Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/34

 

 

 

   

 

 

 

2025           01               24                                                2025/ШЦТ/34

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,

 Улсын яллагч А.Алтангэрэл,

 Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

 Ө аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** Бд холбогдох 2426004060337 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 18-ны өдөр *********** аймгийн ***********суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5: аав, ах, эгч, дүүгийн нарын хамт **********аймгийн ***********сумын *****дугаар баг ********* тоотод оршин суудаг, урьд ял эдэлж байгаагүй,  Б.Б  /РД:************/.  

 

 Үйлдсэн хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн орчимд Ө аймгийн А сумын 03 дугаар баг 20-17 тоотод насанд хүрээгүй буюу 14 настай Х.Мг бензин үнэрлэсэн гэх шалтгаанаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны урагдал, баруун шанаа, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Насанд хүрээгүй хохирогч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагийн орчимд найз болох ААын гэрийн зүүн талын гэрт нь би, а, э нартай хамт унтаж байсан. Би унтаад байж байсан чинь Б гэх ах найз охинтойгоо хамт орж ирсэн. Би тухайн үед хураасан эсгийн дээр гараад унтаж байхад Б гэх ах намайг татаж унагаагаад нүүр хэсэг рүү олон удаа өшиглөөд, би нүүр хэсгээ хамгаалсан чинь миний баруун чих рүү дэвссэн. Бид хэдийг зэрэгцүүлж суулгаж байгаад нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Миний хамраас цус гоожоод байхаар нь арчиж болох уу гэсэн чинь Б нь дунд хуруугаа гаргасан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 73-74 хуудас),

 

          Насанд хүрээгүй гэрч Т.Эны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М нь хураасан эсгийн дээр хэвтэж байсан тэгсэн шөнө 03 цагийн орчим болж байхад Б ах найз Зтэй хамт гэрт орж ирээд Б ах Мг татаж унагаагаад дээрээс нь дэвсээд байсан дараа нь миний хөл хэсэгт өшиглөөд байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Ярьсан хэлсэн үнэн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 хуудас),

          Насанд хүрээгүй гэрч Л.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай төрсөн эгч З нь найз Б гэх ахтай хамт ирсэн тэгсэн Б ах М, АА, Эн нарыг зодсон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Ярьсан хэлсэн үнэн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34-35 хуудас),

          Насанд хүрээгүй гэрч Ө.ААын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Шөнө 02 цагийн үед намайг Б дуудаад би сэрсэн чинь Б нь Мг газар унагаасан байдалтай толгойн дээр нь дэвсээд байсан дараа нь миний нуруу хэсэгт гурван удаа өшиглөсөн. Тэгээд М, Эн хоёрыг газар унагаагаад дээрээс нь зодсон. Тэгээд савтай бензинийг нь бариулаад гэрийг хоёр тойруулаад, суниалгаад газар хэвтүүлж босгоод байсан. Шалан дээр байсан цусыг арчуулах гээд хувцсыг нь тайлуулаад, шал арчуулсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15-16 хуудас),

          Насанд хүрээгүй гэрч Л.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай дүү А, түүний найзууд Эн, М, АА нар нь бензин үнэрлэсэн байсан. Тэгээд найз Б нь тэр хэдийг бензин үнэрлэсэн гээд уур нь хүрээд зодсон” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 хуудас),

          Насанд хүрээгүй гэрч Ө.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би унтаж байсан чинь З эгч гэрт орж ирсэн, тэгсэн эд нарын байгаа байдлыг хар гээд дуудсан. Тэгээд хажуу гэрт орсон чинь шал нь нил цус болсон байсан. Б нь Эн, М, АА нарыг хувцасны тайлуулаад цус арчуулаад байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30 хуудас),

          Ө аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 648 дугаартай “1. Насанд хүрээгүй хохирогч Х.Мгийн биед хамар ясны хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны урагдал, баруун шанаа, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

          3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хх-ийн 44-46 хуудас),

          Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Х.М нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс нийт 119,400 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн тул эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 76, 79 хуудас),

          Яллагдагч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд А сумын 9 дүгээр багт айлын барилга дээр ажиллаж байгаад буусан. Тэгээд хамт ажил хийдэг Ууганбаяр ахын гэрт очиж жорлонгийн нүх ухаад 22 цагийн орчимд Л.З гэх найз охин дээрээ очсон. Тэгээд хадам аав Лхүрз жоотуу асуусан чинь байхгүй гэсэн. Тэгээд Зийн хойд гудамжинд найз дээр нь хүргэж өгсөн. Тэгээд би буцаад айлд очиж хүрз жоотуу олдохгүй болохоор нь А сумын 7 дугаар баг 12-20 тоотод очиж хүрз жоотуу аваад буцаад ажлын ахынд очиж нүхээ ухаж эхэлсэн. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн орчимд нүхээ дуусаад байж байтал найз охин З ирсэн байсан. Тэгээд бид хоёр такси бариад А сумын 3 дугаар баг 20-17 тоотод очсон. Зүүн талын гэрт манай найз охины дүү Л.А нь Эн, АА, М нартай хамт бензин үнэрлэж байсан. Тэгээд би ААын мөр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Бас Эны нүүр хэсэгт 2-3 удаа баруун гараараа цохисон. Мг гүүр, гар хэсэгт нь 2-3 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд хажуу талын гэрт орсон чинь А унтаж байсан. Тэгээд би ороод энэ хүүхдүүд бензин үнэрлээд манарсан байна гэсэн. Тэгээд А нэг танихгүй ахтай орж ирж бензинийг аваад гарсан. Тэгээд Мгийн хамраас нь цус гоожоод байсан. Би хамрын цусыг нь арчуулаад дуусаад З бид хоёр А сумын 3 дугаар баг ********тоотод гэртээ харьсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 91-92 хуудас),

          Насанд хүрээгүй хохирогч хохирогч Х.Мгийн нас тоолсон тэмдэглэл (хх-ийн 70 хуудас),

           Шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлыг тодорхойлсон Ө аймгийн А сумын 10 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 45 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 93-96, 99 хуудас) зэрэг болно.

1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн орчимд Ө аймгийн А сумын 03 дугаар баг 20-17 тоотод насанд хүрээгүй буюу 14 настай Х.Мг бензин үнэрлэсэн гэх шалтгаанаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны урагдал, баруун шанаа, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн. Түүний гэмт хэрэг үйлдсэн байдал нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон, тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байна. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ж.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Насанд хүрээгүй хохирогч Ж.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэдгээ илэрхийлсэн байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Б гэм буруугийн талаар “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж дүгнэлээ.         

 

          Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн орчимд Ө аймгийн А сумын 03 дугаар баг 20-17 тоотод насанд хүрээгүй буюу 14 настай Х.Мг бензин үнэрлэсэн гэх шалтгаанаар биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны урагдал, баруун шанаа, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:

 

            Насанд хүрээгүй хохирогч Ж.М “...Би 2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагийн орчимд найз болох ААын гэрийн зүүн талын гэрт нь би, АА, Эн нартай хамт унтаж байсан. Би унтаад байж байсан чинь Б гэх ах найз охинтойгоо хамт орж ирсэн. Би тухайн үед хураасан эсгийн дээр гараад унтаж байхад Б гэх ах намайг татаж унагаагаад нүүр хэсэг рүү олон удаа өшиглөөд, би нүүр хэсгээ хамгаалсан чинь миний баруун чих рүү дэвссэн. Бид хэдийг зэрэгцүүлж суулгаж байгаад нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Миний хамраас цус гоожоод байхаар нь арчиж болох уу гэсэн чинь Б нь дунд хуруугаа гаргасан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 73-74 хуудас),

          Насанд хүрээгүй гэрч Т.Эны “...М нь хураасан эсгийн дээр хэвтэж байсан тэгсэн шөнө 03 цагийн орчим болж байхад Б ах найз Зтэй хамт гэрт орж ирээд Б ах Мг татаж унагаагаад дээрээс нь дэвсээд байсан дараа нь миний хөл хэсэгт өшиглөөд байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Ярьсан хэлсэн үнэн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 хуудас),

          Насанд хүрээгүй гэрч Л.Агийн “...Манай төрсөн эгч З нь найз Б гэх ахтай хамт ирсэн тэгсэн Б ах М, АА, Эн нарыг зодсон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Ярьсан хэлсэн үнэн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34-35 хуудас),

          Насанд хүрээгүй гэрч Ө.ААын “...Шөнө 02 цагийн үед намайг Б дуудаад би сэрсэн чинь Б нь Мг газар унагаасан байдалтай толгойн дээр нь дэвсээд байсан дараа нь миний нуруу хэсэгт гурван удаа өшиглөсөн. Тэгээд М, Эн хоёрыг газар унагаагаад дээрээс нь зодсон. Тэгээд савтай бензинийг нь бариулаад гэрийг хоёр тойруулаад, суниалгаад газар хэвтүүлж босгоод байсан. Шалан дээр байсан цусыг арчуулах гээд хувцсыг нь тайлуулаад, шал арчуулсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15-16 хуудас),

          Насанд хүрээгүй гэрч Л.Зийн “...Манай дүү А, түүний найзууд Эн, М, АА нар нь бензин үнэрлэсэн байсан. Тэгээд найз Б нь тэр хэдийг бензин үнэрлэсэн гээд уур нь хүрээд зодсон” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 хуудас),

          Насанд хүрээгүй гэрч Ө.Аын “...Би унтаж байсан чинь З эгч гэрт орж ирсэн, тэгсэн эд нарын байгаа байдлыг хар гээд дуудсан. Тэгээд хажуу гэрт орсон чинь шал нь нил цус болсон байсан. Б нь Эн, М, АА нарыг хувцасны тайлуулаад цус арчуулаад байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30 хуудас),

          Ө аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргасан 648 дугаартай “1. Насанд хүрээгүй хохирогч Х.Мгийн биед хамар ясны хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны урагдал, баруун шанаа, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

          3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хх-ийн 44-46 хуудас),

          Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ггийн “...Х.М нь 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс нийт 119,400 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн тул эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 76, 79 хуудас),

          Яллагдагч Б.Бгийн “...Би 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 20 цагийн орчимд А сумын 9 дүгээр багт айлын барилга дээр ажиллаж байгаад буусан. Тэгээд хамт ажил хийдэг Ууганбаяр ахын гэрт очиж жорлонгийн нүх ухаад 22 цагийн орчимд Л.З гэх найз охин дээрээ очсон. Тэгээд хадам аав Лхүрз жоотуу асуусан чинь байхгүй гэсэн. Тэгээд Зийн хойд гудамжинд найз дээр нь хүргэж өгсөн. Тэгээд би буцаад айлд очиж хүрз жоотуу олдохгүй болохоор нь А сумын 7 дугаар баг 12-20 тоотод очиж хүрз жоотуу аваад буцаад ажлын ахынд очиж нүхээ ухаж эхэлсэн. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн орчимд нүхээ дуусаад байж байтал найз охин З ирсэн байсан. Тэгээд бид хоёр такси бариад А сумын 3 дугаар баг 20-17 тоотод очсон. Зүүн талын гэрт манай найз охины дүү Л.А нь Эн, АА, М нартай хамт бензин үнэрлэж байсан. Тэгээд би ААын мөр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Бас Эны нүүр хэсэгт 2-3 удаа баруун гараараа цохисон. Мг гүүр, гар хэсэгт нь 2-3 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд хажуу талын гэрт орсон чинь А унтаж байсан. Тэгээд би ороод энэ хүүхдүүд бензин үнэрлээд манарсан байна гэсэн. Тэгээд А нэг танихгүй ахтай орж ирж бензинийг аваад гарсан. Тэгээд Мгийн хамраас нь цус гоожоод байсан. Би хамрын цусыг нь арчуулаад дуусаад З бид хоёр А сумын 3 дугаар баг ********тоотод гэртээ харьсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 91-92 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.

Дээрх мэдүүлгүүдийг өгсөн хохирогч, гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” гэмт хэрэгт тооцдог.

 

           Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь насанд хүрээгүй хохирогч Х.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

           Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

            2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Б нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 119,400 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч Х.М, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б нар нь гомдолтой гэснийг тус тус дурдаж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ажилгүй байсан үеийн цалин болох 1,500,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршиг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн ажилгүй байсан үеийн цалин орлого зэргийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

           

             3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

 Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс шүүгдэгч Б.Бгийн гэм буруугийн асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин шүүгдэгчийн хувийн байдал, өөрийн гэм буруутай үйлдлийг хэрэгжүүлсэн сэтгэхүйн хандлага, зэрэг байдлыг харгалзан, дараах ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд эдлүүлэх санал дүгнэлт гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас өсвөр насны хохирогч Х.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Өсвөр насны хохирогч Х.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан байна. Өсвөр насны хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэдгээ  бичгээр гаргасныг мөрдөгч хүлээн авч шийдвэрлэсэн байна. Ийм учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна. Шүүгдэгч нь хэрэгт цагдан хоригдсон, баривчлагдсан хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, эд зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шүүхийн шийдэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Б.Б нь өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргаагүй болно.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан.  

           Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

           Шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б нь Эрүүл мэндийн даатгалын санд 119,400 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч Х.М, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б нар нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ажилгүй байсан үеийн цалин болох 1,500,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршиг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн ажилгүй байсан үеийн цалин орлого зэргийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

          

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 119,400 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Г нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч Х.М, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б нар нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ажилгүй байсан үеийн цалин болох 1,500,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хор уршиг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бгийн ажилгүй байсан үеийн цалин орлого зэргийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.МӨНХТУЯА