Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2016/ШЦТ/42

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Хохирогч Н.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү

Шүүгдэгч Н.П нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Н.П-д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Н.П нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн ******сумын ******* дугаар багийн ******тоотод оршин суух иргэн Н.Б-ын байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Н.Б-д 365.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                        ТОДОРХОЙЛОХ НЬ

 Шүүгдэгч Н.П нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн ******сумын ******* дугаар багийн ******тоотод оршин суух иргэн Н.Б-ын байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлан иргэн Н.Бд 365.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн үед гэртээ ирэхэд Т.А эгч манай гэрт орж ирсэн байдалтай “танай гэрт хулгай орсон байна” гэхээр нь цагдаа дуудсан. Т.А гэдэг нь манай хашаанд байдаг айлын хүн юм. Намайг байхгүй үед манай гэрийг галладаг юм. Манай гэрийн хойд талын вакум цонхны салхивчийг түлхэж хулгай орсон байсан. Гэрт ороод хойморт байсан сейфийг өнхрүүлээд тавьсан байсан.

1. Хоймрын хэсэгт байрлах Сервантан дээр байсан Л.Ргэж хүнээс 5 жилийн өмнө 600.000 төгрөгөөр худалдаж авч байсан бор өнгийн даалинтай, шүрэн толгойтой, оюу нуухтай халтар манан хөөрөг,

2. Талийгаачийн зурагны урд байсан 5.000 төгрөг,

3. Хойд өрөөнд байсан 3 жилийн өмнө 170.000 төгрөгөөр худалдаж авч байсан савхин куртик,

4. 2015 оны намар 60.000 төгрөгөөр худалдаж авч байсан бор шаргал өнгийн ноосон цамц,

5. Саарал өнгийн 20.000 төгрөгний үнэтэй албаны ороолт алга болсон байсан. Сервантан дотор байсан 5.000 төгрөгний үнэтэй компот гаргаж ирээд уусан байсан...Гэхдээ компотыг үнэлэх шаардлага байхгүй...Би хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой байна гэх мэдүүлэг/хх-ийн 10-13-р хуудас/

Гэрч Б.Т.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өглөө 11 цаг 30 минутын орчим гэрийнх нь хаалганы цоожийг түлхүүрээр онгойлгож орж гал түлсэн. Гал түлчихээд эргэж буцаж гэртээ байж байгаад...17 цагийн үед Б.Н гэр лүү Тал нь юу болж байна” гэж ороход гэрийнх хойморт байсан төмөр сейф унасан байдалтай ширээн дээр хутга гаргаж тавьсан компот задалсан байсан. Б.Н байшингийн салхивчаар орсон байдалтай салхивч нь онгорхой байсан...Б.Н-ны  гэрээс хөөргө алга болсон байсан. Тэдний гэрийн хоймор хэсэгт шкафны хажууд ууттай хөөрөг харагдаж байсан, Би угаасаа талийгаачид зул өргөж байсан учраас сайн мэдэж байна гэх мэдүүлэг/хх-ийн 14-15-р хуудас/

Гэрч Н.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр манай дүү Б.Н над руу утасдаад “манай гэрт хулгай орсон байна” гэсэн...Манай дүүгийн гэрээс хөөрөг алга болсон гэсэн. Би бусад зүйлийг сайн мэдэхгүй байна.Хөөргийг олон жилийн өмнө хашаагаар худалдаж авлаа гэж ярьжбайсан. Тухайн үед хашаа 500.000 орчимтөгрөгбайсан...Манай аавын хөөрөг төмөр сэйфэнд байдаг юм... гэх мэдүүлэг/хх-ийн 17-18-р хуудас/

Гэрч Т.гмөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Н.П нь 1989 оны үеэр Нэгдүгээр найман жилийн манай дээд талын ангид сурдаг байсан юм. 2015 оны 11 дүгээр сарын 07-08-ны үеэр Н.Птой захын урд талын Хийтийн гол буудлын өмнө Бүрнээ гэж найзын хамт явж байгаад тааралдсан гэртээ авч очоод маргааш өглөө нь Бүрнээ бид хоёр Түнэл сум руу мотоциклиор хүргэжөгсөн...Сүүлд цагдаа дээр ирсэнийхээ дараа “Би тэнсэн суллагдсан, Одоо намайг хулгай хийсэн гээд байх юм” гэж хэлж байсан. Тэгээд би шоронгоос гарсан юм байна гэдгийг мэдсэн гэх мэдүүлэг/хх-ийн 19-20-р хуудас/

Гэрч Б.Бмөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай аав Б.Л ...ял эдлэж байх хугацаандаа П.Ж гэх хүнтэй танилцсан юм шиг байгаа юм...2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр П.Ж манай гэрт ирсэн байсан...П.Ж манай гэрт 5 хоноод ээж рүүгээ явна гээд манайхаас гарсан...Тэгээд 4-5 хоногийн дараа П.Жийг бариад аваад явсан сураг гарч байсан. П.Ж манай гэрт байхдаа архи уудаггүй, тамхи татдаггүй гээд гэрээс ч гарахгүй суугаад л байдаг байсан...Тухайн үед П.Ж хар өнгийн куртиктэй, бараан өнгийн хувцастай, ботинк гуталтай байсан. Би сайн анзаараагүй гэх мэдүүлэг/хх-ийн 21-22-р хуудас/

Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                                   ...Би

Н.Пийг2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 19 цагийн үед цагдаагаас ирж авсан...Тэгээд П.Жийг аваад 10 дугаар хороонд байдаг манай өнгөрдөг эгчийн хүргэн Эрдэнээгийн гэрт аваачиж хонуулсан...Тэгээд нэг хоноод “хөдөө явна" гээд гараад явсан гэсэн.Түүнээс хойш би лав уулзаагүй. Э.Г гэрт ч очоогүй юм шиг байсан... Н. П.Ж Дархан, Эрдэнэт рүү явж байгаад шоронд орчихсон байсан...Дарханд байхдаа байшин дээрээс унасан гэсэн Яриа хэл нь эвгүй болсон байна билээ. Би Н.Пид “дахиж битгий алдаарай” гэж баахан захьсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

Гэрч С.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 04-ний орой 19 цаг 30 минутын үед манай ээжийн дүү Б.М П.Жийг машинтай авч ирсэн...Н.П “маргааш өглөө Түнэл явна, ээж дээрээ очно" гэж байсан...Манайд нэг хоночихоод өглөө нь 09 цаг өнгөрөөгөөд гараад явсан. Түүнээс хойш манай гэрт ирээгүй. Уг нь П.Ж их л гэмшсэн байдалтай байсан. “Хэцүү газарт байж байгаад ирлээ” гэсэн зүйл ярьж байсан...Н.П манайд ирэхдээ ногоон өнгийн куртиктай, саарал өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзэн гуталтай, хар өнгийн саравчтай малгайтай байсан...Н.П манай гэрт байх хугацаандаа ямар нэгэн сопгууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 202 тоот: Хэргийн газрын үзлэгээр илрүүлж бэхжүүлсэн гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цонхны рамнаас бэхжүүлсэн гарын мөр нь 2008 оны 05 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотын БГД-ийн санд 00310010000982 дугаартай бүртгэгдсэн П.Жийн зүүн гарын алганы хэсгийн мөр болон зүүн гарын ядам хурууны өндгөн хэсгийн мөр мөн байна. Шинжилгээнд ирүүлсэн мөр нь Т.А овогтой П.Жийн зүүн гарын алганы хэсгийн мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирно гэх дүгнэлт, /хх-ийн 40-р хуудас/

Шүүгдэгч Н.Пийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өршөөлийн хуулиар суллагдаж...У.А гэрт очсон...У.Н гэрт очиход нөхөр Э.Рнь байсан...Тухайн үед Э.Ргадагшаа гарч архи авч ирсэн...Тэгээд надад нэг шил архи авч өгсөн...Тэгээд зах дээр архи уугаад нэлээд муудаад 1-р хороонд танихгүй айлд очсон,..Уг нь би хохирогч Б.Н-ны г таньдаг юм. Манай ангийн хүүхдийн дүү нь юм. Тэгэхдээ тэр айлд зургийг нь хараад эхлээд гайхаад "согтуу хүн сохор ухаантай” гэгчээр төрөл садангийнх нь айл юм болов уу гэж бодоод бүр байдалд ороод учираа олохгүй байсан. Урьд өдөр нь нойргүй хоносон болохоор тэгсэн байх гэж бодож байна. Тэгээд тэр айлаас “буцаад гараад явчихдаг юм бил үү” гэж бодож байснаа нэгэнт ороод ирчихсэн юм чинь гэж бодоод гэрээс нь эд зүйл хулгайлчихсан юм. Тэгээд захын хойшоо аптекийн тэнд улсын начин Ш.Н хүүхэд гэх хүнтэй танилцаж, тэр хүнтэйгээ уг айлаас хулгайлсан савхин дээлээ архинаас өгсөн. Дараа нь нэг айлд очиж архи ууж байгаад үлдсэн эд зүйлээ тэр чигээр нь тэр айлдаа орхичихсон юм...Миний бие гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйж байна гэх мэдүүлэг/хх- ийн 61-62-р тал/

Шүүх хуралдаанаар дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8-р хуудас/

2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн эд зүйлд шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-тйн 37-р хуудас/

Эд зүйлс үнэлсэн тайлан /хх-ийн 38-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 88-89- р хуудас/зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Н.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145,2-т зааснаар орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Н.П нь урьд ял шийтгэл эдлэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт, ялтан Н.Пийн зан байдал, засрал хүмүүжпийн тухай тодорхойлолт, хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамж, ялаас өршөөн хэлтрүүлэх тухай шүүгчийн захирамж, суллагдсан иргэдийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /хх-ийн 65-79, 87-88, 96-98-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.П нь урьд ял шийтгэл эдлэж байсан боловч Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 44 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 09 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.П-д ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдлыг харгалзан үзэж эд хөрөнгө хураахгүйгээр, хуульд заасан ялыг оногдуулж, шүүгдэгч Н.П-с хохирогч Н.Бд 365.000 төгрөг гаргуулж олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, сопгуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн ****** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдлаа.

Шүүгдэгч Н.Пийн цагдан хоригдсон 93 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч П.Жийг орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн еренхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар Н.П-ийн цагдан хоригдсон 93 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Поос хохирогч Н.Бд 365.000 төгрөг гаргуулж олгосугай.

5. Эрүүгийн ******7 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.П-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор гомдол гаргах эрхтэй 

                  ДАРГАЛАГЧ     ШҮҮГЧ                     Н.АРИУНЖАРГАЛ