Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2016/ШЦТ/43

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                             

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүугч Н.Ариунжаргал даргалж, шүүгчид Т.Батжаргал, М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Иргэдийн төлөөлөгч Н.Даваадорж, Ц.Дашравдан,

Шүүгдэгч Н.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Н.А-д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,

 

Шүүгдэгч Н.А нь 2015 оны 07 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ********* сумын ***** дүгээр багийн нутагт иргэн Т.Б гэрт Н.Д-маргалдан зодолдож түүнийг санаатай алсан гэмт хэрийг үйлдсэнд холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Д.В нь миний төрсөн аав юм. Аав маань надтай хамт амьдардаг юм. 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр орой 19 цагаас 20 цагийн үед гэрээсээ мал шүүх гээд Б.Н гэх манай хүргэнтэй хамт гарсан Шөнийн 04 цагийн үед эмнэлгээс над руу залгаад аав чинь эмнэлэгт түргэн

дуудаад ороод ирсэн байна гэж байсан. Тэгэхээр нь би зуслангаасаа төв орж ирээд эмнэлэг дээр очсон. Эмнэлэгт ороход аав Д.В маань орон дээр орь дуу тавьчихсан, ёолоод л хэвтэж байсан. Тэгээд би тухайн үед яав( ийв гээд их эмч М.Л, сувилагч Г.А нараас асуухад танай аав чинь А.Ш намайг өшиглөсөн гээд гэдэс рүүгээ заагаад байсан гэж надад тэд нар хэлж байсан. Тэгээд байж байхад ********* сумын эмнэлгийн эрхлэгч Ц.Г авчирч аавыгаа ЭХО-д харуулсан. Дотор цус алдалт байхгүй цул эрхтнүүд нь зүгээр байна гэж байсан аав маань надад миний хүүхдүүдийг М.С дууд аав нь болохоо болиод байх шиг байна ерөөсөө нэг л биш болчихлоо надад маш их өвдөлттэй байна хаашаа ч харсан өвдөөд байна гэж байсан. Тэгээд ааваасаа юу болсныг асуухад А.А намайг гэмгүй сууж байхад өшиглөчихлөө намайг хоёрын хооронд ингэж гэдэс рүү өшиглөж байхаар өшөө газарт маань цохих нь яав даа гэж байсан. Эмч нар хагалгаанд орчихоод гарч ирээд аавын чинь нарийн гэдэс тасарсан байна. Хагалгаа бол ер нь хийгээд гараад ирлээ. Энэ гэмтэл нь ерөнхийдөө их хүндэрчихсэн байна. Нарийн гэдэс тасраад өтгөн шингэн нь дотроо тарчихсан байна гэж байсан. Нарийн гэдэсний ийм төрлийн хагалгаа 30-аас 40 хувийн амжилттай болдог үлдсэн хувь нь амжилтгүй болдог гэж ярьж байсан. Үүрийн 06 цагийн үед даралт нь ахиад уначихлаа гээд ... даралт нь сэргэхгүй байсаар байгаад өглөөний 10 цагт нас барсан, Аавын маань хагалгаанд орсны дараа эмч нар нь гарч ирээд та нар цагдаад тэмдэглүүлсэн үү ер нь их ноцтой юм байна нарийн гэдэс нь тасарсан байна цагдаад тэмдэглүүлээч ээ гэж байсан.... Н.Г гуай танай аав чинь А.Аг гуйлгачин гуйлгачиндаа чи айлын мал харж явдаг гэж хэлээд муудалцсан гэж байсан. Муудалцаад ямар ч байсан гэр дотор барилцаж аваад хадам ээжийн маань унтаж байсан орон дээр унаад дээр доороо оролцоод байсан. А.Агийн гар нь аав руу чинь цохиж байсан харагдсан гэж ярьж байсан. Аав маань ********* сумын хүн эмнэлгийн их эмч М.Л сувилагч  Г.У нарт хэлсэн байсан. Төрсөн дүү Н.А хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-51-р хуудас/,

Гэрч С.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2015 оны 07 сарын 12-ны оройны 18 цагийн орчим манайд намайг гэртээ байхад талийгаач Д.В, хүргэн Б.Н хамт мотоциклоор мал шүүж явна гээд орж ирсэн. Бага зэрэг архи ууцгаасан байсан. Тухайн үед ач хүүгийн хадам аав Д.Б ирээд нэг шил архи задлаад ууж байсан. Тэр архинаас Б.Н, Д.Н 2 уулцаад дараа нь Д.В манай хүргэнд найзтайгаа уулзсангүй удлаа архи ууна гэхээр манай хүргэн архи хэрэггүй би бие муутай уудаггүй юм хэрэггүй гэхэд архи авчирна гээд сумын төв рүү ганцаараа мотоциклоор явсан. Тэгээд ирэхгүй удахаар нь хүргэн Б.Н нь явъя гээд Болдбаатартай хамт мотоциклоор явсан. Шөнө намайг оронд хэвтэж байхад дээрээс хүн дарж унахаар л би сэрсэн. Өөр мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг/ХХ-ийн 14-р хуудас/,

Гэрч Д.Н.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..,2015 оны 07 сарын 12-ны оройны 18 цагийн орчим намайг гэртээ байхад талийгаач Д.В, хүргэн Б.Ны хамт мотоциклоор мал шүүж явна гээд орж ирсэн. Д.Н малтай ямаагаа нийлүүлчихлээ гэж байсан. Бага зэрэг архи ууцгаасан байсан тухайн үед хүүгийн хадам аав Д.Б ирээд нэг шил архи задлаад ууж байсан тэр архинаас Б.Н, Д.Н 2 уулцаад дараа нь Д.В манай нөхөрт найзтайгаа уулзсангүй удлаа архи ууна гэхээр архи хэрэггүй би бие муутай уудаггүй юм хэрэггүй гэхэд архи авчирна гээд сумын төв рүү ганцаараа мотоциклоор явсан. Тэгээд ирэхгүй удахаар нь хүргэн Б.Н явъя гээд Болдбаатартай хамт мотоциклоор явсан. Орой манайхыг унтаж байхад 24 цагийн үед мотоцикл дуугараад Д.Н, А.Ш, Б.О нар 2 мотоциклтой ирсэн. Тэгээд Д.В 1 шил архи гаргаж ууж байсан. Д.В А.Шийг чи ченж нарын боол Гангаагийн боол гэхэд А.Ш уурлаад Ж.Н та нар яахаараа дандаа намайг ингэдэг юм гээд уурлаж барилцаж аваад ээжийн унтаж байсан орон дээр дарж унахаар нь манай өвгөн босч хөгшин хүн дээр дарлаа гээд өнгөрдөг Д.Выг аваад гэрээс гарсан. Би А.Шийн бүснээс нь татаж орон дээр суулгасан. Болдоо гараад мотоцикпоо Д.Вт мэдэгдэхгүйгээр гэрийн ард аваачиж асаахаар би А.Шийг гаргаж мотоцикл дээр суулгаж өгөөд явуулсан. Энэ хоёрыгявсны дараа Д.В орж ирээд бөөлжөөд үхлээ үхлээ гээд байхаар нь дэр тавьж өгөөд гэртээ хэвтүүлсэн. Дараа нь бие өвдөөд болохгүй болохоор нь хажуу талын айлын хүнийг дуудаж эмч дуудуулсан. Дуудлагаар М.Л эмч ирээд Д.Выг аваад явсан. Манайд байхдаа аюулхай орчим өвдөөд байна гэж байсан...” гэх мэдүүлэг/ХХ-ийн 15, 20-р хуудас/

Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2015 оны 07 сарын 12-ны оройны 18 цагийн орчим манайд намайг гэртээ байхад талийгаач Д.В, хүргэн Б.Ны хамт мотоциклоор мал шүүж явна гээд орж ирсэн. ...бага зэрэг архи ууцгаасан байсан. ...шөнө унтаж байхад 24 цагийн орчим Д.В, А.Ш супер хочтой Болдоо нарын хамт хоёр мотоциклтой ирсэн. А.Ш, Д.Выгаа та хамаагүй архи ууж болохгүй шүү бие муутай шүү эндээ хоноод яваарай гэхэд би нэг шил архи уухаа хэнээр ч заалгахгүй гэж байсан. Тэгээд А.Шийгээ чи ченж нарын боол хийдэг. Гангаа зааны зарц хийдэг гэхэд А.Ш уурлаад Ж.Н н та нар намайг ингэж байнга доромжилдог гээд уурлаж Д.Выг хальт алгадаж хоёулаа босч барилцаж аваад орон дээр унтаж байсан хадам ээж дээр дарж унахад эхнэр ч уурлаж хөгшин хүн дарлаа гээд би ч Д.Выг гэрээс аваад гарсан. Хамт явсан А.Шийн хүргэн Болдоо дэмий юм боллоо гээд мотоциклоо асааж А.Шийг суулгаад явсан. Д.В тэр хоёрыг явсны дараа үхлээ гээд орилоод байхаар нь хажуу айлын П.Г гуйж мотоциклоор сум руу явуулсан. Д.В намайг энд өвдөөд байна гэхээр би ходоод орчим дарж үзээд би эмч биш мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд сумын эмч М.Л ирээд аваад явсан. Манай гэрт А.Ш, Д.Выг хальт л алгадаж авсан. Өөр цохиж аваагүй. ... Би талийгаач Д.Выг гэрлүүгээ оруулж ор засаж өгөөд хэвтүүлсэн. Тэгээд би өөрөө орондоо хэвтэж байхад талийгаач Д.В болохоо байлаа гээд унасан тэгэхээр нь босож ирээд хаана чинь юу чинь өвдөөд байгаа юм бөөлжих гээд байгаа юм уу гээд хувин авч өгсөн. Тэгэхэд амнаас нь жоохон цагаан хөөс гараад бөөлжиж чадаагүй миний энэн дээр өвдөөд болихоо байлаа энд л өвдөөд байна гээд аймхай дээрээ гараа дарчихсан байсан. Тэгэхээр нь би алив дарж үзье гээд гараараа дарж үзэхэд надад ямар нэгэн юм мэдэгдээгүй. Эхнэр бид хоёр эмч нар ирэхийг хүлээгээд байж байхад талийгаач орь дуу тавьсаар унтаж чадахгүй байсан. ... Маргааш нь эмнэлэг дээр А.А талийгаачийг өшиглөсөн гэсэн яриа гарсан байсан. Талийгаач Д.Выг А.Ш нэг л удаа нүүр лүү нь алгадсан тэрнээс өөр зодоон цохион болоогүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-р хуудас/,

Гэрч Р.Б.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Д.В ах хүний архи зүгээр ууна гэж юу байхав баярын өдөр нэг шил архи аваад ирье гээд л явсан. Сумын төв рүү архинд явахдаа мотоциклоо гишгэж асаагаад л яваад өгсөн. Б.С сумын төв ороход барагцаагаар 2 км зайтай тэр хооронд зам нь цагаан ямар нэгэн саад байдаггүй юм. Д.В ах бид хоёр өчигдөр мал шүүж яваад архи уусан. Тэрний дараа Д.В ах А.А тэд нартай нийлээд архи ууцгаасан юм шиг байсан, Тэндээ зодоон нүдээн болсон гэж хүргэн ах  О.А ярьсан. Д.В ах бид хоёр манайд 0,5 литрийн нэг шил Ерөөл архи ууж байсныгаа дуусаагүй байхад нь Чулуундаваагийнд авч очсон...” гэх мэдүүлэг /хх- ийн 32-р хуудас/,

Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...2015 оны 07 сарын 13-ны шөнийн 03 цаг 40 минутын орчим болов уу намайг гэртээ амарч байхад утас дуугарахаар авахад эмнэлгээс сувилагч ГИЙн  Б.Н амнаас дуудлага ирлээ дарга таныг яв гэж байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй байхад эмнэлгийн машин манай гадаа ирээд би гарч суугаад Бадагийн аманд зусаж байгаа Б.Д очиход талийгаач Д.В гуай гэрийн үүдэнд сөхөрч суугаад зүүн тийш харсан байдалтай бараан өнгийн куртиктэй гуталгүй оймстойгоо байсан. Би урд нь очиж суугаад таны хаана өвдөөд байгаа юм гэхэд аюулхай орчим өвдөөд байна гэхэд жолоочоороо цамцыг нь сөхүүлж биеийг нь үзэхэд ил шарх сорви байхгүй байсан. Архи үнэртээд байхаар та архи уусан согтуу байгаа юм биш үү гэхэд Д.В гуай архи уусан гэхдээ намайг А.Ш өшиглөсөн гэж хэлэхээр нь би одоо таны хаана чинь өвдөөд байгаа юм гэхэд энүүгээр өвдөөд байна гээд аюулхай хэвлийн тус газраа зааж гараараа илж байсан. Талийгаач Д.В гуай өвчний грулптэй хүн байсан. Би талийгаачийн даралтыг үзсэн, чагнасан хэвлий гэдсээр нь дарж үзээд хэлийг нь гаргаж шалгаад өвчин намдаах эм, шулуун гэдсээр нь лаа хийгээд эмнэлэг рүү аваад явсан. Би ерөнхий эмчээ дуудаж дотор эрхтний ЭХО-д харуулаарай гэж сувилагч Г.А хэлчхээд эмнэлэгтээ хэвтүүлсэн. Тэгээд эмнэлэг дээр очоод дахиад үзлэг хийсзн. Цахилгаан монетороор, хурууны хэмжигчээр захын судасны хүчилтөрөгчүүдийг үзсэн. Тэгээд хэвтүүлж байгаад биед үзлэг хийхэд талийгаачийн биед ил харагдах гэмтэл байгаагүй. Би анх дуудлагаар очоод за яасан юу болсон бэ үзүүлээрэй гэхэд дээшээгээ өндийснөө ах нь архи уух нь уусан гэхдээ намайг А.А өшиглөсөн гээд гараараа цээжин хэсэг рүү заагаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

Гэрч Ж.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... М.Л эмч дуудлагад жолоочийн хамт яваад Д.В гуайг авчирсан орж ирэхдээ их л ёолж байсан. Орон дээр хэвтүүлж эмч үзлэг хийгээд би өвчин намдаах тариа хонгонд нь тарьж шулуун гэдсэнд нь лаа хийсэн. Тухайн үед хүү П.Ж нь ирээд 05 цаг 30 минутын орчим Ц.Ц эмчийг авчирч ЭХО аппаратаар харуулсан маргааш нь 13 цагийн үед хүү П.Ж нь өөрийн машинаар бага эмч О.Н хамт Мөрөн рүү эмнэлэгт үзүүлэхээр авч явсан. М.Л эмч Ж.Н А.Ш архи ууж байгаад өшиглөсөн юм шиг байна гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн Зб-р хуудас/,

Гэрч Н.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эмнэлэг дээр талийгаач ахтайгаа уулзахад эвхрээд хөдөлж чадахгүй байна гээд байсан. Би ахаасаа яагаад ингэчив юу болов гэж асуухад А.А намайг өшиглөчихлөө гэж байсан. Тэгээд миний ам цангаад байна гэхээр цай халбагаар ам руу нь хийж өгсөн.Тэрийгээ эргүүлээд гаргачхаад байсан. Талийгаач нь элдэв муухай ааш араншингүй ажил хийхдээ сайн гэрийнхээ ажлыг эхнэр нь нас барснаас хойш ганцаараа хийж байгаа хүнтэй зөв боловсон харьцдаг хүн байсан. Тамхи хэрэглэдэг архийг байнгын хэрэглэдэггүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,

Гэрч Ч.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаачийн хүү П.Ж нь манай гэрт ирсэн юм. М.Л эмчээ таниар ЭХО-д харуулаарай гэсээр ирсэн тэгэхээр нь ЭХО-гийн аппаратаар талийгаачийг харах гэхэд талийгаач нь дөрвөн хөллөөд дээшээгээ харсан байсан учир таван цул эрхтнийг харсан. Бараг 30 гаруй минут харахад талийгаач ходоодон дээрээ дараад маш их өвдөж байна гээд байсан. Талийгаач нь байнгын хөдлөөд хархад маш хүндрэлтэй бэрхшээлтэй байсан ба ЭХО-гоор хархад элэгний эхо ихэссэн, дэлэн хэвийн, нойр булчирхай хэвийн хоёр бөөр судас өргөссөн хэвлийд сул шингэн харагдаагүй. Талийгаач надад хэлэхдээ А.Ад өшиглүүлснээс хойш энд өвдөөд байна гэж байсан надад ингэж хэлэхэд миний хажууд хүү нь зогсож байсан. Би яг ямар оноштойг хэлээгүй. Онош тодруулахаар л Мөрөн рүү явуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-р хуудас/,

Гэрч Ц.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Выг Мөрөн рүү түүний хүүтэй хамт хүргэж өг гэсний дагуу би талийгаач Д.Вын биеийн байдлыг харж хамт Мөрөн рүү явсан. Ер нь талийгаач Д.В нь эмнэлэгт байхаасаа л аягүй их өвдөлттэй байсан явж байх замд ч гэсэн маш их өвдөлттэй байсан. Би талийгаачийн булчинд өвчин намдаах тариа нэг л удаа хийсэн.Тэгж явсаар байгаад Мөрөн орсон. Нэгдсэн эмнэлгийн 102 буюу хүлээн авах дээр нь оруулж өгөөд энэ хүн хэвлийрүүгээ өшиглүүлсэн гэмтэл хүнд байгаа гэж хэлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Д.В гуайгааста нар юу болсон юм бэ? гэж асуутал А.А намайг өшиглөчхөөд явчихлаа ш дээ гэж хэлсэн. А.Ш, Д.В гэдэг хумүүс ах дүү шиг л хүмүүс байдаг нутаг усныхан нь бүгд мэднэ. Өөрсдийнхөө ах дүү нараас илүү харьцаатай байдаг хүмүүс байгаа юм. Энэ хоёрыг би муудаж хэрэлдэж байна гэж нэг ч удаа сонсож байгаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/,

Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сумын төвд ирээд мотоциклынхоо сэлбэгийг дэлгүүрээс аваад эргээд гэрийнхээ тийшээ явах гэж байтал Д.В гэдэг хүн мотоциклоо унасан ганцаараа явж байгаад тааралдсан. А.Ш ах Д.В ах хоёр уулзалдаад Д.В ах Б амны тэнд байдаг Б.А гэдэг айлаас ирлээ тийшээ хүргээд өг гэхээр бид хоёр за гээд Бадагын амны тийшээ Б.Айгэдэг айлруу явсан Д.В ах мотоциклоо унаад урд явсан. Бид хоёр араас нь дагаад явсан. Тэгээд Б.Айгэдэг айлд очсон. Тэднийд очиход Б.Айгуай эхнэртэйгээ орондоо орсон байсан. Д.В гуай ороод тэр хоёрыг орноос босгоод Д.В гуай өврөөсөө архи гаргаж ирээд тойруулаад ууцгааж юм ярьж суусан. Д.В ах А.Ш ах хоёр мал ярьж сууж байснаа Д.В ах чи ченжийн боол, хүний мал хариулдаг гэж маргалдаад эхэлсэн тэгтэл Д.В ах урагшаа ухас хийсэн чинь А.Ш ах Д.В ахын нүүрийг гараараа түлхсэн. Тэгтэл Д.В би мөргөдөг хүн шүү гээд босоод ирэхээр нь А.Ш ах өөдөөс нь босож ирээд зууралдах шиг болоод ор луу уначихсан. Тэгтэл Б.Айах ширээний цаанаас ирээд Д.В ахыг аваад гарсан. Б.Ай ахын эхнэр нь А.Ш ахыг аваад та хоёр одоо яв яв хэрүүл уруул хийх гэж ирсэн биш гэхээр нь би гараад мотоциклоо асаасан А.Ш ах миний араар суугаад бид хоёр хөдөлсөн. Тэгээд А.Ш ахынд ирээд би эхнэрээ аваад гэртээ харьсан. А.Ш ахыг гэрт нь хүргэж өгөхөд цаг 00 цаг өнгөрч байсан. ...эхнэр бид хоёрыг гэртээ харихад 01 цаг болж байсан. Тэр хоёрын сууж байсан газрын ард талд нь ор байсан орон дээр нь Б.Айахын эхнэрийнх нь ээж нь унтаж байсан. Тэр хоёр хоёулаа урд урдаасаа хараад унасан. Д.В ах нь эхлээд унасан тэр хоёр гар гараа барилцаж зууралдах маягтай л хойшоо унасан. Д.В ах мотоциклоо зүгээр л унаад явж байсан. Унаж найгах зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/,

Гэрч Н.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хоёр хоногийн өмнө талийгаач манай гэрт орж ирээд ах нь эмчилгээнд явах гэж байгаа Рашаанд явж ч магадгүй их удах байх манай үхрийг харж байгаарай гэж захиад явсан. Энэ хүн архи их уудаг, архи уухаараа авир жаахан муутай, архи уусан үедээ хүүхдүүдээсээ их айдаг гэж ярьдаг байсан. Нэг явахаараа 6-7 хоногоор ч хамаагүй яваад өгдөг. Явсан хойно нь би малыг нь нааш цааш нь эргүүлдэг байсан...11 гэх мэдүүлэг/хх-ийн 64-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 66 тоот акт, дүгнэлтэд: 1. Н.Д.В нь хэвлийн

битүү гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгмэл бааст үрэвслээр хүндэрч, биеийн ерөнхий хордлогод орж, олон эрхтний дутагдлаар нас баржээ, 2. Н.Д.Вын цогцост хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, хэвлийд шарх, эгэм, цээж, бугалга, тавхайд цус хуралт /тарианы ором/, зулгаралт бүхий гэмтлүүд тогтооогдлоо. Дээрх гэмтлүүдийн хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэвлийдэх шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. /мэс заслын багажаар/, эгэм, цээж, бугалга, тавхайд цус хуралт /тарианы ором/, зулгаралт нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нарийн гэдэсний урагдал гэмтэл үхлийн шалтгаанд шууд нөлөөлөх ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хэвлийд шарх, эгэм, цээж, бугалага, тавхайд цус хуралт /тарианы ором/, зулгаралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 3. Н.Д.В нь 2014.7.14-ний 09 цаг 58 минутанд нас баржээ. 4. Н.Д.Вын цогцост шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй. 5. Н.Д.Вын цусанд химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй ба эмнэлэгт хэвтээд 17 цаг орчим болж эмчилгээ хийлгэсэн байна гэх дүгнэлт/хх- ийн 70-р/ хуудас,

Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 8 дугаар сарын 03-ны шинжээч эмч Р.Н дүгнэлтэд: 1 .Н.Д.Вын цогцосноос авсан гэх цусанд спиртийн агууламж илэрсэнгүй. Гэх /хх-ийн 71-р хуудас/, Шүүх эмнэлгийн комиссын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 37 тоот дүгнэлтэд: 1.Н.А нь сэтгэцийн эмгэгээр өвчилж байгаагүй. 2. Одоогоор сэтгэцийн өвчингүй. 3. Хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт /хх-ийн 171-р хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-р хуудас/, Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-7-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-р хуудас/ зэрэг болно.

Хэрэг болох үед байсан гэрч Т.Б өгсөн "...Гангаа зааны зарц хийдэг гэхэд А.Ш уурлаад Ж.Н та нар намайг ингэж байнга доромжилдог гээд уурлаж Д.Выг хальт алгадаж хоёулаа босч барилцаж аваад орон дээр унтаж байсан хадам ээж дээр дарж унахад эхнэр уурлаж хөгшин хүн дарлаа гээд би Д.Выг гэрээс аваад гарсан. ...манай гэрт А.Ш, Д.Выг хальт л алгадаж авсан. Өөр цохиж аваагүй" гэх, гэрч Д.На өгсөн "...уурлаж барилцаж аваад ээжийн унтаж байсан орон дээр дарж унахаар нь манай өвгөн босч хөгшин хүн дээр дарлаа гээд өнгөрдөг Д.Выг аваад гэрээс гарсан. Би А.Шийн бүснээс нь татаж орон дээр суулгасан" гэх, гэрч С.Д"...шөнө намайг оронд хэвтэж байхад дээрээсхүн даржунахаар л би сэрсэн" гэх мэдүүлгүүдээр талийгаачийн биед учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байж болох ч шүүгдэгч Н.Аийг бусдыг санаатай алсан гэх үйлдэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч Н.Аийн шүүхийн шатанд өгсөн “талийгаач намайг хэл амаар доромжилсон тэгээд би мөргөдөг гээд байхаар нь толгойруу нь түлхсэн тэгээд бид хоёр орон дээр давхарлаж унах үед түүний гэдсэн тушаа газар дарагдсан байж магадгүй" гэх мэдүүлгээр бусдын амь насыг хохироох зорилгоор хэвлийн тус газар нь өшиглөсөн гэх субьектив санаа зорилго тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Н.Аийн дээрх үйлдэл нь тухайн гэмт хэргийг шууд санаатай үйлдсэнд эргэлзээ төрүүлж байх тул хэргийн зүйлчлэлийг хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон үндэслэлээр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн *************дугаартай хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэлэв.

Хохирогч Д.П.Ж нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 144-р хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Н.Аийн цагдан хоригдсон 75 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн ***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                        ТОГТООХ нь:

1.        Аймгийн Прокурорын газраас Н.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Н.А-ийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Н.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Н.А-ийн цагдан хоригдсон 75 /далан тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэхтогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны гомдол гаргах эрхтэй.

    

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.АРИУНЖАРГАЛ

                            

                                                                  Т.БАТЖАРГАЛ

                                                               М.ЭРДЭНЭ-ОЧИР