| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/0018/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/16 |
| Огноо | 2025-02-12 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/16
Нарийн бичгийн дарга Б.М
Улсын яллагч О.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.У
Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б овогт О-ийн Э-т холбогдох эрүүгийн .............. тоот хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ...-ны өдөр Х аймгийн Д суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс ...., ....боловсролтой, мэргэжилгүй, .., ам бүл........... хамт амьдардаг, Нийслэлийн Б дүүргийн ... дугаар хороо, ........... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт О-ийн Э /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Э нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өглөөний 05 цаг 40 минутын орчимд Д аймгийн Э сумын ...-р баг, Төхмийн хөндий гэх газарт засмал замд .... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 11.3-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", мөн дүрмийн 18.3-т заасан "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно" гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ......... маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар ........... маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч болох .... настай, эрэгтэй, Б.М /РД:........../, ... настай, эмэгтэй О.Э /РД:......./ нарын амь нас хохирч .......... маркийн ........улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч болох Д.Ц-д нийт ............ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Э нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өглөөний 05 цаг 40 минутын орчимд Д аймгийн Э сумын ...-р баг, Төхмийн хөндий гэх газарт засмал замд .... маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 11.3-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", мөн дүрмийн 18.3-т заасан "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно" гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ......... маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар ........... маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч болох .... настай, эрэгтэй, Б.М /РД:........../, ... настай, эмэгтэй О.Э /РД:......./ нарын амь нас хохирч .......... маркийн ........улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч болох Д.Ц-д нийт ............ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-ын мэдүүлэг /1-р хх-ийн 198, 202/, гэрч Б.Б-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 205-206/, иргэний нэхэмжлэгч Д.Ц-ын мэдүүлэг /1-р хх-ийн 210/, гэрч Д.Б-гийн мэдүүлэг /2-р хх-ийн 34/, .... маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нийт 15,163,000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 97-99/, ................маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /1-р хх-ийн 152/, ........ маркийн . улсын дуг...............аартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг нийт 10,875,000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 130-132/, ........... маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, Е .. ББСБ-ын 2025 оны 01 дүгээр 02-ны өдрийн 07/05 дугаартай "О.Э нь зээлийн гэрээ байгуулж 7,800,000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уг зээлийг төлж барагдуулсан нь үнэн болно" гэх тодорхойлолт /1-р хх-ийн 149, 2-р хх-ийн 11/, .......... приус маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2024 онд авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгээр орж тэнцсэн талаарх дүгнэлтийн хуудас /2-р хх-ийн 16/, Дорноговь аймаг дахь Политехник коллежийн автомашины засварын багш ажилтай, мэргэшсэн инженер Г.Г-ын №122, 123 дугаартай "Ослын техникийн дүгнэлтүүд" /1-р хх-ийн 104-112, 119-123/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №5045 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 42-43/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 02/083 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-52/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №02/084 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 75-76/, тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Т.Б-гийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №3053 дугаартай магадалгаа /1-р хх-ийн 239-240/, эд зүйл баримт бичиг хүлээн авсан прокурорын тогтоол, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, яллагдагч О.Э нараас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, иргэний нэхэмжлэгч Д.Ц-д хохирол болох 15,163,000 төгрөгийг төлсөн талаарх хүсэлт, дансны хуулга, өмгөөллийн гэрээ бүхий баримтууд /2-р хх-ийн 42-49/, шүүгдэгч О.Э-йн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 2/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Э нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэгч, хохирогч нарт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О-ийн Э /РД:/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч О-ийн Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ийн Э-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч О.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсмогц хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан О.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ