Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2016/ШЦТ/41

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРГИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, шүүгч М.Эрдэнэ-Очир, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүугдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг,

Иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэболд,

Хохирогч Э.Б,

Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  С.Д-д холбогдох Эрүүгийн ******* тоот хэргийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч С.Д нь 2015 оны 5 дугаар сарын 25-наас 2015 оны 5 дугаар сарын 26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “******” бааранд иргэн Э.Бтай маргалдан улмаар түүний бие махбодид баруун нүдний торлогийн ховхрол, нүдний хараа бууралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.Д нь 2015 оны 5 дугаар сарын 25-наас 2015 оны 05 дугаар сарын 26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Э.С” бааранд иргэн Э.Б-тай маргалдан улмаар түүний бие махбодид баруун нүдний торлогийн ховхрол, нүдний хараа бууралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүгдэгч С.Дийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Гэтэл баарны үүдэнд 4 залуу зогсож байсан. Орох гэтэл нэг нь хөл дээр гишгэчихлээ пизда минь гээд шанаа руу цохиж авсан. Тэгээд би юм хэлэлгүй цааш орсон. Цааш ороод удаагүй зүс таних ахтайгаа уулзахад пивоны мөнгө байна уу? гэхэд нь байхгүй гэж хэлээд буцаад гарах гэтэл үүдэн дээр зогсож байсан намхан залуу барьж авсан. Барьж аваад элэг рүү цохиж чирээд Э.С баарны урд талын саад руу үснээс чирээд орсон. Тэгээд намайг дээрээс дэвсэж өшиглөж зодсон. Би авраарай гэж хашгиртал Э.С баарны хамгаалагч ирсэн. Тэгээд би тэд нараас салах гэж байтал ардаас бас нэг нь ирээд толгой руу юмаар цохисон. Тэгээд хамгаалагч нь цагдаа дуудаад цагдаа нар ирсэн... 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах “Э.С” бааранд орох гэхэд баарны үүдэнд намхан шар залуу хөл дээр гишгэчихлээ пизда минь гээд уурлаж байсан. Тэгээд намайг баарнаас гартал хөл дээр гишгэчихдэг яасан айхтар пизда вэ гээд цохисон. Өөр нэг залуу нь утас булааж авч байсан. Түүнээс гадна тэр залуу намайг цохиж саад руу чирсэн. Би баарны хамгаалагчид Цагдаагийн байгууллагад мэдэгдээч гэж хэлж байсан. Би улаан касс нэртэй пиво бүтнийг, цагаан касс пиво талыг уусан. Би Э.С баарны гадаа Б.Ны гэдэс рүү нь тохойлдсон. Би хохирол төлбөр өгөөгүй байгаа гэв.

Хохирогч Э.Бы мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2015 оны 05 дугаар сарын 25-ны орчимд юм. Тэр орой Э.С баар луу З.А, Т.Ө, А.А дэлгүүрийн Б.Э ах, сэтэрхий Т.Ө, Б.О нартай хамт ороод нэг шил архийг ундаатай авч тэр архиа ууцгаасан. Тэгээд Э.С баарнаас гарах болсон. Бааран дотор Б.Э ахад мөнгөө тоолж өгсөн. Ингээд баарнаас тэд нар гарахаар нь би араас нь гараад явцгаая гээд эргэтэл нэг юм үсэрч ирээд цээж рүү цохьчихсон. Тэгээд би саваад унасан ухаан алдсан. Сэргэтэл боохоо Б.О амьд байна, амьд байна гэж байсан. Тэгээд чамайг нэг залуу цээж рүү цохиод унагаасан, Бид нар бариад цагдаад өгөөд явуулчихлаа гэж байсан...миний баруун нүд сохор болсон. Би гомдолтой байна гарсан зардалаа нэхэмжилнэ... Надтай хамт явсан хүмүүс маань намайг дуудаад эргээд харах хугацаанд С.Д миний цээж рүү үсэрч ирээд өшиглөсөн. Намайг цаашид хараагүй болно гэж оношилсон бөгөөд надад гомдолтой байгаа хэдий ч би С.Д-ийг залуу хүн, ял эдлүүлээд яахав. Нүдний маань хараа эдгэрэхгүй учраас 6.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Би сар бүр Улаанбаатар хотод очиж үзүүлдэг бөгөөд цаашид ажил хийх боломжгүй. Хүнд зүйл өргөхөөр толгой өвддөг болсон. Би эмчилгээний зардал гэж 6.000.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/

Гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Нэг мэдэхэд надтай хамт явсан З.А, Т.Ө, А.А дэлгүүрийн Б.Э ах, сэтэрхий Т.Ө, Б.О  нар гараад явчихсан байсан. Би Э.С баарнаас гараад иртэл Б.Н газарт уначихсан байсан. Энэ яачихав гэхэд З.А, Т.Ө, А.А дэлгүүрийн Б.Э ах, сэтэрхий Т.Ө, Б.О нар наад залуугаа бариад ав наад залуу чинь цээж рүү нь тийрээд унагаачихсан гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/

Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 23 цаг 30 минутын орчимд Э.С баарны хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагыг жижүүрээс өгсөн. Дуудлагын дагуу очиход баарны гадаа хүмүүс хэрэлдээд нэг хүн нэг залууг бариад авсан байдалтай байж байсан. Нэг залуу баарны урд талын цементэн талбай дээр газарт хэвтэж байсан. Нэг бандийг энэ залуу энэ залуутай хэрэлдэж маргаад цохиод унагаачихлаа гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

Гэрч М.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Бүжиглэж байгаад гарсан чинь баарны үүдэнд бөөн юм болсон байсан. Нэг залуу Б.Нг үсрээд цээж рүү нь тийрч байсан. Б.Н саваад унасан. Тэгээд би чи яаж байнаа гээд тэр залуугийн урдаас очиход тэр залуу үсэрээд цовхчоод гүйгээд ирэхэд нь тэнд байсан нэг машиныг тойроод зугтаагаад гүйсэн. Тэгээд тэр залуу хавийн амьтан луу үсчээд гүйгээд байсан. Тэгээд би эргээд гүйгээд очтол боохой Б.О Б.Г тэвэрсэн сууж байсан. Бадамаа тэнд ухаан алдаж нэлээд хэсэг болсон. Баарны хамгаалагч Б.Гтийрсэн залууг барьж авч цагдаад өгч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/

Гэрч Д.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Гадаа байжбайсан чинь нэг залуу хүрч ирснээ бүгдийг чинь алаад хаячихъя надтай зодолдох хүн байна уу гээд намайг зүгээр байж байхад шууд хүрч ирээд толгой руу 2-3 удаа цохисон өшиглөж авахад нь би зугтаагаад саад руу орсон. Тэгээд хэсэг болоод сааднаас гараад иртэл Б.А ах газар уначихсан Б.О ах толгойг нь тэвэрчихсэн юм яриад байх шиг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/

Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Б.Н баарнаас гарч ирсэн саадны орчимоос баарны үүдэн дээр зогсож байсан над руу маягтай алхаж явахад хөндлөнгөөс нэг залуу Б.Н урдаас эгцээрээ гүйж очоод цохисон уу, өшиглөсөн үү яасан, би яг яасаныг нь хараагүй. Тэгтэл Б.А хойшоо саваад унасан. Унахаар нь би яваад очтол Б.Г боохой Б.О толгойг нь тэвэрсэн суухад нь би “наадах чинь болохоо байлаа цагдаа дууд, түргэн дууд гэсэн”. Тэгтэл Э.С баарны эзэн цагдаа дуудсан. Тэгж байтал баарны хамгаалагч залуу тэр залуу гүйчихлээ гээд араас нь хөөж гүйгээд нэг жижигхэн залууг бариад ирсэн гэх мэдүүлэг /хх- ийн 35-36-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 9576 дугаартай дүгнэлтэд:

Б.Нгийн биед баруун нүдний торлогийн ховхрол, нүдний хараа бууралт гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл 2015.05.25-26-д шилжих шөнө үүссэн байх боломжтой.

Баруун нүдний торлогийн ховхрол нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн ба цохилт, доргилтоос үүсэх боломжтой.

1.    Тогтоогдсон гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-д зааснаар энгийн хөдөлмөрийн чадварыг 35% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгтхамаарна гэх дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж

гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч С.Д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгнь 2015 оны 7 дугаарсарын 02-ны өдрийн 24 цагОО минутаас өмнө үйлдэгдсэн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай ларламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч С.Дийн биечлэн эдлэх хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасч тооцох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч нь эмчилгээний зардалд 6.000.000 /зургаан сая/ төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 4.289.200 /дөрвөн сая хоёр зуун наян есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Харин цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хураагдсан бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                     ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  С.Д-Г бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 /тав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.Дт оногдуулсан 5 /тав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялыг хасч, түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Дт оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497..1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч С.Д-ээс 4.289.200 /дөрвөн сая хоёр зуун наян есөн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Бд олгосугай.

6. Эрүүгийн ******* дугаар хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүумжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээрзүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    М.НЯМСҮРЭН

                              ШҮҮГЧ                  Н.АРИУНЖАРГАЛ 

                                                            М.ЭРДЭНЭ-ОЧИР