Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2016/ШЦТ/44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгал аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.АриунЖ.Л даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг

Улсын яллагч Л.Отгончимэг

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баярдаваа, Ч.Будхүү

Шүүгдэгч П.Д, П.Цнарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Д, П.Ц нарт холбогдох эрүүгийн ******** тоот хэргийг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч П.Д, П.Ц нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны орой 19 цагийн орчимд ********сумын төвд оршин суух Д.Г-гэрээс адууны арьсан гутал, 150.000 төгрөгийг хулгайлан авч нийт 450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч П.Д, П.Ц нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны орой 19 цагийн орчимд Бүрэнтогтох сумын төвд оршин суух Д.Г гэрээс адууны арьсан гутал, 150.000 төгрөгийг хулгайлан авч нийт 450.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутай болох нь

Хохирогч Д.Г-мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагийн үед ажлаа тараад гэртээ хариад хувцасаа сольж өмсөөд гутлаа өмсөх гэтэл миний өмсдөг адууны годон гутал байхгүй болсон байсан. Мөн үүдэнд байсан угаалгын машин дээр тавьсан байсан эрээн цоохор куртикний халаасанд байсан 150,000 төгрөг байхгүй байхаар нь би гэрт байсан 5-р ангийн хүүгээсээ асуутал “2 танихгүй согтуу хүн орж ирээд гарсан" гэж хэлэхээр нь би гараад машиндаа бензин авахдаа “манайх руу хүн орж мэдэгдэв үү” гэж ШТС-ын түгээгч эмэгтэй  Ц.А асуутал “ гуай 2 танай ойролцоо согтуу орилоод явж байсан" гэж хэлсэн. Тэгээд шууд сумын цагдаагийн хэсэг дэр очиж цагдаа  Б.Т мэдэгдсэн. Манайд хуучин хар гутлаа орхисон байхаар нь би цагдаагийн хэсэг дээр аваад очтол сумын цагдаа "Д.В гутал мөн шиг байна" гэж хэлсэн. Тэгээд би Д.Вын хүргэн ах Б.Ч багшийнд очиж хараад “байна уу, үгүй юу мэдээд ирье” гээд Б.Ч багшийнд очтол Д.В миний гутлыг өмсчихсөн сууж байсан. Тэгээд гараад цагдаагийн хэсэг рүү явах гэж байтал миний араас Д.В гарч ирээд сумын цагдаа Батпүрэвтэй уулзуулаад өөрийнхөө гутлыг авчихаад өөрийнх нь гутлыг өгөөд куртикны халаасанд байсан 150.000 төгрөгөө асуутал "би мөнгө аваагүй, надтай хамт Ц.Ч явсан санагдаад байна” гээд байсан...Би хулгайд алдсан гутлаа 2015 оны намар 9 дүгээр сард үзэсгэлэн худалдаанаас 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Саяханаас өмсөж эхэлсэн болохоор шинээрээ байсан юм. Миний алдсан гутал цагаан адууны годоор хийсэн, хөх ширэн ултай байсан юм. Би гутлаа авч байсан тэр үнээр нь буюу 300.000 төгрөгөөр нэхэмжилнэ...гутлаа буцааж авсан болохоор гомдолгүй, 150,000 төгрөгөө нэхэмжилснийг хохирлыг бүрэн барагдуулж эвлэрлийн гэрээ хийсэн тулП.Дт оногдуулж байгаа зүйл ангиас хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар хуудас/

Гэрч Л.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 20-ны орой 19 цагийн орчим ажлаа тараад гэртээ- ороод байж байтал ********сумын Төрийн банкны захирал ажилтай Ганхуяг гэдэг хүн 2 гутал барьчихсан “манай гэрт хулгайч ороод адууны годоор хийсэн гутал болон бэлэн 50.000 төгрөг аваад явсан байна. Манай гэрт ийм гутал үлдээсэн байна “ гээд хуучин хар өнгийн гутал барьчихсан орж ирсэн...Тэгээд Д.В ирээд адууны годон гутлыг нь тайлж өгөөд өөрийнхөө гутлыг өмссөн,..Д.Ваас хаагуур явж хэнийхээр орсон талаар асуухад “Би айлд архи ууж сууж байгаад гараад хаашаа явснаа мэдэхгүй байна. Би энэ гутлыг орж авснаа санахгүй байна. Ухаангүй согтсон байна" гэж байсан...Би хувцсанд нь үзлэг хийхэд ямар нэгэн эд зүйл, мөнгө төгрөг гарч ирээгүй...Д.Ваас хэнтэй явсан талаар нь асуухад..,"...Ц.Ч  мөнгийг нь авсан юм байгаа биз” гэж хэлсэн...Гадуур явж Ц.Чыг хайгаад олоогүй. Маргааш өглөа Ц.Ч худаг дээр ус аваад явж байхад нь дуудаж уулзаад цагдаагийн хэсэг дээр авчирч хувцасанд нь үзлэг хийхэд огт мөнгө төгрөг гарч ирээгүй. Тэгээд “Би Д.Втай айлд очоогүй. Би хулгай хийгээд явдаг хүн биш” гэж байсан гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 дүгээр хуудас/

Гэрч Г.Б.Чы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...П.Д.В нь манай хадам дүү болох хүн байгаа юм...2015 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө манайхаас гараад **********сумын төвөөс зайдуу ***** гэдэг газар байдаг “П.Г гэдэг ахындаа очно” гээд явсан. Орой нь манайхан ажлаасаа ирээд гэртээ байцгааж байтал 19 цагийн үед архи уусан бололтой согтуу орж ирсэн. Орж ирэхдээ цагаан саарал өнгийн үстэй гутал өмсчихсөн орж ирсэн. Манай эхнэр Т.Г “ямар учиртай гутал хаанаас өмсөөд ороод ирэв” гэж асууж байсан. Тэгтэл “хүн өгсөн юм” гэж хэлж байсан. Тэгээд би хүний гутал авсан байж магадгүй гэж бодоод байтал удаагүй сумын Төрийн банкны эрхлэгч Ганхуяг ганцаараа орж ирээд “манайхаас гутал, мөнгө алга болсон байна” гэж хэлж байсан...Би Д.В-ын хувцсыг нь нэгжиж үзтэл хайрцаг нь няцарсан шүдэнз, бяслагны үйрмэг л халааснаас нь гарч ирсэн. Тэгээд Ганхуяг “цагдаад очиж мэдэгдэнэ” гэж хэлээд гарсан. Д.В-ыг би Танхуягтай очиж уулз” гэж хэлээд гаргасан ...гэх мэдүүлэг/хх-ийн 15-16 дугаар хуудас/

Шүүгдэгч П.Д-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Сумын төв рүү алхаж явах замдаа Ж.Л гэдэг айлд орж найр хийсэн болохоор нь “архи байвал ууя” гэж асуугаад 2 литр нэрмэл архи, 3 хундага цагаан архи уусан. Тэгээд салхинд гараад нэлээд согтоод сумын төв рүү орж ирээд Баатархүүгийнд ороод сууж байтал араас Ц.Ч тал шил архи барьж орж ирсэн. Түүнийг нь хувааж уугаад тэндээс гарахад би согтсон байсан...Тэгээд Ганхуягийнд очоод хаалгыг нь татахад онгорхой байсан. Тэгээд гэрт нь яваад ортол хүн харагдахгүй байхаар нь ороод үүдэнд нь байсан годон гутал байхаар нь өмсөөд өөрийнхөө гутлыг тэнд нь орхисон. Хаана мөнгө төгрөг байсныг нь мэдэхгүй байна...Би зарим зүйлээ санахгүй байна. Ухаангүй согтсон байна...Би Ц.Чыг хамт орсныг мэдэхгүй байна... Би тухайн үед Ц.Чтай хамт яваагүй. Ганцаараа явж байсан. Миний бие хохирлоо бүрэн барагдуулж эвлэрлийн гэрээ байгуулсан болно гэх мэдүүлэг /хх-ийн 35, 43-44 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.Ц.Чы мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б.Нд очтол 1.5 литр нэрмэл архи өгсөн. Түүнийг гэрт нь ганцаараа ууж дуусгаад байж байтал Бааяа сумын төв рүү айлын гэр ачиж өгнө гэхээр нь би гэрийг нь цуг ачилцаад явах гэж байтал надад  Б.Гийн эхнэр Гэрлээ 0.75 литрийн Түмний хишиг нэртэй архи өгөхөөр нь би ганцаараа замдаа ууж байгаад нэлээд согтсон. Тэгээд сумын төв ороод Б.Н дүү Р.С очтол тэнд Д.В байх шиг байсан...Би тэднийхээс гарч явснаа огт мэдэхгүй байгаа юм. Хаагуур яаж явснаа мэдэхгүй Бааяа гэдэг эмэгтэйгийнд ирсэн байсан. Д.Ваас хэзээ хаана салснаа мэдэхгүй байна... Би мөнгө төгрөг аваагүй гэж бодож байна. Хэрэв мөнгө төгрөг алга болсон бол Д.В авсан юм байлгүй л гэж бодож байна...Би Д.Втай бүлэглэн хулгай хийснээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 40 дугаар хуудас/

Шүүх хуралдаанаар дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эд зүйлс үнэлсэн тайлан /хх-ийн 28-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч П.Д, П.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145,2-т зааснаар бүлэглэн орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч П.Ц нь урьд ял шийтгэл эдлэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Д нь урьд нь 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр танхайн сэдэлтээр зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа уг гэмт хэргийг үйлдсэн байна. Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж биеэр эдэлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар хуульд заасан ялыг оногдуулах нь үндэслэлтэй байна. П.Д.В нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 57-59-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46-р хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж эд хөрөнгө хураахгүйгээр, хуульд заасан ялыг оногдуулах, шүүгдэгч нар нь хохирлоо бүрэн төлж барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, П.Ц нь цагдан хоригдоогүй ,П.Д нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн ****** тоот хэрэгт 135 цагдан хоригдсон болохыг дурьдлаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                        ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  П.Д, П.Ц нарыг бүлэглэн орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч П.Д, П.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар шүүгдэгч П.Д т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялын заримыг буюу 6 /зургаа/ сарын ялыг Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялд нь нэмж

нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг бүгд 5 /тав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.5-д зааснаар П.Д т оногдуулсан 5 /тав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Ц.Ч д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаарП.Дын цагдан хоригдсон 135 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар  Д.Ц. Чд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Д.Ц.Чы ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн *****8 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, П.Цнь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Дт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Д.Ц. Чд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.АРИУНЖАРГАЛ