Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/11

 

 

 

 

 

 

 

    2025         02            07                                         2025/ШЦТ/11

                                   

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч Э.Н,

Иргэний нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Ө.А /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овгийн Б-ын А-д холбогдох эрүүгийн ............ тоот хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын .....-ны өдөр У хотод төрсөн, .... настай, ....., яс үндэс ...., . боловсролтой, ..... мэргэжилтэй, ам бүл .... эхнэр, ..... хүүхдийн хамт амьдардаг, До аймгийн С сумын З ...........-р багийн .... тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,урьд нь:

 -Найрамдалын раойны шүүхийн 1984 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 163.В-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1984 оны 12дугаар сарын 07-ны өдөр Өршөөлийн хуулиар суллагдсан,

-Дорноговь аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан,

-Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

-Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, С овгийн Б-ын А /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б-ын А нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Д аймгийн З- сумын ...-р баг, С-ын гудамжны задгайд байсан “........... олон улсын ачаа тээврийн чөлөөт бүс” ХХК-ийн эзэмшлийн 40 тонны чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, учрах саадыг арилгах зорилгоор шар өнгийн автокран ..... маркийн . улсын ду.................гаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, машин механизм ашиглан 13,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй” гэжээ.

 

            Иргэний нэхэмжлэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “...........” ХХК-ийн чингэлгийг Э гэх нэртэй залуу суларчихлаа хаана тавих вэ? Би хашаандаа тавьчих юм уу гэхээр нь тэг тэг гээд түүний хашаанд 40 тонны улаан өнгийн чингэлгээ тавиулсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өглөөгүүр залгаад чи нэг очиж чингэлгээ үз дээ, тэнд чингэлэг алга болоод байгаа, чингэлгээ хурдан ав гэж хэлсэн. Тэгээд танай хашаа биш юм уу гэсэн чинь үгүй, өөр хүний хашаанд байгаа гэж хэлсэн. Тэгээд би тухайн чингэлгийн байршлыг нь харчхаад зургийг нь аваад 2-3 хоногоос ирж авахаар ярилцаад буцсан. Тэгээд 12 дугаар сарын 13-ны өдөр чингэлгээ авахаар очтол байхгүй байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэжээ /хх-ийн  11-12/

 

            Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ ““Ч олон улсын ачаа тээврийн чөлөөт бүс” ХХК-ийн З дэх салбарын төлөөлөгчөөр 2017 оноос ажиллаж байна. Манай компани нь улс хоорондын ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Цагдаагийн байгууллагад ямар учраас гомдол гаргах болсон бэ гэхээр 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос манай компанийн эзэмшлийн 40 тонны улаан өнгөтэй чингэлэг Замын-Үүд суманд ачаа бараатай орж ирээд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дотор байгаа ачааг сулласан. Тэгээд тухайн үед манай чингэлгийг ачдаг байсан Э /.../ над руу залгаад чингэлгийг чинь хашаандаа тавьчих уу гэхээр нь би тэг гээд хэлсэн. Би тухайн үед Э-г манай чингэлгийг хашаандаа буулгачихсан гэж бодож байсан чинь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр над руу залгаад айлын хашаанд байгаа, хурдан очоод аваад яваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр өдрөө З сумын ...-р багийн тохижилтын дарга байсан Н эгчийн хойд талд эзгүй хашаанд манай чингэлэг байхаар нь би зургийг нь дарж аваад явсан. Үүнээс хойш шалгаагүй байж байгаад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тухайн хашаанаас чингэлгээ авхуулахаар Э-г явуулсан чинь манай чингэлэг байсан. Тухайн үед авах гэсэн боловч манай том тэрэг асаагүй учраас авч чадаагүй. Ингээд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр том тэргээ асаагаад чингэлгээ авах гээд тухайн хашаан дээр очиход манай чингэлэг байхгүй, бусад 4 чингэлэг нь үлдчихсэн байсан. Юу болсон талаар Э-аас асуусан чинь ... гэсэн дугаартай шар өнгийн крантай хүн ачаад явсан шүү гэж хэлсэн. Манай компанийн зүгээс дээрх хулгайчдыг олж тогтоон, хулгайд алдсан чингэлгээ олж, гомдлоо барагдуулах хүсэлтэй байна” гэжээ /хх-ийн 15-17/

 

            Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “Би 2023 оны 01 дүгээр сарын үед санагдаж байна, БНХАУ-аас орж ирсэн гэх Гантуяагийн улаан өнгийн 40 тонны чингэлгийг Д аймгийн З сумын ....-р баг, тохижилтын Н-гийн хойно байдаг С /..../-ийн эзэмшлийн хашаанд би өөрийн кранаараа тухайн чингэлгийг буулгасан. Тэгээд тэнд байж байгаад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Г залгаад өнөөдөр том тэргээ асаагаад чингэлгээ авъя гэж байснаа тэр өдрөө ирэхгүй болохоор нь яваад өгсөн. Ингээд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр над руу Г залгаад хойд хашаанаас чингэлгээ авах гэсэн чинь байхгүй байна гэхээр нь би хэн аччихав гээд хайсан чинь С гээд шар крантай хөгшин ачсан байсныг өөр рүү нь залгаж мэдсэн. Чингэлгийг би шар крантай С гэх хүн ачсан талаар Г-д бас хэлсэн” гэжээ /хх-ийн 20-21/

 

            Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үдээс хойш байсан байх, гэгээ тасарч байсан. Би гэртээ байж байтал А ах миний ... дугаарын утсаар залгаад машин чинь  суманд ирсэн үү, байгаа юу гэж асуусан. Тэгэхээр нь би байгаа гэж хэлсэн чинь Алтансүх ах машинаа аваад миний зогсдог газар хүрээд ир гэсэн. Тэгээд .............. улсын дугаартай ............ маркийн тээврийн хэрэгслээ асаагаад яваад очтол, араас дагаад явчих гэсэн. А ах өөрийн унадаг крантайгаа явж байсан. Тэгээд би С гудамжны харалдаа байх, би сайн мэдэхгүй байна, хашаагүй газар шороон дээр улаан хүрэн өнгийн 1 ширхэг чингэлэг байсан. Тэгээд А ах өөрийн унаж явсан кранаар тухайн чингэлгийг өргөөд миний машин дээр тавиад С суманд очиж, буулгачхаад хүрээд ир гэж хэлсэн” гэжээ /хх-ийн 27-28/

           

            Иргэний нэхэмжлэгч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...тухайн .......... улсын дугаартай кран нь манай Т ХХК-ийн нэр дээр байдаг. Учир нь худалдан авах гэрээ хийж 100,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон боловч төлбөрөө төлж дуусаагүй байгаа. 15,000,000 төгрөг л төлсөн байгаа. Одоо 85,000,000 төгрөг дутуу байгаа. Манай байгууллагаас гэрээгээр авсан боловч төлбөрөө хэвийн төлөөд явбал ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэжээ /хх-ийн 45-46/

 

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/

 

            “Ашид бүлгүүн” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1001603 дугаартай автомашин, техникийн үнэлгээ /хх-ийн 41/,

 

            “Ашид бүлгүүн” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ТҮХ-923/8508 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-55/,

 

            Эд мөрийн баримтаар тооцох тухай 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 60-62/,

 

            Ц.Б-ын эзэмшлийн .............. дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 64-67/,

 

            Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-73/

 

            Т ХХК-ийн Б.А-тэй байгуулсан “машин механизм худалдах, худалдан авах гэрээ” /хх-ийн 119-124/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б-ын А нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Д аймгийн З- сумын ...-р баг, С-ын гудамжны задгайд байсан “........... олон улсын ачаа тээврийн чөлөөт бүс” ХХК-ийн эзэмшлийн 40 тонны чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, учрах саадыг арилгах зорилгоор шар өнгийн автокран ..... маркийн . улсын ду.................гаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, машин механизм ашиглан 13,000,000 төгрөгийн хохирол учруулсанүйл баримт болжээ.

 

            Шүүгдэгч Б-ын А-ийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

            Шүүгдэгч Б-ын А нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Д аймгийн З- сумын ...-р баг, С-ын гудамжны задгайд байсан “........... олон улсын ачаа тээврийн чөлөөт бүс” ХХК-ийн эзэмшлийн 40 тонны чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, учрах саадыг арилгах зорилгоор шар өнгийн автокран ..... маркийн . улсын ду.................гаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, машин механизм ашиглан 13,000,000 төгрөгийн хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон иргэний нэхэмжлэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өглөөгүүр залгаад чи нэг очиж чингэлгээ үз дээ, тэнд чингэлэг алга болоод байгаа, чингэлгээ хурдан ав гэж хэлсэн. Тэгээд танай хашаа биш юм уу гэсэн чинь үгүй, өөр хүний хашаанд байгаа гэж хэлсэн. Тэгээд би тухайн чингэлгийн байршлыг нь харчхаад зургийг нь аваад 2-3 хоногоос ирж авахаар ярилцаад буцсан. Тэгээд 12 дугаар сарын 13-ны өдөр чингэлгээ авахаар очтол байхгүй байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн  11-12/, гэрч Б.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2023 оны 01 дүгээр сарын үед санагдаж байна, БНХАУ-аас орж ирсэн гэх Г-ийн улаан өнгийн 40 тонны чингэлгийг Д аймгийн З сумын ..-р баг, тохижилтын Н-гийн хойно байдаг С /......./-ийн эзэмшлийн хашаанд би өөрийн кранаараа тухайн чингэлгийг буулгасан. ...Ингээд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр над руу Г залгаад хойд хашаанаас чингэлгээ авах гэсэн чинь байхгүй байна гэхээр нь би хэн аччихав гээд хайсан чинь С гээд шар крантай хөгшин ачсан байсныг өөр рүү нь залгаж мэдсэн. Чингэлгийг би шар крантай С гэх хүн ачсан талаар Г-д бас хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч Ц.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үдээс хойш байсан байх, гэгээ тасарч байсан. Би гэртээ байж байтал А ах миний ....... дугаарын утсаар залгаад машин чинь Замын-үүд суманд ирсэн үү, байгаа юу гэж асуусан. Тэгэхээр нь би байгаа гэж хэлсэн чинь А ах машинаа аваад миний зогсдог газар хүрээд ир гэсэн. Тэгээд ........ улсын дугаартай ........... маркийн тээврийн хэрэгслээ асаагаад яваад очтол, араас дагаад явчих гэсэн. А ах өөрийн унадаг крантайгаа явж байсан. Тэгээд би С гудамжны харалдаа байх, би сайн мэдэхгүй байна, хашаагүй газар шороон дээр улаан хүрэн өнгийн 1 ширхэг чингэлэг байсан. Тэгээд А ах өөрийн унаж явсан кранаар тухайн чингэлгийг өргөөд миний машин дээр тавиад С суманд очиж, буулгачхаад хүрээд ир гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/, эд мөрийн баримтаар тооцох тухай 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 60-62/, Ц.Б-ын эзэмшлийн ............. дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 64-67/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-73/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг тайлбарлаж өгсөн. Үйлдлээ хөнгөрүүлэхийн тулд урьдчилж бэлтгэсэн үндсэн шинжийг нь хангасан байхыг шаардана. Контейнер нь өөрөө хөнгөвчлөх гэсэн ойлголт байхгүй учир нь их хэмжээний жинтэй учраас тухайн контейнерыг зөөвөрлөх тээвэрлэх тохиолдолд зайлшгүй тээврийн хэрэгсэл кран ашиглагддаг. Тээврийн хэрэгсэл ашигласан болгон нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг биш юм. Яг үндсэн гэмт хэргийн урьдчилж бэлтгээд өөрийн үйлдлээр хөнгөвчлөөд байгаа зохицуулалт бол байхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйл 2.4-т заасан зүйлчлэлийг хөнгөрүүлж 17.1 дүгээр зүйлийн 1-т заасныг хөнгөрүүлж өгнө үү” гэж мэтгэлцэв.

 

            Шүүгдэгч Б.А нь тухайн өдөр гэр хороололд явж байхдаа олон тооны чингэлэг таарсан үед уг чингэлгийг хулгайлах санаа сэдэл гэнэт төрсөн боловч, уг чингэлгийг машинд ачихаар машин дуудаж, өөрийн жолоодож явсан кранаар машинд ачиж өгсөн явдал нь гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан бэлтгэсэн гэж үзнэ.

           

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн үндсэн шинжийг “Учрах саадыг арилгах зорилгоор ...машин механизм ашиглаж үйлдсэн” гэж тодорхойлсон.

           

            Өөрөөр хэлбэл учрах саадыг арилгах гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр өргөж, зөөж чадахгүй овор, хэмжээ ихтэй, хүнд даацтай эд хөрөнгийг зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

 

Шүүгдэгч Б.А нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, машин механизм ашиглаж үйлдэж, бусдад 13,000,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.А нь  хохирогч Ч Олон улсын ачаа тээврийн Чөлөөт бүс” ХХК-нд 13,000,000 төгрөгний үнэлгээ бүхий чингэлгийг буцаан өгсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,   битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СИДИ  дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох шар өнгийн автокран ..... маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.А нь Т ХХК-наас 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан боловч үнийг дутуу төлөөд энэ гэмт хэрэгт холбогдсон учир хоёр тал гэрээгээ цуцалсан тул уг тээврийн хэрэгслийг Т ХХК-ны өмчлөлийн тээврийн хэрэгсэл гэж үзнэ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шар өнгийн автокран ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Т ХХК-нд буцаан олгож, шүүгдэгч Б.А-ээс уг тээврийн хэрэгслийн үнэ 60,000,000 /жаран сая/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

            “А.б” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1001603 дугаартай автомашин, техникийн үнэлгээгээр шар өнгийн автокран .............. маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 60,000,000 /жаран сая/ төгрөгөөр үнэлсэн байна.

2023 оны 12 сарын 18-ны өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор шар өнгийн автокран ...... маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлоо төлсөн байдал, хор уршгийн шинж чанар арилсан, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, биеийн эрүүл мэндийн байдлын хувьд ходоодны хорт хавдрын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиас дээш алдсан зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгчид  1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг нь нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвараа 70 хувиас дээш алдсан, байнгын эмчийн хяналтад байдаг тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овгийн Б-ын А /РД:............./-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б-ын А-ийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын А-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СИДИ  дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн автокран ..............маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Т ХХК-нд буцаан олгож, шүүгдэгч Б.А-ээс уг тээврийн хэрэгслийн үнэ 60,000,000 /жаран сая/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2023 оны 12 сарын 18-ны өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор шар өнгийн автокран ............ маркийн .............улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь ирээгүй,шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ