| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0043/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/22 |
| Огноо | 2025-01-03 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн даргад Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч Л.Наранхүү,
шүүгдэгч С.Ж, түүний өмгөөлөгч Ц.Монгол, түүний орчуулагч Б.Гантөмөр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас эрүүгийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч С.Ж-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.Ж-ийн бичгээр гаргаж өгсөн мэдүүлэгт:
...2018 оны 11-р сарын 20-ны өдөр Мягмар гарагт би Өмнөговь аймгийн Ноён сумаас Улаанбаатар хот руу буцаж явсан. Тухайн үед би ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан бөгөөд 2012 оноос хойш Өмнөговь аймаг болон Улаанбаатар хот хооронд тогтмол явдаг байсан. Энэ удаад Өмнөговь аймаг руу явсан гол зорилго бол Ноён сумын захиргааны албан тушаалтнуудтай уулзах байсан. Энэ ажлын томилолтоор явахдаа би ХХК- ийн 2 ажилтан болох хуулийн зөвлөх Д.Амарбаясгалан, энэхүү ослын улмаас харамсалтайгаар амиа алдсан Худалдааны менежер А.Ж нартай хамт явсан. Ноён сумын захиргаатай бид 11-р сарын 19-ны өдөр Даваа гарагт уулзсан. Тус уулзалтаар гарах шийдвэр, арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэйгөөр бид анх очихдоо Өмнөговь аймагт илүү удаан байрлаж ажиллах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл ХХК-ийн толгой компани болох Терра ком лимитедийн захирал даваа гарагийн орой надтай холбогдож 11-р сарын 21-ны өдөр Лхагва гарагт Улаанбаатар хотод маш чухал уулзалт болох тухай мэдэгдсэн тул талийгаач бид 2 Улаанбаатар хот руу төлөвлөснөөсөө эрт буцахаар болсон. Тэр явдлаас хэдэн сарын өмнө би талийгаачийг ХХК-ийн ахлах бизнес шинжээчийн албан тушаалаас худалдааны менежерийн албан тушаалд дэвшүүлсэн байсан. Улаанбаатарт оролцох ёстой болсон уулзалтад талийгаач бас оролцох хэрэгтэй байсан ба тус уулзалтаар манай компанид тулгараад байсан санхүүгийн асуудлыг шийдвэрлэхүйц чухал бизнесийн хэлэлцээр хийх байсан ба тийм чухал уулзалтад талийгаачийн хувьд анх удаа оролцохоор байсан. 2018 оны 11-р сарын 20-ны өдөр Мягмар гарагт бид Улаанбаатар хот руу хөдөлсөн. Осол болсон газар луу ойртоход би бага зэрэг өгсүүр мөн зүүн тийш мурийсан замаар явж байсан. Тухайн мурий замаар явж байхдаа би маш урт замаар хэд хэдэн машин холоос ирж явахыг анзаарсан бөгөөд тухайн зам шулуун зам байх шиг санагдсан. Мөн машинуудын урд гэрэл үзэгдээд алга болоод буцаж гарч ирээд байхаас харвал тухайн зам бага зэрэг өгсүүр уруутай зам байх шиг байсан бөгөөд Даланзадгад болон Улаанбаатар хот хоорондын зам ер нь тиймэрхүү л байдаг. Улаанбаатар Даланзадгадын хооронд байнга явдаг туршлагатай болсон жолоочийн хувьд урдаас хэд хэдэн машин ойртоод ирж явааг хараад зарим урдаас ирж яваа машинууд гүйцэж түрүүлж магад гэж бодоод болгоомжтой явж байсан. Хэрэв зам өгсүүр уруутай бол урдаас ирж яваа машин гүйцэт түрүүлэхдээ өгсүүр зам бол урдаас ирж яваа машинаа харахгүй байх магадлалтай байдаг. Урдаас ирж яваа машинууд ойртоод ирэхэд гурван машин ар араасаа явж өнгөрсөн. Тэр машинуудтай зөрж өнгөрөхөд ямар ч хэвийн бус зүйл байгаагүй. Эдгээр машинуудын гэрэл ердийн харагдаж байсан. Тухайн шөнө хөдөө хээр талд тас харанхуй байгаатай харьцуулбал тухайн машины гэрлүүд бол мэдээж тод харагдсан бөгөөд, хэдийгээр би харах боломжтой ч яг тухайн гэрлийн цаана зам дээр ямар нэг хар зүйл байгааг харахад маш хэцүү. Ерөнхийдөө бол ямар нэг зүйл нь хурц гэрэлтэй, үүн дээр хурц гэрэл тусгагдсан, эсхүл маш сайн гэрэл ойлгогч материалаар хийгдсэн л биш бол жолооч руу чиглэсэн өөр ямарваа нэг гэрэл тусахад тэр гэрлийн цаана байгаа ямар нэг зүйлийг харахад маш хэцүү эсхүл боломжгүй байдаг. Энэ бол ердийн физиологийн хязгаар. Машины арын гэрэл эсхүл гэрэл ойлгогч/цацруулагчтай зүйл миний явж байсан эгнээнд миний урд ерөөсөө харагдаагүй. Миний зөрж өнгөрч байсан хэдэн машинуудын яг цааш миний урдаас чиглээд ирж яваа өөр машины гэрэл харагдаагүй, тухайн зам миний яваа чиглэлд саадгүй гэж санагдсан мөн тэнд санаа зовох хэвийн бус зүйл ерөөсөө байгаагүй. Би ил болон далд гүний уурхайд 25-аас дээш жил ажилласан учир би хурц гэрэл ойлгогч/цацруулагчтай материалын хэрэглээ, тэдгээрийг хурдан бөгөөд амархан таних, олох талаар сайн мэднэ. Уул уурхайн салбарт тийм гэрэл ойлгогч/цацруулагчтай материалын хэрэглээ маш өндөр. Яагаад гэвэл тухайн орчин өөрөө ихэнхдээ л ямар ч гэрэлгүй байдаг учир бусад тод гэрлийн цаана ямар нэг зүйл байгааг уурхайн ажилчид олж харахад нь тухайн гэрэл ойлгогч/цацруулагчтай материал тусалдаг. Тухайн зөрж өнгөрсөн гурван машины урд талын гэрэл өнгөрсөн даруй миний явж байсан эгнээний баруун гар талд хэдэн чулуу овоолсон харагдсан. Эдгээр чулуунууд маш ойрхон, магадгүй дөнгөж 10 орчим метрийн зайнаас л би тэдгээрийг олж харсан. Тэнд мөн улаан, мөнгөлөг өнгийн зүйлүүд бас байсан боловч аль нь ч гэрэл ойлгогч/цацруулагчтай байгаагүй. Би тэр замаар өмнө нь хэд хэдэн удаа явж байхад жижиг замын засвар жишээлбэл замын нүх бөглөх ажил гэх мэт зүйл урд байгааг анхааруулах үүднээс иймэрхүү төрлийн зүйл байршуулсан байхыг харж байсан. Тэрний нэг гэж бодоод би хариу үйлдэл болгож хаазнаасаа хөлөө аван, өөрийнхөө эгнээнд гэхдээ зүүн тал руугаа хазайж явсан. Тухайн овоолсон чулууг өнгөрмөгц зам дээр миний урд хар юм гараад ирсэн. Тэгээд миний урд бүхэл бүтэн ачааны машин зогсчихсон байна шүү дээ гэдгийг ухаарах тэрүүхэн хооронд бол 1 секунд ч хүрэхгүй хэдхэн долийн хугацаа байсан бөгөөд би яаралтай зайлсхийх хариу арга хэмжээг авах гэж хичээсэн. Тэр ачааны машин ямар ч гэрэлгүй мөн ямар ч гэрэл ойлгогч/цацруулагч байгаагүй. Би тэр даруй тоормосоо маш хүчтэй гишгэсэн боловч машиныг бүрэн зогсоох хангалттай хоорондын зай байгаагүй. Овоолсон чулууг тойрч гарах гээд зүүн талаа барьж явсан машины хөдөлгөөн аль хэдийн зүүн тийшээ чиглэсэн байсан. Энэ хөдөлгөөн дээр нэмээд ачааны машинтай хэтэрхий ойртсон байсан тул баруун талаар нь тойрч гарах ямар ч боломжгүй нөхцөлд орсон. Ачааны машиныг араас нь орж мөргөхгүйн тулд ачааны машиныг зүүн талаар нь тойрч гарахаас өөр арга байгаагүй. Миний энэ хариу үйлдэл нь ачааны машиныг гүйцэд түрүүлэх оролдлого огтоос биш байсан харин эсрэгээрээ араас нь мөргөхөөс зайлсхийж авсан хариу үйлдэл байсан. Ачааны машинаас зайлсхийхийн тулд тоормосоо дарангаа машинаа зүүн тийш нь чиглүүлж дарсан боловч миний машин тухайн ачааны машины буланд нидрэгдсэн. Тэнд өөр нэг машин урдаас ирж явсан. Би жолооны хүрднээсээ гараа салгаагүй бөгөөд тоормосоо дарсан хэвээрээ буцаад өөрийн эгнээндээ орох гэж хичээж байсан. Миний машинд аль хэдийн гэмтэл учирсан байсан учраас миний машин тэнцвэрээ алдаж, бүрэн ажиллаж чадахгүй байсан. Жолоодоход маш хэцүү байсан бөгөөд машин маань зүүн тал руугаа хөмрөн эргэхэд ойрхон байсан нь баруун тал руугаа дарахад бүр хэцүү болж байсан. Миний машин өөрийнхөө эгнээнд дөнгөж орж эхэлж байтал урдаас ирж байсан машин зүүн урд талаараа миний машины зүүн хойд талыг мөргөсөн. Үүнээс болоод миний машин 180 градус эргэн өөрийнхөө эгнээнийхээ эсрэг чиглэлд харж зогссон. Миний машиныг мөргөсөн машин тухайн мөргөлтөөс болоод замаас гарч зогссон. Би хүнд бэртээгүй байсан тул яаралтай машинаасаа бууж, хамт явж байсан зорчигчдодоо туслахаар тойрч зорчигчийн хаалганы тал руу гүйсэн. Харамсалтайгаар биднийг орхин одсон миний найз миний машины хажууд гадна зам дээр нүүрээрээ доошоо харан хэвтэж байсан. Тэр ухаангүй, амьсгаатай байсан боловч маш хүнд гэмтсэн байсан. Би түүнийг нугасны гэмтэл авсан байхвий гэж санаа зовсон ч түүнийг аль болох болгоомжтойгоор аврах байрлалд эргүүлж хэвтүүлсэн ба аврах байрлалд бол амьсгалыг чөлөөлж, хахах эрсдэлгүй болдог. Энэ бол анхны тусламжийн чухал заалт байдгийг би өөрийн хамрагдсан хэд хэдэн удаагийн анхан шатны тусламжийн сургалтаас сурсан юм. Дамжин болохоор машин дотор байсан бөгөөд тэрээр манарсан бас шокт орсон байсан. Би түүний суудлын бүсийг тайлан машинаас гарахад нь тусалсан. Би түүний биеийг тэмтэрч шалгахад ноцтой гэмтэл байхгүй санагдсан. Би түүнийг замын хажуу руу гарахад нь туслаад, тэнд хүлээж байгаарай гэж гуйгаад явсан. Тухайн осол хоёр талын урсгалыг хаасан учир хүмүүс ослын газар нэмэгдэж ирсээр байсан. Тэдгээр хүмүүсийн ярианаас ямартай ч цагдаа болон түргэн дуудсан, 1 цагийн дараа ирэх байх гэдгийг ойлгосон. Гадаа бараг -20 градусын хүйтэн байсан болохоор би найзыгаа хэрхэн хаанаа гэмтсэнийг нарийн харахын тулд хувцсыг нь тайлахыг хүсээгүй. Гадна талаасаа их хэмжээний цус алдаж байгаа харагдаагүй тул түүнийг би дулаан байлгах нь л хамгийн чухал гэж бодсон. Би өөрийнхөө куртик, болон машинд байсан бусад дулаан хувцсаараа түүнийг ороож бас зөөлөвч болгож эвсэн. Тэр гуталгүй байсан тул би куртикээр хөлийг нь ороосон. Би эхнэр Батгэрэл рүүгээ залгаад аль болох хурдан Улаанбаатараас СОС мэдика, Интермед юм уу хувийн түргэн тусламж олоод яаралтай наашаа явуулахыг гуйсан. Манай эхнэр буцаж залгаад СОС мэдика урьдчилгаа төлбөр авч байж түргэн тусламж явуулдаг гэж байна гэж хэлсэн тул би утаснаасаа мөнгө шилжүүлсэн. Тэнд сүлжээ муу байсан тул дуудлага, дата 2 ороход хэцүү байсан. Манай эхнэр урьдчилгаа мөнгө шилжүүлсэн гэдгээ хэлэх гээд СОС мэдика руу залгахад тэд нар тухайн мөчид л хамтран ажиллах гэрээтэй ХХК-тай холбоотой осол гарсныг мэдээд түргэн тусламжаа яаралтай явуулахад бэлдэж эхэлсэн. Номин-эрдэнэ гээд манай ХХК-ийн захиргааны менежер луу би залгаад талийгаачийн гэр бүлийнхэнтэй холбогдоод түүнийг Төв аймгийн Зуунмод сумаас урагшаа машины осолд орчихлоо мөн түргэн тусламж ирж явааг дуулгаад, түүнтэй уулзахаар эмнэлэг рүү явахдаа бэлдээрэй гэж хэлүүлсэн. Энэний дараахан Бүжин эгч над руу залгасан мөн бас өөр нэг хүн надтай ярьсан би бодохдоо талийгаачийн хүргэн ах байх гэж бодсон. Би тэд нартай ярихдаа дараахыг тайлбарлахыг хичээсэн: бид нар машины осолд орсон, Ж маш хүнд гэмтсэн, одоогоор ухаангүй байна гэхдээ амьд байгаа, хаана байгаагаа барагцаагаар зааж өгсөн, түргэн тусламж ирж яваа, мөн түүнтэй эмнэлэг дээр уулзахад бэлэн байхыг хүссэн гэсэн. Гэрийнхэнтэй нь утсаар ярихдаа тэднийг хэтэрхий айлгахгүйг хичээсэн гэхдээ бодит байдлыг үнэнээр нь хэлсэн. Түргэн ирэхийг хүлээх зуур СОС Медикагаас надад хэд хэдэн дуудлага ирсэн ба тэдний нэг нь Бээжин дэх тэдний түргэн тусламжийн дуудлага хүлээн авах төвөөс байсан бөгөөд тэдний түргэн тусламжийн баг Улаанбаатараас ирж байгааг хэлсэн. Энэ үед ослын газар дээр маш олон хүн ирсэн байсан учир над руу залгаж байсан хүмүүсийг сонсох, ойлгоход маш хэцүү байсан. Би зүгээр л тэр түргэн тусламжийн хүнээс гэмтэл авсан найздаа юу хийж яаж тусалж болох тухай зөвлөгөө авахыг хичээсэн боловч хэлний асуудал, сүлжээ муу болон ослын тухай сайн ойлгоогүйн улмаас тэд надад ямар ч тодорхой зөвлөгөө өгөөгүй. Түргэн ирэх гэж маш их удсан. Би тэднийг хүлээж байхдаа үнэхээр гар мухар, ямар ч тусламжгүй, аргаа барсан байснаа хэзээ ч мартаж чаддаггүй. Тэнд ослын газар ирсэн зогсож байсан бусад хүмүүс хүртэл түргэн ирэх гэж ямар их удаж байна гээд уурлаж байсан. Замын цагдаа түргэн тусламжаас түрүүлж ирсэн. Замын цагдаа ирсний дараа ч осол болсон хэсэг дундуур замаар машинууд явсаар байсан бөгөөд зөрж өнгөрч байсан замын хүмүүс осолд орсон машинуудыг эргэж тойрон алхаж байсан. Ихэнх зөрж өнгөрсөн машинууд ослын газраас тойрч замаас гаран явж байсан ба хэд хэд нь тэр ачааны машины хажууд зогсож байсан. Осол болсноос бараг 2 цагийн дараа намайг Бээжингийн СОС медикагийн дуудлагын төвтэй утсаар ярьж байхад улсын түргэн тусламж ирсэн. Тэгээд түргэн гэмтсэн найзыг Төв аймгийн эмнэлэг рүү аваад явсан. Би түүнтэй хамт эмнэлэг рүү явах гэсэн боловч намайг явуулаагүй. Замын цагдаа намайг ослын газар байх ёстой гэж хэлсэн. Би үнэхээр санаа зовоод галзуурах шахсан. Түүнийг маш хүнд гэмтсэн байхыг хараад үнэхээр сэтгэл минь эмтэрч түүнд үнэхээр санаа зовж байсан. Тухайн үед ослын газар би үнэхээр хүчин мөхөстөж, ямар ч арга чаргагүй байдалд орсон тэр мэдрэмжийг би хэзээ ч мартаж чадахгүй, тэр мэдрэмж намайг үргэлж шаналгасаар байх болно. Намайг замын цагдаа фургоныхоо ард суулган байцаалт авсан ба миний эхнэр утсаар тэр бүгдийг цагдаад орчуулж өгсөн. Би өөрийнхөө жолооны үнэмлэх, гадаад иргэний оршин суух үнэмлэх 2-оо цагдаад өгсний дараа намайг үүр цайх үед үзлэг хийхэд буцаж ирэхийг тушаан талийгаачийг авч явсан Төв аймгийн эмнэлэг рүү явахыг зөвшөөрсөн. Эмнэлэг рүү явж байх замдаа би СОС медикагаас түүнийг нас барсан болохыг сонсоод итгэж ч чадаагүй бөгөөд хүнд цохилтод орсон. Түүний гэр бүлийн зарим гишүүдтэй би эмнэлгийн үүдний хэсэгт уулзсан бөгөөд тэдний надаас ослын талаар асуусан асуултуудад би чин үнэнчээр хариулсан. Би нар мандахаас өмнө замын цагдаагийн үзлэгт оролцох гэж ослын газарт буцаж ирсэн. Гэгээ гарахад замын цагдаа хэмжилтээ хийж эхэлсэн. Надад тэр үед нэг чухал асуулт байсан нь шөнийн турш цагдаа осол болсон газрыг хамгаалалтад авсан уу? гэдэг. Яагаад гэвэл маргааш өглөө нь ачааны машины ард чулуугаар түшүүлэн тогтоосон, зөвхөн дээд хэсэг нь харагдахуйц гурвалжин байршуулсан байсан. Тэр гурвалжин өмнөх шөнө нь тэнд байгаагүй. Шөнийн турш ослын газрыг цагдаагийнхан ерөөсөө хамгаалалтад аваагүй байсан. Замын цагдаагийн үзлэгийн үед УДгээс "та яагаад гэрлээ асаагаагүй байсан юм бэ" гэж асуусан. Д хариулахдаа "Миний аккумлятор муудаад унтрах гээд санаа зовоод" гэсэн. Гэхдээ аваарын гэрэл, оврын гэрэл нь өдөржин хэдэн зуун км явсан ачааны тэр том машины аккумляторыг барагтаа суулгахгүй. Шөнийн турш өөрийгөө дулаан байлгахын тулд ачааны машинаа асааж унтрааж байсан нь ачааны машиных нь яндангийн доор цан цохиж хөлдсөн байснаас харагддаг. Хэрэв тэгж машинаа асааж унтрааж байсан бол уг нь аккумлятор нь давтамжтайгаар цэнэглэгдэж байсан байх ёстой Осол болох үед гаргасан миний үйлдлүүд нь бүгд хариу үйлдэл байсан. Эдгээр нь Дгийн хайхрамжгүй үйлдэл болон урьдчилж аваагүй үйлдлүүдэд гаргасан хариу үйлдлүүд байсан. Би юу ч харахгүй байгаа үедээ машин бариагүй. Монголд хөдөөгийн шулуун зам дээр явах ёстой хурдаар л явж байсан. Би бусад зам ашиглаж байгаа хүмүүсийг замын голд машинаа зогсоогоод орхихгүй байх, хэрэв тэгсэн тохиолдолд шаардлага хангасан тэмдэг тэмдэглэгээг байршуулсан байх ёстой гэх зэрэг наад захын Замын хөдөлгөөний дүрмээ баримтлаад хөдөлгөөнд оролцож байгаа гэж төсөөлж байсан. Би зүгээр нэг машин гүйцэж түрүүлэх гэж урдаас ирж яваа машины өөдөөс урсгал сөрж орсон зүйл огтоос байхгүй. Би өөрийнхөө болон хамт машинд явж байсан хүмүүсийн амийг аврахын тулд тэр даруй, зөн совингоороо хариу үйлдэл үзүүлсэн. Машинаа замын зах руу шахаж эсвэл замаас гаргаж зогсоолгүй, замын голд голын цагаан зураасанд тулган зогсоосон нь Дгийн гаргасан сонголт байсан. Машиныг зайлшгүй замын голд зогсоохоос өөр аргагүй байсан гэж тэр мэдүүлсэн ч бодит байдал дээр тийм байгаагүй. Үүнийг Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Шинжээчийн дүгнэлтээр ачааны машины баруун хойд дугуй хөдөлгөөний явцад дан байсан. Мөн зам чөлөөлж зогсох хүртэл хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжтой гэж дүгнэсэн байдаг. Нэг дугуй байхгүй буюу дан дугуйтай байсан ч хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн нь Дгийн сонголт байсан. Дгийн анх хэлж байснаар бол ачааны машин зогсохоос яг өмнө дугуй нь хагарснаас болоод баруун хойд гаднах дугуй шидэгдэн, алга болж тэрнээс болоод зогсоход хүрсэн. Тэрийг нотлох нотолгоо байдаггүй. Шинжээчийн дүгнэлтээр бол ачааны машин осол болох үед нэг дугуй байхгүй буюу дан дугуйтай хөдөлгөөнд оролцож байсан. Дугуй нь шидэгдээд зогссон бол дугуй тайлагдсан хэсэгт ядаж шинэ гялтганасан төмөр зүйл харагдах ёстой ч ослын газар авсан зургаас тийм юм харагддаггүй. Тэр шидэгдэж байхгүй болсон дугуй ерөөсөө олдоогүй. Гэтэл осол болсон газрын эргэн тойрон бол тэгшхэн, задгай тал байсан. Осол болсон яг тэр өдрийн өдөр 3:16 цагт Дд түүний ачааны машин нь "бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон" гэсэн заалтаар зөрчлийн торгууль ногдуулсан байдаг. Олон нийтэд нээлттэй мэдээллийн сувгаас харвал Дундговь аймаг, Сайнцагаан суман дээр тус торгуулийг авсан байсан. Энэ сум нь ослын газраас урагшаа 200 км ийн зайд оршдог. Үүнээс хойш явах замд Дундговь аймгийн Мандалговь сум замд нь байдаг бөгөөд Д тэнд дугуйгаа янзлуулж болох л байсан. Нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлт зэргээс харвал баруун хойд гаднах дугуйгүй явж байснаас болоод тухайн зөрчлийн торгуулийг авсан байх боломжтой буюу нөхцөл байдал тэгж таарч байна. Баруун хойд гаднах дугуйгүй явж байснаас үүдэн баруун хойд доторх дугуй нь ердийнхөөсөө илүү. зориулалтаас хэтэрсэн нэмэлт даралт ачааг дааж явж байсан. Дан баруун хойд доторх дугуйн дээр ирсэн нэмэлт ачаалал нь ачааны машиныг хазайлгаж, мурийлт үүсгэснээр дугуйн дотоод үрэлтийг нэмэгдүүлж дугуйг хэт халаасан. Гадаа хүйтэн байсан ч энэ халалт нь урт хугацааны замын хөдөлгөөний турш үргэлжлэн халсаар байгаад дугуйны даралт ихсэн улмаар дугуй буудсан. Ачааны машиныхаа ямар ч гэрлийг асаагаагүй нь Дгийн сонголт байсан. Д нь мэдүүлэгтээ ослын үед ачааны машины ямар ч гэрлийг асаагаагүй байсан болохоо тодорхой хэлсэн байдаг. Осол болоход ямар ч гэрэл асаагүй байсан. Аваарын гэрэл, оврын гэрэл, урд гэрлийн аль нь ч асаагүй байсан. Хамгийн багадаа л аваарын гэрэл асаалттай байх хэрэгтэй байсан. Мөн ямар нэгэн гэрэл ойлгогчтой анхааруулга байгаагүй. Дгийн хэлснээр "аккумлятор суух гээд байсан учир" гэрлээ асаагаагүй гэсэн боловч яг үнэндээ аваарын гэрэл болон оврын гэрэл нь маш бага батарей зарцуулдаг. Мөн шөнийн турш машинаа халааж асаах тоолонд аккумлятор нь цэнэглэгдээд байж байх ёстой байсан. Шаардлага хангасан тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй нь Дгийн сонголт байсан. Ослоос өмнө тэнд ослын гурвалжин байгаагүй. Тэнд зөвхөн овоолсон чулуу, улаан болон мөнгөлөг халуун сав шиг зүйл байсан. Мөн гэрэл ойлгогч/цацруулагч болон гэрэлтүүлэг байгаагүй нь ослын шалтгаанууд болсон болохыг гэрчийн мэдүүлгүүд тодорхой дүрсэлдэг. Ослын дараа Дсуусан машинд байсан хүмүүс хүртэл "ачааны машиныхаа ард гялтайх ганц зүйл ядаж тавьсан байсан бол ийм осол болохгүй байсан" гэж хэлсэн байдаг. Ослын газрыг шөнийн турш хамгаалаагүй байсан бөгөөд Дтэй хамт явсан хүмүүсийн хаана байсан тухай замын цагдаа бараг анхаарал хандуулаагүй байдаг Ослын газрыг шөнийн турш хамгаалаагүй байсан байхад ослын дараа тэр чулуунууд болон улаан зүйлийг ачааны машинаас холдуулж хол байршуулсан үгүйг хэн мэдэх вэ? Ослын газарт байсан зарим зүйлсийг өөрчилсөн эсэхээс үл хамаараад дараах асуудлууд бол тодорхой байгаа үүнд: Маргааш өглөө нь осол болсон газар байсан ослын гурвалжин бол шаардлага хангахгүй стандартын бус байсан. Нэгт тэр гэрэл ойлгогчгүй/цацруулагчгүй байсан бөгөөд зүгээр л улаанаар будсан мод байсан. Миний дарсан зургаас тэр тод харагддаг. Мөн тус гурвалжны ихэнх хэсэг чулуунд дарагдаж орой хэсэг нь л цухуйж байсан. Хэрэв ослын гурвалжин стандартын дагуу шаардлага хангасан байсан бол яагаад халуун сав, печенийн хайрцаг тэнд байршуулах шаардлагатай байсан юм бэ? шаардлага хангасан ослын гурвалжин байсан бол тодоос тод харагдах нь ойлгомжтой мөн чулуугаар тулж босгох (энэ чулуунууд нь тус гурвалжныг хаасан) шаардлагагүй байсан. Анхааруулах тэмдэг гээд байгаа зүйл нь ачааны машинаас хангалттай хол зайнд байршаагүй байсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан хэмжилтээс харвал хэмжилтийг бүр ачааны машины арын тэвшнээс эхэлж хэмжсэн байдаг бөгөөд тэвшнээс бүр хавь илүү гараад унжсан байсан дээрх ачааны төгсгөлийн үзүүрээс эхэлж хэмжээгүй байсан.
• Зам дээр ачааны машин зогссоноос хойш осол болох хүртэлх хэдэн цагийн хугацаанд өнгөрч байгаа машинуудаас тусламж эрэн ослын гурвалжныг нь худалдаж аваад эсхүл түр зээлж аваад байршуулах боломж байсан. Дгийн хамт явсан хүмүүс ослын газраас явсан нь маш сэжигтэй байдаг.
• Дгийн мэдүүлэгт тэрээр осол болохоос өмнө Содоо болон Баатар гэдэг 2 хамт явж байсан хүмүүс нь ачааны машиныг янзлах сэлбэг олохоор Улаанбаатар луу явсан гэдэг. Тэднийг хавтаст хэрэгт олж тогтоогоогүй, мэдүүлэг өгөхөөр албадаагүй байдаг бөгөөд тэд нар хэрэгт ач холбогдолтой чухал мэдээлэл өгөх боломжтой байсан. Осол болсон даруй тэр хажуугаар хэд хэдэн хүмүүс явж байсан ба зарим нь хойноос машинтайгаа ирээд зогссон, зарим нь хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй хүмүүс ирсэн байсан. Түүний хамт явсан хүмүүс нь осол болсны дараа ч явсан байж болзошгүй. Ачааны машиныг Улаанбаатар луу үргэлжлүүлэн хөдөлгөж явахын тулд хагарсан баруун хойд дотор талын дугуйг янзлах шаардлагатай байсан, магадгүй бүрэн засвар хэрэгтэй ч байсан байж магадгүй. Баруун хойд дотор талын дугуйг янзлахын тулд баруун хойд дотор талын ободыг салгаж дугуйг /бакришк/ нь тааруулж хийгээд, дугуйг буцаагаад ачааны машинд тааруулж хийх ёстой байсан.
• гадаа тийм хүйтэн байхад тусгай багажгүйгээр дугуйг ачааны машины ободанд хийх нь маш хэцүү. Дугуйг /бакришк/ тааруулж хийхийн тулд ободыг машинаас салгаагүй нь маш авцалдаагүй ойлгомжгүй байдаг. Замын цагдаа ирэх гэж бараг 1 цагаас илүү болсон. Тэгвэл Дгийн хамт явсан хүмүүс тухайн хугацаанд ирээд дахиад буцаад явсан байх боломжтой. Ослын газрыг шөнийн турш хамгаалалтад аваагүй байсан учир тэд нар шөнө ирчхээд буцаад явсан байх боломжтой. Осол болсон үед болон ослоос хойш би өөрийгөө гэм буруутай гэж бодож байгаагүй. Хэдий би дотнын анд найзаа алдсандаа гүнээ харамсаж байгаа ч түүнийг минь биднээс авч одсон энэхүү ослын буруутан би биш гэдгийг би ухамсартайгаар тодорхой мэдэж байна. Миний энэ бодлыг мөн ослын дараа тэр ослын талаар болон бидний хамт явж байсан ажлын томилолтын тухай сайн мэдэх талийгаач бид 2 дундын найзуудаас үзүүлсэн тэр хайр, дэмжлэг илүү бататгаж өгдөг. Энэхүү асуудалд холбогдсон бүх хүмүүст энэхүү осол болсон үндсэн шалтгаант холбоо тодорхой байгаа.
Тэр нь: НЭГ, Д ачааны машиныхаа ард шаардлага хангасан стандартын ослын гурвалжин байршуулсан байсан бол осол болохгүй байсан. Ослын өмнө тэнд ослын гурвалжин байгаагүй. Тэр өглөө байсан гурвалжин нь ямар ч байсан, чулуугаар даруулсан байсан учир цаагуур ороод орой хэсгээс нь өөр юм харагдахгүй байсан, мөн ачааны машинаас хангалттай хол зайд байршуулаагүй байсан. Ослын тэмдгийг тухайн эгнээний голд тавих ёстой байсан боловч замын эгнээний хажууд ямар ч гэрэл ойлгогчгүй/цацруулагчгүй зөвхөн чулуу овоолсон байсан.
ХОЁР, Д ачааны машины ямар ч гэрлээ асаагаагүй байсан. Аваарын гэрэл, оврын гэрэл, урд гэрэл аль аль нь асаагүй байсан. Д ямар ч гэрлээ асаагаагүй байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Ачааны машин бол тас хар мөн түүн дээр ямар ч гэрэл ойлгогч/цацруулагч материал байгаагүй бөгөөд урдаас ирж яваа машины гэрлийн цаанаас бол тодорч харагдах боломжгүй байсан.
ГУРАВ, Д нь ачааны машинаа явж байсан эгнээндээ голын цагаан зураас дээгүүр зогсоохыг мөн ачааны машинаа замаас бүрэн гаргаад эсхүл ядаж замын хажуу руу болгоод эсхүл ядаж хэсэгчлэн замын хажуу руу гаргаад зогсоох үйлдэл хийхгүй байх сонголтыг өөрөө хийсэн. Шинжээчийн дүгнэлтээр ачааны машины баруун хойд дугуй хөдөлгөөний явцад дан байсан. Мөн зам чөлөөлж зогсох хүртэл хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжтой гэж дүгнэсэн байдаг.
ЭЦСИЙН ДҮНД, Дгийн баруун хойд гадна талын дугуй байхгүйгээр замын хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцох мөн машинаа засварлахын тулд аюулгүй газар машинаа зогсоогоогүй шийдвэр нь энэхүү осол гарах болсон ЦОРЫН ГАНЦ ҮНДСЭН ШАЛТГААН ЮМ. Дгийн эдгээр туйлын хайхрамжгүй үйлдлүүдээс болоод энэхүү хэрэгт намайг ХОХИРОГЧ биш харин бүр ЯЛЛАГДАГЧ гэж бодон, энэ хэргийг цааш шалган үргэлжлүүлж байгаа нь энэ хэргийг маш толгой эргүүлэм ойлгомжгүй болгож байна. Энэхүү ослоос хойш би мэдсэн бол, зөвлөгөө авсан байсан бол би Дгийн эсрэг хохирогчоор гомдол гаргах байсан. Энэхүү осол гарах болсон шалтгаан нөхцөлөөс үүдэлтэй ослын үр дагавар нь бүр илүү ноцтой байх боломжтой байсан буюу энэхүү осолд дурдагдсан машинуудын байрлалыг багахан өөрчлөхөд л дараах үр дагаварт хүргэхээр байсан. Хэрэв ачааны машинтай дөхөх үед зөрж өнгөрсөн урдаас ирж явсан гурван машинуудын сүүлийн машин. секунд хүрэхгүйн цаана байсан бол би тэр шаардлага хангаагүй анхааруулах тэмдгийг болон ачааны машиныг секунд хүрэхгүйн хугацаанд огт харж чадахгүй байсан бөгөөд энэ тохиолдолд ачааны машиныг араас нь тэр чигтээ мөргөөд Дамжин болон би бид бүгдийн гурван хүний амь эрсдэх байсан. Хэрэв тэр зөрж өнгөрсөн машинуудтай Ухэдхэн секундийн ойр явж байсан бол Ууганбаяр, Сувд- Эрдэнэнийг оролцуулаад 5 хүний амь эрсдэх аймшигт осол болох байсан. Хэрэв би энэ ослоор амиа алдсан байсан бол би энэ хэрэгт яллагдагчаар татагдахгүй байсан гэж бодож байна. Д нас барсан учраас түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Миний хувьд энэ бол ойлгоход хэцүү. Тэр хэдий хэрэгт хариуцлага хүлээж, хохирогчдын нөхөн төлбөрийг төлж чадахгүй болсон ч Дөрөвдөх Шинжээчдийн Дүгнэлт, хэрэгт хавсрагдсан бусад нотлох баримтуудын дагуу түүнийг энэхүү ослын шалтгаан болсон гэм буруутайг тогтоосон бөгөөд түүнийг нас барсны улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд түүний гэм буруутай гэдгийг тодорхой тогтоосон байдаг. Яллах дүгнэлт одоо бол энэхүү осолд өөр хэн нэгэн буруутай гэдгийг тогтоосон нотлох баримтын тухай багахан ч гэсэн дурдахгүйгээр намайг ганцаараа гэм буруутай мэтээр дурдсан байна. Гэхдээ прокурорын зүгээс өмнө нь энэ миний эсрэг хэргийг нэг удаа хэрэгсэхгүй болгож байсан. Дөрөв дэх шинжээчийн дүгнэлт болон хэрэгт хавсрагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан бөгөөд үүнд: намайг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх нь тогтоогдоогүй. Д нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тогтоогдсон; мөн энэхүү осол гарах болсон шалтгаан болон үндэслэл нь Д Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 болон 14.10- р заалтыг зөрчсөн явдал юм гэсэн байдаг. Миний хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд хохирогч гомдол гаргасан учраас улсын прокурорын зүгээс гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс яллах дүгнэлтийг дахин үйлдсэн. Иймээс өнөөдөр бид энд шүүхийн өмнө зогсож байна. Шүүхээс хүсэх ганцхан зүйл бол энэ гэмт хэрэг бол миний буруутай үйлдлээс шалтгаалаагүй буюу Дгийн буруутай үйлдлээс болж үүдэн гарсан болохыг тогтоож өгөхийг хүсэж байна. Миний буруугаас энэ осол болоогүй гэдгийг мөн ослын талаар бүхий л үнэн, бодит байдлыг хохирогчид ойлгуулахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Осол болсноос хойш хэдэн өдрийн дараа би Ухүсэлтээр түүний охин болох Сэмчилгээний зардалд шаардлагатай байсан 3 сая төгрөгийг өгсөн. Д тухайн үед санхүүгийн хувьд тэр төлбөрийг төлөх боломжтой нөхцөлд байгаагүйг мэдэж байсан болохоор би тэр охинд яаралтай эмнэлгийн тусламж авахад нь туслах үүднээс сэтгэлээсээ өгсөн мөнгө байсан. Харин тэр осол хэнээс болж гарсныг шүүх тогтоох хүртэл Умашинд учирсан эвдрэлийг засварлах зардлыг би төлөхийг хүсээгүй яагаад гэвэл би Дг ганцаараа энэ бүхэнд буруутай гэж бодож байсан. Гэхдээ хэргийн шийдвэрлэлт удаашралтай явагдаж байсан болон миний өмнөх өмгөөлөгчийн өгсөн зөвлөгөөний дагуу би Утээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийг засварлах зардлыг төлөхийг зөвшөөрсөн. Зөвхөн Дг тухайн хэрэгт буруутай нь нотлогдсон тохиолдолд, Ухохирлыг Д барагдуулах шийдвэр гарах бөгөөд үүнээс миний Ууганбаярт шилжүүлсэн мөнгөн дүнг надад буцаан олгох юм байна гэж ойлгосон. Одоо Д нас барсан учир миний хэргийг хэрэгсэхгүй болгосон ч би хэн нэгнээс энэ мөнгийг нэхэмжлэхгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Осол болсноос 2 өдрийн дараа би компанийнхаа хэдэн төлөөлөл болох хүмүүстэй хамт талийгаачийн ээж болох Бүжин эгчтэй уулзахаар гэрт нь очсон. Би түүнд гүн эмгэнэл болон ямар их харуусаж буйгаа илэрхийлэхээр очсон юм. Тухайн үед би түүнтэй шууд ярилцах боломж олдоогүй бөгөөд тэр өрөөнд бүгд харуусаж шаналж байсан. Би тэндээс гарахдаа шатан дээр талийгаачийн дүү Түшигмаатай тааралдсан. Тэр англиар сайн ярьж байсан бөгөөд бид хоёулаа шаналж харуусаж байсан тул товчхон ярилцаад салсан. Салахдаа тэр намайг тэврэхэд би гайхсан боловч тэр миний харууслыг ойлгож байгаад нь маш их баярлаж түүнийг бас тэвэрсэн. Тэрнээс хойш, талийгаачийн 49 хоног дуустал би талийгаачийн гэр бүлийнхэнтэй холбогдох гэж оролдоогүй. Гэхдээ би Бүжин эгчтэй уулзаж түүнд өөрийн гүн эмгэнэлээ илэрхийлээд энэ их уй гашуудлыг даван туулахад нь туслахыг маш их хүссэн. Гэхдээ би түүний зөвшөөрөлгүйгээр түүнтэй шууд холбогдох гэж оролдвол түүний сэтгэл санааг улам л илүү их үймүүлэх байх гэдгээс санаа зовсон. Миний эхнэр Батгэрэл нь Бүжин эгчтэй утсаар холбогдоод надтай уулзвал болох эсэхийг асууж зөвшөөрөл авсан. Тэр үед Бүжин эгч надтай уулзахад бэлэн биш байна гэсэн учир хэдэн долоо хоногийн дараа манай эхнэр дахиад түүнтэй холбогдон уулзах боломжтой эсэхийг нь асуусан. Тэр үед Бүжин эгч манай эхнэртэй өөрийнхөө оффист уулзахыг зөвшөөрсөн. Манай эхнэр Бүжин эгчтэй 2019 оны 3-р сард уулзахаар очихдоо өөрийнхөө болон миний гүн эмгэнэлийг илэрхийлсэн бөгөөд надтай уулзах боломжтой эсэхийг нь бас асуусан. Тэгж уулзахдаа манай эхнэр түүнд миний гараар бичсэн захидлыг өгсөн ба би тэр захидалдаа: энэ өдрийг хүртэл түүнтэй холбоо барихдаа эргэлзэж байсан. Түүний охиныг хувь хүн болон мэргэжлийн ажилтны хувьд маш их үнэлдэг байсан болон өөрсдийн нөхөрлөлийг бас хүндэлж явсныг түүнийг алдсандаа маш их харамсаж байгаа бөгөөд гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Түүний охины гэгээн дурсгалд зориулж ямар нэг утга учиртай зүйл хийхийг хүссэн, түүний дурсгалд би юу хийж өгч болох тухай уулзаад ярилцахыг хүссэн. Гэхдээ тэр надтай уулзахыг хүсэхгүй байгаа бол би ойлгож байгаа гэдгээ л ойлгуулахыг хүссэн юм. Энэ уулзалт маш их нулимс, гуниг дүүрэн уулзалт байсан бөгөөд ихэнх хугацаанд чимээгүй байсан хэдий ч манай эхнэрийг явахаас өмнө Бүжин эгч бидний эмгэнэл харууслыг хүлээж авснаа илэрхийлсэн. Тэрнээс хойш Бүжин эгчтэй холбоо барьж чадалгүй хэдэн сар өнгөрсөн бөгөөд надтай уулзахыг үнэхээр хүсэхгүй байгаа бололтой гэдгийг би ойлгосон. Тэрнээс хойш би түүний өмгөөлөгч Мөнгөнхүүтэй холбогдохыг бас оролдсон бөгөөд түүнтэй уулзаад болсон явдлын талаар болон өөрийн мэдрэмжээ хуваалцвал тэрийг Бүжин эгчид дамжуулж хэлж өгөх байх гэж найдсан. Мөнгөнхүүтэй бидэнтэй 2019 оны 9-р сард уулзахыг зөвшөөрөөд уулзахад хэдэн минут ч өнгөрөөгүй байтал түүний зүрх өвдөн буцаад явахаас өөр аргагүй болсон. Тэрнээс хойш бидэнтэй уулзахыг ч бас хүсээгүй. Бид ажлын томилолтоор явж байсан учраас энэхүү осол нь ажлын байрны осол байсан. Ажил олгогчоос олгох нөхөн төлбөрийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан байдаг боловч Терра ком лимитедээс тэнд заасан бага хэмжээгээр биш түүнээс илүү нөхөн төлбөрийг Бүжин эгчийн хүсэлтээр олгохоор болсныг мэдээд сэтгэл минь бага ч гэсэн амарсан. Мэдээж мөнгө хүний алтан амийг нөхөж чадахгүй ч гэсэн энэ мөнгө талийгаачийн ээж болоод өвөө эмээд бага ч гэсэн тус болох байхаа гэж бодсон. Осол болсноос хойш 1 жил болох дөхөж байх үед би Жгэгээн дурсгалд зориулж ямар нэг зүйл хийхийг үнэхээр их хүссэн. Талийгаач нь маш гайхалтай залуу эмэгтэй байсан бөгөөд түүнийг алдахад маш олон хүн хүнд цохилтод орсон. Талийгаачийн ар гэр түүний гэгээн дурсгалд зориулж хандивын сан байгуулахыг хүсэж байгааг би мэдээд би ч бас түүнд нь хувь нэмрээ оруулахыг хүссэн боловч тэр сан байгуулагдаагүй байсан. Талийгаачийн гэгээн дурсгалд зориулж ямар нэг зүйл хийхийнхээ өмнө би түүний гэр бүлээс дэмжлэг/зөвшөөрөл авахыг хүссэн боловч би тэд нартай уулзаж чадаагүй. Би Монголын соёл уламжлал, шашин шүтлэг зэрэгт хүндэтгэлтэй ханддаг тул би өөрийнхөө найзын гэгээн дурсгалд зориулж хийж чадах хамгийн сайхан зүйл бол олон олон хүүхдүүдийг баярлуулах зүйл хийхээр хайж судалж эхэлсэн. 2019 оны 10-р сард би хүүхэд хөгжил хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тусламж хэрэгтэй хүүхдүүдэд байрлах байр, цэцэрлэгээр хангах Ид шидийн орон 2 төслийг хэрэгжүүлж байгаа Лантуун дохио ТББ-тай холбогдож оролцох хүсэлтээ илэрхийлэн дараах ажлуудыг хэрэгжүүлсэн. Эхний хандиваар Жнэрэмжит анги үүсгэн байгуулахад зарцуулсан. Сар бүрийн хандиваар шаардлагатай урсгал зардалд зарцуулдаг болсон. Жил бүрийн 11-р сарын 21-нд өгдөг хандиваар тухайн ангид хичээллэдэг ангийн хүүхдүүдийг баярлуулдаг болсон. Лантуун дохио ТББ-ийн тэргүүн тухайн анги танхимын тохижилтын ажил дууссаны дараа охиных нь гэгээн дурсгалд зориулагдсан анги танхимтай ирж үзэж танилцана уу гэдэг хүсэлтийг Бүжин эгчид хүргүүлэхэд тэрээр хүлээж аваад ирж үзэж танилцсанд би хувиасаа маш их баяртай байдаг ба миний сэтгэлийг бага ч гэсэн ойлгосон байх гэж боддог. Би өөрийн саналаар Лантуун дохио ТББ-д зориулж буй хандивыг хугацаагүйгээр хийсэн бөгөөд би цаашид найзынхаа гэгээн дурсгалд зориулж үргэлж тэднийг дэмжсээр байх болно... гэж мэдүүлжээ.
Үйл баримт
Шүүгдэгч С.Ж нь 2018 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутагт Улаанбаатараас Өмнөговь явах чиглэлийн асфалтан замын 201/71 дүгээр шонгийн ойролцоо “Тоёота Ланд круйзер-200” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө.
12.2 харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож авна.
12.3 жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.
18.3 хэрэв жолоочийн нүд гялбах зорчих баримжаа алдвал дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасаж буюу зогсоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас М.Фусо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч А.Жамь нас хохирсон гэх үйл баримт нь Эрүүгийн дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, шалгаж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзжээ.
Өөрөөр хэлбэл улсын яллагч доорх нотлох баримтуудыг яллах талын нотлох баримтууд болгожээ. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 25 дугаар хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 26-28 дугаар хуудас/,
зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 29-39 дүгээр хуудас/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 40-47 дугаар хуудас/,
цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 48-54 дүгээр хуудас/,
дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 56 дугаар хуудас/,
хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 147-149 дүгээр хуудас/,
мөрдөн шалгах туршилт хийсэн ...Төв аймгийн Сэргэлэн сум Өндөр дов гэх газарт Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийн гэрэл ямар зайд тусах боломжтой байдлыг тогтоох зорилгоор замаар зорчиж явсан. Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг салган авч холын гэрэл дээр тавиулсан. Үзэгдэх орчин буюу гэрлийн хязгаар хүртэл хэмжихэд 2.60 метр газар очиж гэрлийн тусгалын хязгаарт очиж байв. Ойрын гэрэл дээр тавиулан хэмжихэд 54 метр газарт тусгалын хязгаар байсныг тогтоож туршилтыг дуусгав... талаарх тэмдэглэл /3-р хх-ийн 31-33 дугаар хуудас/,
шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 195 дугаартай ...Талийгаач А.Жбиед суурь яс баруун чамархайн хананаас хөндлөн зүүн чамархайн хана хүрсэн хугарал, баруун, зүүн чамархай дунд хонхорлуу салаалсан хугарал, цээжний хэнхэрцэг баруун талд 2.3.4.7-р хавирганууд, зүүн талд 2.3.4.5-р хавиргануудад хугарал, цус хуралт, өвчүү цусанд хугарал, элэгний задарсан шарх, дэлүүний холбоост цус хуралт, гэмтлийн гаралтай дотор эрхтний цус багадалт, баруун атгаал ясанд хугарал, дээд урууланд шарх, дээд уруул, баруун хацар, эрүү, баруун бугалга, баруун тохой, баруун түнх, зүүн хөх, хуйх, цээжний зөөлөн эдэд цус хуралт, дагз, зулайн хийх, баруун мөр, тохой, түнхэнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамар, уруул, баруун бугалга, баруун тохой, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь авто ослын улмаас, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаач нь О1 бүлгийн харьяалалтай байна. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь хавсаргасан хүнд гэмтлийн улмаас нас барсан байна... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 130-133 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 72 дугаартай ...У.Сбиед хүзүүний жийргэвч цүлхийсэн гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлээр шахагдах үед үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл бүгд нэг цаг хугацаанд үүссэн байна. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 155-156 дугаар хуудас/,
шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 155 дугаартай ...Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хар өнгийн Ланд 200 маркийн 04- 38 УБЕ улсын дугаартай "Ланд 200" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн байна гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хар өнгийн Ланд 200 маркийн улсын дугаартай "Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Ж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.12. Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд 1.2.26. "Саадыг тойрон гарах гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл (зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсвэл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт)-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг. Тухайн эгнээнд хөдөлгөөний нягтрал ихэссэнээс шалтгаалж зогссон буюу дүрмийн шаардлагыг биелүүлэхийн тулд зогсож байгаа тээврийн хэрэгслийг саадад тооцохгүй. 12.2. "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалт зөрчсөн байна гэж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Шаргал өнгийн "Тоёота Ипсум" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ш.Унь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хөх өнгийн Митсубиши Фусо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хөх өнгийн Митсубиши Фусо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсвэл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө. Мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14. "Зайлшгүй зогсолт" гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг хэлнэ. Иймд тухайн тээврийн хэрэгсэл нь зайлшгүй зогсолт хийсэн эсэхийг техникийн шинжээчээр тогтоолгох шаардлагатай гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Осол болоход цаг агаар болон замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хэргийн газар дээр авагдсан "А" цэг үндэслэлтэй гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд С.Ж жолоодож явсан Хар өнгийн Ланд 200 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ш.Ужолоочтой Шаргал өнгийн Тоёота ипсум маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хар өнгийн Ланд 200 маркийн улсын дугаартай "Ланд 200" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Ж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.12. Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.
Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд 1.2.26. "Саадыг тойрон гарах" гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл (зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсвэл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт)-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг. Тухайн эгнээнд хөдөлгөөний нягтрал ихэссэнээс шалтгаалж зогссон буюу дүрмийн шаардлагыг биелүүлэхийн тулд зогсож байгаа тээврийн хэрэгслийг саадад тооцохгүй.
12.2. "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалт зөрчсөн байна гэж үзэв.
Мөн Хөх өнгийн Митсубиши Фусо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсвэл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө.
Мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14. "Зайлшгүй зогсолт" гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг хэлнэ. Иймд тухайн тээврийн хэрэгсэл нь зайлшгүй зогсолт хийсэн эсэхийг техникийн шинжээчээр тогтоолгох шаардлагатай гэж үзэв. Уг заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй гэж үзэв. Өмгөөлөгчөөс: Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ланд-200 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл нь зам дээр зогсож байсан ачааны машиныг хэр их хүчтэй болон хурдтай мөргөснийг тогтоох боломжгүй гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл өөдөөс ирж боломжгүй гэж үзэв... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 136-137 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 335 дугаартай ...Т.Ландкрузер-200 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Самуэл нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-т заасан "Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө” гэсэн заалтыг "Саадыг тойрон гарах" гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл (зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт)-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг. Тухайн эгнээнд хөдөлгөөний нягтрал ихэссэнээс шалтгаалж зогссон буюу дүрмийн шаардлагыг биелүүлэхийн тулд зогсож байгаа тээврийн хэрэгслийг саадад тооцохгүй. Мөн дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", гэсэн заалтыг Мөн дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
М.Фусо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-т заасан "Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр буюу удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө". Гэсэн заалтыг Мөн МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14-т заасан "Зайлшгүй зогсолт" гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг хэлнэ. Иймд тухайн тээврийн хэрэгсэл нь зайлшгүй зогсолт хийсэн эсэхийг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах. Мөн МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасан "Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ", гэсэн заалтыг Мөн МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 24.1-т заасан "Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Т.Ипсум маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Унь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. 4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Зам тээврийн осол болоход замын агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Т.Ландкрузер-200 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Самуэл нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-т заасан "Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө", гэсэн заалтыг "Саадыг тойрон гарах" гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл (зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэт)-ийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг. Тухайн эгнээнд хөдөлгөөний нягтрал ихэссэнээс шалтгаалж зогссон буюу дүрмийн шаардлагыг биелүүлэхийн тулд зогсож байгаа тээврийн хэрэгслийг саадад тооцохгүй. Мөн дүрмийн 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", гэсэн заалтыг Мөн дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Гэсэн заалтуудыг мөн М. Фусо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-т заасан "Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр буюу удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө", гэсэн заалтыг Мөн МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14-т заасан "Зайлшгүй зогсолт гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг хэлнэ" гэсэн заалтыг. Иймд тухайн тээврийн хэрэгсэл нь зайлшгүй зогсолт хийсэн эсэхийг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах. Мөн МУ- н Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасан "Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ дүрэмд заасны дагуу хэрэглэнэ". гэсэн заалтыг Мөн МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 24.1-т заасан "Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна". гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 147-149 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1893 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн улсын дугаартай MMS Fuso FK417H маркийн ачааны автомашин автотехникийн шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн MMS Fuso маркийн автомашины баруун хойд дугуйн шпилькууд дугуйн ступцэд дотор талаас бэхлэгдсэн, гадна талд дугуйн ободыг давхар зүүж, гадна талаас 35мм-ийн гайкаар чангалж бэхлэх бүтэц хийцтэй байх тул хөдөлгөөний явцад 1 шпилька боолттой үед давхар дугуй салах боломжгүй. Боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн зам тээврийн осол хэргийн гэрэл зургийн үзүүлэлтэд MMS Fuso маркийн, улсын дугаартай автомашины баруун хойд дугуй салсан, хагарсан болон боолт дутуу, сул зэрэг нотлох баримт харагдахгүй байх тул зам чөлөөлж зогсох боломж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн MMS Fuso FK417H маркийн, FK417H-542369 тоот арлын дугаартай, улсын дугаартай ачааны автомашин нь 1984-1992 онд Япон улсын Mitsubishi үйлдвэрт үйлдвэрлэгдсэн, 3500 кг жинтэй, 5000 кг даацтай ачааны зориулалттай автомашин байна. 6 тн ачаатай үед нэг дугуйн дээрх ачаалал 3325 кг болох тул дугуйн дээр дарах ачаалал хэтэрснээс дугуй хагарч болох үндэслэлтэй. Шинжилгээнд ирүүлсэн зам тээврийн осол хэргийн гэрэл зургийн үзүүлэлтэд MMS Fuso маркийн улсын дугаартай автомашины баруун хойд дугуй салсан, хагарсан болон боолт дутуу, сул зэрэг нотлох баримт харагдахгүй байх тул зам чөлөөлж зогсох боломж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 164-173 дугаар хуудас/,
Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3188 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн улсын дугаартай, MMS Fuso FK417H маркийн ачааны автомашины баруун хойд дугуй хөдөлгөөний явцад дан байсан. Зам чөлөөлж зогсох хүртэл хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжтой гэж дүгнэх үндэслэлтэй байна... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 175-177 дугаар хуудас/,
Шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 299 дугаартай ...Тоёота Ланд Круйзер-200 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12. Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
М.Фусо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Харин тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө. 18.4. Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын "в", 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ. 24.1. Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна... гэсэн дүрмийн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Тоёота Ипсум маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Унь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байх үндэслэлтэй байна.
Хэргийн материалтай танилцахад зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
Тоёота Ланд круйзер-200 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12. Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 18.3. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. М.Фусо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө. 18.4. Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын "в", 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ. 24.1. Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй байна.
Тухайн дүгнэлт гаргасан шинжээч нь хэргийн материалд авагдсан нотлох баримтын хүрээнд өөрийн итгэл үнэмшлээр шинжээчийн дүгнэлт гаргадаг бөгөөд тухайн гаргасан дүгнэлтээ хуулийн өмнө өөрөө хариуцдаг учир үндэслэлтэй эсэхэд хариулт өгөх боломжгүй болно.
6 дугаар асуултын хариулттай ижил болно.
Асуултанд дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө... гэж заасан байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.4. Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь асахгүй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргаж зогсоох бөгөөд ийм бололцоогүй тохиолдолд энэ дүрмийн 9.3-ын "в", 9.4, 9.5 заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ... гэж заасан байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.4. Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ: а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед; б/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд 9.5. Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна... гэж тус тус заасан байна.
Лхамжав овогтой Д нь 177209 дугаартай "BCD" ангиллын жолооны үнэмлэхтэй байх бөгөөд улсын дугаартай М.Фусо маркийн тээврийн хэрэгсэл /С/ ангилалд хамаарагдах учир тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тогтоох нь тусгай мэдлэг шаардах учир хариулах боломжгүй.
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн № 1893 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцахад М.Фусо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24.1. Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Тус асуултыг анх хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчөөс тодруулах боломжтой.
Т.Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй гэж үзэж байна.
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн № 1893 дугаартай дүгнэлт, 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн № 3188 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд улсын дугаартай М.Фусо маркийн тээврийн хэрэгслийг зам чөлөөлж зогсох хүртэл хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэн байна... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 193-195 дугаар хуудас/,
шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/19 дугаартай ...Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Самуэл Жэймс нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. улсын дугаартай Фусо маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Л.Д нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалт "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна", 3.4.а-р заалт "жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ" гэснийг тус тус зөрчсөн байна. улсын дугаартай ипсум маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ш.Унь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Уг зам тээврийн осолд замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна. Зам тээврийн осолд цаг агаарын нөхцөл байдал нөлөөгүй байна. Зам тээврийн осолд дээрх гурван жолоочийн хэн нь буруутай болохыг шүүх тогтоох тул энэ асуултад техникийн шинжээч хариулах боломжгүй. улсын дугаартай Фусо маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Л.Д нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 14.10, 3.4а заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ автомашиныг хөдөлгөж зорчих хэсгийг чөлөөлөх боломжтой байсан. улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр гарсан байгаа боловч автомашинууд мөргөлдөж эвдэрсэн, мөн тодорхой зайд шилжилт хийсэн байна. Ийм олон хүчин зүйлийн үйлчлэлээр автомашины хурд саарч зогссон тохиолдолд түүний анхны хурдыг тодорхойлох аргачлал одоогоор тогтоогдоогүй байгаа. Энэ нь асуулт нь өмгөөлөгчийн хувийн үзэл бодол байх тул техникийн шинжээч хариулт өгөх боломжгүй байна. Ланд-200 маркийн автомашины жолооч ослын зогсолтын тэмдгийн орчим ямар нэгэн үйлдэл хийсэн эсэхийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Өмгөөлөгч Мөнгөнхүүгийн 1-р асуултын хариултаар хариулагдсан. Фусо маркийн улсын дугаартай автомашин нь тухайн үед замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэлтэй байсан байна. Энэ эвдрэл гэмтэл нь анх замд гарахаас өмнө болон хөдөлгөөнд оролцох үед хэдийд үүссэн болохыг техникийн шинжээч тогтоох боломжгүй. МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д "жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ” гэж заасан. Л.Дгийн Фусо маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд гадна талын дугуй хэдийд алга болсныг техникийн шинжээч тогтоох боломжгүй. Мөн дан дугуйтай, уг дугуй нь гэмтэлтэй үед уг тээврийн хэрэгслээр хэдий хэр зай туулсныг тогтооход техникийн шинжээч хариулт өгөх боломжгүй байна. Прокуророос шинжээчид тавигдсан 7-р асуултын хариултаар хариулагдсан. Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтийн 4-8-р зургаас харахад М.Фусо маркийн тээврийн хэрэгсэлд арын гэрэл ойлгогч нэмэлтээр байрлуулаагүй байна. Ослын зогсолтын ("аваарын") гэрэл ямар хугацаанд асах боломжтой эсэх нь аккумуляторын цэнэг алдалтын түвшин, түүний техникийн байдлаас хамаарна. Аккумуляторын цэнэг алдагдлын түвшин, техникийн байдлын талаар хавтаст хэргийн материалд тусгагдаагүй учраас энэ талаар техникийн шинжээч тогтоох боломжгүй. Ачааг стандартын дагуу ачсан эсэхийг хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн тогтоох боломжгүй. Цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагаатай холбоотой асуулт байх тул техникийн шинжээч хариулт өгөх боломжгүй. Энэ асуулт нь мөрдөн шалгах үйл ажиллагаатай холбоотой асуулт байх тул техникийн шинжээч хариулт өгөх боломжгүй. Энэ асуултад дээрх 7-р асуултын хариултаар хариулсан. МУ-ын ЗХД-д ослын зогсолтын тэмдгийн байрлуулах зайг зааж өгсөн байдаг. МУ-ын ЗХД-ийн 9.5 "Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс... суурин газрын гаднах замд 30 м-ээс багагүй зайд байрлуулна." гэж заасан байдаг. Энэ асуултад дээрх 7-р асуултын хариултаар хариулсан. Энэ асуултад дээрх 7-р асуултын хариултаар хариулсан. Энэ асуултад дээрх 5-р асуултын хариултаар хариулсан. МУ-ын ЗХД-ийн 9.4 "Жолооч энэ дүрмийн 9.3-т заасны дагуу ослын дохионы гэрлээ асааж зогсох шаардлагатай үед уг гэрэл нь ажиллахгүй (эсхүл байхгүй) бол ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж анхааруулахаас гадна мөн дараах тохиолдолд (ослын дохионы гэрэл асааснаас үл хамааран) хэрэглэнэ: 6/ түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд." гэсэн заалтыг баримтална. Энэ асуулт нь техникийн шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй. Монгол Улсын ЭБШ хуулийн 9.1.2-т "Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ" гэж заасан байдаг тул өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь үнэн зөв үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч хариулт өгөх боломжгүй байна. Прокуророос шинжээчид тавигдсан 1-р асуултын хариултаар хариулагдсан. Энэ автомашиныг хөдөлгөж зорчих хэсгийг чөлөөлөх боломжтой байсан. Өмгөөлөгч М. Мөнгөнхүүгээс шинжээчид тавигдсан 1-р асуултын хариултаар хариулагдсан. Хэргийн газрын үзлэгийн зураг болон тээврийн хэрэгслийн үзлэгийн зурагт үндэслэн М.Фусо маркийн тээврийн хэрэгслийн ачиж явсан ачааны жинг тооцох боломжгүй... /2-р хх-ийн 184-188 дугаар хуудас/,
“А.Б” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1350 дугаартай ... С.Ж өмчлөлийн улсын дугаартай Тоёота Ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийг үнэлгээгээр тогтоогдсон дүн 178.254.500 /нэг зуун далан найман сая хоёр зуун тавин дөрвөн мянга таван зуу/ төгрөг... гэх дүгнэлт /1-р хх-ийн 109-115 дугаар хуудас/,
“Хан үнэлэмж” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 72 дугаартай ...Л.Дгийн өмчлөлийн 05-92 ТӨВ улсын дугаартай Mitsubishi Fuso маркийн тээврийн хэрэгслийг үнэлгээгээр тогтоогдсон дүн 190.000 /нэг зуун ерэн мянга/ төгрөг... гэх дүгнэлт /1-р хх-ийн 119-120 дугаар хуудас/,
“А.Б” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 159 дугаартай ...Ш.Мөмчлөлийн улсын дугаартай Toyota Ipsum маркийн тээврийн хэрэгслийг үнэлгээгээр тогтоогдсон дүн 7.184.000 /долоон сая нэг зуун наян дөрвөн мянга/ төгрөг... гэх дүгнэлт /1-р хх-ийн 125-128 дугаар хуудас/,
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 250 дугаартай ...2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар улсын дугаартай “Toyota Landcriuser 200” маркийн автомашины хохирлын зах зээлийн үнэ цэнэ 190.300.000 /нэг зуун ерэн сая гурван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /4-р хх-ийн 61-71 дүгээр хуудас/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бүжингийн ...2018 оны 11 сарын 20-ны орой 20 цаг 44 минутад би талийгаач охиноосоо түлхүүрээ хаалганаасаа аваад унтаарай би очиж явна гэсэн мессэж авсан би эргүүлээд за гээд хариу явуулсан тэгээд хүлээгээд сууж байсан шөнө 00 цаг 49 минутад талийгаач охины ажлын газар болох ТХХК-аас ярьж байна гээд нэг эмэгтэй хүн ярьсан осол болчихлоо та энэ хүнтэй ярьдаа гээд Сэймын утасны дугаарыг мессэжээр явуулсан би утасруу нь залгаад Сеймтэй ярьсан би охиноо хэр их гэмтсэн бэ гээд асуутал нилээн гэмтсэн байна ярьж чадахгүй байна гэж хэлсэн Сосын эмнэлгийн тусламж дуудсан одоо ирж байгаа байх гэсэн тэгээд Би өөрийн дүүрүүгээ залгаад осол гарсан байна охин гэмтсэн байна тийшээ явах шаардлагатай байна гэж яриад бас эмнэлгийнхээ эмч Саранбаатар гэдэг эмчтэй яриад бид 3 эмнэлгээс яаралтай тусламжийн хэрэгсэл аваад төв аймаг явсан тэрнээс өмнө манай дүү төв аймгийн цагдаагийн газар луу ярьж дуудлага өгсөн замдаа би эмнэлэг рүү залгаад гэмтсэн хүн ирсэн үү? гээд асуугаад яваад байсан ирээгүй байна гээд байсан тэгээд бид нар шууд төв аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд охиныг минь нүүрийг нь бүтээгээд нас барсан байсан бие нь бүлээхэн байсан. 2012 онд Ангил улсад мастераа төгсөөд ирээд Тххк-нд "санхүүгийн шинжээчийн ажил хийдэг байсан. Би тэр хүнийг танихгүй ямар холбоо байхгүй. Ажил нь УБ хотод замын цагдаагийн газрын зүүн талд байдаг 2018 оны 11 сарын 18-нд өглөө 08 цагийн үед Өмнөговь аймаг руу уурхай явахаар боллоо гээд явсан өмнө 7 хоногт нь явах гэж байгаад хойшлоод явж байгаа нь тэр явахдаа 12 хоног явж магадгүй гэсэн дараа нь 2 хоноод ирж магадгүй гэсэн. Би маш их гомдолтой байна охиныхоо амь насыг нэхэмжилж байна. Залуу хүн эх орондоо зөндөө л юм хийх байсан хүн. Хуулийн дагуу үнэн зөвийг нь тогтоож өгнө үү? Өөр ярих зүйл алга... /1-р хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
түүний дахин өгсөн ...Тухайн үед лам бичиг барим байлгаж болохгүй хайлуул гэсэн тул бодит зардалтай холбоотой баримтуудыг устгасан байгаа. Тэгэхдээ би зардлын тооцоог авч үлдсэн байгаа тэрийгээ өгнө. Орой 20 цаг өнгөрч байхад мессэж ирсэн байсан бөгөөд маам би очиж байна. Түлхүүрээ аваарай гэсэн мессэж байсан юмаа. Тэр талаар би мэдэхгүй байна аа. Миний хувьд гомдолтой байгаа буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага ногдуулахыг хүсэж байна. Надад нэмж ярих зүйл байхгүй... /1-р хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
түүний дахин өгсөн ...Миний хүсэж байгаа зүйл бол тээврийн хэрэгсэлд хамт сууж явсан гэх хүнийг гэрчээр мэдүүлэг авхуулж хаанаас хэзээ хэдэн цагт хөдөлсөн болох, замдаа хэдэн удаа зогссон болох мөн зогсохдоо хэр зэрэг хугацаа зарцуулсан, тээврийн хэрэгсэл дунджаар хэдэн километр цагийн хурдтай явж байсан болох машин жолоодож явсан хүний сэтгэл зүйн байдал, ямар зорилгоор Улаанбаатар хот явах болсон талаар жолооч тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа унтаж болон зүүрмэглэсэн асуудал байгаа эсэх. Зам дээр тавьсан ослын тэмдгийг харсан эсэх тухайн ослын тэмдгийг дайрч болон тойрч гарсан эсэх. Мөн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочоос дээрхи асуултыг асууж мэдүүлэг авах. Мөн Өмнөговь аймгаас гаргаж өгсөн хүмүүсээс хэдэн цагт гаргаж өгсөн болохыг тодруулах. Надад нэмж ярих зүйлгүй миний ярьсан зүйл үнэн... /1-р хх-ийн 62-63 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч М.М...Намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоож байгааг ойлгож мэдлээ асуух зүйл байхгүй байна. Миний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан болохоор намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авч байгааг ойлгож байна. Манай ах Убид хоёр миний нэр дээр тээврийн хэрэгслийг худалдаж аваад хамтарч унадаг байсан юм. Тухайн үед ах маань машиныг маань авч яваад осолд орсон байсан би тэр үед Улаанбаатар хотод байсан. Би тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо... /1-р хх-ийн 65 дугаар хуудас/,
хохирогч У.С...2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг орохоор манай аав Уөөрийнхөө улсын дугаартай ипсум маркийн машиныг жолоодоод би хажуу талын зорчигчийн суудалд суугаад явж байсан. Тэгтэл урд талаас хурц гэрэлтэй машин орж ирээд манай машиныг миний сууж явсан талаас буюу зүүн урд талаас мөргөсөн тэгээд л би юмаа санахгүй шокийн байдалд байж байгаад Төв аймгийн эмнэлэг дээр ухаан орсон байгаа. Миний хүзүү хөдөлж болохгүй байсан бөгөөд энд тэндээ хөхөрсөн гар хөл хөндүүртэй болсон байсан байгаа. Би аавтайгаа хамт л сууж явсан байгаа. Бид хоёр хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Өмнө нь 80 орчим километр цагийн хурдтай явж байгаад машин ирж байгааг хараад тормос гишгээд 50-60 километр цагийн хооронд болсон байх. Миний хувьд гомдолтой байгаа. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... /1-р хх-ийн 67-68 дугаар хуудас/,
гэрч Ш.У...Би Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг орохоор орой 22 цаг 40 минутын үед охинтойгоо гарсан хотоос наашаа 60-70 км явж байгаад шинэ нисэх онгоцны буудал өнгөрөөд явж байтал машин зөрөөд яваад байсан тэгээд цаанаас нэлээн тод гэрэлтэй машин ирж байсан тэрний наана эвдэрсэн бололтой ачааны машин зогсож байсан урдаа ямар нэг ослын тэмдэг тавиагүй байсан цаанаас ирж байсан тод гэрэлтэй машин нэлээн хурдтай өөдөөс ирж байсан би тэгээд замаа баруун гар талруугаа шахаад хурдаа сааруулсан тэгтэл эвдэрсэн бололтой нөгөө ачааны машиныг гүйцэт түрүүлээд өөдөөс урсгал сөрөөд ороод ирсэн тэгээд баруун гар талруугаа дараад хажуулдаад гуядаад, машины хойд талаараа намайг мөргөөд би замаас гараад зогссон нөгөө машин зам дээрээ зогссон байсан тэгээд би охиноо хартал шоконд орсон юм дугарахгүй нил шил шороо тоос болоод толгойноос нь цус гараад хацар дагаад урссан байсан би охиноо миний охин яаж байна гээд асуусан толгой хөдөлж болохгүй байна өвдөөд байна амнаас цус амтагдаад байна гээд байсан охиноо машинаас татаад буулгасан жолооч талаараа буулгасан дараа нь нөгөө мөргөсөн өөдөөс ирж байсан машинд очсон нэг эмэгтэй газарт хэвтсэн хучсан байсан нэг залуу хажуухан талд нь сууж байсан жолооч нь хэн бэ гээд би асуусан тэгтэл нэг гадаад хүн би жолооч гээд хэлсэн тэгээд би буцаад гүйгээд охин дээрээ ирсэн тэгээд би Төв аймгийн цагдаа руу залгасан манай бүрэлдэхүүн гарсан наана чинь очиж байгаа гэсэн эмнэлэг цагдаа 2 ойролцоо ирээд манай охинг үзээд нөгөө хүмүүсийг үзээд төв аймгийн эмнэлэг рүү аваад явсан би машин дээрээ үлдсэн. Ямар нэг гэрэл аваарын гэрэл байгаагүй машин зогсож байгаа нь харагдаж байсан цаанаас ирж байсан ямар хурдан явж байна гэж бодоод замаа шахаад хурдаа сааруулаад явсан тэгтэл өөдөөс урсгал сөрөөд ороод ирсэн. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Их л хурдтай ирж байсан. Хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Надад одоогоор мэдэгдэх зүйл алга зүүн гар жоохон хүндүүр байна. Харин манай охин толгой хөдлөхгүй байна гээд байсан нүдээ анихаар толгой эргээд байна гэх шанаагаар нь цус урссан байсан 2 хөл нь доголоод гишгэж чадахгүй байсан мөн амьсгалахад хүнд байсан. Би үзүүлэхгүй харин охиноо үзүүлнэ гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би гомдолтой байна охиноо эрүүл саруул болгомоор байна зүгээр байж байгаад эрүүл мэндээр хохирхоор хэцүү байна мөн би эд хөрөнгөөрөө хохирч байна энэ бүгдийг нөхөн төлүүлж намайг ямар нэг хохиролгүй болгож хуулийн дагуу apra хэмжээ авч өгнө үү. Надад өөр нэмж ярих зүйл алга... /1-р хх-ийн 72-73 дугаар хуудас/,
гэрч Л.Дгийн ...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр орой 14 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт оршдог Монгол алт нэртэй ХХК-аас би өөрийн тээврийн хэрэгслээр кеймп болон 2 ширхэг монгол гэр 2 мексэр цемэнд тэгээд банз турба зэрэг зүйлс ачаад УБ хотруу гарсан Замдаа Өмнөговь аймагт шөнө 03 цагийн үед ирсэн тэгээд аймаг дээр гэртээ амраад маргааш өглөө нь 09 цагийн үед УБ хотруу гарсан кеймпийн 2 ажилчин Баатар, Содоо гэдэг 2 хүн хамт явсан тэгээд орой 21 цагийн үед ногоон дов гэх газрын давааны арлуу орж ирээд явж байтал гэнэт дугуй буудсан буугаад үзтэл баруун гар талын хойд 2 дугуйны нэг нь байхгүй байсан 6 шпилкнээс нэг л шпилкэн доор нэг дугуй нь буудсан байсан тэгээд зогссон тэгээд би хамт явж байсан 2 хүнтэй ослын тэмдгээ байрлуулж машинаа хөдөлгөх боломжгүй болсон байсан тэгээд нөгөө хамт явж байсан 2 хүн маань УБ хотруу замын унаанд суугаад явсан очоод сэлбэг аваад ирнэ гээд явсан тэгээд тэр хавиар олон машин зөрөөд байсан би аваараа татаад нэлээн байсан 00 цаг хүртэл асаалттай байсан тэгээд би хөдөлгөөн сийрээд ирсэн миний аккумлятор муудаад байнга асаахаар түлш бага дуусах гээд байсан тэгэхээр нь би ослын тэмдэг байгаа гээд аваарын гэрлээ унтраасан тэрнээс хойш 30-40 минутын дараа машинууд мөн хажуугаар өнгөрөөд байсан би машиндаа хэвтэж байсан тэгтэл гэнэт пин гээд дуу гарсан тэгэхээр нь би машин мөргөчихлөө гээд буугаад хартал миний машины өөдөөс нэг машин хараат зогсоон байсан би тэр машиныг хараад надыг мөргөсөн байсан машин гэж мэдээгүй машинаа тойроод хартал миний ачааны зүүн ард хэсэгт хар өнгийн карлан наалдсан дохионы гэрэл байсан тэгээд би сандраад хартал замын хажууд нэг машин бас байсан би өөдөөс харсан машин дээр гүйгээд очтол аваар гарсан байсан 3 хүн байсан нэг гадаад иргэн байсан хүнээ буулгасан байсан нэг эмэгтэй хүн газар хэвтэж байсан нэг эрэгтэй жоохон зайтай сууж нүүр нь цус болсон байсан машины гэрэлд харагдсан тэгээд хүмүүс алд урдаас машинтай ирээд бууж ирсэн тэр хавьд байсан хүмүүсээс нэг нь эмнэлэг цагдаа дуудсан гэсэн би яахаа мэдэхгүй нөгөө замаас гарсан машин дээр яваад очтол эмэгтэй хүүхэд гараа хөдөлгөж болохгүй байна гээд байж байсан тэгээд нэг машин ирээд би, эмнэлэг хүргээд өгье гэсэн тэгтэл би явахгүй Мөнхөө ахыг ирэхээр явна гээд байсан тэгтэл тэр охиныг би дулаан машинд ороод суу гэсэн даарч байна юм нөмрөх үү гэсэн тэгтэл үгүй гээд байсан би эргээд нөгөө зам дээр байгаа машин дээр очтол наад хүмүүсээ эмнэлэг аваад яв гэсэн нөгөө гадаад иргэнтэй ойлголцохгүй байсан нөгөө газар хэвтэж байсан эмэгтэй хөл нүцгэн байсан би гутлыг нь өмсгө гэсэн дулаал хуч гасан тэгээд нөгөө гадаад гутлыг нь өмсүүлээд юмаар хучсан өмсгөж байсан тэгээд гэр хавиар сандраад холихсон тэгэж байтал цагдаа түрүүлээд ирсэн араас нь эмнэлэг ирсэн тэр хүмүүсийг аваад явсан. Би ирж байсан машинаас энэ харагдаж байна уу? гээд асуутал ойрхон байна харагдахгүй байна гэсэн тэгэхээр нь дахиад холдуулсан одоо 30м болсон байх гэж бодоод тэндээ тавиад жалганаас халуун, сар печень лааз, авчирч зэрэгцүүлэн тавиад тухайн үед их салхитай байсан учраас мөн машин хажуугаар нь өнгөрөхөд унаад байсан тэгэхээр нь би чулуугаар 2 талаас нь дараад тогтоосон урд харагдах хэсгийг нь үлдээсэн юм. Би тэр, үед ямар нэг гэрэл болон подворын гэрэл асаагаагүй өмнө нь асааж байгаад унтраасан. Би замын хажуу руу шахаж зогсоогүй яг анх зогссоноороо байж байсан яагаад гэхээр хөдлөөд шахаад зогсох гэхээр нь нэг дугуйтай нэг шпилкэн дээр тогтож байсан ачаа ачсан хазайсан байсан учраас хөдөлбөл унах гээд байсан тэгэхээр нь хөдлөөгүй юм. Би архи дарс уугаагүй байсан. Би овор ихтэй багцаагаар 6-7 тн ачсан байх гэж бодож байна. 4-5тн ачих ноормтой. Ачуулсан хүмүүс ачаад өг гээд тэгээд өөрсдөө ачсан би хэрэггүй баахан мод төмөр цоорхой поошиг зэргийг юундаа ачдаг юм гэсэн тэгтэл тоохгүй авна гэсээр байгаад ачсан. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө унтаж байтал Очир гээд том тэрэг барьдаг жолооч надруу залгаад юманд явж байна уу? гээд би үгүй явахгүй байна ачаа олдож байна уу? гээд асуутал ачаа байна аваад явах юм уу гэсэн би өөрөө ачаад явах гэсэн болилоо та ачаад хотруу яваад өг гээд миний утсыг хүнд өгсөн байх дараа нь Батсайхан гээд хүн надруу залгаад би 1.500.000 мянгаар трүлшийг нь оруулаад хотруу 2 ширэг гэр, 2 мексэр цемэнт 3 тн кеймп жижиг багаж ачна минийх 5 м 40 см гэсэн тэгтэл за та юу ч гэсэн хүрээд ир гэсэн, тэгээд явж очоод ачсан... /1-р хх-ийн 74-75 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...Тухайн үед Дундговь аймгийн Ноён сумын нутагт явж байхад миний ачиж явсан ачаан дээр байсан шивлэр урагш гүйж унаад миний урд салхины шилийг хагалчихсан байсан юмаа. Тэгээд урд зам харагдахгүй гэрэлд гялбаад яваад байсан тэгж явж байгаад осол болох үед дугуй буудаад зогссон юмаа. Тэгээд л шууд буугаад харсан чинь миний машины нэг дугуй буудаад нэг дугуй нь байхгүй болчихсон нэг шифилк нь сул нэг шифилк дээр л тогтож байсан юмаа тэгээд ямарч хөдлөх боломжгүй байсан учраас зам дээр зогссон юмаа. Миний хувьд эхлээд нэг удаа тавиад харсан чинь арай ойрхон санагдаад дахиад холдуулаад тавьсан бөгөөд осол болсны дараа ослын хэмжиж үзэхэд 28.60 метр байсан юмаа. Миний хувьд гурвалжин тойруулаад чулуу тавьж тогтоогоод хажууд нь олсон халуун сав болон чихрийн савыг тавьсан байгаа. Хуучир нааж байсан юм бол байгаа. Миний хувьд орой 20-21 цагийн орчим ирээд зогссон бөгөөд шөнө түлш дуусах гээд аккумлятор суугаад байхаар нь замын машин цөөрөөд ирэхээр нь гэрэл дохиогоо унтраагаад байж байсан байгаа. Нэг дугуйгаа хаана хаягдсаныг мэдэхгүй байна. Дараа нь хайгаад олоогүй юмаа. Дугуй буудаад маш их чанга дуугарсан юмаа. Тэгж л мэдсэн байгаа. Миний хувьд чимээ сонсоод цочихдоо шууд л тормос гишгээд зогссон байгаа. Миний машины урд дугуй жоохон баруун тийш дарагдсан байгаа. Миний хувьд бодож л байсан болохоос ямар нэгэн оролдлого хийгээгүй. Ачаа савчих байх гэж бодоод хөдөлгөөгүй юмаа. Надад нэмж ярих зүйл байхгүй... /1-р хх-ийн 76-77 дугаар хуудас/,
гэрч С...2018 оны 11 сарын 20-ны өдөр 14 цаг 30 минутад Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг Баруун ноён уул гэх нүүрсний уурхайгаас жолооч Үйлсэнговь гэх хүнээр компани ланд 80 машинаар би өөрөө Ж, Дамжин, Амарбаясгалан бид нар 5-уулаа Өмнөговь аймгийн нав болох Даланзадгад орохоор гарсан аймгийн төв ороход 250 км байдаг орой 18 цаг 30 минутын үед Өмнөговь аймаг дээр ирээд Хан-Уул зочид буудлын грашид миний өөрийн Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл байсан тэрийгээ аваад Дамжин, Ж бид 3 машинаа би өөрөө жолоодоод 19 цагийн үед УБ хотруу гарсан Цогт-Овоо гэх газраас бензин авсан хэдэн цаг гэдгийг мэдэхгүй байна замдаа гараад 1 цаг гаран яваад Цогт-Овоо орсон байх дараа нь 22 цагийн үед Мандалговьд ирээд замын гуанзанд ороод кофе уусан цааш хөдлөөд явж байгаад Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг газрын нэрийг нь мэдэхгүй байна миний явж байсан урсгалд нээх машин байгаагүй өөдөөс ирж байсан урсгалд нэлээн олон 6-7 машин холын гэрэлтэй зөрсөн ойрхон ойрхон зөрсөн учраас зайн баримжаа жоохон муутай байсан тэгээд би хурдаа тохируулаад явсан миний өөдөөс ирж байсан тээврийн хэрэгсэл зөрөөд өнгөрмөгц миний яг урд талд машин байгаагүй жижиг чулуу овойлгоод тавьсан байсан тэрийг замын захаас 1м зайтай байх замын голд шахуу тавьсан байсанг би 10м зайнаас олж харсан тэгээд маш хурдан би тэр чулуу руу дөхөөд ирсэн тэр овоолгойтой чулуун дунд жижиг улаан юм харагдсан ойр хавьд цацруулсан тэмдэг байгаагүй би энэ замаар олон зорчиж байгаа учраас өмнө нь намайг зорчиж байхад зам засах гээд чулуу овоолсон байдаг би тэрийг юм болов уу гэж бодсон би тэр хэсгийг тойроод гартал урд том хар юм байсан ямар нэг гэрэл цацруулагч байгаагүй тэгсэн хэрнээ би тэрхэн зуур том машин байгааг ойлгож мэдсэн тэгээд би тэр машиныг баруун талаар нь тойрох боломжгүй байсан машин зам голлоод зогссон байсан тэгээд би зүүн талаар нь дараад гарсан гарах үед зогсож байгаа тээврийн хэрэгслийн зүүн хойд талыг машинаараа шүргээд гарсан тэгтэл өөдөөс эсрэг урсгалаас машин ирж байсан би эргүүлээд дараад өөрийн урсгалдаа орох үед зогсож байсан машиныг шүргэсэн учраас тэнцвэр алдсан байсан тэр үед өөдөөс ирж байсан тээврийн хэрэгсэл миний машины зүүн хойд хэсгийг мөргөсөн тэгээд миний машин 180 градус эргээд зам дээр зогсож байсан нөгөө мөргөсөн машинруугаа хараад зогссон байсан анх зогсож байсан машиныг шүргэхэд аваарын дэр хажуу талаас гарч ирээд машины баруун талын бүх шил хагарсан тэр шил нь бутарч ирээд би дальжсан ирж гарлуу цохисон тэр үед би балмагдсан би зогсоод машинаасаа гараад баруун талаар нь очиж зорчигчоо үзэхэд Ж машины баруун талд газарт унасан байсан Дамжин баруун урд суудал дээр байсан Ж нүүр нь доошоо хараад хэвтэж байсан амьсгаатай байсан боловч ухаангүй байсан амьсгалахад их хэцүү байх шиг байсан би Жбайдлыг үзчихээд Дамжин дээр очиж үзэхэд шоконд орсон байдалтай байсан биеийн байдал нь гайгүй байсан би буцаад Ж дээр туслахаар очсон тэгээд амьсгал авахад нь туслахаар цээжийг нь өндийлгөж тэврээд буцаагаад тавьсан эвтэйхэн байрлуулаад Дамжинг машинаас гаргаж аваад замын хажуу руу түшээд аваачаад хөл гарыг нь бэртсэн эсэхийг нь бүх биеэр нь шалгасан толгой нь жижиг шалбархайтай байсан бага зэрэг цус гарсан байсан би эргээд Ж дээр очсон тэр нэлээн хүнд бэртсэн байсан учраас би дааруулахгүй амьсгалыг чөлөөлөх зорилгоор дулаалах арга хэмжээ авсан би өөрийнхөө күртиг болон хувцсаар хучсан энэ үед замын машин зогсож хүмүүс ойртож ирсэн цагдаа болон түргэн дуудаад өгөөч гээд гуйсан би эхнэр болох Батгэрэлрүү залгаад хурдан түргэн тусламж аваад ирээч наашаа явуулаач гэсэн хурдан ирж чадах хувийн эмнэлэг дуудаач гэсэн дараа нь манай компани менежер Номин-Эрдэнэтэй яриад Жг осолд орсон талаар гэр бүлд нь мэдэгдээд өгөөч гэсэн энэ бүхэн хурдан болсон учраас хэдэн цаг болж байгааг мэдээгүй манай эхнэр Батгэрэл эргүүлээд залгаад урьдчилгаа төлбөр хийснээр олон улсын СОС түргэн тусламж ирдэг гэнээ гээд би төлбөр болох 1 сая орчим төгрөг эхнэрлүүгээ шилжүүлсэн. Дараа нь кампани менежер Жефф-тэй ярихад Дамжин ослын талаар мэдэгдсэн байсан Жефф үүний дагуу аюулгүй ажиллагааны ажилтан Отгонбатад мэдэгдээд олон улсын СОС түргэн тусламжийг дуудсан байсан тэгээд би Жээжтэй яриад түргэн хурдан дуудаарай гэсэн түүний дараа олон машин цугласан хүмүүс байсан осол болсноос хойш 2 цагийн дараа шахуу түргэн цагдаа 2 ирсэн тэгээд Жг Төв аймгийн эмнэлэгр үү аваад явсан би цуг явах гэтэл цагдаа эндээ байж бай гэсэн тэр хооронд Дамжин алга болсон байсан Дамжин машин олоод УБ хотруу гэмтлийн эмнэлэг рүү явсан байсан тэгээд би араас нь манай найз Өнөрбаатар хотоос ирээд тэрний машинаар Төв аймгийн эмнэлэг рүү Жараас явсан замд явж байтал сувилагч надад Ж нас барсан гэж хэлсэн би тэнд бужигнаантай байсан учраас яг аль эмнэлэг ирсэнг мэдэхгүй байна би эмнэлэг дээр очиход Жар гэрийнхэн ирсэн байсан манай ажлын газраас хүмүүс ирсэн байсан би эргээд хэргийн газар дээр ирсэн тэгээд үүр цайнгуут цагдаа хэмжилт хийсэн 3 удаа гарын үсэг зуруулсан нэгэн дээр нь өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад тодруулна гэж хэлсэн. Би Өмнөговь аймгаас гарахдаа ямар нэг архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Би тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа өмнөх өдрийн шөнө 6-7 цаг унтаж амарсан Өмнөговь орохдоо замдаа 2-3 цаг унтаж амарсан би хангалттай унтаж амарсан. Би 75 км цагийн хурдтай явсан км заалтаа харсан тэгэхэд 75 км байсан. Чулуун дунд ямар нэг ослын тэмдэг байгаагүй зам дээр зогсож байсан машин ямар нэг гэрэл байгаагүй цацруулагч байгаагүй. Маргааш өглөө хэмжилт хийж байхад манай эхнэр Батгэрэл нөгөө ачааны машины жолоочоос та гэрлээ яагаад асаагаагүй юм бэ гэж асуухад аккумлятор хэмнээд гэж хэлсэн гээд надад эхнэр маань хэлсэн тэгээд аккумлятор нь муудаад ойр ойрхон асааж унтраагаад байсан гэж манай эхнэрт хэлж байсан. Монгол жолооч нар холын гэрэлтэй явдаг юм байна лээ гэрлээ шилжүүлдэггүй юм байна лээ. Буруу талдаа рүлтэй учраас зөрөхөд хэцүү юм байна лээ. Гэрлийн гялбаанд ороогүй өөдөөс их тод хурц тод гэрэлтэй машин ирж байгаа учраас хол ойр гэдгийг нь мэдэхэд хэцүү байсан. Надад өөр нэмж ярих зүйл алга... /1-р хх-ийн 81-82 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байсан одоо бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Миний хувьд Австрали улсад байхдаа 15 жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан 2010 онд Монгол улсад орж ирээд байгууллагаараа дамжуулан жолооны үнэмлэх авсан. Би үнэмлэх авахдаа ямар нэгэн сургалтад хамрагдаагүй. Миний хувьд үнэмлэх авахдаа дүрмийн талаар зурагтай гарын авлага үзэж байсан албан ёсоор шалгалт өгч байсан зүйл байхгүй. Тухайн үедээ маш олон бичиг баримт гаргуулж байсан бөгөөд миний өмнөөс компани олон бичиг баримт бүрдүүлж байсан би одоо сайн санахгүй байна. Үнэмлэх гаргаж байсан байцаагч надаас орчуулагчаар дамжуулан дүрмийн асуултууд асууж байсан би тэрэнд өөрийнхөө хэмжээнд хариулж байсан. Австрали улс бол зүүн гарын дүрэм үйлчилдэг бөгөөд 16 наснаасаа эхлэн дүрмийн мэдлэгээ эхлээд аваад дараа нь жолоодох дадлага хийж байгаад 2 жилийн хугацаанд зөвхөн насанд хүрсэн хүнтэй тээврийн хэрэгсэл жолоодож байгаад 21 нас хүрээд албан ёсоор насанд хүрэгчийн үнэмлэх өгдөг миний хувьд эдгээр дүрэм журмыг бүгдийг нь дагаж үнэмлэхтэй болсон. Миний хувьд их ойрхноос харсан бөгөөд тухайн үедээ эсрэг урсгал их хөдөлгөөнтэй ачаалалтай байсан бөгөөд өөдөөс 6-7 машин зөрж өнгөрч байсан би 3-4 машинтай зөрөөд хартал зам дээр чулуу байсан уг чулуун нь машинаас 25 орчим метр байсан байх тэр чулуун өнгөрөөд л ачааны машиныг харсан эхлээд 20 орчим метрийн зайнаас харсан байх миний хувьд ачааны машиныг анх хараад машин гэж хараагүй тодорхой секунтны дараа л ачааны машин байна гэж харсан. Миний хувьд тухайн үед зам дээр тээврийн хэрэгсэл жолоодоод явж байхад урьд өмнө явж байснаас илүү хөдөлгөөнтэй байсан учир би сонор сэрэмжээ илүү дээшлүүлсэн байсан бөгөөд осол болох үед би 75-76 орчим километр цагийн хурдтай явж байсандаа итгэлтэй байна. Миний хувьд нүдээрээ харсан. Миний хувьд өмнө нь олон удаа явж байсан туршлагатай нэг машин зөрөөд өнгөрөхөд бол үзэгдэлтийг харж байсан харин осол болох үед бүрэн харж байсан гэдэгтээ илтгэлгүй байна. Маш их хэцүү байсан. Ийм учраас би маш болгоомжтой явж байсан. Миний хувьд Өмнөговь аймгаас машин бариагүй Даланзадгадаас машин барьж эхэлсэн. Энэ хүртэл би өөр машинд амарч явсан. Миний хувьд дундаж хурд бол 100 орчим километр цагийн хурдтай явж байсан. Дунд нь нэг удаа 5 орчим минут Цогт-Овоо суманд зогсоод кофе цай аваад л хөдөлсөн. Миний хувьд ослоос өмнө нь цаг хараагүй осол болсны дараа 5 орчим минутын дараа түргэн дуудах зэргээр хүмүүс руу утсаар ярьсан тухайн үед бол 00 цаг л болж байсан байх. Миний амьдралын хэвшил бол орой 00 цагийн орчим унтаж амарч өглөө 06:30 цагийн орчим босдог байгаа. Оройн 19 цаг өнгөрч байхад Даланзадгадаас манай ажилчин Амарбаясгалан гаргаж өгсөн байдаг юмаа. Миний хувьд тодорхой халж мэдэхгүй байна 470-480 орчим километр байдаг байх. Одоо хүртэл би энэ хүнтэй хамт ажиллаж байгаа. Миний хувьд бүүр үзэгдэх орчин харагдалгүй гэж хэлэхгүй муу байсан боловч үзэгдэлт харагдаж байсан, тухайн зам дээр зогсож байсан машин гэрэлтүүлэгтэй болон гэрэл ойлгогчтой байсан бол надад харагдах байсан юмаа. Тиймээ би Монгол 2010 онд орж ирсэн байгаа. Үүнээс хойш би 6 удаа ажлын журмаар 4 удаа хувийн журмаар нутагруугаа явж байсан. Хамгийн сүүлд би 2018 оны 02 дугаар сард явж байсан. Одоогоор явах талаар төлөвлөсөн зүйл байхгүй. Миний хувьд энгийн яриаг ойлгоно харин ярих чадваргүй. Монгол жолооч нар бол ихэнхтэй гэрлээ шилжүүлдэггүй бөгөөд Монгол улс бол баруун гарын дүрэмтэй хэдий ч машинууд нь зүүн гарын дүрмэнд заасан гэрэлтэй байдаг юмаа. Энэ гэрэл шилжүүлэх үгүйд бол би дассан байгаа. Би энэ замд 6 жил машин барьж байгаа. Надад нэмж ярих зүйл байхгүй... /1-р хх-ийн 84-85 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 08 цагийн орчим Амарбаясгалан, Жадамба, Ж нарын хамтаар Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байдаг Хан-Уул зочид буудал хүртэл би өөрөө тээврийн хэрэгслээ жолоодоод өдөр 13-14 цагийн орчим ирсэн юмаа. Уг зочид буудалд хоол идчихээд Ноён суманд байдаг уурхай руу уурхайн тээврийн хэрэгслээр би өөрөө зорчигч болоод сууж яваад орой 19 цагийн орчим уурхай дээр ирээд оройн хоол идчихээд байрлах байрандаа ороод ачаагаа янзалчхаад хувийн цагийг өнгөрүүлэн 23 цагийн орчим унтаж амраад 19-ны өглөө 06 цаг 30 минутын орчим босоод оффис руугаа ороод ажлаа зохицуулчхаад өдрийн хоолоо идээд Ноён сумын төв орж сумын иргэдийн хурлын дарга, сумын засаг дарга болон байгаль орчны байцаагч нартай уулзаж ажил яриад байж байхад Австралаас 16 цагийн орчим надад мессэж ирээд 21-ны өглөө 09 цагт Улаанбаатар хотод уулзалттай тул ирэх хэрэгтэй байна гэсэн мессэж байсан тэгээд уулзалтаа дуусгаад орой 18 цагийн орчим дуусаад буцаад уурхайн жолоочтой уурхайн машинтай уурхай дээрээ 20 цагийн орчим ирээд оффисдоо ороод ажлаа хийгээд орой 00 цагийн орчим унтаж амраад 20-ны өглөө 07 цагийн орчим босоод оффосдоо ороод ажлаа хийж байгаад өдөр 14 цагийн орчим уурхай дээрээс уурхайн тээврийн хэрэгсэлтэй уурхайн жолооч машин бариад Даланзадгад руу явсан юмаа. Би энэ хугацаанд машинд унтаж явсан юмаа. Даланзадгад суманд байдаг Хан-Уул зочид буудал дээр орой 18 цагийн орчим ирээд кофе уучхаад Амарбаясгалан тухайн газраа дахиад уулзалттай байсан учир үлдээд Дамжин Ж бид гурав 19 цагийн орчим миний машинтай Улаанбаатар хот руу хөдөлсөн бид нарыг гарахад Бид нарыг уурхайн жолооч хүргэж ирчхээд л шууд буцсан харин бид гурвыг явахыг хараад үлдсэн хүн бол Амарбаясгалан л байгаа юмаа. Замдаа яваад Цогт-Овоо орж бензин авсан 5-10 минут болоод л хөдөлсөн улмаар Мандалговь орж авч явах кофе аваад 5-10 минут болоод л дахиж хөдөлсөн ингэж яваад шөнө дунд 00 цагийн орчим осол болсон байгаа. Миний хувьд өмнө нь хангалттай унтаж амарсан байсан тул ямар нэгэн байдлаар нойрмоглосон асуудал байхгүй. Миний хувьд дундаж хурд хэр байсныг мэдэхгүй байна би тухай бүрд нь стометрийн заалтаа хараад тооцоолж яваагүй. Миний хувьд зам дээр ослын гурвалжин хараагүй бөгөөд урдаас хурц гэрэлтэй машин ирж байсан би тээврийн хэрэгслийн гэрлээ шилжүүлж явсан учир зам дээр чулуун дээр улаан халуун сав л харсан бөгөөд тухайн чулууг би замын эвдэрхийг хамгаалж тавьсан байсан гэж бодож байсан тэгээд л урд тээврийн хэрэгсэл гарч ирсэн. Миний бодлоор бол ослын гурвалжин байсан бол ослын дараа л тавьсан байх гэж би бодож байгаа. Учир нь осол болсноос хойш 1 цаг гарны дараа цагдаа нар ирж хамгаалалт авсан тэр хооронд ослын гурвалжин шинээр гарч ирсэн гэж би бодож байгаа. Миний хувьд тухайн харсан чулууг дайрсан зүйл байхгүй. Хажуугаар нь тойроод гарсан байгаа. Тухайн үед бол бүх зүйл маш тайван бид нар бүгд бие биенээ мэдэж байсан тухайн үедээ Дамжин унтаж явсан талийгаач бол сэрүүн бид хоёр нөхөрсөг яриа буюу Жажил мэргэжлийн талаар ярьж байгаад надад жүүс аягалж өгч байсан, тийм учраас янз бүрийн яарсан сандарсан тийм зүйл бол байгаагүй. Надад нэмж ярих зүйл гэвэл би талийгаач Жд маш их итгэдэг сайн ажилчин байсан бөгөөд бид хоёр хоорондоо маш сайн харилцаатай байсан тул тухайн үед Жг амьдруулах ямар нэгэн арга байсан бол миний зүгээс бүхнийг хийх байсан надад энэ асуудалд маш ихээр харамсаж явдаг юмаа өөр ярих зүйл байхгүй... /1-р хх-ийн 86-87 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...Надад нэмж ярих зүйл гэвэл би эсрэг урсгалд явж байсан машины хохирлыг бүрэн барагдуулсан байгаа надад баримт нь бол байгаа би тэрийгээ гаргаж өгнө... /1-р хх-ийн 88-89 дүгээр хуудас/,
гэрч У.С...2018 оны 11 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн үед Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг явахаар аавтайгаа гарсан Төв аймаг өнгөрөөд явж байхад цагийг нь сайн санахгүй байна. Өөдөөс урсгал сөрөөд хурц гэрэлтэй машин ирээд мөргөсөн машин замын хажуу руу орсон байсан. Тэгээд цагдаа эмнэлэг ирээд би Төв аймгийн эмнэлэг ороод аяралтай тусламжийн үйлчилгээ аваад Улаанбаатар хотруу гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Би ямар нэг машин хараагүй анзаараагүй. Би машины урд суудал дээр сууж явсан би хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Толгой эргээд дотор муухайраад амьсгал боогдоод байгаа ил харагдах гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би гомдолтой байна эмчилгээ хийлгэж байгаа цаашид үзүүлнэ. Эмчилгээний зардал мөнгө хэрэгтэй байна. Өөр нэхэмжлэх зүйл алга... /1-р хх-ийн 90-91 дүгээр хуудас/,
гэрч Н.Д...2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймаг Ноён суманд байрлах Цагаан өвөлжөө гэх ХХК нүүрсний уурхайгаас өдөр 14-15 цагийн үед Даланзадгад сумруу гарсан орой 19 цагийн үед Өмнөговь аймагт ирсэн манай аяллын хариуцдаг Ланд 80 машинаар ирсэн машины жолооч барьж ирсэн. Тэгээд Хан-Уул зочид буудлаас Сейм машинаа аваад би талийгаач Сейм бид 3 хөдөлсөн шууд Улаанбаатар хотруу гарсан Ланд 200 машин байсан. Дундговь дээр цагийн санахгүй байна харанхуй болсон байсан кофе ундаа аваад наашаа хөдөлсөн би өмнө нь ажилтай байсан нойр хүрээд унтаж байсан тэгтэл тас няс гээд дугартал Сейм хажуунаас чи зүгээр үү гэж байсан тэгээд талийгаачийг зүгээр үү гээд хойшоо буусан би бүсээ тайлж байгаагаа санаж байна. Нэг мэдсэн цээжинд утас чичрээд дугарсан тэгэхээр гадаа байгаагаа мэдсэн тэгээд нүдээ нээх гэтэл нээж чадахгүй байсан шилнүүд цусан дээр наалдсан байсан нүүрээр шил наалдсан байсан цус урссан байсан. Тэгээд би эхнэртэйгээ яриад осолд орчихлоо гэж хэлсэн хамар амнаас зөндөө цус гарсан гадаа даараад нэлээн суусан зам зээр явж байсан залуучууд надад тусалсан тэдний машинд сууж дулаацсан. Тэгээд манай эхнэр хотоос ирсэн би эхнэрийнхээ машинд сууж гэж байтал цагдаа эмнэлэг ирсэн. Би шууд Улаанбаатар хот гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Ирээд үзүүлээд оёдол тавиулсан зураг авхуулсан. Тэгээд гэртээ 05 цагт ирсэн. Би баруун урд нь сууж байсан, талийгаач миний ард сууж байсан. Би унтаж байсан учраас тэрийг сайн мэдэхгүй байна. Би унтаж байсан учраас хараагүй. Архи дарс уугаагүй байсан. Жолооч Сейм бид 2 бүсээ хэрэглэсэн байсан талийгаачийг бүс зүүсэн байна уу гэж хараагүй. Би осолд ороод бүсэнд дарагдсан ором байгаа, толгой өвдөж байгаа хагараад 6-7 оёдол тавиулсан өөр гэмтэл байхгүй, өрцөөр өвдөөд байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга... /1-р хх-ийн 92-94 дүгээр хуудас/,
гэрч Б.Б...Надад танилцуулсан гэрчийн эрх үүргээс асуух зүйл үгүй байна. Би уншиж, бичиж чадна. Би Сгэх хүнийг танина, миний нөхөр байгаа юм. Надад гэрчээр мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй байна. Миний нөхөр Снь Австрали Улсын иргэн бөгөөд 1981 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Австрали Улсын "Мейлбурн" хотод төрсөн. Эхээс 4 үүлээ айлын том хүүхэд юм. Манай нөхөр Монгол Улсад 2010 оны 04 дүгээр сард анх Лейтон ХХК-д Уул уурхайн инженер албан тушаалтай ирээд одоо Монголиа компани захирлаар ажиллаж байгаа юм. Нөхөр маань анх 16 настайдаа жолооны үнэмлэх авч байсан, зан байдлын хувьд төлөв даруу, монгол хэлээр маш муу ярьж ойлгодог, эхнэр 3 хүүхэддээ халамжтай төлөв даруу зантай хүн. Архи уудаггүй, пиво зэргийг тохируулаад хэрэглэдэг хүн байгаа юм. Манай нөхөр 2013 онд жолоочийн үнэмлэх аваад одоог хүртэл Монгол Улсад жолоо барьж байгаа. Манай нөхөр Снь урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй маш төлөв даруу хүн байгаа юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна, ярьсан зүйл үнэн зөв... /1-р хх-ийн 95 дугаар хуудас/,
гэрч С.Ө...Надад танилцуулсан гэрчийн эрх үүргээс асуух зүйл үгүй байна. Би уншиж, бичиж чадна. Би Сгэх хүнийг танина, миний хуурай дүү Бнөхөр нь байгаа юм. Надад гэрчээр мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй байна. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр намайг гэртээ амарч байхад 00 цаг өнгөрч байхад Батгэрэл залгаад нөхөр нь осолд орсон тухай хэлсэн. Тэгээд би шууд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт очиход цагдаа нар хамгаалалт авчихсан байсан ба Бнөхрийн ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл нь аваараа асаачихсан эвдрэлтэй цаад талд нь нэг том оврын ачааны тээврийн хэрэгсэл замын нөгөө талд нэг жижиг тэрэг байсан. Тухайн үед хүмүүс сандарсан л байсан юу гэж ярьцгааж байсныг би мэдэхгүй байна, харин дараа нь эргээд гэгээ орсны дараа би том тэрэгний жолоочоос та машин тэргээ асаагаагүй байсан юм уу гэсэн чинь би харин асаагаагүй байсан юм аа гэж байсан ба машинаа асаагаад байхаар нь таны мотор зүгээр л ажиллаж байна ш дээ гэхэд надад хандан харин тийм эз асахын хувьд зүгээр асаж байгаа халахгүй болохоор нь унтраачихсан юм гэж ярьж байсан. Тухайн үед тээврийн хэрэгсэл нь журмын хашаанд ороход цагдаа намайг Самуэл Жамес Боулесийн тээврийн хэрэгслээс сул эд зүйлсээ ав гэхээр нь ил юмнуудыг нь авахад толины хажуунаас нь унжсан байсан хяналтын камерыг нь авсан юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна, ярьсан зүйл үнэн зөв... /1-р хх-ийн 96-97 дугаар хуудас/,
гэрч Ш.М...Убол миний төрсөн ах байгаа юмаа харин Сувд-Эрдэнэ бол төрсөн охин нь байгаа юмаа. Сувд-Эрдэнэ бол Хятад улсад сургуульд сурдаг бөгөөд тэндээ сургуульдаа явсан хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна. Харин Убол Өмнөговь аймагт ажилладаг юмаа. Биеийн байдал ерөнхийдөө гайгүй байгаа. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн... /1-р хх-ийн 99 дүгээр хуудас/,
гэрч Ж.М...Би хэргийн материал болон Тээврийн цагдаагийн албаны шинжээч нарын гаргасан 299 тоот дүгнэлттэй танилцсан. Гэхдээ манайд шинжээч томилж манайх дүгнэлт гаргаагүй учир миний зүгээс ямар нэг тайлбар мэдүүлэг өгөх боломжгүй юм. Манайд албан ёсоор Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шинжээч томилж хавтаст хэргийн материалыг хүргүүлсэн бол түүнтэй уншиж танилцаад дүгнэлт гаргаж, гаргасан дүгнэлтэн дээрээ тайлбар мэдүүлэг өгөх боломжтой юм. Надад өөр нэмж хэлэх зүйл алга байна... /1-р хх-ийн 100-101 дүгээр хуудас/,
гэрч Д.А...Би 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад Хан-Уул зочид буудлын үүдэнд 19 цаг 00 минутад ирсэн гаргаж өгөхөд 19 цаг 20 минут болж байсан. Самуэлийг гаргаж өгөхөд надаас өөр хүн байгаагүй би ганцаараа гаргаж өгсөн. Тухайн үед Хишиг-Арвин компанитай уулзахаар болсон Самуэл талийгаач Жг заавал хамт байх хэрэгтэй эдийн засгийн судалгаа тооцоо хийх юм гэсэн. Талийгаач Ж санхүүгийн тал дээр тооцоолол өндөртэй сайн мэдлэгтэй байсан. Талийгаач Ж нь хөдөөгүүр явж ажил хийдэг хүн байгаагүй. Өмнөговь аймгийн Ноён сумын засаг дарга Б.Батболд гэж хүн бусад компанитай харьцуулбал манай компани газрын төлбөрийг 5-10 дахин илүү нэмж авдаг байсан. мөн Өмнөговь аймгийн Ноён сумын засаг дарга Батболд газрын зөвшөөрөл өгөлгүй 1 жил гаран болсон, Батболд бас манай компаниас авах ёсгүй ундны усны мөнгө авдаг байсан. Тэгээд Ноён сумын засаг дарга дээрх асуудлаа шийдье гэж манай компанийг дуудсан. Удалгүй би, Самуэл, Ж, Цэнгэл бид 4 Өмнөговь аймгийн Ноён сумын засаг дарга дээр очиж уулзсан тэр уулзалт 5 цаг гаран үргэлжилсэн, уур амьсгал таатай бус байсан. Мөн Батболд манай компанийг хайрга, дайрганы төсөв бүрдүүлж чадахгүй байна 5 сая төгрөгний хандив өг гэж нэхсэн анх удаа бүсийн тэмээний уралдаан зохион байгуулах гэж байгаа мөн хандив өг гэсэн Батболд газрын зөвшөөрлийг чинь өгдгөөрөө өгнө асуудлыг шүүх рүү оруулах юм бол бид нарын харьцаа муудна шүү гэж хэлж байсан. Тухайн үед болсон зүйлс миний утсан дээр бичигдсэн байгаа. Харин бид нар тэмээний наадам зохион байгуулахад нь 7 сая төгрөг өгсөн мөн хэрэглээгүй болохоор хайрга, дайрганы мөнгө өгөөгүй. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өглөө Жаргал би хотруу буцахаар болчихлоо гээд Даланзадгад аймаг руу би, Самуэл, Дамжин, Ж бид дөрөв явсан. Оройны 19 цагт Даланзадгад аймагт ирээд байж байтал цаг орой болчихлоо төрийн байгууллага тарчихсан ажлаа дуусгаад яв гээд Самуэл намайг үлдээсэн тухайн үед би, хуулийн хэлтсийн дарга, Байгаль орчны хэлтсийн дарга нартай уулзах байсан. Самуэл би нууц яриатай та нар түр машинаас гарч байхгүй юу гээд бид гурав гараад Дамжин, Хан-Уул гэх зочид буудлын 1 давхарт хүлээсэн харин Ж бид хоёр, хоёр давхарт кофе ууж хүлээсэн тэгээд явахаар болоод би Самуэл, Дамжин, Жаргал гуравт халуун кофе өгөөд явуулсан мөн Дамжин, Самуэлын гарыг амраагаарай бас Жг битгий урд сууж яваарай гэж хэлсэн. Шөнө нь 02 цагийн үед намайг унтаж байхад манай уурхайн ажилтан Жамъян гэх залуу хаалга нүдээд байхаар нь онгойлготол осол болчихлоо чи Жтай холбогдсон нь дээр байх гэхээр нь би Жаргалруу залгатал утас нь дуудаад авахгүй байсан тэгэхээр нь Самуэл рүү залгахад урдаас орилоод ярьж чадахгүй байсан. Дахиад залгатал намайг биеэ бариарай Жаргал нас барчих шиг боллоо гээн би тэр дор нь Дамжин руу залгаад холбогдоод Дамжин би гэмтлийн эмнэлэг дээр байна гэсэн би Жтай ярье гэхэд Төв аймагт байгаа байх гэсэн. Тухайн осол болоход Дэхнэр нь ирээд ганцхан Данжинг авч яваад Самуэл, Ж хоёрыг үлдээсэн талаар би сүүлд мэдсэн. Би тухайн үед Төв аймгийн эмнэлэг рүү хүргээд өгөхгүй яав даа гэж бодсон. Тухайн осол болсон газар би өглөөний 09 цагт ирсэн болохоор харанхуй байсан мөн хэргийн газрын үзлэг эхлээгүй байсан цагдаад нь хандан би замын голд зогсож байсан портер машины аваарын гэрэл нь асаагүй байхаар нь үүнийг баримтжуулж авахгүй юмуу гэхэд цагдаа нь портер машины жолоочийг дуудаад аваарын гэрлээ татаад орхи гэсэн. Портер машины аваарын гэрэл ассаны дараа цагдаа нь зурагчинаа дуудаад зургийг нь ав гэж хэлсэн цагдаа надад би чамаар ажлаа заалгахгүй илүү гэж хэлсэн... /1-р хх-ийн 102-104 дүгээр хуудас/,
гэрч Н.Д...Миний хувьд ажил дуусаад амралт таарсан учраас гэртээ харих зорилгоор машинд нь дайгдан явж байсан хүн байгаа харин Самуэл болон Ж нар бол ажлаар очоод буцаж явсан хүмүүс байгаа юмаа. Өөр ямар нэгэн хүн яваагүй. Зүүн урд талд буюу тээврийн хэрэгслийг Самуэл өөрөө бариуд баруун урд талд би суугаад ард талд Ж суугаад явж байсан. Тухайн өдөр 14-15 цагийн орчим Өмнөговь аймгийн Ноён суманд байдаг Цагаан өвөлжөө ХХК-ны Баруун ноён гэдэг нэртэй уурхайгаас тээвэр хариуцдаг компани Ланд-80 маркийн машинтай тухайн машины жолооч машинаа бариад цайны цагийн дараа буюу 14-15 цагийн орчим яг сайн цагийг нь мэдэхгүй байна хөдөлсөн тэгээд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байдаг Хан-Уул зочид буудал дээр орой 18 цагийн орчим ирсэн мөн цагийг сайн нарийн санахгүй байна. Тэндээ кофе уучхаад Самуэл машинаа аваад өөрөө жолоогоо бариад 19 цагийн орчим Улаанбаатар хот руу Самуэл талийгаач бид гурав хөдөлсөн тэрнээс хойш огт зогсолгүй явж байгаад Дундговь аймгийн Сайнцагаан суманд дээр кофе уусан байгаа. Тухайн үед 22-23 цагийн орчим болж байсан тухайн үедээ бол цаг хараагүй Сайнцагаан суман дээр зогсоод 15 орчим минут болоод хөдөлсөн тэгээд замдаа зогсолгүй явж байгаад осол болсон байх. Миний хувьд Өмнөговь аймгаас гараад л машин дотор унтаж явж байсан нэг сэрхэд Дундговь дээр ирчихлээ гэж байсан тэгээд хөдлөөд дахиад унтаад явж байтал осол болсон. Миний хувьд санаж байгаа зүйл гэвэл тас гэсэн хоёр чимээ л гарсан байгаа. Миний хувьд харсан зүйл байхгүй миний бодож байгаагаар бол 80-100 километр цагийн хурдтай л явж байсан байх гэж бодож байгаа. Уурхай дээрээс хамт ирсэн хуульч Амарбаясгалан л гаргаж өгсөн өөр хүн бол байгаагүй. Амарбаясгалан маргааш нь аймаг дээр ажилтай гээд үлдсэн. Тийм зүйл бол огт байхгүй. Тэр талаар мэдэхгүй байна. Миний хувьд унтаж явсан юмаа. Дундговь аймаг дээр бол ямар нэгэн ядарсан зүйл ажиглагдаагүй намайг унтаж байхад өөрөө сэрээгээд кофе цай уусан байгаа. Сэтгэл зүйн хувьд бол нэг их яарсан зүйл байхгүй тайван дөлгөөн л байсан. Миний хувьд осол болсны дараа замын хажуу талд 15 орчим минут суусан тэр үед манай эхнэр утсаар залгаж таараад би эхнэртээ осолд орсон талаараа хэлээд тасалчхаад байж байхад замаар явж байсан саарал өнгийн жижиг машинтай гурван халамцуу болон жолоочтойгоо нийлээд дөрвөн залуу зогсоод тэнд байсан хүмүүст куртка өгөөд явж байсан тэр хүмүүст хандан би даараад байна намайг машиндаа дулаацуулаач гэж гуйгаад машинд нь орж сууж байхад тухайн залуучууд энэ том тэрэг ар талдаа ядаж гялаах ч гэрэл байхгүй хойноо ядаж гялаах юм аваачаад тавьчихсан бол ийм осол гарахгүй байсан гээд хараалын үг хэлж байсан мөн эсвэл замынхаа хажуу тал руугаа оруулаад тавьчихгүй гэсэн яриа ярьж байсан учир миний хувьд зам дээр ослын гурвалжин байсан гэдэгт итгэхгүй байна аа. Миний биед тухайн үед толгойн хуйх язраад оёдол тавиулсан өөр ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. тухайн үедээ толгой өвдөж байсан одоо бол зүгээр байгаа. Миний хувьд нэмж ярих зүйл гэвэл тухайн үед би осолд орчхоод Самуэлээс чи надад юу болсон талаар ярь чи унтаж явсан юмуу? гэхэд надад хэрвээ би унтаж явсан бол урд зогсож байсан машины яг араас нь мөргөх байсан шдээ миний хувьд өөдөөс машин ирсэн тэгэхээр нь гэрлээ ойр дээр нь тавиад явж байсан чинь зам дээр чулуу байсан тэрийг тойроод гараад эргээд урсгалдаа ороход машины гэрлийн үзүүлт машин гараад ирсэн тэгээд би дараад хажуугаар нь гарах гээд дарсан боловч хэтэрхий ойрхон урд тулаад ирсэн байсан тэгээд баруун талаараа шүргээд эргээд замдаа орох гэсэн боловч урдаас ирсэн машин ирээд мөргөсөн гэж надад хэлж байсан надад нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн... /1-р хх-ийн 105-106 дугаар хуудас/,
яллагдагч А...Миний хувьд яллагдагчаар татсан байгааг ойлгож байгаа. Миний хувьд өмнө нь өгч байсан гэрчийн мэдүүлгүүд дээрээ үнэн зөвөөр ярьсан байгаа одоо энэ хэрэг үйлдэгдээд удаж байгаа тул би бүх зүйлийг нарийн сайн санахгүй байна би тухай бүрд нь үнэн зөвөөр мэдүүлэг өгч байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн... /1-р хх-ийн 203-204 дүгээр хуудас/,
яллагдагч Л.Дгийн ...Миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний хувьд миний өөрийн тээврийн хэрэгсэлд гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй учир нь уг дүгнэлтэнд дан дугуйтай явсан байх боломжтой гэж гарсан бөгөөд тийм хэмжээний ачаатай дан дугуйтай яаж явах билээ. Миний хувьд осол болох үед ачаан дээр байсан илүү дугуйгаа буулгаж дээр нь ослын зогсолтын тэмдгээ байрлуулсан байсан учир би дан дугуйтай явах боломж бол байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн... /1-р хх-ийн 210-212 дугаар хуудас/,
шинжээч И.Базаррагчаагийн ...Тухайн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй шинжээч нарын хамт гаргасан харин тус 14-19 дугаартай дүгнэлтийг гаргахад хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримтын хүрээнд гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар үндэслэн тогтооход хангалттай байх байсан автомашины гэмтлээр хурдыг тодорхойлох боломж байхгүй учир нь автомашины кузов өөрөө төвөгтэй хэлбэр хийцтэй хийгддэг цохилтын энергийг өөртөө шингээдэг учраас хурдыг тогтоох боломж байхгүй болгодог. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /3-р хх-ийн 28-30 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...Тиймээ би оролцож байсан. Хавтаст хэрэгт цугларсан материалууд дотор замын хөдөлгөөний дүрмийн заалт тогтоогдохгүй байна. Шинжээч өөрийнхөө мэдлэгийн хүрээнд дүгнэлтээ гаргасан юм. Уг хүн дээр зогсоох арга хэмжээ авсан эсэхийг яригдах байх зогсоох арга хэмжээ гэдэгт тойрон гарах аюул саадыг тойрч гарахыг үзэж байгаа юм. Манайхан зөвхөн тормозлохыг ойлгодог бөгөөд хүн гэдэг амьтан дутагдалтай амьтан бөгөөд аюул саадыг харснаас хойш тодорхой хугацаа өнгөрч үйлдэл хийнэ. Мөн техник үйлдэл хийснээс хойш тодорхой хугацааны дараа уг үйлдлийг хийдэг юмаа. Иймд 80 км цагийн хурдтай яваа тээврийн хэрэгсэл дунджаар 22.2 метр явж ямар нэгэн байдлаар хурд саарахгүй үргэлжилдэг юмаа. Үүний дараа тээврийн хэрэгсэл зогсоох арга хэмжээ авагддаг юмаа. Энэ нь тухайн хүн ямар зайнаас уг саадыг харснаас шалтгаалан зогсоох үйлдэл хийж эхэлнэ гэсэн үг юмаа. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоохдоо зам дээр үүссэн мөрөөр мөн хийсэн ажлаар нь мөн тээврийн хэрэгслийн эвдэрлээр нь тогтоох боломжтой байдаг. Хэрэв тухайн тээврийн хэрэгслийн ул мөр хийсэн ажил тодорхой бол хурдыг тогтоох амархан. Тээврийн хэрэгслийн эвдрэлээр нь хурлыг тогтооход маш хүнд бөгөөд Монгол улсад тогтоох боломжгүй юмаа. Ямар учраас тээврийн хэрэгсэл нь 1 зүйлээр хийгдсэн биш хийцийн хувьд маш төвөгтэй олон эд ангиас бүтдэг тул ямар энерги зарцуулж тухайн эд ангийг эвдсэн гэдгийг тодорхойлох боломжгүй. Уг хэрэг дээр гурван аргаар нийлбэр хэлбэрээр тогтоох хэрэгтэй болж байгаа юмаа. Харин хэрэг дээр ул мөр тодорхой бус учраас хурдыг бүрэн тогтоох ямарч боломжгүй болж байгаа юмаа. Миний хувьд хурд тэд байсан гэж хэлж чадахгүй учир нь зогсож байгаа тээврийн хэрэгслээс хүн харах явж байгаа машин дотроос харах хоёр өөр байдаг юм. 60 км/цагийн хурдтай явж байгаа хүн холын гэрэл дээрээ саадыг 25 метрийн цаанаас харах боломжтой гэсэн судалгаа байдаг. 80 км/цаг хурдтай яваа хүн саадыг харсан даруйд тээврийн хэрэгсэл бүрэн зогсох хүртэл 115 метр газар зогсох боломжтой гэж судалгаа байдаг тул энэ туршилтаар хурдыг тогтоох боломжгүй. Нэмж надад ярих зүйл гэвэл миний хувьд Австри улсын иргэнийг буруугүй гэж үзээгүй тогтоох боломжгүй л гэж үзсэн миний мэдлэг болон хэрэгт цугларсан баримтаар ийм дүгнэлт гаргасан юмаа. Миний ярьсан зүйл үнэн... /3-р хх-ийн 43-45 дугаар хуудас/,
шинжээч Ж.М...Тиймээ би дүгнэлт гаргах үед оролцсон. Тухайн үед би хавтаст хэргээ судалж байгаад дүгнэлт гаргаж байсан одоо санахгүй байна. Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн тодорхой өгөгдөл байхгүй тул хурдыг тогтоох боломжгүй. Би хавтаст хэргийг өмнө нь судалж байгаад дүгнэлт гаргасан би санахгүй байна. Надад нэмж ярих зүйл байхгүй... /3-р хх-ийн 47-48 дугаар хуудас/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бүжингийн ...Миний хувьд татгалзах зүйл байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний хувьд Монгол хүний амь нас ямар үнэтэй тэрийг л нэхэмжилнэ тэрнээс биш би тэд эд гэж мөнгөн тоо бол хэлэхгүй... /3-р хх-ийн 133 дугаар хуудас/,
яллагдагч А...Тиймээ би төлсөн бүх төлбөр баримтаа хэрэгт хавсаргасан байгаа, бүх хохирлыг төлж барагдуулсан байгаа. Миний хувьд өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа бөгөөд тэгэхдээ учирсан хохирлыг бүгдийг нь би гаргасан байгаа. Миний ажиллаж байсан “Терра энержи” ХХК нь оршуулгын зардал гэж 22.384.884 төгрөг төлсөн бөгөөд үйлдвэрлэлийн осол гэж үзээд толгой компани буюу “Терра ком” компани бол тэр үеийн мөнгөний ханшаар 500.000 доллар нөхөн олговрын гэрээ хийгээд төлж байгаа. Одоо төлөгдсөн байгаа нь 1.160.000.000 төгрөг төлсөн байгаа 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэмж 80.000.000 төгрөг нэмж төлнө 2024 оны 01 дүгээр сард дахин 80.000.000 төгрөг төлөхөөр байгаа... /3-р хх-ийн 136 дугаар хуудас/,
гэрч М.Д...Надад өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Одоо ер нь би мартсан байна. Осол болоод 5 жил болсон байна.Хууль Амарааг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд үлдээгээд бид гурав Улаанбаатар хот руу явсан. Би замдаа унтаж яваад Дундговь аймгийн төв дээр зогсоод замын гуанзнаас кофе авсан. Тэр үед ойролцоогоор 10-15 минут болсон байх. Өөрөөр зогсоогүй... /4-р хх-ийн 26 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Улсын яллагч дээрх үйл баримт болон яллах дүгнэлтэд бичигдсэн яллах үндэслэл болгож буй нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин долдугаар бүлэг Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч С.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн дугаартай хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Анхан шатны шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нотлох баримтын хүрэлцээтэй байдлыг харгалзан үзэж хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хуульд заасан гэм буруутайд дүгнэлт хийж, төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулах эрхтэй.
Мөн шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэсний дагуу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянана.
Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бусад хуулийн заалт чанд мөрдөгдсөн эсэхийг хянах ба хүний эрхийн зөрчил гаргуулахгүй байх баталгааг хангасан шийдвэр гаргах нь хуулиар хүлээсэн үүрэг юм.
Өөрөөр хэлбэл, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх, шүүгч нь хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болно.
Үүний нэгэн адил прокурорын яллах дүгнэлт нь хүчин чадлын хувьд шүүхийн шийдвэрийн нэгэн адил тодорхой, ойлгомжтой бичигдсэн байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч М.Үүрийнтуяа:
...Шүүгдэгч Ань 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-ний өдөр шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота Ланд круйсер 200 маркийн АБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дахь заалт буюу өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах, тээврийн хэрэгсэлд жолооч зам тавьж өгнө. Мөн дүрмийн 12.2 дахь заалт буюу харанхуй үед болон үзэгдэх орчин хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд өөрийн тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 12.3 дахь заалт буюу жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 18.3 дахь заалт буюу хэрэв жолоочийн нүд гялбах зорчих баримжаа алдвал дохионы гэрлээ асааж эзэлж яваа эгнээгээ зөрчихгүйгээр хурдаа хасах буюу зогсооно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Мицубиши Фусо маркийн Аулсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж зорчигч н.Жаргалмаагийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн шинжээч эмч нарын дүгнэлтүүд, Ослын талаарх шинжээчийн нарын 89 болон 299, 155 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар Ань Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Агэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн дүгнэлттэй холбоотой 850.000 төгрөг гарсныг шүүгдэгчээс гаргуулж холбогдох байгууллагад олгуулах саналыг гаргаж байна. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт буюу тээврийн хэрэгслийн 2 ширхэг гэрчилгээ, жолоодох эрхийн үнэмлэх 2 ширхэг хураагдсан. Битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн зүгээс нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү:
2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-ний өдөр шилжих шөнийн 23 цаг 55 минутад Австрали улсын иргэн А АБЕ улсын дугаартай Тоёота Ланд круйсер 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос Улаанбаатар хот чиглэлд ажил хэргийн албан томилолтоор явж байсан буюу тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж байсан А.Жамь насыг хохироосон гэж үзэж байгаа. Шүүгдэгч Ань Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12, 12.2, 12.3, 18.3-т заасан зүйл заалтуудыг зөрчсөн болох нь Төв аймгийн Замын цагдаагийн газрын зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч н.Бат-Очирын 155 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн Цагдаагийн газрын Замын хөдөлгөөний зохицуулах хэлтсийн цагдаагийн хошууч н.Гарьд, Х.Амартүвшин, Д.Ганбат нарын 89 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн Цагдаагийн газрын Замын хөдөлгөөний зохицуулах хэлтсийн цагдаагийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гарсан 299 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр бүрэн тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Шинжлэн ухаан техникийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн тээврийн салбарын эрдэмтэн багш нарын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/19 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1 дүгээр хариултаар Ань Монгол Улсын замын хөдөлгөөний ямар дүрэм зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг баримтлан шүүгдэгч Агэмт хэрэг үйлдээгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж өнөөдрийн шүүх хуралдаанд мэтгэлцэж байна. Энэхүү дүгнэлт нь анхнаасаа техникийн шинжээчийн дүгнэлт гэж гарсан. Мөн энэ дүгнэлт нь өмнө гарсан Тээврийн Цагдаагийн алба болон Төв аймгийн Цагдаагийн газрын замын зохицуулагч нарын гаргасан дүгнэлтийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл Монгол Улсад шинжээч нь ажилласан жил болон өөрийн итгэл үнэмшил, өөрийн олж авсан мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргадаг. Аль нэг шинжээчийн дүгнэлт нь бусад шинжээчийн гаргасан дүгнэлтийг үгүйсгэсэн буюу хүчин төгөлдөр бус гэсэн хуулийн зохицуулалт Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар байхгүй. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй гэсэн тайлбар, мэдүүлгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс санал нийлэхгүй байна гэдгийг хэлмээр байна. Тухайн “Терра энержи” ХХК-ийн ажилтан н.Дамжин болон бусад хүмүүсийн мэдүүлэг, осол гарсан цаг хугацаа, газар нутгийн байршил зэргээр шүүгдэгч Ань 560 орчим километр газрыг 3 цаг 20 орчим минутад туулсан нь бүрэн тогтоогдож байна. Хэдийгээр Монгол Улсын Тээврийн цагдаагийн алба болон Механик тээврийн сургуулийн шинжээч нар тухайн үед хэдэн километр цагийн хурдтай явсныг тогтоох боломжгүй байсан боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм болон хурд хэтрүүлж явсан тогтоогдож байна. Мөн осол гаргасан тээврийн хэрэгслийн хойд хэсэг нь задраад алга болсон байдаг. Энэ тухай тээврийн хэрэгслийн ямар өндөр хурдтай явж байсныг нотолно... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Монгол:
Шинжээчийн дүгнэлтэд Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалт буюу харанхуй үед болон үзэгдэх орчин хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд өөрийн тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн. Энэ хэрэг зам дээр зогсож байсан Мицүбиши Фусо маркийн тээврийн хэрэгслийн буруутай үйлдлийн улмаас осол гарсны дараа механик гинжин урвалд орсон. Хүний жолоодлогоос шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэн. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт буюу жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтын зөрчсөн гэж үзсэн. Энэ тухайд Зам дээр зогсож байсан Мицүбиши Фусо маркийн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн гэрэл ойлгогч зүйл байгаагүй, ослын тэмдгийг хууль заасан зайд биш 25 метрийн зайд байрлуулсан байдаг. Атухайн үед 9 метр тоормослоод техникийн тооцооллоор ослоос зайлсхийх боломжгүй нөхцөл байдал харагддаг. Тухайн үед зам дээр овоолсон чулуу байгааг харсны дараагаар түүнийг тойрч гарахад замаа бүрэн чөлөөлөхгүйгээр зогссон байсан ачааны машиныг хараад техникийн нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоох ямар ч боломжгүй байсан боловч 9 метр орчим тоормосолж зогсох арга хэмжээ авсан. Тэгэхээр эдгээр арга хэмжээг Самуэл Жеймс Боулем авсан байдаг. Эсрэг урсгалаар 3 машин ирж байгааг хараад болгоомжлоод хурдаа хассан гэдгийг мэдүүлэгтээ мэдүүлдэг. Нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан хэлэхэд өмнө гарсан 3 шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, үндэслэлгүй дүгнэлт, ямар шалтгааны улмаас осол гарсан талаар бичээгүй байдаг. Тэгэхээр ямар учраас болон юунаас шалтгаалж осол гарсан гэдгийг бичээгүй эргэлзээтэй дүгнэлтийг няцаасан мэргэжлийн 7 шинжээчийн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гарсан. Улсын Ерөнхий прокурорын тогтоолын дагуу уг 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч нараас нэр бүхий 3 шинжээчийг хууль сануулж мэдүүлэг авсан байдаг. Уг мэдүүлэгт Мицүбиши Фусо маркийн тээврийн хэрэгслийн жолооч н.Д нь Замын хөдөлгөөний дүрмүүдийг зөрчсөн, энэ хүний буруугаас осол гарсан гэдгийг мэдүүлж, тогтоосон байдаг. Тийм учир Абуруутай үйлдэл байхгүй гэж үзэж байна. Мөн ослын тэмдгийн тухайд хуульд заасан зайд байршуулаагүй, замын хажуу хэсэгт байрлуулсан, гэрэл ойлгогчгүй стандартын бус тэмдэг байсан. Хэрэв ослын тэмдгийг хуульд заасан 30 метрийн зайд зөв газраа байрлуулсан бол тухайн замаар зорчиж явсан ямар ч тээврийн хэрэгсэл хараад урьдчилж зогсох арга хэмжээ авах боломжтой юм. Энэ хэрэгт хохирогч талд хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Нэг нэгнээс ямар нэгэн байдлаар хохирол төлбөр нэхэмжилсэн зүйл байхгүй. Тийм учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу 7 шинжээчийн дүгнэлт болон болсон нөхцөл байдлыг харгалзан үзэж Агэм буруугүйд тооцож өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Улсын яллагч нэмэлт тайлбартаа:
...Зам дээр зогсож байсан Мицүбиши Фусо маркийн Аулсын дугаартай тээврийн хэрэгсэл гэрэл цацруулагч буюу ослын тэмдэг тавиагүй байсны улмаас осол гарсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургуудаас харахад тухайн үед ослын тэмдэг байсан гэдэг нь нотлогдон тогтоогддог. Осол гарсан гол шалтгаан нь Ахурдыг тохируулан яваагүй улмаас осол гарсан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийг буруутгаад байгаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь зүйл заалтууд нь харанхуй буюу үзэгдэх орчин хангалттай нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх орчны хүрээнд тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэж заасан байдаг. Тэгэхээр осол болсны дараах нөхцөл байдал, тээврийн хэрэгслүүдэд учирсан эвдрэл, гэмтэл зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэхэд Ань тохирох хурдыг сонгож яваагүй, өндөр хурдтай явж байсан нь нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Мөн шүүгдэгчээс асуухад 3 тээврийн хэрэгсэл өнгөрсний дараагаар хурдаа сааруулсан гэдэг хариултыг өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгч асуултыг арай өөр байдлаар асуухад зөвтгөж мэдүүлэг өгсөн. Тэгэхээр Ань Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 зүйл заалтад заасан буюу зорчих баримжаа алдагдсан тохиолдолд ослын дохионы гэрлээ асаагаад хурдаа сааруулах эсхүл зогсох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хэрэгт нийтдээ 4 удаагийн буюу 1 шинжээч, 3 шинжээч, 5 шинжээч, 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Эдгээр дүгнэлтүүдээс хамгийн сүүлд гарсан буюу 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд шүүгдэгчийг буруутай гэдгийг тогтоох боломжгүй гэх агуулга бүхий дүгнэлт гарсан. Гэтэл өмнө гарсан 3 удаагийн шинжээчийн дүгнэлтэд Ань Замын хөдөлгөөний дүрмүүдийг зөрчсөн байна гэсэн дүгнэлтүүд хоорондоо ямар нэгэн зөрүүгүй байдаг. Сүүлд гарсан 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь олон шинжээчийн бүрэлдэхүүнтэй болон сүүлд гарснаараа үнэн бодитой гарна гэсэн үндэслэл байхгүй. Тийм учир хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүрээнд шүүгдэгч Ань Замын хөдөлгөөний дүрмийн 10.12, 12.2, 12.3, 18.3-т заасан зүйл заалтуудыг зөрчсөн гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байгаа учир өмнөх саналаа дэмжиж гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна... гэсэн тайлбарыг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нэмэлт тайлбартаа:
...Атээврийн хэрэгсэл жолоодож явахад ослын тэмдэг байрлуулаагүйгээс болж осол гарсан нь хүний жолоодлогоос хамаарахгүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлаж байна. Тэгэхээр тээврийн хэрэгсэл жолоодож буй хүн өөрийн унаж яваа тээврийн хэрэгслийг зогсоох, хурдыг сааруулах гэдэг нь жолооч өөрөө байнга хянаж явах ёстой байдаг. Дараагийн асуудал нь улсын яллагчийн хэлснээр шинжээч нарын өмнө гаргасан эсхүл сүүлд гарсан дүгнэлт гэдгээс хамаарч бусад шинжээчийн дүгнэлтүүдийг үгүйсгэхгүй. Мөн олон хүн дүгнэлт гаргасан буюу дүгнэлт гаргасан хүний тооноос хамаарч зөв эсхүл буруу дүгнэлт гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй. Амэдүүлэгт замын хөвөөнөөс 1 метрийн дотогш, зогсож байсан тээврийн хэрэгслээс 25.8 метрийн зайд байрлуулсан овоолсон чулуу дунд улаан өнгийн халуун сав тавигдсан байсан. Түүнийг тойрч гарсан, дээгүүр нь дайрч гарснаа санахгүй байна. Тухайн ослын тэмдгийг би хараагүй гэж мэдүүлсэн мэдүүлэг нь хэргийн материалд байдаг. Тэгэхээр үед шүүгдэгч Амаш өндөр хурдтай явсан. Замын хөдөлгөөний дүрэмд заагдсан үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд жолооч боломжит хурдыг сонгож явна гэсэн зүйл заалтыг зөрчсөн нь тодорхой харагдаж байна. Мицүбиши Фусо маркийн тээврийн хэрэгсэл зам голлож зогссоноос болж осол гарсан асуудал ярьж байна. Тэгэхээр Мицүбиши Фусо маркийн тээврийн хэрэгсэл зөвхөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байх үндэслэлтэй болохоос тухайн зам дээр байгаа тээврийн хэрэгслийг тойрч гарах эсхүл өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг жолооч зогсоох арга хэмжээ авна гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг. Гэтэл шүүгдэгч Аөөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй эсрэг урсгалд орж урд зогсож байсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдлийн улмаас осол гарсан. Энэ ослын улмаас Монгол Улсын нэг иргэн нас барсан. Мөн энэ осолтой холбоотойгоор тухайн осол болоход байсан бас нэг Монгол Улсын иргэн амь насаа алдсан. Энэ нь хэдийгээр энэ ослоос шууд хамааралгүй ч гэмт хэрэгт орооцолдсон, шүүх хуулийн байгууллагаар олон жил явсан сэтгэл санааны хямралаас болоод Мицүбиши Фусо маркийн тээврийн хэрэгслийн жолооч н.Д цус харваж, өвчний улмаас нас барсан. Энэ гэмт хэргийн улмаас гадаад улсын иргэн Монгол Улсын хууль тогтоомжийг үл үл хүндэтгэсэн, уландаа гишгэсэн асуудлын улмаас Монгол Улсын иргэд алтан амиа алдсан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбартаа хохирогч тал хохирол төлбөр төлж барагдуулсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй гэж тайлбарлаж байна. Нотлох баримт шинжлэн судлахдаа тайлбарлан хэлсэн. Дөрөвдүгээр хавтаст хэргийн 1-2 хуудсанд үүргээс чөлөөлөх, эвлэрэх гэрээний үндэслэл дээр тодорхой тусгасан байгаа нь Хөдөлмөрийн хуулийн зүйл заалтыг дурдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 125.1.2-т зааснаар албан томилолтоор явж байсан учир үйлдвэрлэлийн осол гэж үзэж амь хохирогчийн гэр бүлд 36 сар болон түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний хохирлыг “Терра Лимитэд” ХХК-ийн захирал Денни Микарди гэх хүнээс гэрээ хийж нөхөн төлсөн асуудал юм. Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Бүжин шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж өмнөх шүүх хуралдаанд хэлсэн боловч шүүгдэгчийн өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байгаа байдлуудаас хамааран өөрийн том охин а.Жамь насыг хохироосон шүүгдэгчээс сэтгэл санааны хохиролд нэхэмжилнэ гэдгийг өмгөөлөгч надад хэлж мэдэгдсэн. Сэтгэл санааны хохиролд шүүгдэгчээс 1.000.000.000 төгрөг нэхэмжилнэ. Үүнийг шүүх хуралдаанд хэлж өгөхийг хүссэн... гэсэн тайлбарыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нэмэлт тайлбартаа:
...Улсын яллагчийн зүгээс ослын тэмдэг байсан гэж ярьж байна. Ослын тэмдэг тухайн үед байгаагүй гэдэг талаар хавтаст хэргийн нэгдүгээр хавтаст хэргийн 84 хуудсанд тодорхой харуулсан. Ослын тэмдэг биш харин улаан өнгийн халуун сав байсан гэдэг нь харагддаг. Осол болсны дараа буюу маргааш өглөө нь үзлэг хийхэд ослын тэмдэг байрлуулсан байсан. Тавдугаар хавтаст хэргийн 36 хуудсанд зүгээр мод байрлуулсан байсан нь харагддаг. Ажолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдны тухайд шинжээчийн дүгнэлтээр хурдыг тогтоох боломжгүй гэж үзсэн байдаг. Мөн ослын тэмдгийг хуульд зааснаар 30 метрийн зайд байрлуулсан байсан бол Атээврийн хэрэгслээ зогсоох боломжтой байсан гэдгийг хууль зүйн талаас ойлгох шаардлагатай байна. Ань хурдаа сааруулж, хассан гэдгийг өнөөдрийн шүүх хуралдаанд болон өмнөх шүүх хуралдаанд тайлбарлаж, мэдүүлсэн. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмнөх 10 гаруй цаг үргэлжилсэн шүүх хуралдаанд оролцохдоо би үнэнийг л мэдмээр байна гэж хэлж байсан. Өмнө энэ талаарх бодит үнэнийг мэдээгүй байсан байх. Харин өмнөх шүүх хуралдаанд оролцсоноор хэргийн бодит үнэнийг мэдсэн байх гэж бодож байна. Өмнөх шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Бүжин хохирол төлбөр, гомдол санал байгаа гэж хэлээгүй. Аамь хохирогчийн гэгээн дурсгалд “Лантуун дохио” ТББ-д сайн үйлсийн аян хийж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааг дэмжиж ирсэн нь өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Энэ бүхнийг шүүх бүрэлдэхүүнд анхаарч үзээсэй гэж хүсч байна. Мөн нэмж хэлэхэд нэгдүгээр хавтаст хэргийн 84-р хуудсанд Амэдүүлэг байдаг. Үүнд би энэ замаар олон удаа явж байсан. Зам засах гэж чулуу овоолж тавьсан байсныг өмнө хэд хэдэн удаа харж байсан учир тухайн үед зам засах гээд чулуу овоолж тавьсан байна гэж бодоод түүнийг тойроод гарахад зам дээр том хар зүйл гараад ирсэн гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр энэ мэдүүлэгт овоолж тавьсан чулууг дайрч гараагүй гэдэг нь харагдаж байна. тухайн овоолж тавьсан байсан чулуу унаж, эвдрээгүй яг тэр хэвээрээ байгаа хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр харагддаг. Шинжээчийн дүгнэлтийн тухайд нэмж тайлбар хэлэхэд сүүлийн шинжээчийн дүгнэлт болох 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй буюу бүх асуултад хариулж дүгнэлт гаргасан байдаг учир уг шинжээчийн дүгнэлтийг баримтлах нь зүйтэй гэж үзэж байна... гэсэн тайлбарыг,
Шүүгдэгч С.Ж:
...Би өөрийгөө гэм буруутай гэж бодохгүй байна. Хавтаст хэрэгт цугларсан бүх материалыг судалж үзээсэй гэж хүсч байна. Би өөрийгөө гэм буруу үйлдсэн гэж бодохгүй байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Мөнгөнхүү нар шүүгдэгч Самуэл жамес боулэс /Bowles samuel james/-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-т заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө.”
12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”
12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”
18.3-т заасан “хэрэв жолоочийн нүд гялбах зорчих баримжаа алдвал дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасаж буюу зогсоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас М.Фусо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч А.Жамь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,
харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар ...хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалж тогтоогдсон үйл баримт, Самуел Жамес Боулесын осолд орох болсон шалтгаан нөхцөл, хэрэгт авагдсан 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1.15.2-т заасны дагуу Шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ гарсан, тусгай мэдлэг бүхий 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн багийн эцсийн дүгнэлтээр түүнийг Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг үндэслэн хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах байр суурьтай тус тус оролцсон.
Шүүх 4 хавтас эрүүгийн хэргийн материалд авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгүүд, улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн дүгнэлт зэргийн эх сурвалжийг магадлах аргаар шалгаад дараах дүгнэлтэд хүрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно.” гэж,
мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ.” гэж хуулиар түүний эрх, үүргийг тодорхойлж өгсөн.
Гэтэл прокурор нь дээрх эрх, үүргийнхээ хүрээнд яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд улсын яллагчаар яллах чиг үүргийг хэрэгжүүлж оролцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын яллагч хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана.” гэсэнтэй,
мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэсэнтэй тус тус нийцээгүй ба шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэснийг баримталлаа.
Эрүүгийн Адугаартай хэрэгт шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 155, 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 335, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 299, 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/19 дугаартай нийт 4 удаагийн дүгнэлт гарсан байна.
Дээрх дүгнэлтүүдээс үзэхэд шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 155, 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 335, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 299 дугаартай дүгнэлтүүдэд "Ланд-Круйзер-200” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч шүүгдэгч АМонгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12, 12.2, 12.3, 18.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас М.Фусо маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч А.Жамь нас хохирсон гэж,
Түүнчлэн мөн “М.Фусо” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Дг шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 155 дугаартай дүгнэлтэд ...Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.1, 1.2.14-т заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй... гэж,
3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 335 дугаартай дүгнэлтэд ...МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 14.1, 1.2.14, 9.1, 24.1-т заасныг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй... гэж,
5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 299 дугаартай дүгнэлтэд ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 14.1, 18.4, 9.3-ын "в", 9.4, 9.5, 24.1-т заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй... гэж,
Мөн хэрэгт авагдсан нотлох баримт болох шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 155, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 299 дугаартай дүгнэлтүүдэд ..."Ланд-Круйзер-200” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан шүүгдэгч Самуел Жеймс Боулисийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй... гэж,
Түүнчлэн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1893 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн улсын дугаартай MMS Fuso FK417H маркийн ачааны автомашин автотехникийн шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн MMS Fuso маркийн автомашины баруун хойд дугуйн шпилькууд дугуйн ступцэд дотор талаас бэхлэгдсэн, гадна талд дугуйн ободыг давхар зүүж, гадна талаас 35мм-ийн гайкаар чангалж бэхлэх бүтэц хийцтэй байх тул хөдөлгөөний явцад 1 шпилька боолттой үед давхар дугуй салах боломжгүй. Боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн зам тээврийн осол хэргийн гэрэл зургийн үзүүлэлтэд MMS Fuso маркийн, улсын дугаартай автомашины баруун хойд дугуй салсан, хагарсан болон боолт дутуу, сул зэрэг нотлох баримт харагдахгүй байр тул зам чөлөөлж зогсох боломж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн MMS Fuso FK417H маркийн, FK417H-542369 тоот арлын дугаартай, улсын дугаартай ачааны автомашин нь 1984-1992 онд Япон улсын Mitsubishi үйлдвэрт үйлдвэрлэгдсэн, 3500 кг жинтэй, 5000 кг даацтай ачааны зориулалттай автомашин байна. 6 тн ачаатай үед нэг дугуйн дээрх ачаалал 3325 кг болох тул дугуйн дээр дарах ачаалал хэтэрснээс дугуй хагарч болох үндэслэлтэй. Шинжилгээнд ирүүлсэн зам тээврийн осол хэргийн гэрэл зургийн үзүүлэлтэд MMS Fuso маркийн улсын дугаартай автомашины баруун хойд дугуй салсан, хагарсан болон боолт дутуу, сул зэрэг нотлох баримт харагдахгүй байх тул зам чөлөөлж зогсох боломж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна... гэж,
Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3188 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн улсын дугаартай, MMS Fuso FK417H маркийн ачааны автомашины баруун хойд дугуй хөдөлгөөний явцад дан байсан. Зам чөлөөлж зогсох хүртэл хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжтой... гэж,
Харин 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/19 дугаартай ...Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Самуэл Жэймс нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна... гэж,
...улсын дугаартай Фусо маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Л.Д нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалт "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна", 3.4.а-р заалт "жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ" гэснийг тус тус зөрчсөн байна... гэж,
...улсын дугаартай Фусо маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Л.Д нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 14.10, 3.4а заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ автомашиныг хөдөлгөж зорчих хэсгийг чөлөөлөх боломжтой байсан. улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр гарсан байгаа боловч автомашинууд мөргөлдөж эвдэрсэн, мөн тодорхой зайд шилжилт хийсэн байна. Ийм олон хүчин зүйлийн үйлчлэлээр автомашины хурд саарч зогссон тохиолдолд түүний анхны хурдыг тодорхойлох аргачлал одоогоор тогтоогдоогүй байгаа... гэж
...Ланд-200 маркийн автомашины жолооч ослын зогсолтын тэмдгийн орчим ямар нэгэн үйлдэл хийсэн эсэхийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна..., ...Фусо маркийн улсын дугаартай автомашин нь тухайн үед замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэлтэй байсан байна..., ...МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д "жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ” гэж заасан..., ...Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтийн 4-8-р зургаас харахад М.Фусо маркийн тээврийн хэрэгсэлд арын гэрэл ойлгогч нэмэлтээр байрлуулаагүй байна..., ...МУ-ын ЗХД-д ослын зогсолтын тэмдгийн байрлуулах зайг зааж өгсөн байдаг. МУ-ын ЗХД-ийн 9.5 "Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс... суурин газрын гаднах замд 30 м-ээс багагүй зайд байрлуулна."..., ...Энэ автомашиныг хөдөлгөж зорчих хэсгийг чөлөөлөх боломжтой байсан... гэж тус тус дүгнэлт гаргажээ.
Тухайн дүгнэлт гаргасан шинжээч нар нь хэргийн материалд авагдсан нотлох баримтын хүрээнд өөрсдийн итгэл үнэмшлээр шинжээчийн дүгнэлт гаргадаг бөгөөд тухайн гаргасан дүгнэлтүүдээс чухам аль дүгнэлт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэх, хэргийн бодит байдалтай нийцсэн эсэх талаар шүүх дүгнэлт хийнэ.
Үүнтэй холбоотойгоор 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/19 дугаартай дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.
Тодруулбал 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/19 дугаартай дүгнэлтийн ...Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Самуэл Жэймс нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...,
...улсын дугаартай Фусо маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Л.Д нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалт "Хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна", 3.4.а-р заалт "жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ" гэснийг тус тус зөрчсөн байна...,
...улсын дугаартай Фусо маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Л.Д нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 14.10, 3.4а заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ автомашиныг хөдөлгөж зорчих хэсгийг чөлөөлөх боломжтой байсан. улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөр гарсан байгаа боловч автомашинууд мөргөлдөж эвдэрсэн, мөн тодорхой зайд шилжилт хийсэн байна. Ийм олон хүчин зүйлийн үйлчлэлээр автомашины хурд саарч зогссон тохиолдолд түүний анхны хурдыг тодорхойлох аргачлал одоогоор тогтоогдоогүй байгаа...,
...Ланд-200 маркийн автомашины жолооч ослын зогсолтын тэмдгийн орчим ямар нэгэн үйлдэл хийсэн эсэхийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна..., ...Фусо маркийн улсын дугаартай автомашин нь тухайн үед замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэлтэй байсан байна..., ...МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д "жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ” гэж заасан..., ...Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтийн 4-8-р зургаас харахад М.Фусо маркийн тээврийн хэрэгсэлд арын гэрэл ойлгогч нэмэлтээр байрлуулаагүй байна..., ...МУ-ын ЗХД-д ослын зогсолтын тэмдгийн байрлуулах зайг зааж өгсөн байдаг. МУ-ын ЗХД-ийн 9.5 "Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс... суурин газрын гаднах замд 30 м-ээс багагүй зайд байрлуулна."..., ...Энэ автомашиныг хөдөлгөж зорчих хэсгийг чөлөөлөх боломжтой байсан... гэсгийг тус тус зөрчсөн гэх дүгнэлт нь шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3188 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн улсын дугаартай, MMS Fuso FK417H маркийн ачааны автомашины баруун хойд дугуй хөдөлгөөний явцад дан байсан. Зам чөлөөлж зогсох хүртэл хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжтой гэж дүгнэх үндэслэлтэй байна... талаарх дүгнэлт, шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1893 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн MMS Fuso FK417H маркийн, FK417H-542369 тоот арлын дугаартай, улсын дугаартай ачааны автомашин нь 1984-1992 онд Япон улсын Mitsubishi үйлдвэрт үйлдвэрлэгдсэн, 3500 кг жинтэй, 5000 кг даацтай ачааны зориулалттай автомашин байна. 6 тн ачаатай үед нэг дугуйн дээрх ачаалал 3325 кг болох тул дугуйн дээр дарах ачаалал хэтэрснээс дугуй хагарч болох үндэслэлтэй. Шинжилгээнд ирүүлсэн зам тээврийн осол хэргийн гэрэл зургийн үзүүлэлтэд MMS Fuso маркийн улсын дугаартай автомашины баруун хойд дугуй салсан, хагарсан болон боолт дутуу, сул зэрэг нотлох баримт харагдахгүй байх тул зам чөлөөлж зогсох боломж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна... талаарх дүгнэлт болон хэргийн бодит байдал, үйл баримт, тухайн үйл баримтыг үндэслэн хийсэн 1 дүгээр хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 26-28 дугаар хуудсанд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 29-39 дүгээр хуудсанд авагдсан зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 1 дүгээр хавтаст хэргийн 40-47 дугаар хуудсанд авагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 1 дүгээр хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд авагдсан дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 147-149 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудтай нийцэж байна.
Харин шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 155, шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 335, шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 299 дугаартай дүгнэлтүүд тухайн зам тээврийн ослын талаарх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдтэй нийцээгүй ба “М.Фусо” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д, "Ланд-Круйзер-200” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч шүүгдэгч Самуел Жеймс Боулис нарыг тус бүрийг Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарах шалтгаан нөхцлийг бий болгосон гэж дүгнэлт гаргахдаа шинжлэх ухааны үндэслэл бүхий арга аргачлал, шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг баримтлан шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийгээгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй, нөхцөл байдлыг үүсгэсэн тул байна.
Дээрх нөхцөл байдлаас үүдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ.” гэж зааснаар Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн “Тээврийн салбар”ын мэргэжлийн байгууллагын 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/19 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэллээ.
Харин шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 155, 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 335, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 299 дугаартай дүгнэлтүүдийг хэргийн бодит байдал, үйл баримттай нийцээгүй дүгнэлт гэж үзсэн учир үнэлэх үндэслэлгүй гэж үзсэн.
Түүнчлэн жолооч шүүгдэгч Самуел Жеймс Боулисийн жолоодож явсан "Ланд-Круйзер-200” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй талаар шинжээчийн гаргасан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 155, 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/19 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчимд нийцүүлэн “шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, ашигтай байдлаар” Замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдны хязгаараас хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм.
Түүнээс гадна тухайн зам тээврийн осол 2018 оны 11 сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 00 цаг 30-40 минутын орчимд болсон ба гомдол мэдээллийг хүлээн аваад бүрэлдэхүүн буюу цагдаагийн байгууллага тухайн хэргийн газарт ирсэн. Ирээд амь хохирогчийн биеийн байдал хүнд байсан учраас эмнэлэг рүү явуулсан. Хэргийг газрын үзлэгийг тухайн цаг хугацаанд хийгээгүй. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 08 цагийн үед хэргийн газрын үзлэг хийгдсэн. Энэ хугацаанд хэргийн газарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хамгаалалт тогтоох арга хэмжээг аваагүй ба хэргийн газар машиндаа Л.Д үлдсэн талаар хэн ч маргадаггүй. Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Самуел Жеймс Боулис, түүний өмгөөлөгч Ц.Монгол нар тухайн зам тээврийн осол гарах цаг хугацаанд ослын зогсолтын тэмдэг тавигдсан, тавигдаагүй эсэх дээр маргадаг. Мөн энэ талаар “Тоёота Ипсум” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Умэдүүлэгт аваарын гэрэл асаагүй, мөн ослын зогсолтын тэмдэг тавигдаагүй байсан талаар мэдүүлдэг, түүний энэ мэдүүлгийг гэрч Н.Ддамжмал мэдүүлэг давхар нотолдог болохыг дурдах нь зүйтэй.
Гэхдээ 2 дугаар хавтаст хэргийн 147-149 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлээр ослын зогсолтын тэмдэг тавигдсан гэж үзсэн бөгөөд тухайн ослын зогсолтын тэмдэг нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 1 дэх хэсэгт заасан “Овор ихтэй ачаа”, “Ослын зогсолтын тэмдэг”, 2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийн таних тэмдгийн өнгө, дүрслэл нь замын хөдөлгөөнд оролцогчдод тод харагдаж байх үүднээс гэрэл ойлгох шинж чанар бүхий гадаргуутай, эсхүл гадна талаасаа буюу дотроосоо гэрэлтүүлэгтэй байвал зохино.”, 4 дэх хэсэгт заасан “Ачааны автомашин, автобусны ар талд түүний овор хэмжээг тодотгох, үзэгдэлтийг сайжруулах зорилгоор гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсхүл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулсан байвал зохино.” гэсэн стандарт шаардлагыг хангаагүй, Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дугаар зүйлд заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс, суурин газрын гаднах замд 30 метрээс, тууш замд 50 метрээс багагүй зайд байрлуулна.” гэснийг тус тус зөрчсөн тул шүүх ослын зогсолтын тэмдгийг байрлуулаагүй гэж үзэх боломжтой гэж үзсэн болно.
Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Самуел Жеймс Боулист Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршиг
Тухайн зам тээврийн ослын улмаас хохирогч А.Жамь нас хохирч, хохирогч У.Сэрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч Ш.Мэд хөрөнгөд хохирол учирсан.
Шүүхээс шүүгдэгч Самуел Жеймс Боулесийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Бүжинд оршуулгын зардалд 22.384.884 /хорин хоёр сая гурван зуун наян дөрвөн мянга найман зуун наян дөрөв/ төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т зааснаар ажил олгогчоос 1.320.000.000 /нэг тэрбум гурван зуун хорин сая/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Сувд-Эрдэнэд эмчилгээний зардалд 3.000.000 /гурван сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Ш.Мөнхцэцэгт учирсан эд хөрөнгийн хохиролтой холбоотой зардалд 7.184.000 /долоон сая нэг зуун наян дөрвөн мянга/ төгрөг тус тус төлөгдсөн.
Харин шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч М.Мөнгөнхүү нар сэтгэл санааны хохиролтой холбоотойгоор 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөг нэхэмжилдэг ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөр гаргуулах тухай биш хохирогчийн сэтгэл санаанд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа талаар илэрхийлдэг.
Гэтэл сэтгэл санааны хохирлыг Иргэний хуулийн 230, 511 дүгээр зүйлүүдэд “Эдийн бус гэм хорыг арилгах” гэж заасан зохицуулалтаар шаардах эрхийг хуульчилсан.
Тэгэхээр шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан сэтгэл санааны хохирол 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөгийн нэхэмжлэлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөг нэхэмжилж байна гэж үзлээ.
Улмаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох эсэхийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан баталж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн хуулийн зохицуулалтад хамаарахгүй, тэгээд ч шүүхээс шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нөгөөтэйгүүр 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан баталж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн хуулийн зохицуулалт хэрэгжиж эхлэхээс өмнө сэтгэл санааны хохирлыг хэрхэн, ямар аргачлалаар бодож гаргах талаар хуульчлагдаагүй байсныг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн улсын яллагчаас шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүхээс шүүгдэгчийг цагаатгасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас чөлөөлж, зардлыг төр хариуцахыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудал
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, цагаатгагдсан этгээд С.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосныг, хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг машины гэрчилгээ, 2 ширхэг жолооны үнэмлэхийг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.,
36.1, 36.2, 36.9., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Ж-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэгсэхгүй болгосон эрүүгийн дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Цагаатгагдсан этгээд С.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, цагаатгагдсан этгээд С.Ж нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг,
Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг машины гэрчилгээ, 2 ширхэг жолооны үнэмлэхийг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан цагаатгагдсан этгээд С.Ж-с эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 850.000 /найман зуун тавин мянга/ төгрөгөөс чөлөөлж, Төр хариуцахыг мэдэгдсүгэй.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын сэтгэл санааны хохиролтой холбоотойгоор 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН