Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 142/ШШ2017/00588

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 7-8Б тоотод оршин Монгол овогт Шаарийбуугийн Батсайхан /РД: ЧВ87042633/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 8-9 тоотод оршин Буриад овогт Мангалын Шаарийбуу /РД: ЧВ60061210/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 7 506 587 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******, ******* нар нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 103200995 тоот зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай 4%-ийн хүүтэйгээр Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд баг 7-8б тоот хаягт байршилтай 900 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, тус хаяг байршилтай 96 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгө, 08-66 ОРО улсын дугаартай SSANGVONG ISTANA /20028 2013/ маркийн автомашин барьцаалан зээл авсан. Зээлийг төлөлтөөсөө эхлээд сар бүр хугацаа хэтрүүлж төлдөг байсан ба 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нэг ч төлөлт хийгээгүй болно. Иймд үндсэн зээл 4 035 180 төгрөг, зээлийн үндсэн хүү 2 552 043 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 720 364 төгрөг, зогсоолын төлбөр 191 000 төгрөг нотариатын зардал 8 000 төгрөг нийт 7 506 587 төгрөгийг *******, ******* нараас гаргуулж өгнө үү, дээрх мөнгийг *******ы өмчлөлийн эд хөрөнгөнөөс талуудын байгуулсан гэрээнд зааснаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

2.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Автомашинаа зарах гэж байгаа бөгөөд зараад мөнгийг бөөнөөр нь өгөөд үлдэгдэл мөнгөө сар сард нь хуваагаад төлөх хүсэлттэй байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч *******д шүүх хуралдааны мэдэгдлийг мэдэгдэх хуудсаар болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасан журмын дагуу хүргүүлсэн. Хариуцагч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 24-ний 10 цагт болох шүүх хуралдааны товыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээж авсан бөгөөд, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч *******гийн эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 7 506 587 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хэргийн 2-7 дугаар хуудас дахь *******, ******* нартай байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, баталгаат ипотекийн гэрээ, фидуцийн гэрээ зэрэгт үндэслэсэн.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүсчээ.

Дээрх гэрээний дагуу ******* нь *******, ******* нараас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

Хариуцагч *******, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон нэхэмжлэлийн үнийн дүн дээр маргаагүй хүлээн зөвшөөрсөн бөгөөд, зээлийн төлбөр төлөх хугацааны талаар график гаргаж төлөх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй.

Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбараа ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ

3.

хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу *******г нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэв.

Иймд *******, ******* нараас үндсэн зээл 4 035 180 төгрөг, зээлийн үндсэн хүү 2 552 043 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 720 364 төгрөг, зогсоолын төлбөр 191 000 төгрөг, нотариатын зардал 8 000 төгрөг, нийт 7 506 587 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч нар 7 506 587 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлага үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 135 183 төгрөг улсын орлогод оруулсныг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 135 183 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 7 506 587 төгрөг гаргуулан *******-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцтгэгч буюу *******, ******* нар нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 135 183 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 135 183 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА