Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2022/0584

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би “Т*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч  “Т******” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Т*****” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Г****** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Манай компани нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ашигт малтмалын хайгуулын XV-020***  дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах, “Т****” ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын XV-020***  дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, манай компанийн Ашигт малтмалын хайгуулын XV-020***  дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх нотлох баримт нь зарим нэг иргэний гэм бурууг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоох шаардлагатай болсон ба манай компанийн зүгээс хүний эрх, эрх  чөлөө, гэр бүлээс илүү үнэ цэнэтэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл байх нь утгагүй хэмээн үзэж цагдаа, прокурорт гаргасан гомдлоосоо татгалзаж байгаа тул энэхүү Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтэй байна.

Иймд манай компани 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 11:30 цагт шүүх хуралдаан нь товлогдсон дээрх шаардлага бүхий Захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа ба уг асуудалтай холбоотой дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болж байгааг ойлгосон болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         “Т******” ХХК-аас Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ашигт малтмалын хайгуулын XV-020***  дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах, “Т****” ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын XV-020***  дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, манай компанийн Ашигт малтмалын хайгуулын XV-020****  дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;”, 66 дугаар зүйлийн 66.1.”Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2.”Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч “Т*****” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.”Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан “Т*****” ХХК-ийгАшигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ашигт малтмалын хайгуулын XV-020***  дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах, “Т******” ХХК-ийн Ашигт малтмалын хайгуулын XV-020****  дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, манай компанийн Ашигт малтмалын хайгуулын XV-020**** дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээж авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, “Т******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Н******-т даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

                                       

 

ШҮҮГЧ                                     Н.ДАМДИНСҮРЭН