Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/37

 

                                                                                                                                                                       

 

 

 

 

 

 

 

2025           01              29                                            2025/ШЦТ/37

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,

    Улсын яллагч У.Гантуяа,

    Шүүгдэгч Б.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

   Ө аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******Дд холБох 2426004890006 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны  01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ............-ны өдөр Өвөрхангай аймгийн .......суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин ажилтай, ам бүл: 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн ........сумын .......дугаар багт оршин суух хаягтай, урьд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2018/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Д  /РД:************/ 

 

  ХолБсон хэргийн талаар:

 

  Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холБжээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

  Шүүгдэгч Б.Д нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ө аймгийн Б сумын 7 дугаар баг Арц хороолол ******тоот болох өөрийн гэртээ эхнэр Т.Цд үл ялих зүйлээр шалтаглаж уурлан, түүний үснээс зулгааж, чирсний улмаас биед нь “зулайн хуйханд шарх, баруун эгмэнд цус хуралт” гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 

  Хохирогч Т.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр сумын төвд байдаг гэртээ өвлийн идэш бог мал хийсэн юм. Тэгэхдээ манай нөхөр Д хүмүүстэй архи хувааж уугаад согтоод орой болохоор нь би хашаан дотор ил байсан малын махаа харанхуй болохоос өмнө цааш нь хий гэсэн чинь манай нөхөр уурлаад тэгвэл энэ махыг нохойд хаяад өгчихье гэж уурлаад намайг үснээс зулгаагаад чирээд байсан чинь хамт байсан Пүүжээ гэдэг залуу нь боль гээд салгаад тэр 2 гэрээс гараад явсан. Өглөө босоод толгой өвдөөд байхаар нь хотод байдаг нөхрийнхөө дүү Мөнх-Алтайд шөнө Д намайг зодоод толгой өвдөөд гэртээ хэвтэж байна гэсэн чинь цагдаад мэдэгдсэн юм шиг байна лээ. Би Б.Дтай 2019 оноос хойш хамт амьдарч байна. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Би 1 дагавар охинтой. Манайх ам бүл тавуулаа амьдардаг айл байгаа юм. Махаа оруул гэсэн чинь шалтгаангүйгээр уурлаад зодчихсон юм. Б.Д нь урд өмнө нь намайг цохиж зодож байгаагүй. Толгойны оройн хуйх өвдөж байна. Үс зулгаагаад туг тугаараа унасан байсан, өөр ямар нэгэн гэмтэл, зовуурь байхгүй. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Тухайн үед гэрт 6 настай Чинзориг гэдэг хүүхэд байсан. Том бага 2 хүүхэд байгаагүй. Манай хүү Чинзориг байсан. Пүүжээ гэдэг залуу байсан өөр хүн байгаагүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Би шинжээчийн 41 дугаартай дүгнэлттэй өөрөө уншиж танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй, дүгнэлттэй санал нийлж байна. Би энэ асуудлаас болж эрүүл мэндийн тусламж авч хөнгөлөлт эдлээгүй, надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй, миний ярьсан хэлсэн зүйл бүгд үнэн зөв.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5-6, 12-13 хуудас),

 

   Гэрч А.******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 06-ны өглөө намайг сумын төвд байдаг гэртээ байж байтал Б.Д манай гэрт ирээд намайг мал хийлцээд өг гэхээр нь сумын төвд байдаг Б.Дын гэрт очиж 10 гаран тооны бог нядалж өгсөн. Мал нядалж байхад Б.Д бид хоёр 0.5 литрийн 1 шил архи, 2.4 литрийн пиво хувааж уусан. Тэгээд харанхуй болж байхад Б.Д нь гэртээ байж байгаад эхнэртээ уурлаад гэнэтхэн толгойтой үснээс барьж аваад чирээд байхаар нь дундуур орж салгаад Б.Дыг аваад явсан. Үсдээд чирээд байхаар нь дундуур нь орж салгасан. Б.Д тухай үед тийм их согтуу байгаагүй, халамцуу л байсан. Сүртэй юм болоогүй, гэнэтхэн л толгойтой үснээс нь чирээд уурлаад байсан. Надаас өөр хүн байгаагүй. Гэрт нь нэг жоохон хүүхэд л байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, миний ярьсан хэлсэн зүйлүүд үнэн зөв.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17 хуудас),

 

  Ө аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 41 дугаартай “...1. Т.Цын биед зулайн хуйханд шарх, баруун эгмэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар хүний эрүүл мэндэд учирсан хохирол тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн хохирол тогтоогдлоо.

 

 5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 21-22 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

         Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч ******Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

          Шүүгдэгч Б.Д нь өөрт холБох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

          Хохирогч Т.Ц нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Т.Цын “...Би энэ асуудлаас болж эрүүл мэндийн тусламж авч хөнгөлөлт эдлээгүй, надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...”, гэсэн мэдүүлэг, хохирогч Т.Цын шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

           3. Эрүүгийн хариуцлагын талаар:

          

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Д хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******Дыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

           Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******Дыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Ц  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай .

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.МӨНХТУЯА