Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2016/ШЦТ/47

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Г.Б,

Шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99,1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ө.Б-т холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Ө.Б нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн **************сумын 5 дугаар багт эхнэр Г.Бг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ө.Б нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн ***********сумын 5 дугаар багт эхнэр Г.Бг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч Г.Б гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ... 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрт нөхөр намайг үс толгойноос зулгаагаад нүүр нүдгүй хөхөртөл зодож нүдсэн. Тэгээд би 15-16 хоног хавтгайгаараа хэвтэрт гэртээ хэвтсэн. Намайг зодохдоо ганцаараа байдаг. Хүн байхаар бол зүгээр. Архи уусан, эрүүл байхдаа аль алинд зоддог. Б.В намайг хэл амаар доромжилж айлган сүрдүүлдэг. Ахиж зодож цохихгүй гэж ам өчиг тавиад сүүлд 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр нөхөр Б.В ална гэхээр нь хүүхдүүд бид нар гараад явсан. Хүзүү толгой байнга хөшин, цээж хөндүүрлэж өвдөн мөн хавирга өвддөг гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р хуудас/,

Гэрч Д.Д хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр би хүү Н.Н хамт Т.Л сумын 3 дугаар баг ****** гэх газарт оршин суудаг А.Н гэрт очсон юм. Тэгээд А.А бид хоёр 0.75 литрийн нэг шил Ерөөл архи хувааж уугаад би унтчихсан байсан. Шөнө 03 цагийн орчимд сэрээд харахад хүү Н.Н байхгүй болохоор нь гарч харахад гадаа мөн байхгүй байсан. Тэгэхээр нь А.Аг сэрээгээд хүү хаачсан юм бол гэж асуухад мэдэхгүй явна гээд байсан. Явчихсан юм болов уу гэж хэлсэн. Өглөө хүү рүүгээ залгаад ярьсан чинь А.А ах намайг зодоод би шөнө Мөрөнд ороод ирсэн гэж хэлсэн. А.Д тэр талаар хэлэхэд би хүүтэй чинь маргалдаж байсан цохисон юм байх даа гээд байсан...А.А зүүн талын нүд рүү нь зохиж, гуя руу нь өшиглөсөн байсан. Нүд нь хөхөрсөн байгаа. Эмчилгээ гэх зүйл хийгээгүй. А.Агаас эмчилгээний зардал 50.000 төгрөг нэхэмжилсэн. А.А эмчилгээний зардлыг өгч бид эвлэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/

Гэрч Д.Ц хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ...Б.В гэдэг айл манай урд талын гудманд харалдаа шахуу байдаг юм. Тэрнээс гэр бүлийн дунд яаж зодсон талаар хараагүй болохоор мэдэх юм алга. Б.Й бол зодуулсан өдрөө бол манайд орж ирдэггүй. Харин маргааш юм уу нөгөөдөр нь нөхөртөө зодуулсан гэж манайд орж ирэхдээ ярьдаг. Хаана яаж зодуулсан талаар ярьдаггүй юм гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 72 тоот: Г.Бгийн биед гэмтэл тогтоогдлоо. 1 хавирганы хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт бүхий гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт,

Шүүгдэгч Ө.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаасан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож байна. Ял хүндрүүлэх нөхцөлд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ө.Б-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

Аймгийн Прокурорын газраас Ө.Бт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр санал ирүүлсэн ба шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч Г.Б нь шүүгдэгч Ө.Бтай шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыгтустус дурьдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  Ө.Б ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Ө.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгг битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хураагдсан бичиг баримт байхгүй, хохирол төлбөргүй, шүүгдэпч нь цагдан хоригдоогүй болохыг тус, тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-ын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                       Н.НЯМСҮРЭН