| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0384/э |
| Дугаар | 2024/ШЦТ/400 |
| Огноо | 2024-12-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/400
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Ганчимэг
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Орлой овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000100401 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/278 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Орлой овогт ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сард хохирогч *******д “өвс зарж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар баг, “ ” гэх газраас 8268 боодол өвс шилжүүлэн авч, нийт 24,804,000 /хорин дөрвөн сая найман зуун дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сард ******* 7 машин өвс ачиж явуулсан. Гэтэл өвс ачиж явуулсан цаг хугацаанаас хойш гийн утас нь холбогдохгүй болж, холбоо барьж чадахаа болиод цагдаагийн байгууллагад хандсан. 2022 онд 14,000,000 төгрөгийг, хэд хоногийн өмнө 3,500,000 төгрөг авсан. бид хоёр нэг боодол өвсийг 4500 төгрөгөөр тохиролцож 8268 боодол өвс өгсөн. Үнэлгээний компани нэг боодол өвсийг 3000 төгрөгөөр үнэлж надад 24,804,000 төгрөгийн хохирол учирсан гэж гаргасан. Одоо гаас үлдэгдэл 7,304,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны намар Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “ савын бүдүүн ухаа” гэх газар хадланд гарсан. Хадлан хадаад өвсөө борлуулах гэж байсан чинь гэх хүн утсаар яриад “******* аймгийн ******* суманд фондны өвс цуглуулах хэрэгтэй байна, өвсөө ******* суманд буулгахад мөнгийг нь сумын фондноос гаргаж өгөх юм байна” гэж хэлэхээр нь би зөвшөөрөхөд 2 ширхэг шаланз манай хадлан руу явуулсан. Би 1720 боодол өвс ачуулаад руу явуулсан. Удалгүй “5 машин явууллаа, бүгдийг нь дүүргээд өгөөрэй, ******* аймгийн суманд 2000 боодол өвс буулгах хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь 5 машиныг дүүргээд нийт 6548 боодол өвс ачуулаад явуулсан. Сүүлд сонсоход “******* аймгийн суманд 2 машин буюу 2800 боодол өвс, үлдэгдэл 3 машин буюу 3748 боодол өвс Улаанбаатар хотод буусан” гэж сонссон. Би нийт 8268 боодол өвс ******* өгсөн боловч одоог хүртэл мөнгөө өгөхгүй гар утсаа авахгүй байгаа юм. ... нь “******* аймгийн сумдуудад фондны өвс бүрдүүлнэ, мөнгө нь тухайн газраа өвс буухаар шууд ордог юм” гэж хэлэхээр нь би итгээд өвсөө өгсөн. нь “би жилд 30,000 боодол өвс бэлддэг хүн байгаа юм, тендерт ороод ялсан” гэж хэлж байсан. ...Би 2022 оны 05 дугаар сард өвсний урьдчилгаа мөнгө болох 14,000,000 төгрөг гаас авсан бөгөөд одоо болтол үлдэгдлийг аваагүй байна. надад 14,000,000 төгрөгийг өгөхдөө “4,000 боодол өвс Налайхад байгаа үлдэгдлээ тэндээс авчих” гэхээр нь би “өвс авахгүй, мөнгөө авна” гэж хэлсэн. ...2019 онд надаас өвс худалдаж авч байсан гэх хүн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны орчим шиг санаж байна надтай утсаар яриад “өвс худалдаж авмаар байна, ******* аймгийн *******, Мандах суманд нийлүүлнэ, өвсөө буулгаад шууд мөнгийг өгөх юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд хадлан хадаж байсан газар руу 7 шаланз маркийн тээврийн хэрэгсэл явуулахаар нь өвсөө ачиж өгөөд явуулсан. Ингээд өвс очсоноос хойш утсаа авахаа болиод одоог хүртэл мөнгийг төлөөгүй байна. Арга буюу 2021 оны 12 сарын 10-ны өдөр цагдаад гомдол гаргасны дараа 2022 оны 05 сард 14 сая төгрөг төлсөн. Үүнээс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй...” гэжээ. /1-р хх-ийн 24-29, 218-219/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би *******г нэг нутгийнх болохоор танина. нь манай ******* сумын хүн байгаа юм. 2021 оны намар миний гар утас руу залгаад “******* сум нөөцийн өвс авах уу” гэж асуухаар нь “нөөцийн өвс авна, гэхдээ хувь хүнээс худалдаж авах боломжгүй байдаг юм, Сонгон шалгаруулалт зарлаж шалгарсан аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж нөөцийн өвсөө бүрдүүлдэг” гэж хэлсэн. Тэрнээс хойш холбогдоогүй, хаана байдгийг нь мэдэхгүй байна...” гэжээ. /1-р хх-ийн 53-54/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт хашаа байгаа, тоотыг нь тодорхой сайн мэдэхгүй байна. 2021 оны 11 дүгээр сарын дундуур байх манай гэрт уулзаад “баруун тийшээгээ өвс ачиж явсан чинь авах хүмүүс нь утсаа авахгүй байна, танай хашаанд чинь буулгаад явъя, болохгүй бол хэд хоногоос ирээд зарчихна” гэж хэлсэн. Би зөвшөөрсөн ба манай хашааны түлхүүр манай адууг малладаг байдаг болохоор би “******* гэдэг хүн манай хашаанд өвс буулгана, өвсийг нь буулгуулчихаарай” гэж хэлсэн. Өвсөө буулгах үед нь би байгаагүй. Дараа нь харахад ойролцоогоор 3000 гаруй боодол өвс байсан ба 3 ширхэг ачааны машинаар буулгасан байсан. ...Ингээд өвс буулгах үедээ ******* “мөнгө зээлээч, Дорнод аймгаас авчруулсан өвсний тээврийн зардал нэхэгдээд байна” гэхээр нь 10,000,000 төгрөг өгсөн. Тухайн үед өвс хямдраад өвсөө зарч чадаагүй, мөн миний мөнгийг ч бас өгч чадахгүй болсон. ...гийн буулгасан өвс одоо манай хашаанд байхгүй. 2022 оны 12 дугаар сарын орчимд гийн буулгасан өвсний эзэн гэх хүн ирж уулзаад “миний өвс байгаа юм, авъя” гэхээр нь гийн эхнэр ыг утсаар яриулахад эхнэр нь “мөнгийг нь өгсөн, чи аваад өвсөө зараад гийн өрнөөс дар” гэж хэлэхээр нь би зараад өөрөө мөнгийг нь авсан. Манай найзын хашаанд буусан өвс нь нийт 2150 боодол өвс байсан. ...Анх нь өвсөө баруун аймаг руу тээвэрлэж зарна гэж байгаад жолооч нар нь хөлсөө өгөхгүй байна гээд манай найзын хашаанд ирсэн ба надаас мөнгө зээлж жолооч нарын хөлсийг өгсөн. Мөнгө авахдаа би мөнгөө өгч чадахгүй бол миний өвснөөс аваарай гэж хэлсэн...” гэжээ. /1-р хх-ийн 57-58, 120-121/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “******* гэдэг хүнтэй 2018 онд ******* аймгийн ******* суманд явж байгаад танилцсан. Адуу малын хувьд хааяа нэг уулзаж ярьдаг байсан. 2021 оны 01 сарын эхээр би хувиараа өвс авч байсан. Ер нь бол фондонд оруулаагүй 2000 боодол өвс авах байсан. Тэрнээс 100 гаруй боодол өвс дутуу ирж байсан. Тэр ирсэн өвсөө Мандах суманд ирж 8500 төгрөгөөр зарж байсан. Ямар нэгэн гэрээ хийж байгаагүй. Би мөнгөө шилжүүлж өвсөө над руу явуулж байсан...” гэжээ. /1-р хх-ийн 61-62/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би гэх хүнээс 8268 боодол өвс ачиж ******* аймагт зарах байсан боловч 2021 оны өвөл их дулаан болж аас авсан өвсөө зарж чадахгүй байдалд хүрсэн. Ингээд мөнгийг нь өгч чадаагүй явсаар одоог хүрсэн. Одоо бол мөнгийг удахгүй бүрэн төлж барагдуулна...” гэжээ. /1-р хх-ийн 222-223, 229-230/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 18-20/
Гэрч, хохирогч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 67-68/
******* аймгийн сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03/30 тоот “Тус сумын фондны өвс бэлтгэх тендерт ******* нь оролцоогүй болно” гэх албан бичиг /1-р хх-ийн 72/
******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02/15 тоот “******* нь тус сумын аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг бэлтгэх тендерийн үйл ажиллагаанд оролцоогүй, оролцохоор материал бүрдүүлж ирүүлээгүй болно” гэх албан бичиг /1-р хх-ийн 73/
*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 76/
*******гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 81-96/
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ДЦ-23-178 тоот дүгнэлт /1-р хх-ийн 141-144/
Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 163-164/
Мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 63-65, 195, 196/
эзэмшлийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 204-207/
эзэмшлийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 208-211/
Хохирогч *******ы дансны хуулга /1-р хх-ийн 243-244/
*******гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 45-46, 49-50, 158-160/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 233/
*******гаас хохирогч *******д хохирол төлбөрт 3,500,000 төгрөг шилжүүлсэн баримт /1 хуудас/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч *******гаас шинээр гаргаж өгсөн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж, бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Орлой овогт ******* нь 2021 оны 12 дугаар сард хохирогч *******ы урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “өвс зарж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг “ ” гэх газраас 8268 боодол өвс шилжүүлэн авч, бусдад 24,804,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би гэх хүнээс 8268 боодол өвс ачиж ******* аймагт зарах байсан боловч 2021 оны өвөл их дулаан болж аас авсан өвсөө зарж чадахгүй байдалд хүрсэн. Ингээд мөнгийг нь өгч чадаагүй явсаар одоог хүрсэн. Мөнгийг удахгүй бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ы “...2021 оны намар Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “ савын бүдүүн ухаа” гэх газар хадланд гарсан. Хадлан хадаад өвсөө борлуулах гэж байсан чинь гэх хүн утсаар яриад “******* аймгийн ******* суманд фондны өвс цуглуулах хэрэгтэй байна, өвсөө ******* суманд буулгахад мөнгийг нь сумын фондноос гаргаж өгөх юм байна” гэж хэлэхээр нь би зөвшөөрөхөд 2 ширхэг шаланз манай хадлан руу явуулсан. Би 1720 боодол өвс ачуулаад руу явуулсан. Удалгүй “5 машин явууллаа, бүгдийг нь дүүргээд өгөөрэй, ******* аймгийн суманд 2000 боодол өвс буулгах хэрэгтэй байна” гэж хэлэхээр нь 5 машиныг дүүргээд нийт 6548 боодол өвс ачаад явуулсан. ... нь “******* аймгийн сумдуудад фондны өвс бүрдүүлнэ, мөнгө нь тухайн газраа өвс буухаар шууд ордог юм” гэж хэлэхээр нь би итгээд өвсөө өгсөн. нь “би жилд 30,000 боодол өвс бэлддэг хүн байгаа юм, тендерт ороод ялсан” гэж хэлж байсан. ...Би нийт 8268 боодол өвс ******* өгсөн боловч одоог хүртэл мөнгөө өгөхгүй гар утсаа авахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч ийн “... 2021 оны намар миний гар утас руу залгаад “******* сум нөөцийн өвс авах уу” гэж асуухаар нь “нөөцийн өвс авна, гэхдээ хувь хүнээс худалдаж авах боломжгүй байдаг юм, Сонгон шалгаруулалт зарлаж шалгарсан аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж нөөцийн өвсөө бүрдүүлдэг” гэж хэлсэн. Тэрнээс хойш холбогдоогүй...” гэх, гэрч ы “......Анх нь өвсөө баруун аймаг руу тээвэрлэж зарна гэж байгаад жолооч нар нь хөлсөө өгөхгүй байна гээд манай найзын хашаанд ирсэн ба надаас мөнгө зээлж жолооч нарын хөлсийг өгсөн. Мөнгө авахдаа би мөнгөө өгч чадахгүй бол миний өвснөөс аваарай гэж хэлсэн...” гэх, гэрч ын “...******* гэдэг хүнтэй 2018 онд ******* аймгийн ******* суманд явж байгаад танилцсан. Адуу малын хувьд хааяа нэг уулзаж ярьдаг байсан. 2021 оны 01 сарын эхээр би хувиараа өвс авч байсан. Ер нь бол фондонд оруулаагүй 2000 боодол өвс авах байсан. Тэрнээс 100 гаруй боодол өвс дутуу ирж байсан. Тэр ирсэн өвсөө Мандах суманд ирж 8500 төгрөгөөр зарж байсан. Ямар нэгэн гэрээ хийж байгаагүй. Би мөнгөө шилжүүлж өвсөө над руу явуулж байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, ******* аймгийн сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03/30 тоот “Тус сумын фондны өвс бэлтгэх тендерт ******* нь оролцоогүй болно” гэх албан бичиг, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02/15 тоот “******* нь тус сумын аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг бэлтгэх тендерийн үйл ажиллагаанд оролцоогүй, оролцохоор материал бүрдүүлж ирүүлээгүй болно” гэх албан бичиг, “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ДЦ-23-178 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс хуурч мэхлэх аргаар илээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд залилах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй болно.
Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******ы урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж түүний зарж боруулахаар бэлтгэсэн 8268 боодол өвсийг “...******* аймгийн сумдуудад фондны өвс бүрдүүлнэ, мөнгө нь тухайн газраа өвс нь буухаар шууд ордог юм, би жилд 30,000 боодол өвс бэлддэг хүн, тендерт ороод ялсан...” гэж худалдан борлуулахаар авсан боловч хууран мэхэлж 24,804,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан харилцан хамаарал бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна тус хэрэгт нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******н хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд 17,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 7,304,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суудаг болох нь шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г 6 сарын хугацаанд ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******д 24,804,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ДЦ-23-178 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд 17,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 7,304,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 7,304,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Орлой овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 6 сарын хугацаанд ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч *******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 7,304,000 /долоон сая гурван зуун дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, тоотод оршин суух, Баруунхуасай овогт д олгохоор тогтоосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА