| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/48 |
| Огноо | 2016-02-29 |
| Зүйл хэсэг | 151.1., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 2016/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :
Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян
Улсын яллагч Г.Ганхөлөг
Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Гд холбогдох эрүүгийн ****** тоот хэргийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Э.Г нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ю.С *********урдаас гээгдүүлсэн ********маркийн гар утсыг олж аваад буцааж өгөхгүй гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Э.Г нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ю.С *********урдаас гээгдүүлсэн ********5 маркийн гар утсыг олж аваад буцааж өгөхгүй гээгдэл эд хөрөнгийг завшсан гэм буруутай болох нь
Хохирогч Ю.С хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ....Би 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагг Мөрөн сумын 8 дугаар багт байрлах ******орсон. Банкин дээр очоод машинаасаа буухдаа би **********маркийн гар утасаа унагаасан байсан. Би банк орж орлого тушаагаад утсаа үзэх гээд халаасаа ухсан чинь миний утас байгаагүй. Орлого тушаахаар миний утсанд мэдээ ирдэг. Түүнийгээ шалгахаар утасаа авах гэхэд байгаагүй. Банкнаас гараад тэр дороо утасруугаа залгаж үзэхэд холбогдох боломжгүй болсон байсан. Тэр өдрөө 17 цагийн үед банкны камерын бичлэгийг шалгуулахад намайг банкинд орсны дараа банкнаас гарч ирсэн эмэгтэй банкны өмнө утсаар ярьж зогсож байгаад миний утсыг олж хараад машины баруун урд хаалганы доод тушаагаас олж авсан байсан. Тэгээд би өнөөдөр цагдаад өргөдөл гаргасан юм. Би утсаа машинаас буухдаа хаалганы доор дугуйны хажууд 100 төгрөг, дэлгүүрийн орлогын баримтын хамт унагаасан байсан. Утсаа хаяснаа мэдээд буцаад машин дээрээ ирэхэд яг утас унагаасан газарт миний 100 төгрөг, орлогын баримт хоёр нь байсан. Би банк руу ороод хоёр хүний дараа гүйлгээ хийгээд ойролцоогоор 20 минутын дараа гарч ирсэн. Гүйлгээ хийчихээд банкин дотор байхдаа утсаа үзэхэд утас байгаагүй. Тэгээд буцаад явсан замаараа машин дээрээ очсон. Машинаас буухаас өмнө би утсаар ярьж байсан юм. Утсаа хаяснаа мэдээд залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан. Миний утас цэнэг дүүрэн байсан. Тэгэхээр олж авсан хүн унтраасан байсан. 2016.02.19-ны өдрийн орой миний хаясан дугаараас нэг эмэгтэй хүн залгаад “утсаа ирж ав, утсыг чинь олчихсон байхад цагдаагаар яваад" гэж хэлсэн. Миний утсыг олсон эмэгтэйг цагдаа дуудаж уулзсан болохоор “буцааж өгье" гэж бодоод над руу залгасан байх. Хэрэв хүний юм олоод “буцааж өгье” гэж бодсон бол утас унтраахгүй байх байсан. Мөн цагдаад дуудагдахаас өмнө өөрөө над руу яриад “утсыг чинь оллоо, ирээд ав” гэж хэлж болох л байсан...Би энэ утсаа 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 550.000 төгрөгөөр шинээр нь худалдаж авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би утсаа буцаан авсан /хх-ийн 11-12-р тал/
Шүүгдэгч Э.Г гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ....Би 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн үед Хас банкинд зээлээ хийгээд гарсан. Гарч яваад банкны үүдэнд зогсож байсан ногоон микро машины хажуу талаас ******маркийн цагаан утас олж аваад ахынх руугаа явсан. Би энэ утсыг 2016 оны 02 дугаар сарын 20-нд цагдаад хүлээлгэн өгсөн. Энэ утас нь цагаан өнгөтэй, ар тал нь шар өнгийн хавтастай утас байсан. Би энэ утсыг олж аваад банкны үүдэнд эргүүлж тойруулж 1-2 минут харж зогсож байгаад явсан. Харин буцаж банк ороогүй. Намайг энэ утсыг олоход асаалттай байсан. Хүний хаясан эд зүйлийг олж авах нь хуультай байдгийг мэдээгүй. Тийм учираас цагдаагийн байгууллагад болон банкинд хандаагүй юм. Миний бие олсон утсаа буцаан өгч хохирол гомдолгүй болгосон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал /
Гар утас хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5-6-р тал/ Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 13-14-р тал/
Шүүгдэгч Э.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Гг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Гэвч хохирогч Ю.С нь шүүгдэгч Э.Г тай эвлэрсэн болох нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр батлагдаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжпэх зүйлгуй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5-д дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.Г-ийн гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-гийн оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ