| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/46 |
| Огноо | 2016-02-25 |
| Зүйл хэсэг | 150.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2016/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар Б.Оюунбилэг,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дашдамба,
Шинжээч Л.Дэлгэрмаа,
Шүүгдэгч Е.Н нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн Ё.Нд холбогдох Эрүүгийн ******* тоот хэргийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Ё.Н нь Хөвсгөл аймгийн ******сумын хүүхдийн ********ажиллаж байхдаа 2013 оны эцэст тооллогоор дутагдсан хүнсний материалын үнэ 2.812.100 төгрөг, ******тоог ирснээр илүү ирц бүртгэж зөрүү мөнгө 3.224.800 төгрөг, багш нарт илүү цалин хөлс бодож 2.332.600 төгрөг, урамшуулал гэх 485.200 төгрөг, АИ-92 шатахуун ашигласан гэх 323.000 төгрөг нийт 9.177.700 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ё.Н нь Хөвсгөл аймгийн *************ажиллаж байхдаа 2013 оны эцэст тооллогоор дутагдсан хүнсний материалын үнэ 2.812.100 төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн тоог ирснээр илүү ирц бүртгэж зөрүү мөнгө 3.224.800 төгрөг, багш нарт илүү цалин хөлс бодож 2.332.600 төгрөг, урамшуулал гэх 485.200 төгрөг, АИ-92 шатахуун ашигласан гэх 323.000 төгрөг нийт 9.177.700 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж байгууллагын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн болох нь Хохирогч В.Тхэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд өгсөн: ... 2012 оны 5 дугаар сарын 30-ны үед байх цэцэрлэг тарж байсан. ******** А.Р цэцэрлэг, эмнэлэгийн хүнсийг тоол гэж үүрэг өгсөн. Тэгээд нягтлан бодогч ********нартай хамт ********агуулахын хүнсийг тоолсон. Тэр үед бид нар тухайн өдөр цэцэрлэгийн агуулахад ямар бараа байгааг нь тоолоод ямар нэгэн тооцоо хийгээгүй. Тэр өдөр хүнсний агуулахыг нь тоолчихоод хоолны цэсийг нь үзэхэд тухайн өдөр 100.000 төгрөгний сүү байсан боловч хүүхдүүдэд сүү өгсөн эсэх нь тодорхойгүй хар цайтай байсан. Хүүхдийн ирцийг бүртгэжтулгах гэсэн боловч тэр үед цэцэрлэгтарж байсан учир зарим эцэг, эхчүүд хүүхдээ эрт авчихсан бужигнасан байсан учир тоо гаргах боломжгүй байсан. Үүнээс цааш бид нар шалгалтыг үргэлжлүүлээгүй. Тоолсон баримтаа нягтлан бодогч Ө.Д өгсөн. Би төрийг төлөөлж хохирогчоор оролцож байгаа учраас төрийг хохиролгүй болгох шаардлага тавьж байна. Ажлыг нь дүгнээгүй хэрнээ илүү урамшуулал олгосон. Урамшуулалыг олгочихсон хэрнээ түүнийг нь аваад зарцуулсан нь төрд учирч байгаа хохирол гэж үзэж байгаа учир илүү бодсон урамшууллыг төлүүлэх саналтай байна. Байгууллагын төсвийг нярав зохицуулаад байсан гэж бодохгүй байна. Тэгэхээр нэг удаагийн үйлдлээр биш байнга л хийгээд байсан учир байгууллагын дарга тодорхой хзмжээгээр оролцож байсан гэж үзэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 146-147-р хуудас/,
Гэрч Д.О хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ... Сургуульд сурч байхад надаар цэцэрлэгт төгөлдөр хуур авахуулж байсан. Улаанбаатар хотоос 350.000 төгрөгийг над руу шилжүүлээд би авчирч өгч байсан. Энэ төгөлдөр хуурны үнэ нь явсаар байгаад 950.000 төгрөгийн үнэтэй болсон байсан. Яагаад ч 950.000 төрөг болчихсон юм. Энэ хүнтэй ажиллахад ажлын байрны дарамт нь маш их хэцүү байдаг үнэнийг нь хэлэхээр халах солих болдог. Халж сольдог надаас мөнгө зээлчихээд зээлсэн мөнгөө улсын төсвөөс гаргаад өгчихдөг. Сурч байгаа хугацааны цалин гаргаад өгдөг гэсэн үг юм. Миний мэдэхээр хүүхдэд бага үдийн цай печенийг огт өгпдөггүй байсан. Ганц нэг удаа л өгч байсан санагдаж байна. хүүхдийн тоог гал тогооноос асууж байж багш нар тэр тоонд нь тулгаж хүүхдүүдээ бүртгэж хуурамч ирцээр бүртгэдэг байсан. Сүүлдээ түүндээ дасаж өнөөдөр манайх хэдээр бичигдсэн бэ гэж журналаа харж хүүхдээ бүртгэдэг болсон байсан. Би илүү цагийн хөлс авсан эсэхээ санахгүй байна. Харин 5 дугаар сард 200.000 төгрөгийг -*********данс руу хийж байсан. Бүжгийн хувцасны мөнгө гэж хурааж авч байсан гэх мэдүүлэг/хх-ийн 1-р хавтас 20-21-р хуудас/,
Гэрч Б.С хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш намайг ажилд орсноос хойш хүүхдийн бага үдийн цай печенийг өгч байгаагүй. Би туслах тогоочоор ажилд орсон. Үүнээс хойш өгч байгаагүй. Илүү цагийн хөлс гэж авч байсан. Үүнээс 40.000 төгрөгийг нэг удаа, 50.000 төгрөгий нэг удаа хураалгасан. Бүжгийн багшийн цалин өгнө. Бүжгийн хувцасны мөнгө гэж хураалгаж байсан. Эрхлэгч Н.Ү нь ёс суртахууны маш доголдолтой хүн гэж боддог. Хүнийг өнгө зүсээр доромжилно. Төлөвлөгөөгүй хурал хийдэг. Үнэн зөвийг хэлсэн хүнийг ажлаас нь халчихдагн хүүхдийн тоо нэмж байгаа асуудлаа байгууллагын дотоод нууц хэлж ярьж болохгүй гэдэг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч Ч.Бхэрэг буртгэлтийн шатанд өгсөн: ...Би няравын ажлыг 2011 оны 7 дугаар сарын 01-нээс хүлээн авсан. Өмнөх няраваас ажил хүлээж авахад 2.5 сая орчим төгрөгийн хүнс дутуу хүлээж авсан. Эрхлэгч Н.Ү нь ажил төрөл хөөцөлдөж аймаг, хот руу явахдаа намайг мөнгө төгрөг хэрэгтэй байна мөнгө олж өг гэдэг. Би хэлсэн мөнгийг нь олж өгдөг. Олж өг гэсэн мөнгийг нь таньдаг мэддэг бэлэн мөнгөтэй дэлгүүр хоршоо ажиллуулдаг хүмүүсээс олж өгдөг. Зээл маягаар аваад буцааж өгдөг. Буцааж өгөх болохоор наад бүх зүйлээ та хоёр зохицуул гэж нярав нягтлан нарт шаарддаг. Мөнгөө өгсөн хүмуүс мөнгөө нэхэж байгаа тухай хэлэхэд наадахаа зохицуул аргал гэж л хэлдэг. Зохицуулж аргалхын тулд хүүхдийн тоо нэмж бичиж янз бүрийн хүнс тараг, сүү, чацаргана печень гэх зэрэг хоолны материал илүү бичиж зарлагддаг. Эрхлэгчийн гадагшаа явахад нь олж өгсөн мөнгө нь 4.200.000 төгрөг бусад нь байяр ёслолын үеэр хэрэглэсэн мөнгө, лизенгээр авсан нөөтбүүкний үнийг ч мөн хүүхдийн хүнсний зардлаас гаргаж хийж байсан. Байгууллагад авч байгаа гэж нөөтбүүк авсан. Үүнийг байгууллагын орлогод ч аваагүй байгаа. Илүү цагийн хөлс гэж авсан. Илүү цагийн мөнгө болон 5 дугаар сард хураалгасан мөнгө нийтдээ 145.000 төгрөгболсон. Бүжгийн хувцасны мөнгө 3 сая төгрөг болж байна гэж эрхлэгч Н.Ү өөрөө хэлсэн. Би бол нарийныг нь мэдэхгүй байна. ямар ч байсан 2.1 сая төгрөг хийлгэж байгаа газар руу нь явсан байгаа. Одоо 900.000 төгрөг өгч байж хувцасаа авах юм гэж ярьж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Гэрч С.Г хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...эрхлэгч Н.Ү нь хүүхдийн тоог нэмэгдүүлж багш нараар нэмж бичүүлдэг. Үнэн чанартаа дээрх зүйлүүд нь огт хэрэглээгүй зүйлүүд байдаг. Илүү цагийн болон ур чадварын нэмэгдэл олгочихоод буцаагаад хураагаад авчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Гэрч М.У хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...Илүү цагийн мөнгө гэж олгочихоод Н.Ү эрхлэгч өөрөө нярав Б.А угаагч Н.Н нараар дамжуулж буцааж хурааж авсан. Б.Г заалгасны хөлс гэж авсан. Тэгсэн атлаа бүжгийн багшид цалин гэж мөнгө бодогдож гарсан байсан. Илүү цагийн мөнгө гэж гарсан мөнгийг авсан боловч буцаагаад хураалгасан юм. Бүжиг заасан багш Г.Т хэдэн хүнд бүжиг зааж хэдэн төгрөг авснаа хэлэх байх гэж бодож байнаЦ.Нхүүхдийн тоог илүү ирснээр бүртгүүлүүлж хоолны зардал илүү гарган авдаг. Хүүхдэд бага үдийн хоол өгч байгаагүй. Хүүхдэд өгч байгаа хоолны орц нормыг нормоор нь өгөхөд яадаг юм гэж тогоочид хэлэхэд энэ сард өр ихтэй г эж хэлдэг. Энэ нь хүүхдийн хоолны материалаас хасаж танаж байна гэсэн үг юм Ц.Н гал тогоо бол эрхлэгчийн дарамтанд байдаг юм шиг байдаг. Ангийн багш тухайн өдрийн гал тогооны цэстэй хүүхдийн ирцийг тулган бичдэг байсан. тулгаж бичихийг шаарддаг байсан. тухайн өдөр ирсэн хүүхдийн бодит тооноос их нэмэгдүүлж бичсэн байдаг. Н.Ү нь багш нарыг цалингийн 20 хувиар хасна, ажлаас хална гэдэг үгийг байнга хэлдэг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
Гэрч Х.А хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...багш ажилчдадаа албаар илүү цагийн мөнгө тооцон олгож энэ мөнгөө буцааж багш ажилчидаас гар дээрээс нь хураан авсан. Бүжгийн багшийн хөлс өгөх гэж илүү цагийн хөлс хүн бүрт бодож гаргасан гэсэн. Тэгсэн мөртлөө төсвөөс бүжгийн багшид цалин гаргасан байсан. энэ мөнгийг манай нярав Б.Н хураан авсан. Актанд дурьдсан 5232 хүүхдийн зөрүүг ирцийн бүртгэл дээрээс багш нар бид нар гаргаж өгсөн. Би өөрийн ирцийг бүртгэхдээ тухайн өдөр ирсэн хүүхдийг онгорхой орхичихдог. Ирцийн бүртгэлийн доод талд тавьсан нийт тоог гал тогооноос тавиад ирүүлдэг. Ингэж хоолны материалыг илүү бичиж зарцуулдаг, Хуурамчаар материал бүрдүүлж зарлагддаг. Мөн хүүхдийн хоолны зардлаас таньдаг байсан. өөрөө хэлбэл хүүхдийн идэх ёстой нормт хоолноос хасагддаг байсан. бага үдийн цайг хэзээ ч өгч байгаагүй. Өгч байсан мэтээр хуурамчаар зарлагын падаан бичиж өгдөг байсан гэх мэдүүлэг/хх-ийн 30-31-р хуудас/,
Гэрч А.Г хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...Илүү цагийн мөнгө гэж олгочихоод Н.Ү эрхлэгч өөрөө нярав Б.А угаагч Н.н нараар дамжуулж буцааж хурааж авсан. Б.Г заалгасны хөлс гэж авсан. Тэгсэн атлаа бүжгийн багшид цалин гэж мөнгө бодогдож гарсан байсан. илүү цагийн мөнгө гэж гарсан мөнгийг авсан боловч буцаагаад хураалгасан юм. Б.Г заасан багш Г.Г хэдэн хүнд бүжиг зааж хэдэн төгрөг авснаа хэлэх байх гэж бодож байна Ц.Н хүүхдийн тоог илүү ирснээр бүртгүүлүүлж хоолны зардал илүү гарган авдаг. Хүүхдэд бага үдийн хоол өгч байгаагүй. Хүүхдэд өгч байгаа хоолны орц нормыг нормоор нь өгөхөд яадаг юм гэж тогоочид хэлэхэд энэ сард өр ихтэй г эж хэлдэг. Энэ нь хүүхдийн хоолны материалаас хасаж танаж байна гэсэн үг юм Ц.Н гал тогоо бол эрхлэгчийн дарамтанд байдаг юм шиг байдаг. Ангийн багш тухайн өдрийн гал тогооны цэстэй хүүхдийн ирцийг тулган бичдэг байсан. тулгаж бичихийг шаарддаг байсан. тухайн өдөр ирсэн хүүхдийн бодит тооноос их нэмэгдүүлж бичсэн байдаг. Н.Ү нь багш нарыг цалингийн 20 хувиар хасна, ажлаас хална гэдэг үгийг байнга хэлдэг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
Гэрч Б.Н хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2013 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2013 оны 9 дүгээр сарын 03-ны 23- 08-024/214 тоот удирдамжийн дагуу санхүүгийн улсын байцаагч нар бид Хөвсгөл аймгийн ******сумын төсөвт байгууллагуудад санхүүгийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Миний хувьд*******, хүн эмнэлэг, эргэлтийн эмийн сангийн 2011,2012 оны болон 2013 оны эхний хагас жилийн санхүүгийн баримтанд хяналт шалгалтыг хийсэн. Уг шалгалтаар хүүхдийн цэцэрлэгт 3-н актаар 12.985.000 төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн.
1. Илүү цагийн нөхөн төлүүлэх актаар 2.332.500 төгрөгийн төлбөрийн акт тавигдсан Ц.Н эрхлэгч Н.Ү нь ажлын бус цагаар цэцэрлэгийн багш, ажилчдад бүжиг заалган илүү цагийн мөнгө олгосон байсан. Мөн ажлын үр дүнгийн урамшлыг улиралд 45 хувиар бодож олгох байтал цэцэрлэгийн эрхлэгч Ё.Н, нягтлан бодогч С.Ө-нь 100 хувиар урамшуулал тооцож олгосон.
2. Шатахууны үнэ төлүүлэх тухай актаар 323.000 төгрөгийн төлбөрийн акт тавигдсан. Энэ нь анхан шатны санхүүгийн ямар ч баримт байхгүй зөвхөн эрхлэгч Б.Н.Ү-гийн цохолтоор олгогдсон АИ92 шатахууны 170 литр бензин олгосон байдаг.
3. Хоолны зардал төлүүлэх тухай актаар 6.551.600 төгрөгийн төлбөрийн акт тавигдсан. Мөн энэ актад бага үдийн цайны мөнгө 3.293.100 төгрөгийн төлбөрийн акг тавигдаж нийтдээ 9.844.900 төгрөгийн төлбөр тавигдсанЦ.Нбагш нар хүүхдийнхээ ирцийг зөв бүртгэдэггүй тогооч, нярав нь хоолны цэсэн дээр автоматаар тавьж тэр тоогоор багш нарын журналыг хөтлүүлдэг байснаас энэ мөнгө гарсан байсан. Энэ мөнгийг төлөхийг цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан, нярав, тогооч нарт хувь тэнцүүлэн төлөх акт бичсэн. Шалгалтаар нийтдээ 12.985.600 төгрөгийн зөрчил дутагдал гарсан мөн ажилдаа хариуцлагагүй хандсан ирцийн бүртгэлийн хангалтгүй хөтөлсөн **********нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн хэмжээний буюу 384.00 төгрөгөөр торгосон гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 145-146-р хуудас/,
Гэрч *******нарын мэдүүлэг, Шүүгдэгч Ё.Н-гийн хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 1988 оноос хойш Хөвсгөл **********эрхлэгчээр томилогдон ажиллаж байна. Гэтэл Манай ********бага насны хүүхэд сургахад шаардлага хангахгүй, хүүхдийн эрүүл аюулгүй орчин байхгүй, халдварт шар өвчин их гардаг, нурж уначих гээд хэцүү байсан учир 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Онцгой байдлын байгууллагаас шалгалт хийж *******үйл ажиллагаа явуулж буй барилгыг хаасан. Мөн сарын 05-ны өдөр *******байгууллагаас **********байрыг мөн хаах шийдвэр гаргасан. 2010- 2013 онд цэцэрлэгийн барилга бариулах ажлыг хөөцөлдөж аймаг хот руу явахад цэцэрлэгээс томилолтын зардал байхгүй учир өөрийнхөө зардлаар явдаг байсан. Ажилдаа чин сэтгэлээсээ хандаж ажиллаж байхад зарим хүмүүсийн гүтгэлэг, хэл амнаас болж хуулийн байгуулагаар шалгагдаж байгаадаа гомдолтой байна. 2012 оны 9 сард аймгийн ********санхүүд шалгалт хийж 8 хоног шалгасан. Энэ үед эчнээгээр сургууль төгсгөсөн багш нарыг минь миний эсрэг болгож тэдгээр багш нар нь ирцийн бүртгэлээ өөрчлөөд хүүхдийн тоо зөрүүлж 9 сая гаран төгрөгийн торгууль өр тавиулаад түүнийг нягтлан, нярав, тогооч бид нарт хувь тэнцүүлэн оноосон. Энэ нь няпглан бодох бүртгэлийн хуулиар анхан шатны баримт бүрдүүлэлт багш нар тогооч, нярав нар бүрдүүлэх ёстой байдаг. Няравын тайлан болон санхүүгийн анхан шатны бичиг баримтыг хянах хүн нягтлан учир би оролцдоггүй Ц.Н санхүүг би гарын үсэг зурахаас өөр нарийн юм юу ч мэдэхгүй. Миний хувьд барилгын ажил хөөцөлдөж санхүүг бүрэн хянах боломж нөхцөл байхгүй байсан. Тогооч нарт хүүхдэд нэг өдөрт олгох 1650 төгрөгийн хоолыг өртөг цэсийг өөрчлөхгүй технологийн картын дагуу олгохыг үүрэг болгодог байсан, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний материалыг авч үйлчилж байхыг шаарддаг байсан. Мөн томилолтын ажлаар явж байх хугацаандаа тодорхой хэмжээний мөнгийг няраваас болон багш ажилчидаас зээлж аваад ирээд буцааж өгдөг байсан. Хүнээс мөнгө авахдаа няравыг очиж аваад над руу хийгээд өгөөч гэдэг байсан. Хүрч ирээд эргүүлж өгдөг байсныг далимдууж намайг ийм байдалд оруулж байна. Гэтэл энэ хүмүүс хүүхдийн тоо зөрж өр төлбөр гарснаас болоод янз бүрийн зүйл их гарч ирж байна. Миний гарын үсгийг ашиглаад янз бүрийн зүйл намайг байхгүй хойгуур хийж байсан нь илчлэгдэж байна. Түүнийгээ намайг идэж уусан мэтээр гүтгэж байгаа нь миний ар хударгаар намайг хот явах үеэр нягтлан миний гарын үсгийг 20-50 хуудас бичгийн цаасан дээр цэг тавьж цэгний ард гарын үсэг зуруулж тамга даруулж авч үлддэг байсан. Өөрсдөө мэдэж байгаа. Шалгаад үзвэл тийм гарын үсэг тамгатай гүйлгээ хийсэн баримтууд байгаа. Мөн Мөрөн, хотод байхад гүйлгээ хийнэ гарын үсэг зураад явуул” гэж баримтаа явуулдаг байсан би зураад явуулдаг байсан. Багш нар ******тайлангаа хамгаалж чадаагүй учир би нүүдлийн цэцэрлэгийн багш нарын цалинг өгөөгүй байсан түүнээс болж багш нар засаг даргад гомдол гаргаж энэ бүх хов жив хөөцөлдсөн засаг дарга багш нарын надтай хийх тэмцэл эхэлсэн. Багш нар Засаг дарга намайг байнга дарамталж, солих хүсэл зорилготой байдаг байсныг мэддэг учираас намайг солих гэж өөрсдөө албан тушаалд сонирхож эхэлсэн, Бас багш нар хавар зугаалгаар явж байхдаа *********сумын *************гэх уулын уруу 100 гаран хүүхдийг ямарч хараа хяналтгүй гүйлгэж байсныг олон эцэг эх надад гомдол гаргаж би ч өөрөө харж багш нарт хэлж байсан. Багш нар 2012.09.01 хүүхэд авахдаа шинжилгээний бичиггүй хүүхдүүд авч сахилгын шийтгэл бүгд авч байсан. Мөн эцэг эхчүүдээс санал гомдол их ирдэг. Энэ бүгд нь багшийн ажлын байрны тодорхойлолтонд заагдсан үүрэг хариуцлагыг зөрчиж шаардаж шахахаар дарамталдаг гэж намайг гүтгэж байгаа. ****** хэлснээр компьютер зарж байгаа хүмүүстэй уулзаж 1.8 сая төгрөгөөр зөөврийн компьютер авсан. Урьдчилгаа өгөөгүй бөгөөд нэгсард 70.000 мянган төгрөг төлөх ёстой байсан. 7-10 дугаар сарын лизинг би төлсөн. Бусад мөнгийг нярав төлсөн байх ёстой. Нярав нягтлан бодогч нар үндсэн хөрөнгөнд бүртгэх ёстой...Миний хувьд бусдаас хээл хахууль авсан, нэг төгрөг ч хувьдаа завшсан асуудал байхгүй гэв. /хх-ийн 63-68-р хуудас/,
Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-р хавтас 94, 107, 116, 128-р хуудас, Нэгжпэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хавтас 141-р хуудас/зэрэгхэрэгтавагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ё.Н нь 2011 оны 9 дүгээр 01-нээс 2013 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд санхүүгийн баримтгүйгээр өөрөө дур мэдэн АИ92 шатахуун 170 литр буюу 323.000 төгрөгийн, 2012 оны 3,4 дүгээр сард багш ажилчдад ажлын бус цагаар бүжиг заалгаж илүү цагийн хөлсөнд 2.332.600 төгрөгийн, Мөн үр дүнгийн урамшуулал олгох журам зөрчиж 338.700 төгрөгийн, өөртөө тушаал гарган 146.500 төгрөгийн, хуурамч материал бүрдүүлж хоолны материал илүү бичиж ирцийн зөрүү төлбөрөөс 3.224.800 төгрөгийн нийт 8.933.800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар байгууллагын өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ё.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар “Хөнгөн" гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Мөн уг гэмт хэрэг нь "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамаарч байх тул Ё.Нд оногдуулах ялыг өршөөн хэлтрүүлж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэждүгнэв.
Хохиролын хувьд шүүгдэгч Ё.Н нь 2013 оны эцэст тооллогоор дутагдсан хүнсний материалын үнэ 2.812.100 төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн тоог ирснээр илүү ирц бүртгэж зөрүү мөнгө 3.224.800 төгрөг, багш нар дээр илүү цалин хөлс 2.332.600 төгрөг, урамшуулал гэх 485.200 төгрөг, АИ-92 шатахуун ашигласан гэх 323.000 төгрөг нийт 9.177.700 төгрөгийн хохирол учруулж байгууллагын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй боловч шүүгдэгч нь АИ-92 шатахууны үнэ 323.000 төгрөгийг төлсөн байна. Гэвч шүүгдэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн эд хөрөнгийн орлогод авсан гэх баримт нь уг эд хөрөнгийг санхүүгийн баримтанд тусгагдаагүй, хүлээн авсан өгсөн хүмүүсийн гарын үсэг байхгүй, анхан шатны баримтаас өөр нотлох баримтгүй байна.
Шүүгдэгчийн мэдүүлэгээр 2.234.000 төгрөгөөр бүжгийн хувцас авсан гэх боловч үүнийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд шүүгдэгчээс 8.854.700 төгрөгийг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн *********сумын *********газарт олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 3-р хавтас 123-р хуудас/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн ********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ё.Н-г байгууллагын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч Ё.Н-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгуй болгосугай.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 -д зааснаар ялтан Ё.Н-гээс бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 8.854.700 /найман сая найман зуун тавин дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын тамгын газарт олгосугай.
4. Эрүүгийн ********8 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд топгоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН