Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/406

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг 

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогчийн төлөөлөгч*******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421002310472 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний ******* мэргэжилтэй, “******* ******* *******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Хатиган овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “” өргөтгөлийн ажил хийж байсан БНХАУ-ын “...............” ХХК-д *******аар ажиллаж байхдаа 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр итгэмжлэн хариуцуулсан 30,000 юанийг монгол мөнгөөр солиулж, 4,186,000 /дөрвөн сая нэг зуун наян зургаан мянга/ төгрөгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Хохирогчийн төлөөлөгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би одоо үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тухайн үед мэдээгүй бөгөөд сүүлд цагдаагийн газраас надтай уулзсаны дараа мэдсэн. Тэр цагаас хойш энэ асуудалд оролцоод явж байгаа. надад хэлснээр тухайн үед 30,000 юань шилжүүлсэн ба 10,000,000 төгрөгийг нь өгсөн. Үлдэгдэл 4,186,000 төгрөг нь одоо хүртэл төлөгдөөгүй байгаа гэсэн. Энэ мөнгө нь Хятад улсаас юаниар шилжиж ордог байгууллагын мөнгө бөгөөд ажилчдын цалинг тавих гэж байсан гэсэн. өөрөөсөө энэ мөнгийг гаргаад ажилчдынхаа цалинг өгсөн. Тиймээс хохирлоо барагдуулах хүсэлтэй байгаа” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай “............ ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Монгол Улсын иргэн овогтой гэх эмэгтэйг *******аар ажилд авсан. Манай компани монгол ажилчдынхаа цалинг бэлэн мөнгөөр тавихаар болж тус компанийн ******* өөр 30,000 юанийг солиулах зорилгоор түүний хэлсний дагуу ви чатаар гэх хүний ... дансанд 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Ингээд маргааш нь буюу 21-ны өглөө ажилдаа ирэхдээ бэлнээр 10,000,000 төгрөг авчирч өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгийг нь асуухад “банкнаас тийм их мөнгө гарах боломжгүй гэж байна, маргааш авчирч өгье” гэж хэлсэн. Тэгээд маргаашнаас нь гэрт нь ажил гарсан гэж хэлээд ажилдаа дахиж ирээгүй. Мөнгөө асуухад би юань солиулсан бүх мөнгөө авсан. Гэхдээ үлдэгдэл мөнгийг нь өөрөө хувьдаа хэрэглэсэн. Танд маргааш буцаагаад өгнө гэж хэлээд өдийг хүртэл өгөөгүй байна...” гэжээ. /хх-ийн 20-21, 24-25/

Гэрч******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ийн хувьд 2024 оны 03 дугаар сараас эхлэн “” өргөтгөлийн ажил дээр *******аар ажиллаж байгаад 2024 оны 05 дугаар сараас ажиллахаа больсон ... 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “” төслийн нэгжийн инженер гэх хүн над руу холбогдож цагдаагийн байгууллагаас “ гэх хүнээс 4,186,000 төгрөг авах тухай гомдлын дагуу холбогдож байна. гэж ямар ажилтан байна вэ” гэж асуусан. Ингээд би ви чатаар тай холбогдоход нь “ манай компаний 4,186,000 төгрөгийг аваад буцааж өгөөгүй. Энэ асуудлаар би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа” гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 27-29/

Гэрч А. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Taobao худалдааны сайтаас өөрт хэрэгцээтэй зүйлээ захиалахаар болж юань хэрэгтэй байсан учир Ви чат ашигладаг /Бизнес мэдээлэл МОНХ мэдээлэл г.м/ групп дээр юань авах талаар зар оруулсан. Зарын дагуу Taogan /Тогоо гэх утгатай/ хаягнаас “20,000 юань авах уу” гэх чат ирэхээр нь би зөвшөөрч өөрийн юань хүлээн авах GR зургаа илгээхэд тухайн хүнээс хэсэг хугацааны дараа 20,000 биш 30,000 юань шилжүүлсэн байсан. Тэгээд тухайн хүн “30,000 юань шилжүүлчихсэн байна” гэхээр нь би тухайн үеийн ханшаар 467 төгрөгөөр бодож нийт 14,010,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр тухайн хүний над руу явуулсан 5024752899 дугаарын г........р гэх данс руу өөрийн 5031191809 дугаарын данснаас 9,000,000 төгрөг, дараа нь 5,010,000 төгрөгөөр хувааж шилжүүлсэн. Болсон асуудлын тухайд миний мэдэх зүйл энэ байна. Өөрөөр дээрх хүмүүсийг огт танихгүй. Харилцаж байгаагүй. Ямар учиртай мөнгө байсныг мэдэхгүй. Өөрт хэрэгтэй юаниа худалдаж авсан...” гэжээ. /хх-ийн 31-32/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс байх “” 50 мв өргөтгөлийн ажил хийж байсан Хятад улсын “.........” ХХК-нд 10 орчим хоног ажилласан юм. Би тус ажилд орохдоо хуучин уг компанийн ******* байсан өвөр монгол ахтай холбогдож ажилд орсон. Ингээд би ажиллаж байх хугацаанд компанийн өгсөн юанийг монгол төгрөг болгодог байсан. 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр компанийн дарга надад “30,000 юань солиулж төгрөг болгох хэрэгтэй байна, ажилчдын цалин тавих хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь юань сольдог гэх хүнтэй ви чатаар холбогдоод данс руу нь 30,000 юань шилжүүлсэн. Ингээд би нөхрийнхөө ХААН банкин дахь 5024752899 гэсэн данс руу шилжүүлж авсан. Маргааш өглөө нь бэлнээр 10,000,000 төгрөгийг д аваачиж өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь үдээс хойш аваачиж өгье гэж хэлээд чөлөө аваад тухайн өдрөө явсан. Ингээд би ахиж очоогүй. Үлдэгдэл мөнгийг нь хувьдаа хэрэглээд даргад хувьдаа хэрэглэсэн гэдгээ хэлсэн. ...би мөнгө ашигласан үйлдлээ зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 38-39/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15/

*******т холбогдох улсын бүртгэлийн лавлагаанууд /хх-ийн 40-43/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/

******* ******* *******” ХХК-ийн захирлын тушаал, тодорхойлолтууд /хх-ийн 56-59/

ХААН банкин дахь Г.гийн нэр дээрх 5024752899 тоот дансны хуулга /хх-ийн 64-65/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Хатиган овогт ******* нь Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “” өргөтгөлийн ажлыг хийж байсан БНХАУ-ын “..........” ХХК-д *******аар ажиллаж байхдаа 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр итгэмжлэн хариуцуулсан 30,000 юанийг монгол төгрөгөөр солиулахдаа 4,186,000 төгрөгийг нь хувьдаа завшсан болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч *******ийн “...2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр компанийн дарга надад “30,000 юань солиулж төгрөг болгох хэрэгтэй байна, ажилчдын цалин тавих хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь юань сольдог гэх хүнтэй ви чатаар холбогдоод данс руу нь 30,000 юань шилжүүлсэн. Ингээд би нөхрийнхөө ХААН банкин дахь данс руу шилжүүлж авсан. Маргааш өглөө нь бэлнээр 10,000,000 төгрөгийг д аваачиж өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь үдээс хойш аваачиж өгье гэж хэлээд чөлөө аваад тухайн өдрөө явсан. Ингээд би ахиж очоогүй. Үлдэгдэл мөнгийг нь хувьдаа хэрэглээд даргад хувьдаа хэрэглэсэн гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай “......... ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Монгол Улсын иргэн овогтой гэх эмэгтэйг *******аар ажилд авсан. Манай компани монгол ажилчдынхаа цалинг бэлэн мөнгөөр тавихаар болж тус компанийн ******* өөр 30,000 юанийг солиулах зорилгоор түүний хэлсний дагуу ви чатаар гэх хүний ... дансанд 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн. Ингээд маргааш нь буюу 21-ны өглөө ажилдаа ирэхдээ бэлнээр 10,000,000 төгрөг авчирч өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгийг нь асуухад “банкнаас тийм их мөнгө гарах боломжгүй гэж байна, маргааш авчирч өгье” гэж хэлсэн. Тэгээд маргаашнаас нь гэрт нь ажил гарсан гэж хэлээд ажилдаа дахиж ирээгүй. Мөнгөө асуухад би юань солиулсан бүх мөнгөө авсан. Гэхдээ үлдэгдэл мөнгийг нь өөрөө хувьдаа хэрэглэсэн. Танд маргааш буцаагаад өгнө гэж хэлээд өдийг хүртэл өгөөгүй байна...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч А.ийн “...Зарын дагуу Taogan /Тогоо гэх утгатай/ хаягнаас ...30,000 юань шилжүүлсэн байсан. Тэгээд тухайн хүн “30,000 юань шилжүүлчихсэн байна” гэхээр нь би тухайн үеийн ханшаар 467 төгрөгөөр бодож нийт 14,010,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр тухайн хүний над руу явуулсан данс руу өөрийн данснаас 9,000,000 төгрөг, дараа нь 5,010,000 төгрөгөөр хувааж шилжүүлсэн...” гэх, “... нь “ манай компаний 4,186,000 төгрөгийг аваад буцааж өгөөгүй. Энэ асуудлаар би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, ХААН банкин дахь Г.гийн нэр дээрх 5024752899 тоот дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хөрөнгө завших гэмт хэрэг гэж хууль ёсны өмчлөгчөөс  хууль, эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлт, ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд оруулсан идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь ” өргөтгөлийн ажлыг хийж байсан БНХАУ-ын “S.Chuan biаn jian” ХХК-д *******аар ажиллаж байхдаа 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр итгэмжлэн хариуцуулсан 30,000 юанийг монгол төгрөгөөр солиулахдаа 4,186,000 төгрөгийг нь хувьдаа завшсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байхаас гадна шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 4,186,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч д 4,186,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******өөс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 4,186,000 төгрөгийг гаргуулж, хохирогч төлөөлөгч д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатиган овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 4,186,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 4,186,000 /дөрвөн сая нэг зуун наян зургаан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч төлөөлөгч Боржигон овогт д олгохоор тогтоосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА