Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0274/З |
Дугаар | 128/ШШ2022/0534 |
Огноо | 2022-06-29 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2022/0534
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Д******
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга
Гуравдагч этгээд: Т.М*****, түүний хууль ёсны төлөөлөгч П.Т*****
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Б*****-ын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4133 дугаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205019*** дугаарын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Д****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М****, Н.Б****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З*****, гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч П.Т****-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У***** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б****-тай холбоотой актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж байна. Учир нь аль аль талдаа зөв шийдвэр гаргах учраас шаардлагаасаа татгалзаж байна. Манай талаас нэн яаралтай хүүхдээ орон сууцны өмчлөгчөөр оруулах хүсэлттэй байна. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар байцаагчийн шийдвэрт ямар нэгэн маргаан байхгүй болно. Маргаан байхгүй болвол харьяалагдах Улсын бүртгэлийн хэлтэст нэн яаралтай гаргуулах хүсэлт, өөрт байгаа өмчлөлийн гэрчилгээгээ өгөөд шинэ гэрчилгээ авна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Д*****-с Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Б*****-т холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Б****-ын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4133 дугаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205019*** дугаарын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч улсын байцаагч Л.Б****-ыг төрийн албанаас чөлөөлсөн тул тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 4303 дугаар захирамжаар хариуцагчийг сольж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Б****-ын эрх залгамжлагчаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргыг тогтоож шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана. гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүх хуралдаанд илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар нэхэмжлэгч С.Д****-г нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг баримтлан С.Д****-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Л.Б*****-ын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4133 дугаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205019*** дугаарын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.М******-д даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН