Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2016/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

         Нарийн бичгийн даргаар Б.Оюунчимэг

          Улсын яллагч Г.Ганхөлөг

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү

      Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цд холбогдох эрүүгийн ******* хэргийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Д.Ц нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ******сумын ******багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Н-тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Н.Н-г хавсарч унаган бие махбодид нь баруун тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                      ТОДОРХОЙЛОХ НЬ

 Шүүгдэгч Д.Ц нь 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр *******сумын *******багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Н-тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Н.Н-г хавсарч унаган бие махбодид нь баруун тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь

Хохирогч Н.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орой 20 цагийн үед 6 дугаар багийн иргэн  Г.Н гэрт М.Н  хамт мотоциклиор очсон. Н.Н эхнэртэйгээ хамт байсан. Тэгээд гурвуулаа хоол цай болоод нэг шил архи гаргаж ирээд тал хэртэй болсон...Надтай зөрөөд  С.А а, Н.М хоёр тэдний гэр рүү орж байсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа гэрт ортол Н.Н Н.Мд "хүн амьтан ирсэн байна. Аятайхан бай" гэсэн чинь Н.М "хуц,  Б.Н охины алыг долоодог биз дээ, ална шүү пизда минь" гэж хэлэхээр нь би Н.Мд “чи ах зах хүнийг юу гээд байгаа юм бэ” гэсэн чинь Н.М надад ‘‘чи муу юу юм бэ, адууны ал минь” гэж хэлсэн...Тэгээд Н.М “гаръя" гэхээр нь би гартал намайг шууд хавсраад унагасан. Тэгэхэд хөл эвгүй болсон. Ингэхэд бид хоёроос өмнө Н.Нгийн эхнэр гарчихсан явж харагдсан. Тэгээд Н.Нгийн эхнэр хүрч ирэхээр нь би “хөл эвгүй болчихлоо” гэж хэлээд гэрээс  М.Ж Н.Н С.А нар гарч ирсэн юм. Н.Н эхнэртэйгээ хамжиж байж М.Н араар мотоцикль дээр суулгаад би гэртээ хүргүүлсэн....Би дөрвөн удаа нааш цааш явсан. Мөн өвчин намдаах эм тариа хэрэглэсэн. Бие засахдаа хүртэл тусгай бие засах зүйл авсан гээд зардал 300.000 гаруй төгрөг орсон л доо. Тэгэхдээ одоо энэ хүнээс юуг нь авах вэ, сэтгэлээрээ өгвөл өгнө биз. Надад нэхэмжлэх зүйл байхгүй... Бид хоёр эвлэрлийн гэрээ байгуулсан. Ц.Н нь гурван хүүхэдтэй хүн юм. Тэр гурвыг нь бодохоор надад хэцүү байна. Би гомдол саналгүй. Энэ хүүхдэд зөөлөн ял оноож өгөөч гэж хүсэж байна гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 -р тал/

Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Н.М жаахан халамцуу оржирсэн...Н.Мд Н.Нгийн эхнэр цай хийжөгөөд, идээ өгөөд байж байтал орон дээр нь сууж байснаа Н.Н руу элдэв юм яриад унасан юм.-.Тэгтэл Н.Н гаднаас орж ирээд Н.Мыг “чи яаж байгаа юм бэ, ах зах хүн рүү ингэж байдаг” гэж уурласан. Тэгээд “чи гар” гэсэн чинь гарахгүй байсан. Тэгэж байснаа хоёулаа гарах юм болоод гарсан...Нөгөө хоёр гараад нэг их юм мэдэгдээгүй байтал гаднаас  Нар ах уначихсан ёолж байна” гэхээр нь Н.Н, С.Н, бид гурав гарсан. Гарсан чинь гэрээс нилээн зайтай Н.А уначихсан “хөл нэг л болохгүй байна" гэхээр нь Ц.Л Н.Н бид гурав өргөж босгоод би гэрт нь хүргэж өгөхөөр мотоциклио асаагаад араараа суулгаад явсан. Гэрт нь очоод гутлыг нь тайлж үзэхэд баруун хөлийх нь шагай хавдчихсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                        ...Гаднаас

Н.М,С.Н хоёр орж ирсэн. Хоёулаа халамцуу юм шиг байсан. Гэхдээ тийм ч их согтуу биш.С.Н баруун талын орон дээр суугаад Н.М болохоор орж ирснээ суух ч юм шиг, суухгүй ч юм шиг эргэлдээд янз янз болж байснаа намайг "суугаач" гэхээр суусан. Н.Н “чи айлд орж ирсэн юм бол суугаач, суух ч юм шиг, суухгүй ч юм шиг” гээд уурлах маягтай хэлтэл Н.М сууснаа манай нөхөр лүү элдэв юм хэлээд доромжилсон...Тэгэж байтал Н.М ах гаднаас орж ирсэн. Тэгээд Н.Мыг тийм муухай зүйл хэлээд байхад нь Н.А ах уурлаад “чи чинь ах зах хүний урдаас юу яриад байгаа юм бэ, яасан замбараагүй юм бэ” гэсэн...Н.М “чамд ямар хамаатай юм бэ” гэж байсан...Тэгэхээр нь би хүүхдээ аваад айл руу орох гэж явтал тэр хоёр гараад ирчихсэн ярьчихсан зогсож харагдсан. Хүүхдээ оруулж тавьчихаад 2 минут л болоо биз гараад ирэхэд Н.А ах гэрийн урд талд хөлөө барьчихсан сууж байсан. Н.М хажууд нь зогсож байсан...Би очоод Н.А ахыгтатаад босгох гэсэн чинь босгож чадахгүй байсан... Н.А ахаас “яачихсан юм бэ” гэж асуусан чинь "Н.М хавсраад унагаачихлаа шүү дээ” гэж хэлж байсан гэх мэдүүлэг /х.х-ийн 14-16-р тал /

Гэрч Ц.Н.Н гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Намайг доромжилж үг хэлж байхад Н.А орж ирж байсан. Гаднаас сонссон байх... Н.А ах бол эвтэйхэн тэгэж байгаад гаргачихъя гэж бодоод гарсан болов уу...Гараад тэр хоёрыг зодолдож нүдэлдэж байгаа болов уу гэмээр дуу чимээ гараагүй. Тэгээд ч удаагүй эхнэр маань хаалгаар шагайгаад "Н.А ахын хөл болохгүй байна гээд сууж байна” гэхээр нь гэрт байсан М.Ж төрсөн дүүС.Нбид гурав гарсан. Очиход хөл болохоо байчихлаа гэж байсан... гэх мэдүүлэг. /х.х-ийн 17-18-р тал/

Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 611 тоот: Н.Агийн биед баруун тахилзуур ясны далд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 21-р тал/

Шүүгдэгч Д.Цын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би найзтайгаа нэг том савтай пиво хуваажуучихаад гэртээ харих гэжяваад Н.Н гуайн гэрт орсон юм...Тэд нар архи ууж байгаа бололтой байсан...Манай эгч Ц.Л гуайн дүүтэй сууж байгаад салсан. Ц.Л гуайн дүү нь манай эгчийг хаяаад өөр хүнтэй суусан юм. Би түүнд нь дургүй хүрээд яваад байдаг байсан юм. Тэр хоёртой элдэв үг хэлж хэрэлдсэн. Ингэж байхдаа хэл амаар доромжилсон...Н.А гуай намайг “гаръя” гээд чирээд гарахаар нь би гараад уур хүрээд “таньд ямар ч хамаагүй юман дээр ингэлээ” гэж хэлэхэд над руу бас элдэв юм хэлэхээр нь уур хүрээд хавсараад унагасан юм...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Н.А ахаас уучлалт гуйж, эвлэрлийн гэрээ байгуулсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.Ц нь нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Н.М-ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Д.Цыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Ц-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Д.Ц-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Д.Цын ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мерийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд херенгөгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-ын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРЛАЛАГЧ  ШҮҮГЧ                      Н.АРИУНЖАРГАЛ