Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/29

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,

Улсын яллагч А.Алтангэрэл,

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн *** овогт М.Б-д холбогдох ***************************дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-нд Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***й, *** боловсролтой, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл ***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг “***” гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, *** овогт М.Б /***/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр “***” хоршооны зүүн урд уулзварт *** улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг 2,54 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,

Мөн М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а, 11.1 дэх заалтуудыг тус тус зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр “***” хоршооны зүүн урд уулзварт *** улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, уулзвар дээр эргэлт хийхдээ эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрсний улмаас Даюун маркийн мотоциклтой мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, иргэн Д.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч М.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй гэв.

  

Хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн эхнэр М-ийн хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр сургуулиас ач хүү Т-ийг аваад өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклтой явж байтал миний урдаас нэг цагаан өнгийн Бонго маркийн автомашин шууд урсгал сөрж орж ирээд мөргөчихсөн. Тэгээд бид нар сумын эмнэлэг ороод үзүүлсэн. Эхнэр бид хоёрыг аймгийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Аймгийн эмнэлэгт 22 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Бид нарт ямар нэгэн хамгаалах малгай байгаагүй. Миний доод уруул дээр оёдол тавьсан, үүдний 6 ширхэг шүд унасан, баруун талын цавь хэсэгт зүсэгдэж оёдол тавьсан. Одоо ямар нэгэн зовиур байхгүй. 20-30 км цагийн хурдтай л явсан байх гэж бодож байна. Би  яг хэдэн км цагийн хурдтай явсныг нь мэдэхгүй байна. Манай эхнэр М-ийн баруун гарын булчинд зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн, эмнэлэгт хэвтэж байгаа гараагүй байгаа. М.Б-ийг танина, бид нэг нутгийн хүүхэд байсан, тухайн үед машин дотор ганцаараа явж байсан. Машины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Мя-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн нөхөр М-ын хамт Өвөрхангай аймгийн *** сумын ерөнхий боловсролын *** дүгээр сургуулиас зээ хүү Т-ийг хичээлээс нь аваад гэр лүүгээ засмал замаар явж байсан чинь урдаас нэг цагаан өнгийн портер маркийн автомашин гарч ирээд мөргөсөн. Бид гурав мотоциклтойгоо газар унчихсан. Босож ирээд эмнэлэг рүү бид нарыг цагаан портертой залуу аваад явсан. Очоод үзүүлэхэд миний баруун, зүүн талын хөл, баруун гарын шуу хэсэгт цус хуралт үүссэн, баруун талын зовхины дээд хэсэгт хагарсан байсан. Би Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төвд 2024 оны 04 дүгээр сарын 09-өөс хэвтээд 14 хоног хэвтэж гараад буцаад 7 хоногийн дараа 14 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Юм ярихаар нь амнаас нь архи үнэртэж байсан. Харахад согтуу байгаа юм шиг байсан, би хэр их согтуу байсныг нь мэдэхгүй байна. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай нөхөр архи уудаггүй хүн байгаа юм.  Надад 250,000 төгрөг бэлнээр эмнэлгээс гарах үед өгсөн, аймаг сум хоёрын хооронд явах зардал, хот явах зардлыг өгсөн, эм тариаг бүгдийг гаднаас авчирч өгч байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.М нь нийт 1,694,441 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, тусламж үйлчилгээ авсан байна. П.М нь 577,507 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, тусламж үйлчилгээ авсан. Нийт 2,271,948 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 156-162 дугаар хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ослын газарт хэмжилт хийсэн тухай бүдүүвч зураг, согтуурал шалгасан тухай  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, урьд эрх хасагдсан талаарх жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 9-15, 134 дүгээр хуудас/,

 

Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн "... Уг үйлдэл нь зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ” гэж заасан байна. *** улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна. Үүнд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7а-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.1-д “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10а, 5.10.6, 5.11а, 5.116 тэмдэгтээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зөрчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна. Улсын дугааргүй Даюун маркийн мотоциклын жолооч Д.М нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. Тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй. *** улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, уулзвар дээр эргэлт хийхдээ эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрсний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна.” гэх №20 дугаартай дүгнэлт /хх-ийн 105-106 дугаар хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “... Даюун маркийн мотоциклийн эвдрэлийн нийт үнэлгээ 585,000 төгрөг...” гэх үнэлгээний 4/22 дугаартай тайлан /хх-ийн 111-114 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “... Д.Мя-ийн биед баруун бугалганд шарх, нүдний дээд, доод зовхи, бугалга, тохой, гуя, ташаа, баруун, зүүн хөлд цус хуралт баруун хөмсөгт сорви гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэх 312 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “... Д.М-ын биед 41, 31, 32, 33, 34, 35 дугаар шүдний булгарал, доод уруул, баруун гуянд шарх, хүзүү, хэвлий, баруун гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15 хувиар алдагдуулна” гэх 313 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-57 дугаар хуудас/,

 

3амын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 118-120 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.М-ын бичгээр гаргасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй тухай хүсэлт /хх-ийн 126 дугаар хуудас/,

 

2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 0062053 дугаартай шийтгэлийн хуудас /хх-ийн 149 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч М.Б-ийн хувийн байдлыг тодорхойлсон Иргэний оршин суугаа хаягийн Бүртгэлийн лавлагаа /хх-ийн 132 дугаар хуудас/, Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 134 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 131 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч М.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135 дугаар хуудас/ зэрэг болно.

 

1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...шүүгдэгч М.Б нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр “***” хоршооны зүүн урд уулзварт *** улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг 2,54 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон

Мөн М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а, 11.1 дэх заалтуудыг тус тус зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр “***” хоршооны зүүн урд уулзварт *** улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, уулзвар дээр эргэлт хийхдээ эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрсний улмаас Даюун маркийн мотоциклтой мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, иргэн Д.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт үйлдсэн болох нь хавтаст хэрэгт судалж бэхжүүлсэн баримтууд, шүүх хуралдааны явцад шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5,  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч М.Б гэм буруугийн тал дээр маргаан байхгүй гэмт хэргээс учирсан хохирлоо нөхөн төлсөн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналыг хүлээн зөвшөөрч байна”  гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Б-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч М.Б нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын с дугаар багийн нутаг дэвсгэр “***” хоршооны зүүн урд уулзварт *** улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг 2,54 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,

Мөн М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а, 11.1 дэх заалтуудыг тус тус зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр “***” хоршооны зүүн урд уулзварт *** улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, уулзвар дээр эргэлт хийхдээ эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрсний улмаас Даюун маркийн мотоциклтой мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, иргэн Д.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.  Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч *** овогт М.Б нь тээврийн хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

           

Хохирогч Д.М-ын “...Би өөрийн эхнэр М-ийн хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр сургуулиас ач хүү Т-ийг аваад өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклтой явж байтал миний урдаас нэг цагаан өнгийн Бонго маркийн автомашин шууд урсгал сөрж орж ирээд мөргөчихсөн. Тэгээд бид нар сумын эмнэлэг ороод үзүүлсэн. Эхнэр би хоёрыг аймгийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Аймгийн эмнэлэгт 22 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Бид нарт ямар нэгэн хамгаалах малгай байгаагүй. Миний доод уруул дээр оёдол тавьсан, үүдний 6 ширхэг шүд унасан, баруун талын цавь хэсэгт зүсэгдэж оёдол тавьсан. гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Д.Мя-ийн “...Би өөрийн нөхөр М-ын хамт Өвөрхангай аймгийн *** сумын ерөнхий боловсролын *** дүгээр сургуулиас зээ хүү Т-ийг хичээлээс нь аваад гэр лүүгээ засмал замаар явж байсан чинь урдаас нэг цагаан өнгийн портер маркийн автомашин гарч ирээд мөргөсөн. Бид гурав мотоциклтойгоо газар унчихсан. Босож ирээд эмнэлэг рүү бид нарыг цагаан портертой залуу аваад явсан. Очоод үзүүлэхэд миний баруун, зүүн талын хөл, баруун гарын шуу хэсэгт цус хуралт үүссэн, баруун талын зовхины дээд хэсэгт хагарсан байсан. Би Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төвд 2024 оны 04 дүгээр сарын 09-өөс хэвтээд 14 хоног хэвтэж гараад буцаад 7 хоногийн дараа 14 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Юм ярихаар нь амнаас нь архи үнэртэж байсан. Харахад согтуу байгаа юм шиг байсан, би хэр их согтуу байсныг нь мэдэхгүй байна. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай нөхөр архи уудаггүй хүн байгаа юм. гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, Иргэний нэхэмжлэгч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Л.М нь нийт 1,694,441 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, тусламж үйлчилгээ авсан байна. П.М нь 577,507 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, тусламж үйлчилгээ авсан. Нийт 2,271,948 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг /хх-ийн 156-162 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ослын газарт хэмжилт хийсэн тухай бүдүүвч зураг, согтуурал шалгасан тухай  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, урьд эрх хасагдсан талаарх жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 9-15, 134 дүгээр хуудас/, Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн "...Улсын дугааргүй Даюун маркийн мотоциклын жолооч Д.М нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. ... *** улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, уулзвар дээр эргэлт хийхдээ эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрсний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна.” гэх №20 дугаартай дүгнэлт /хх-ийн 105-106 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “... Даюун маркийн мотоциклийн эвдрэлийн нийт үнэлгээ 585,000 төгрөг...” гэх үнэлгээний 4/22 дугаартай тайлан /хх-ийн 111-114 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч Д.Мя-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 312 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-29 дүгээр хуудас/, хохирогч Д.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 313 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-57 дугаар хуудас/, 3амын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 118-120 дугаар хуудас/, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 0062053 дугаартай шийтгэлийн хуудас /хх-ийн 149 дүгээр хуудас/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, иргэний нэхэмжлэгч  нарын мэдүүлгүүд, /, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ослын газарт хэмжилт хийсэн тухай бүдүүвч зураг, согтуурал шалгасан тухай  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, урьд эрх хасагдсан талаарх жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 9-15, 134 дүгээр хуудас/, Техникийн шинжээч Ц.Болдбаатарын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №20 дугаартай дүгнэлт /хх-ийн 105-106 дугаар хуудас/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 313 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-57 дугаар хуудас/, 3амын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 118-120 дугаар хуудас/, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 0062053 дугаартай шийтгэлийн хуудас /хх-ийн 149 дүгээр хуудас/ зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбарлажээ.  

 

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор байна.

           

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж  улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа  этгээдийг ойлгохоор байна. 

 

Шүүгдэгч М.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт   заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцох үндэслэлтэй байна.  

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Д.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Д.Мя-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.М, иргэний нэхэмжлэгч Д.Мя нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч Д.М, иргэний нэхэмжлэгч Д.Мя нарын  “... сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 126-127 дугаар хуудас/-ээр  тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Б-ийг хохирогч Д.М, иргэний нэхэмжлэгч Д.Мя нарт төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.        

 

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г нь ““...Л.М нь нийт 1,694,441 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, тусламж үйлчилгээ авсан байна. П.М нь 577,507 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, тусламж үйлчилгээ авсан. Нийт 2,271,948 төгрөг нэхэмжилнэ гэсэн бөгөөд түүний мэдүүлэг нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа, Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн өвчний түүхийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1.1-т  тус тус зааснаар шүүгдэгч М.Б-оос  хохирогч Д.М-ын эрүүл мэндийн даатгалаас авсан эмчилгээ үйлчилгээний зардал 1,694,441 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Мя-ийн эмчилгээ үйлчилгээний зардал 577,507 төгрөг нийт 2,271,948 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол нөхөн төлөх завсарлага авах санал гаргаж завсарлага авсан боловч  энэ хугацаанд иргэний нэхэмжлэгчид хохирол төлсөн баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

 

3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч  шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин шүүгдэгч М.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюул, шинж чанар, өөрийн үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзаад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял Эрүүлийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн эдлэх нийт ялын хэмжээг тогтоож, оршин суугаа хаяг Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэртээс гарахгүйгээр хязгаарлалт тогтоолгох санал дүгнэлт гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч С.М, иргэний нэхэмжлэгч М нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, хохирогч С.М нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй  гэсэн хүсэлтээ бичгээр гаргаж хэрэгт хавсаргасан байна. Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г-аас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.694.441  төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг төлбөр төлөгдөөгүй байна. Шүүгдэгч М.Б нь эмчилгээний зардал болон Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар мэдүүлэгтээ илэрхийлсэн боловч энэ талаарх баримтыг гаргаж өгч хэрэгт хавсаргуулаагүй байна. Шүүгдэгч цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, эд төрийн баримтаар камерын бичлэг бүхий CD-г хэргийн хамт хадгалах саналтай. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шүүхийн шийдэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч М.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2.1 2.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож байна. Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулахдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж 1 жил 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Шүүхээс шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-д учирсан хохирлыг нөхөн төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч, Д.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох  эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох  эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж нэг жил дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох  эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж нэг жил дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох  эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж  нэг жил арван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийг нэг жил арван сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч М.Б-д мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн  хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг, 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

 

Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1.1-т  тус тус зааснаар шүүгдэгч М.Боос хохирогч Д.М-ын эрүүл мэндийн даатгалаас авсан эмчилгээ үйлчилгээний зардал 1,694,441 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Мя-ийн эмчилгээ үйлчилгээний зардал 577,507 төгрөг, нийт 2,271,948 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохыг тус тус дурдаж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт М.Б-ийг тээврийн хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн,

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч *** овогт М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох  эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох  эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж нэг жил дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох  эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж нэг жил дөрвөн сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох  эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, нэг жил арван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийг нэг жил арван сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн *** сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч М.Б-д мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 8. Шүүгдэгч М.Б нь хохирогч Д.М, иргэний нэхэмжлэгч Д.Мя нарт төлөх төлбөргүй, хохирогч Д.М нь гомдол саналгүй,  нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч Д.Мя нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

            9. Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч М.*******хохирогч Д.М-ын эрүүл мэндийн даатгалаас авсан эмчилгээ үйлчилгээний зардал 1,694,441 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Мя-ийн эмчилгээ үйлчилгээний зардал 577,507 төгрөг, нийт 2,271,948 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

10. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг   ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.МАНДАХБАЯР