Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/24

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

-улсын яллагчаар Э.Уянга,

-шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Тт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байхдаа иргэн Б.Н“дэлгүүрээс тамхи худалдан аваад ир” гэж хаан банкны картаа өгөхөд түүний картыг буцаан өгөлгүй 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шөнө хаан банк дахь Б.Нын эзэмшлийн 5007553973 тоот данстай картыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, өөрийн дураар АТМ-д уншуулж бэлэн мөнгөний гүйлгээгээр 4.170.000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Т нь: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг  үнэн зөв” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Т нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байхдаа иргэн Б.Н“дэлгүүрээс тамхи худалдан аваад ир” гэж хаан банкны картаа өгөхөд түүний картыг буцаан өгөлгүй 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шөнө хаан банк дахь Б.Нын эзэмшлийн 5007553973 тоот данстай картыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, өөрийн дураар АТМ-д уншуулж бэлэн мөнгөний гүйлгээгээр 4.170.000 төгрөгийг авч завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

-Хохирогч Б.Нын “...Би Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багт Усны аж ахуй гэх газарт байрлах компаний хашаанд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ирээд техник хэрэгсэл ачиж авч явах зорилгоор ирсэн тэгээд орой явах гэсэн чинь шалаанз барих жолооч нар ирээгүй учраас тухайн хашаанд хонохоор болсон тэгээд бид нар хэдэн лааз пиво аваад уусан надтай хамт ажилдаг Б.Т гэх залууг чи хажуу талын дэлгүүр яваад тамхи аваад ир гээд явуулсан тэгээд би унтаад өгсөн. Өглөө сэрээд 08 цагт босоод утсаа үзэх үед миний 5007553973 тоот данснаас 2024 оны 10 дугаар сарын 18-ний шөнө 02 цагаас 03 цагийн хооронд нийт 11 удаагийн гүйлгээгээр 4,175,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байсан тэгээд би Б.Тт картаа өгсөн байсан учраас Б.Тийг хайгаад олоогүй ээ. Тэгээд утасны аппликейшн ашиглан цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

-Гэрч Б.Б“...Манай найз Б.Т 7-8 хоногийн өмнө фейсбүүкт зар оруулсан байна хүн ажил хайж байна гээд хэлсэн. Тэгээд бид хоёр Жуков дээр очиж уулзаад тухайн ажилд орсон. 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд ирээд Дорноговь руу ажилд явахаар компани хашаанаас авч явах юм аа бэлдээд тэгээд Төв аймагт хонохоор буудал орсон. Тэгсэн чинь шөнө 1 цагийн үед гадаа гарч утсаар яричихаад орж ирээд надад “Манай эхнэр надаас мөнгө нэхээд байна аа” гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгээд бид нартай хөзөр тоглож байгаад унтах гээд байж байсан чинь би тамхи аваад ирье гээд захирал Нын виза картыг авч гарсан тэрнээс хойш эргэж орж ирээгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

-Насанд хүрээгүй гэрч А.Т“...Би тухайн үед дадлага дээрээ байсан чинь Б.Т над руу чатаар залгаад юу хийж байна гэсэн тэгээд камераа нээгээд ярисан тэр үед нь би "Нөгөө охины цэцэрлэгээс мөнгө нэхээд байна надад мөнгө хэрэгтэй байна чамд мөнгө байна уу гэж" асуусан тэгсэн чинь надад одоо мөнгө байхгүй байна аа би хэд хоногоос мөнгөтэй болно тэр үед мөнгө явуулна гэж хэлээд тэгээд тасалсан тэрнээс хойш шөнө 03 цагийн үед миний дугаар луу Баярцогтын дугаараас залгаад "Одоо би хот орох гэж байна" над руу битгий чат бичээрэй энэ дугаар луу битгий залгаарай гэсэн тэгээд 04 цагийн үед дахиж өөр дугаараас /95363925/ залгаад одоо би хот орох гээд явж байна. Тэгээд данс руу чинь мөнгө хийнэ гэж хэлсэн тэрнээс хойш дахиж утсаар яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

-Шүүгдэгч Б.Тийн яллагдагчаар өгсөн “...Би уг тогтоолыг уншиж танилцсан. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

  Шүүгдэгч Б.Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хаан банкны дасны хуулга, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

 

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.Тийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших, бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.  

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд дотроо Завших гэмт хэрэг нь аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмчийг хариуцуулахаар иргэдээс хэн нэгэн этгээдэд, эсхүл иргэн хууль буюу гэрээний үндсэн дээр өөрийн өмчийг хариуцуулахаар иргэдээс хэн нэгэн этгээдэд тус тус итгэмжлэн хариуцуулах үүрэг хүлээлгэснийг ойлгох бөгөөд итгэмжлэн хариуцах хугацаандаа өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Т нь иргэн Б.Н“дэлгүүрээс тамхи худалдан аваад ир” гэж хаан банкны картаа өгөхөд түүний картыг буцаан өгөлгүй 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шөнө хаан банк дахь Б.Нын эзэмшлийн 5007553973 тоот данстай картыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, өөрийн дураар АТМ-д уншуулж бэлэн мөнгөний гүйлгээгээр 4.170.000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан ба тухайн гэмт хэрэг нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснээрээ төгсдөг тул энэ хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Тэрээр шүүгдэгч Б.Т нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч “Б.Нт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Э.Уянга нь: “Шүүгдэгч Б.Т нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт байхдаа иргэн н.Н"дэлгүүрээс тамхи аваад ир" гэхэд нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн н.Нын эзэмшлийн "дансны дугаар нь шүү" дугаараас эзэшигчийн зөвшөөрөлгүй өөрийн дур мэдэн АТМ  машинд уншуулан мөнгөн гүйлгээгээр 4,170,000 төгрөг авч завшцсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсан учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна. Гэм хохиролыг арилгахаар шүүгдэгч Б.Т нь 5 хоногийн завсарлага авсан боловч төлж чадаагүй гэсэн учраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг гаргасан байна.

 

   Шүүгдэгч Б.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Б.Тийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

Шүүхээс шүүгдэгч Б.Тт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Т нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байхдаа иргэн Б.Н“дэлгүүрээс тамхи худалдан аваад ир” гэж хаан банкны картаа өгөхөд түүний картыг буцаан өгөлгүй 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шөнө хаан банк дахь Б.Нын эзэмшлийн 5007553973 тоот данстай картыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, өөрийн дураар АТМ-д уншуулж бэлэн мөнгөний гүйлгээгээр 4.170.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Тийг гэм буруутайд тооцож, хохирогч Б.Нт учирсан хохирол болох 4.170.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнг шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулж, шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч Б.Т нь хохирол төлбөр барагдуулаагүй байх тул шүүгдэгч Б.Төөс 4.170.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нт олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300/гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан 300/гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг  өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Тт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан 300/гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Төөс 4.170.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нт олгосугай.  

 

7.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин Б.Т болтол шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ю.ЭНХМАА