие даасан хуулийн этгээдийн эрхтэй, 31 гишүүн байгууллагатай. Ийм холбоо нь дүрэмтэй байдаг учраас удаа дараа дүрмээ шинэчилж ирсэн. Хамгийн сүүлийн дүрмээ 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр баталж 2018 оны 03 дугаар сарын 09-ний улсын бүртгэлд бүртгүүлсэн. Энэ дүрмийн хүрээнд асуудал яригдана. Энэ дүрмийн 14 дугаар зүйлийн 1.14 дэх заалтыг зөрчсөн гэдэг асуудал ярьж байгаа. Тэгэхээр 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурал болсон. Уг хурлаар П.*******ийг огцруулах тогтоол гаргасан. Тэргүүлэгчдийн хурлаар гүйцэтгэх зөвлөлийн хурал зарлаж, гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлыг оруулж ирдэг. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн аль нэг нь санал гаргаж олонхи нь дэмжиж өөр асуудал хэлэлцэх нь нээлттэй байна гэж байгаа. Хэрвээ ийм ийм асуудал хэлэлцэнэ гэсэн хаалттай байсан бол энэ нь дүрэм зөрчсөн гэж үзэх байсан. Тийм хориглосон хэм хэмжээ тогтоогоогүй бол гүйцэтгэх зөвлөлийн гишүүд ийм ийм асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэж аль нэг нь санал гаргаж ирээд олонхи нь дэмжсэн бол энэ асуудлыг хэлэлцэнэ. П.*******ийг огцруулах тухай асуудал бол тэргүүлэгчдийн тогтоол дээр байхгүй. Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр Эрдэнэбат гэж хүн энэ саналыг оруулж ирж тухайн хуралд оролцож байсан гишүүдийн 80% нь дэмжиж хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг. Энд ямар нэг дүрэм зөрчсөн асуудал байхгүй байна. Хоёрдугаарт П.*******ийг огцруулсан тухай асуудал яригдаж байгаа. Хяналтын зөвлөл нь гүйцэтгэх зөвлөлийн хурлаас өмнө дүгнэлт гаргасан байдаг. П.******* дүрмийг ямар ямар заалтыг зөрчсөн талаар маш олон дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээ хяналтын хорооны Атарбаяр гэдэг хүн гүйцэтгэх зөвлөлийн хорооны хурлаар уншиж танилцуулсан байдаг. Ингээд П.******* гэдэг хүнийг огцруулах хангалттай үндэслэл байгаа юм байна гээд огцруулсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоолын хэлбэрийн тухай ярьж байна. Тогтоол дээр гарын үсэг байхгүй байна гэж ярьж байна. Би тогтоолын хэлбэрийн талаар судалсан. Үйлдвэрчний эвлэлийн бага хурал, гүйцэтгэх зөвлөлийн хурал, Монголын үйлдвэрчний эвлэлийн хурлаар томилолт хийсэн тогтоол дээр тэргүүлэгчид нь гарын үсэг зурж гаргадаг юм байна. Шийдвэр гаргасан тогтоолоо ерөнхий зөвлөл гэж бичээд тамга дардаг юм байна. 2018 оны 05 дугаар сарын 22-ны тогтоол дээр тамга дарагдаагүй байгаа. Яагаад гэвэл энэ хурлыг даргалж байсан хүн нь П.******* өөрөө. Миний асуудлыг хэлэлцэж байна гээд хурлыг орхиж гараад гарын үсэг зураагүй, тамга тэмдгээ өгөөгүй. Тиймээс шүүхэд ирсэн бүх нотлох баримтад тамга дараагүй байгаа. Монголын Үйлдвэрчний холбооны 22 дугаар Их хурал хуралдсан. Тогтоол дээр 22 дугаар их хурал гээд биччихдэг юм байна. Эрх зүйн хэм хэмжээний хэлбэр нь ийм байдаг юм байна. *******ийг огцруулсан хурлын явц нь бичлэг хэлбэрээр мөн хурлын тэмдэглэл хэлбэрээр бичигдсэн байсан. Хэлбэрийн хувьд нийцэхгүй байна гэж үзэх боломжгүй. П.******* бол Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбоотой маш олон асуудлыг шүүхээр шийдүүлсэн. Өмнө нь бас даргын ажлаас огцорч 2017 оны 11 дүгээр сард буцаж ажилдаа орсон. 7 сарын дараа дахин үүрэгт ажлаас нь огцруулах тухай санал орж ирж байна. ҮЭ-ийн холбооны даргын 20 дугаар зүйл дээр холбооны даргын үүргийг тодорхой өгсөн. Холбооны дарга нь холбоог гадаад дотоодод төлөөлөн, ажлын албатай хөдөлмөрийн гэрээ байгуулж тушаал шийдвэр гаргана. Бусдаар бол ганцаараа шийдвэр гаргахгүй, хамтын шийдвэр гаргана гэж дүрмээр зохицуулсан. Гэтэл П.******* тэргүүлэгчдийн хурлаа хуралдуулдаггүй, ганцаараа шийдвэр гаргадаг. Санал хурааж, хурал хийдэггүй, ажлын албаныхаа бүтэц орон тоог баталдаггүй. Өөрийг чинь огцруулсан хяналтын зөвлөлийн дүгнэлтэд бичсэн зүйлийг ярьсан. 9 нүүр тогтоолыг үндэслэж ярьсан. Гүйцэтгэх зөвлөл гээд байгаа 57 мянган гишүүдийн эрх ашгийн төлөө хамтарч ярьж байгаад хамгийн зөв шийдвэр гаргаарай гэж сонгосон. Гэтэл ганцаараа ажлаад байж болохгүй. Хамгийн цэцэн мэргэн хүн П.******* гэж хэн ч тогтоогоогүй. Хийсэн зүйл нь дандаа хувийн ашиг сонирхлоо хөөсөн ажил хийдэг. Ийм байгаа юм чинь П.*******ийн асуудлыг ярихгүй яах юм бэ?. Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн ажилчдын цалингаасаа хуримтлал үүсгэж санхүүжүүлж байгаа байгууллагын дотоод асуудал яригдаж байна. Дүрмийн 16 дугаар зүйлийн 1.14 дэх заалтад зөвлөлийн гишүүд албан бичгээр шаардана гэж байгаа. Яаж албан бичиг гаргах юм бэ?. Энэ бол боломжгүй зүйл. Нөгөө талаас зөвлөлийн гишүүд хуралдаа ирээд биеэр хуралдаа оролцож, асуудлыг ярилцаж биечлэн санал гаргаж байгаа зүйлийг буруу гэж яаж үзэх вэ?. 36 хорооны дарга нар П.*******ийг огцруулах нь зүйтэй гэж санал гаргасан байсан. 2018 оны 08 дугаар сард гүйцэтгэх зөвлөлийн хурлаа хийгээд П.*******ийг даргын үүрэгт ажлаас огцруулсан нь дүрэм зөрчөөгүй гэж үзсэн. Үйлдвэрчний байгууллага аль нэг этгээд үйл ажиллагааг нь зогсоогоогүй байхад энэ асуудлаа шийдээд явах ёстой. 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс хойш асуудлаа шийдээд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Тийм учраас гүйцэтгэх зөвлөлийн хурлын тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. П.*******ийн энэ асуудал шүүх харъяалан шийдвэрлэх асуудал мөн үү?. Дотоод хяналтын байгууллагадаа хандаж, дүрэм зөрчсөн эсэх дээрээ тайлбар гаргаж, тэр тайлбарыг нь зөвшөөрөхгүй бол Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд гомдол гаргаж эцсийн байдлаар шүүхэд хандах ёстой байсан. П.******* ҮЭ-ийн хорооны дотоод хяналтын хороонд хандсан байсан. Ганхөлөг даргаас та өөрийнхөө хяналтын хороонд хандаж энэ асуудлаа шийдвэрлүүлсний дараа манайд хандаарай гэсэн байсан. Монголын Үйлдвэрчний хорооны дүрмийг судалж үзэхээр Үйлдвэрчний эвлэлийн дотоод асуудлыг шүүх, цагдаа, прокурор шалгахгүй. Шат шатаараа шалгаж явсаар байгаад ҮЭ-ийн хорооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 14 дахь заалтад заасны дагуу Монголын үйлдвэрчний хорооны хяналтын ерөнхий зөвлөлд хандах ёстой. Ерөнхий зөвлөл эцсийн шийдвэр гаргаж түүний дараагаар шүүхэд ханддаг юм байна. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт эрх нь зөрчигдсөн гэж үзэж шүүх нэхэмжлэлийг хүлээж авч ажиллагаа хийсэн юм байна. Энэ асуудлыг Иргэний хууль болон Хөдөлмөрийн хуулиар шийдвэрлэх боломжгүй байна. Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмээрээ шийдвэрлэх ёстой байсан юм байна. Иймд П.*******ийн нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Үйлдвэрчний холбооны дотоод асуудлыг байнга шүүхээр шийдвэрлүүлж болохгүй. Дүрэм нь өөрөө энэ асуудлаа зохицуулж өгсөн байгаа гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Баяжуулах үйлдвэрийн ажиллагсдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга *******т холбогдуулан ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэр болон хууль бус үйл ажиллагааг хууль бус болохыг нь тогтоолгож, эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга бөгөөд даргын үүрэг гүйцэтгэгч ******* гэж өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын тогтоол гэх шийдвэрийг хүчингүй болгуулах, П.*******ийг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 6140000 төгрөгийг холбооноос гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх гэж нэмэгдүүлж, ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэр болох 2018 оны 05 сарын 22-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тус холбооны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэж өөрчилжээ.

Нэхэмжлэгч П.******* нь шүүх хуралдаанд Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдуулан нэхэмжлэл гаргасан, холбоог дэд дарга бөгөөд даргын үүрэг гүйцэтгэгч ******* төлөөлж байгаа учир түүнд холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан гэж тайлбарласан.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцэж байна.

Мөн хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нэхэмжлэгч П.*******д холбогдуулан Үйлдвэрчний эвлэлийн холбооны өмчлөлийн автомашиныг 2 сар хагас хэрэглэсэн элэгдлийн зардал 425000 төгрөг, мөн 2369700 төгрөгийн үнэ бүхий зөөврийн комьпютер, 17 сая төгрөгийн үнэ бүхий хюндай соната 7 маркийн автомашин гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулж автомашин, нэхэмжлэгч П.******* комьпютер, автомашиныг хүлээлгэж өгсөн үндэслэлээр, комьпютер, автомашин гаргуулах шаардлагаасаа татгалзаж, автомашиныг хэрэглэсэн элэгдлийн зардал 425000, автомашины завсарын зардал 2784650 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг нэхэмжлэгч П.******* хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцэж байна.

1.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн 2018 оны 05 сарын 16-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор Гүйцэтгэх зөвлөлийн хурлыг 2018 оны 05 сарын 22-ны өдөр хуралдуулж, хурлаар бүтэц зохион байгуулалтын асуудал, ҮЭ-ийн холбооны даргын мэдээлэл, хянан шалгах зөвлөлийн мэдээлэл, санхүүгийн мэдээлэл, тэмцлийн арга хэмжээг ажил хаялтаар үргэлжлүүлэх эсэхэд шийдвэр гаргах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэжээ. Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал 2018 оны 05 сарын 22-нд хуралдаж 04 дугаартай тогтоолоор хурлын хэлэлцэх асуудлыг шинэчлэн баталж, 07 дугаартай тогтоолоор Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн холбооны дарга П.*******ийг саналын таслах эрхтэй 38 хүн оролцсоноос 32 хүний санал буюу 84.2 хувийн саналаар үүрэгт ажлаас нь огцруулжээ /хэргийн 89, 92, 93-р тал/

Хариуцагчийн өмгөөлөгч уг нэхэмжлэл нь шүүхийн шийдвэрлэх асуудал биш гэж үзэж байгаа боловч Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны хяналтын хорооны дүрэмд уг нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлэхээс өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журмыг тогтоогоогүй байх тул нэхэмжлэгч Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 сарын 22-ны өдрийн 07 тоот тогтоолыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагад зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж үзлээ.

******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д ******* ХХК-ийн ҮЭ-ийн Холбооны даргыг сонгон батлах эрхийг ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Бага хурлын бүрэн эрхэд, дүрмийн 15.1-д ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны үйл ажиллагааг Бага хурлын хооронд удирдах эрх нь Гүйцэтгэх зөвлөлийн хуралд байна гэж заажээ.

******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн тэмдэглэлээс үзэхэд хуралд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс 47 хүн оролцож, холбооны дарга П.*******ийг огцруулах санал хураалтанд саналын таслах эрхтэй 38 гишүүн санал өгснөөс огцруулах саналтай 32 гишүүн, буюу 84.2 хувь, татгалзсан 5 гишүүн буюу 13.2 хувь, түдгэлзсэн 1 гишүүн буюу 2.6 хувийн санал гаргаж, сонгуульт ажлаас нь огцруулжээ.

П.*******ийг ******* ХХК-ийн Үйлдвэрчний Холбооны даргаас огцруулсан асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэх асуудал биш учир Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэм, Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрэмд заасны дагуу 2018 оны 05 сарын 22-ны өдрийн Гүйцэтгэх зөвлөлийн хурал хийгдсэн эсэх, хууль дүрмийг зөрчиж шийдвэр гаргасан эсэхэд дүгнэлт хийж үзэхэд П.*******ийг холбооны даргын сонгуульт ажлаас нь огцруулсан 2018 оны 05 сарын 22-ны өдрийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэр Холбооны дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.14 дэх заалтыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Учир нь Холбооны дүрмийн дагуу Холбооны Бага хурлын чөлөөт цагт эрх барих байгууллага болох Гүйцэтгэх зөвлөлийн эрх хэмжээг дүрмийн 15, 16 дугаар зүйлээр зохицуулсан ба уг дүрмийн 15.2-т заасан Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон Зөвлөлийн гишүүн нь Гүйцэтгэх зөвлөлийн хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал гаргах, уг саналыг хуралд оролцсон Зөвлөлийн гишүүдийн олонхи нь дэмжин хэлэлцэхийг тус Холбооны дүрэм, жишиг болгон баримтлах МҮЭ-ийн Холбооны дүрэм, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулиар хязгаарлаагүй тул Гүйцэтгэх зөвлөлийн эрхийн асуудал мөн байна. П.*******ийг Холбооны даргаас огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр зөвлөлийн гишүүн Н.Эрдэнэбат санал гаргаж, гишүүдийн 68.5 хувь нь дэмжин ийнхүү хэлэлцсэн нь тус Холбооны дүрмийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалт, 16 дугаар зүйлийн 16.1.14.1 дэх заалтад нийцсэн. Өөрөөр хэлбэл Гүйцэтгэх зөвлөлийн хурал дүрэмд заасан ирц хүрэн хуралдаж, гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь түүнийг огцруулах саналыг биечлэн дэмжсэн нь дүрмийн 16.1.14 дэх шаардлагыг хангасан байна.

Иймд 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал нь хууль дүрмийн дагуу хуралдаж, хурлын бүрэн эрх хэмжээнд заасны дагуу ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны сонгуульт ажилтан болох тус холбооны дарга П.*******ийг огцруулах асуудлыг хэлэлцэж Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын 2018 оны 05 сарын 22-ны өдрийн №07 тоот тогтоол гаргасан, тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байна гэж дүгнэлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч П.*******ийн ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, холбооны дэд дарга, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******т холбогдуулан гаргасан ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэр буюу Гүйцэтгэх зөвлөлийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тус холбооны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.    Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нь нэхэмжлэгч П.*******д холбогдуулан Үйлдвэрчний эвлэлийн холбооны өмчлөлийн автомашиныг 2 сар хагас хэрэглэсэн элэгдлийн зардал 425000 төгрөг, мөн 2369700 төгрөгийн үнэ бүхий зөөврийн комьпютер, 17 сая төгрөгийн үнэ бүхий хюндай соната 7 маркийн автомашин гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулж нэхэмжлэгч П.******* комьпютер, автомашиныг хүлээлгэж өгсөн үндэслэлээр, комьпютер, автомашин гаргуулах шаардлагаасаа татгалзаж, автомашиныг хэрэглэсэн элэгдлийн зардал 425000, автомашины завсарын зардал 2784650 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлын 2018 оны 05 сарын 22-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор холбооны даргын үүрэгт ажлаас огцорч холбооны өмчлөлийн 1070 ОРХ улсын дугаартай хюндай соната-7 маркийн автомашин, зөөврийн комьпютерийг холбоонд хүлээлгэн өгөхгүй авч явж өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 08 сарын 03-нд ажлын хэсэгт хүлээлгэн өгчээ. Иймд машин, комьпютер гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг автомашиныг хэрэглэсэн элэгдлийн зардал 425000, автомашины завсарын зардал 2784650 төгрөг П.*******өөс гаргуулах шаардлагын тухайд холбооны өмчлөлийн 1070 ОРХ улсын дугаартай хюндай соната-7 маркийн автомашиныг 2018 оны 08 сарын 03-нд хүлээж аваад 2018 оны 08 сарын 26-нд Авто-юнайтед засварын газраар амартизатор пүрш солиулах, явах эд анги, том масло, агаар шүүгч, шил арчигч, дугуй, кузов засварт нийт 2784650 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлсэн байх ба зохигчийн тайлбар, гэрч Эрдэнэбулган, Түвшинжаргал нарын мэдүүлгээр уг автомашинд хийгдсэн завсар үйлчилгээ машинд хийгдэх ёстой завсар үйлчилгээг хийсэн байна. Нөгөөтэйгүүр уг автомашинд нэхэмжлэгч П.******* дээрх засвар үйлчилгээ хийгдсэн дүнгийн хохирол учруулсан байдал тогтоогдохгүй байна. Мөн холбооны өмчлөлийн 1070 ОРХ улсын дугаартай хюндай соната-7 маркийн автомашиныг хэрэглэсэн элэгдлийн зардал 425000 төгрөгийг тооцсон талаарх нотлох баримтгүй байх тул 3209650 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хэргийн 53, 55, 80, 81, 82, 111-114, 136-р талд авагдсан нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан 3 ширхэг СД-нд бичигдсэн Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 сарын 22-ны өдрийн хурлын явц байдлын бичлэг гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасны дагуу бэхжүүлэн хэрэгт хавсаргагдаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн төрийн санд хэвээр үлдээж хариуцагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256924 төгрөгийн 47046 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж 209878 төгрөгийг төрийн сангаас гаргуулж хариуцагч ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.*******ийн хариуцагч ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, холбооны дэд дарга бөгөөд холбооны даргын үүрэг гүйцэтгэгч *******т холбогдуулан гаргасан ******* ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэр буюу Гүйцэтгэх зөвлөлийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тус холбооны даргын албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-т заасныг баримтлан хариуцагч *******ын нэхэмжлэгч П.*******д холбогдуулан гаргасан машинд учруулсан хохирол, автомашины элэгдэл засварын зардал 3209650 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны нэхэмжлэгч П.*******д холбогдуулан гаргасан 17000000 төгрөгийн 1070 ОРХ улсын дугаартай соната 7 маркийн автомашин, 2369700 төгрөгийн үнэ бүхий Аspire Е15, Е5- 575G-76АҮ маркийн зөөврийн компюьтерийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, хариуцагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256924 төгрөгнөөс 47046 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, Төрийн банкны 130000801681 дугаарын данснаас 209878 төгрөгийг буцаан гаргаж хариуцагч Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

6.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ