| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/51 |
| Огноо | 2016-03-01 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2016/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян
Улсын яллагч: Л.Отгончимэг
Шүүгдэгч С.Ц, В.Б, Б.Б
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баярдаваа, Ч.Будхүү нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Ц, В.Б, Б.Б нарт хол***ох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **********дугаартай хэргийг 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын харьяат,
Шүүгдэгч С.Ц, В.Б нар нь бүлэглэн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Мөрөн сумын *** дугаар багт байрлах хохирогч Б.Ч-ын агуулахаас 24 уут цемент, 4 ширхэг палк, 380 вватын тоолуур зэрэг эд зүйлийг хулгайлан авч 598.000 төгрөгийн,
2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Мөрөн сумын 1 дүгээр багийн 32-24 тоотод оршин суух иргэн Ю.Б-ын гэрээс 4 ширхэг бурхан, 2 ширхэг шаазан морь хулгайлж 650.000 төгрөгийн,
2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Мөрен сумын 3 дугаар багийн 04-14 тоотод оршин суух иргэн С.Мын байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч 32 инчийн телевизор болон эмэгтэй хүний гоо сайхан бүтээгдэхүүнийг хулгайлан авч
587.000 төгрөгийн,
Шүүгдэгч С.Ц нь 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Мөрөн сумын 2 дугаар багийн 5-9 тоотоос хохирогч Д.Нгийн улсын дугааргүй хөх өнгийн мотоциклийг хулгайлан авч 800,000 төгрөгийн,
Шүүгдэгч С.Ц, Б.Б нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 8-нд шилжих шөнө Мөрөн сумын ******* дугаар багт байрлах *******дэлгүүрийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлан авч 809.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэнд хол***жээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч С.Ц, В.Б нар нь бүлэглэн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Мөрөн сумын ***** дугаар багт байрлах хохирогч Б.Ч-ын агуулахаас 24 уут цемент, 4 ширхэг палк, 380 вватын тоолуур зэрэг эд зүйлийг хулгайлан авч 598,000 төгрөгийн,
2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Мөрөн сумын ****** дүгээр багийн **********тоотод оршин суух иргэн Ю.Бын гэрээс 4 ширхэг бурхан, 2 ширхэг шаазан морь хулгайлж 650.000 төгрөгийн,
2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр *******сумын ***** дугаар багийн ********тоотод оршин суух иргэн С.Мын байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч 32 инчийн телевизор болон эмэпгэй хүний гоо сайхан бүтээгдэхүүнийг хулгайлан авч
587.000 төгрөгийн,
Шүүгдэгч С.Ц нь дангаараа 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ******сумын *********дугаар багийн 5-9 тоотоос хохирогч Д.Нгийн улсын дугааргүй хөх өнгийн мотоциклийг хулгайлан авч 800,000 төгрөгийн,
Шүүгдэгч С.Ц, Б.Б нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 8-нд шилжих шөнө ******сумын ****** дугаар багт байрлах ********дэлгүүрийн цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлан авч 809.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон
хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч С.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... би он, сар, өдрийг нь сайн мэдэхгүй байна би 1 дүгээр хороонд байх айлаас бурхан, 2, 3 дугаар хорооноос мотоциколь, 7 дугаар хорооноос цемент, ******** дэлгүүрээс тасдагч хөрөө, утас өнгөлөгч авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэх мэдүүлэг
Шүүгдэгч В.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би 2015 оны 4 дүгээр сард 3 удаагийн үйлдлээр хулгай хийсэн, яллах дүгнэлтэнд дурдсан гэмт хэргийн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна ... гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би 2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 8-нд шилжих шөнө ******захын урд тааралдаад ******** дэлгүүрийн араар явж байгаад онгорхой цонхоор ********эхлээд орсноо гарч ирэхгүй болохоор нь би араас нь ороод тасдагч, өнгөлөгч, цахилгаан хөрөө, залгуур авсан. Тэгээд өмнө шоронд хамт байсан хүнтэйгээ таараад захын ард айлд очиж архи ууж хоноод маргааш нь Ц.Жтой хамт явж байгаад нөгөө эд зүйлээ 80,000 төгргөөр зарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэх мэдүүлэг, Хохирогч С.Мын мөрдөн байцаалтад өгсөн: "... Намайг 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд гэртээ ирэхэд манай хашааны хаалга онгорхой байсан ба намайг хашаандаа ороод гэртээ орох гэтэл манай байшингийн хаалганы Ц.Ж болон тав нь байхгүй манай гэр онгорхой байсан. Тэгээд би эхэндээ манай хадамын талын хүмүүсээс ирсэн юм байхдаа гэж бодоод гэртээ яваад ортол манай гэрт хүн байхгүй телевизорын суурин дээр байсан хар өнгийн хавтгай дэлгэцтэй 32 инчийн телевизор алга болсон байсан. ... тэгээд тэр орой нь манай эхнэр гэртээ ирээд нүүрээ цэвэрлэх гэсэн чинь эхнэрийн маань гоо сайхны хэрэгсэл хийдэг байсан 2 ширхэг хар өнгийн гар цүнх бас алга болсон байсан. Би хулгайд алдсан гэх телевизороо 400.000 төгрөг, эхнэрийнхээ цүнхэн дотор байсан шингэн пудр 1 ширхэгийг 20.000 төгрөг, нүүр цэвэрлэгч сүүн шингэн, тоник, өдөр шөнийн тос 4 хосыг 50,000 төгрөг, нүүрний будаг арилгагч 1 ширхэг 10.000 төгрөг, пудр шингээгч 1 ширхэг 5.000 төгрөг, 4 хос багс 5.000 төгрөг, нүүр цэвэрлэгч хөвөн нэг уут 3.000 төгрөг, сормуусны будаг 1 ширхэг 15.000 төгрөг, хүзүүний зүүлт 1 ширхэг 10.000 төгрөг, гарын тос 1 ширхэг 10.000 төгрөг, хацар өнгөлөгч 1 ширхэг 15.000 төгрөг, нүдний контур 1 ширхэг 5.000 төгрөг, гар цүнх 2 ширхэг тус бүрийг нь 50.000 төгрөг, уруулын будаг 1 ширхэг 10.000 төгрөг, нүүрний маск 15.000 төгрөг, Ц.Ж-оо тавтай нь нийлүүлээд 10.000 төгрөгөөр тус тус үнэлэнэ гэх мэдүүлэг / хх -ийн 46-48-р хуудас/
Хохирогч Ю.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: ”... Намайг 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрээсээ гарч яваад ******* сумын ******** хороонд байрлах дүүгийнхээ гэрт очиж хэсэг байж байгаад буцаад орой 18 цагийн орчимд өөрийн *******сумын ******* дүгээр багийн ****** тоотод байрлах гэртээ ирэхэд манай байшингийн ард талын цонхыг хагалаад манай гэрт хулгай орсон байсан. Тэгээд би гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд манайхаас 4 ширхэг бурхан, 1 ширхэг шаазан морь алга болсон байсан. Тухайн алга болсон гэх бурханууд болох шаазан ********ан бурхан нэг ширхэгийг 300.000 төгрөг, хөөмөл бурхан багш /төмөр/ нэг ширхэгийг 200.000 төгрөг, *** бурхан зурмал нэг ширхэг, хүзүүнээс зүүдэг ************аа 150.000 төгрөг, **** шавар бурхан нэг ширхэгийг 150.000 төгрөг, ****200.000 төгрөгөөр тус тус үнэлэнэ. Би хулгайд алдсан ******** бурхан, *** бурхан, ************, бурхан багш болон шаазан хос морио хүлээн авсан. Одоо нэг **** бурхан дутуу байгаа байгаа хохирлоо барагдуулж авна их гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх - ийн 49-51 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Чын мөрдөн байцаалтад өгсөн: "... Тэгээд би өөрийн 13 дугаар хороонд байрлах өөрийн агуулахдаа яваад очиход манай агуулахад байсан 25 тн цементнээс 24 уут цемент алга болсон байсан мөн манай агуулахын гадаа байдаг саравчин байсан 380 вв/т тоолуур үрлэт гэдэг тог салгадаг залгуур алга болсон байсан. Тэгээд би тухайн газар үлдээд ажиглаад зогсож байхад манай агуулах дээр цагаан өнгийн жижиг ачааны машин буюу амьжиргаа цагаан машинаас нэг хүн бууж ирсэн. Тэгсэн дахиад нэг жижиг цагаан машин ирээд тухайн машинаас хоёр хүн буусан. Тэгээд ачааны жижиг машинаас буусан хүн манай агуулахын хаалгыг онгойлгоод машинаа ухрааж зогсоогоод манай агуулахаас цемент ачиж эхэлсэн. Тэгэхээр нь би эхнэр рүүгээ яриад хашааны хаалган дээр хүрээд ир би цагдаа дуудчихлаа гэжхэлсэн. Тэгээд би уулын бэл дээрээс агуулах руугаа гүйгээд, манай эхнэр бас машинтай агуулах дээрээ машинтай ирээд тэр жижиг цагаан тэрэгтэй хүнийг манай эхнэр, бид хоёр бариад авсан. Харин хамт цемент ачиж байсан хоёр хүн нь цагаан өнгийн суудлын машинд суугаад зугтаасан. Би хулгайд алдсан цементээ 1 шуудайг нь 13.000 төгрөг, лалкаа 1 ширхэгийг нь 15.000 төгрөг, 380 вв/т тоолуураа 290.000 төгрөгөө тус тус үнэлэнэ. Миний хохирлыг барагдуулаад өгөх юм бол надад ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг / хх- ийн 53-56 дугаар хуудас/,
Хохирогч Д.Нгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”... Би тухайн өдөр наадмын талбай орж морь үзэж байгаад гэрийнхээ хашааны үүдэнд мотоциклоо орхиж ороод хэсэг байж байгаад гараад ирсэн чинь хашааны
үүдэнд байсан мотоцикль маань алга болсон байсан учир би цагдаа руу ярьж дуудлага өгсөн юм. Тэгээд манай хойд айлд ирээд байдаг С.Н Ц.Ж гэдэг зүс таних залуу манай хашаагаар орж, гарч явсан сураг байхаар араас нь хайгаад олсон бөгөөд Ц.Жийн гэрт очиж уулзах гэж байхад Ц.Жийн ээж болох хүн над руу утсаар “манай хүүхэд мотоциклийг чинь хулгай хийгээд 2 дугаар багийн 9-4 тоот хашаанд оруулаад тавьсан байна" гэж хэлэхээр нь тэнд очиж мотоциклоо авсан. Ц.Ж ч бас өөрөө авсан гэдгээ хэлээд буцаагаад өгсөн. Санал гомдол гээд байх зүйл байхгүй" гэх мэдүүлэг/хх-ийн 185-186-р хуудас/,
Хохирогч Э.Б мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 8-нд шилжин шөнө 01 цаг өнгөрч байхад ******сумын дохиололын албаны ажилтан А.Г танай “Мөрөн сумын ******дугаар багт байрлах манай ******** дэлгүүрийн дохиолол ажиллаж байна, хулгай орсон юм шиг байна’’ гэж над руу утсаар хэлсэн. Тэгээд би шөнө дэлгүүр дээрээ ирж дотор нь орж үзэхэд арын жижиг цонхыг гаднаас нь түлхэж онгойлгон
1 .ВСЮА нэртэй хөх өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг үнэ 1.750.000 төгрөг
2. Дамартай гэрэлтүүлэгийн утас 1 боодолдоо 100 метр, 1 метрийн үнэ 3500 төгрөг, нийт үнэ 350.000 төгрөг
3. Дамартай шар уртасгагч утас боодолдоо 30 метр, нийт үнэ 65.000 төгрөг
4. Дамартай шар уртасгагч утас боодолдоо 50 метр, нийт үнэ 70.000 төгрөг
5. Тайрагчны ир 10 ширхэг, 1 ширхэгийн үнэ 1500 төгрөг, нийт 15.000 төгрөг,
6. Цахилгааны хар өнгийн лент 8 ширхэг, 1 ширхэг нь 2500 төгрөг, нийт үнэ
20.000 төгрөг
7.Комперессорын шаланк 12.000 төгрөг
8. Гоёлын гурвалжин хос булан 3 хос, 1 хос нь 14.000 төгрөг, нийт үнэ 42.000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан байсан бөгөөд төлүүлж авсан, илүү үнэлсэн, алдагдаагүй эд зүйлийн үнэ зэргийг хасаад 574.000 төгрөгийн нэхэмжилж байна гэх мэдүүлэг/хх-ийн 2 дугаар хавтасын 12-13 дугаар хуудас/,
Гэрч Д.Ц мөрдөн байцаалтад өгсөн: ... Намайг 2015 оны 04 дүгээр сард Хөвсгөл аймгийн ****** сумын ******-р хороонд байрлах утас засварын газартаа ажлаа хийж байхад гаднаас үл таних хоёр залуу орж ирээд “энэ шаазан эдлэлийг худалдаж авах уу” гээд надад шаазан хос морь, мөн шаазан ******** бурхан үзүүлсэн. Тэгээд би тэр хоёр залууд “би наадахаар чинь яадаг юм “ гэсэн чинь авчих гэж гуйсаар байгаад надад 5000 төгрөгөөр зарсан. Тэр хоёр эхэндээ надад 50.000 төгрөгөөр зарна гэж байсан боловч намайг авахгүй гээд байсан болохоор 5.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд тэр худалдаж авсан шаазан эдлэлүүд надад нилээн хугацаанд хадгалагдаж байсан бөгөөд надаас хуучны шаазан эдлэл худалдаж авдаг хүн 10.000 төгрөгөөр авсан. Би 5.000 төгрөг нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 57- 58-р хуудас/,
Гэрч Ё.М мөрдөн байцаалтад өгсөн: " ... Би 2015 оны 04 дүгээр сарын дундуур үл таних хоёр залуугаас цемент худалдаж авсан нь үнэн. Намайг гэртээ байж байхад Э.Т гэдэг хүн над руу залгаад “хямдхан цемент байна, чи худалдаж авах уу, авахаар бол би чам руу явуулчихъя " гэхээр нь би авна гэж хэлээд тэр хүмүүстээ манайхыг зааж өгөөд явуулчих гэж хэлсэн. Тэгээд намайг утсаар ярьснаас хойш 2-3 цагийн дараа манай дэлгүүр дээр үл таних хоёр залуу ирээд “Э.Тын ярьсан хүн байна цементээ хаана буулгах вэ” гэхээр нь би тэр хүмүүст хашаанд оруулаад буулгачих гээд хашаан дотороо буулгуулсан. Тухайн үед би тэр хоёр үл таних залуугаас 10 шуудай цементийг нэг бүрийн үнийг 8.000 төгрөгөөр тооцож худалдаж авсан . ... тэр хоёр хүн намайг байхгүйд ирээд манай эхнэрт 14 шуудай цемент зарсан байсан " гэх мэдүүлэг / хх-ийн 59-60-р хуудас/,
Гэрч Б.Г мөрдөн байцаалтад өгсөн: "... Намайг 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зах дээр Б.Ц дэлгүүрийн урьд өөрийн эзэмшлийн ******улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачаанд явж байхад над дээр үл таних гурван залуу ирээд намайг хөлсөөр Мөрөн сумын ******** дугаар хороонд байрлах агуулах руу ачаа ачна гээд гээд аваад явсан. Тэгээд би тэр агуулах дээр очоод үл таних гурван залууд “наад хашаа чинь эзэнгүй байна, эзгүй газраас ачиж болж байгаа юм уу гэхэд” зүгээр зүгээр гээд байсан. Тэгээд тэр залуучууд тэндээс нэг тонн цемент ачаад төв халуун усны тэнд аваачиж буулгана гэж байсан. Яг хаана буулгах гэж байсан хаягийг нь би сайн мэдэхгүй байна. Тэр үл таних гурван залуу миний машинд 20 шуудай цемент ачиж байгаад баригдсан. Тэгээд надад ачааныхаа мөнгийг төлөөгүй. Тэр залуучуудыг би цемент хулгай хийж байна гэдгийг нь мэдээгүй. Тэр гурван залуу цемент хулгай хийж байсан газартаа ирэхдээ нэг нь миний машинд суусан, харин хоёр нь араас таксинд суугаад дагаж явсан" гэх мэдүүлэг / хх-ийн 59- 60-р хуудас /,
Гэрч Г.Ю мөрдөн байцаалтад өгсөн:” Би энэ дэлгүүрийн барилгын материалын хэсэгт 2015 оны 06 дугаар сард ажилд ороод түүнээс хойш тасралтгүй ажиллаж байна. Тус дэлгүүрт хулгай ордог шөнө буюу 2015 оны 11 дүгээр сарын 7- ны өдрөөс 8-нд шилжих шөнө хулгай орсон хэсгийг би хариуцан ажиллаж байсан. Тэндээс 1.ВСЮА нэртэй хөх өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг үнэ 1.750.000 төгрөг 2. Дамартай гэрэлтүүлэгийн утас 1 боодолдоо 100 метр, 1 метрийн үнэ 3500 төгрөг, нийт үнэ 350.000 төгрөг, 3. Дамартай шар уртасгагч утас боодолдоо 30 метр, нийт үнэ 60.000 төгрөг, 4. Дамартай шар уртасгагч утас боодолдоо 50 метр, нийт үнэ 70.000 төгрөг, 5. Цахилгааны хар өнгийн лент 8 ширхэг, 1 ширхэг нь 2500 төгрөг, нийт үнэ 20.000 төгрөг, б.Цахилгаан өнгөлөгч 1 ширхэг 115.000 төгрөг, 7. Комлерессорын шаланк 12.000 төгрөг / гадаа гаргаад хаясан байсан /, 8. Гоёлын гурвалжин хос булан 3 хос, 1 хос нь 14.000 төгрөг, нийт үнэ 42.000 төгрөгийн эд зүйлүүд алга болсон бөгөөд цахилгаан тайрагч алдагдаагүй, тэд нар хулгай хийхдээ подвалийн арын жижиг цонхоор орсон байсан” гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 15 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Ж мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө намайг дэлгүүрээ онгойлгочихоод бие засах гээд гарах хооронд манай нэг худалдагч над руу “ дэлгүүрээс чинь хүн юм авъя гээд байна” гэж утсаар ярихаар нь би дэлгүүрээ онгойлгоод ортол миний араас нэг нь өндөрдүү бор царайтай, богино хар куртиктэй, нөгөө нь цоохор куртиктэй, өтгөн хөмсөгтэй хоёр залуу орж ирснээ бараа үзэж байгаад манайд байсан хөрөөг зааж “ энэ хөрөө ямар үнэтэй бэ “ гэж асууснаа “ надад нэг ийм хөрөө байна, хотоос авчирсан юм, юм хийх гэж байтал больчихлоо, мөнгөний хэрэг болоод хямдхан зарах гэсэн юм “ гэхээр нь би “ хулгайн эд зүйл биш биз дээ” гэхэд “ хулгайн зүйл бишээ мөнгөний хэрэг болоод байна" гэж байсан. Тэгээд би “ямар үнэтэй юм бэ” гэхэд “хөрөөгөө 100.000 төгрөг” гэхээр нь би “ үнэтэй юм байна, авахгүй” гэсэн чинь бас нэг цахилгаан дриль оруулж ирээд үүнийг хамтад нь барьцаанд тавьчихъя гээд байхаар нь би хөрөөг нь 50.000 төгрөг, цахилгаан дрилийг нь 20.000 төгрөгөөр бодож, нийт 70,000 төгрөг өгч тэр хоёрыг нь авч үлдсэн. Надаас тэр хөрөө, дриль хоёрыг хураан авсан тул тэр хулгайн эд зүйл зарсан хүнээс 70.000 төгрөгөө гаргуулж авмаар байна гэх мэдүүлэг / 2 дугаар хх -ийн 17 дугаар хуудас/,
Гэрч Г.П мөрдөн байцаалтад өгсөн: “Намайг П.Ж гэхээс гадна багад маань аав, ээжийн өгсөн нэр болох Б.Э гэж хүмүүс дууддаг. Намайг залуучууд элэг бариад манайхаар очоод байдаг, би ч юм хэлж чаддаггүй юм. Би Б.Б, С.Ц нарыг зүс танина, Б.Н гэх залууг танихгүй. Эдгээр хүмүүс манайд очсон байх, би тэр үед согтуу байсан болохоор хэн хаанаас юу авчирсан талаар сайн санахгүй байна. Тэд нар манайд ирээд 1-2 шил архи ууцгааж байсан. Цахилгаан хөрөө, өнгөлөгч зэрэг зүйл авчирсан санагдаж байна. Тэгээд тэд нар авчирсан юмаа аваад гараад явцгаасан" гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар ХХ-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч О.А.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “******** дэлгүүр нь манай дохиолол хамгаалалтын албатай гэрээтэй ажилладаг бөгөөд, би энэ компаний Хөвсгөл аймаг дахь байнгын шуурхай жижүүрийн үүргийг гүйцэтгэдэг юм. Манай
компаний төв байр буюу дохиололын пульт, дохиолол хүлээн авах төв нь Улаанбаатар хотод ажилладаг юм. Хулгайн хэрэг гардаг шөнө буюу 2015 он 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 8-нд шилжих шөнө 00 цаг 10 минутын орчим миний гар утас руу Улаанбаатар хот дахь төвөөс над руу “******** дэлгүүрийн ЗОНН-З-аас түгшүүрийн мэдээ ирлээ” гэсэн шуурхай мэдээлэл ирэхээр нь би гэрээсээ гарч ******** дэлгүүр рүү очиход ******** дэлгүүрийн барилгын материалын хэсэг рүү хулгай орсон байсан. Хулгай орсон цонхны гадна талд улаан өнгийн булан төмөр, шар өнгийн цахилгааны лент зэрэг зүйлс газарт хэвтэж байсан. Би тэр дор нь цагдаа руу утасдаад, дараа нь ******** дэлгүүрийн эзэн болох Батсайхан руу утсаар мэдэгдэхэд түрүүлж Батсайхан ирсэн ба нэлээд хэсэг болоод цагдаа нар ирээд дэлгүүр дотор орж камерийн бичлэг шалгасан. Тэр камерийн бичлэгийн харж байхад гаднаас цонхоор хоёр хүн орж ирээд нэг нь цахилгаан хөрөө 1 ширхэгийг, нэг нь лангуу тойрч ирэхийг нь харахад дамартай гэрэлтүүлэгч утас сугандаа хийсэн байсан нь сайн харагдаж байсан, өөр бусад эд зүйл авч байгаа нь харагдаагүй боловч хөрөө авсан нь түрүүлж гараад үлдсэн нөхөр нь гаднах хүндээ 4-5 ширхэг зүйл дамжуулж өгсөн “гэх мэдүүлэг / 2 дугаар хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шүүгдэгч В.Б, С.Ц, Б.Б нарын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1 дүгээр хавтасны 121-123, 125-127, 114- 116, 135-138 дугаар хуудас, 2 дугаар хавтасны 47, 53-54 дүгээр хуудас /,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх - ийн 1 дүгээр хавтасны 24-26, 85, 180-р хуудас, 2 дугаар хавтасны 6-7 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-ийн 1 дүгээр хавтасны 157, 159-р хуудас, 2 дугаар хавтасны 9 дүгээр хуудас/, эд зүйлсийн үнэлгээний тайлан /хх-ийн 1 дүгээр хавтасны 41 дүгээр хуудас, 2 дугаар хавтасны 30 дугаар хуудас/, шүүгдэгч С.Цийн өмсөж явсан гэх цэнхэр өнгийн гутал, В.Бы өмсөж явсан хар өнгийн гутлын мөрүүд нь хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын улны мөрүүдтэй тохирсон талаарх Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №108 дугаартай “С.Цийн өмсөж явсан цэнхэр өнгийн гутлын баруун ултай хээний дүрслэл, хэлбэр хэмжээ, өсгийн төв хэсэгт байх цооролт зэргээр, В.Бы өмсөж явсан хар өнгийн гутлын зүүн ултай хээний дүрслэл, хэлбэр хэмжээ, өлмийн дотор хэсгийн элэгдэлт зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна” дүгнэлт / хх-ийн 1 дүгээр хуудасны 84 дүгээр хуудас /, шүүгдэгч С.Цийн гарын хурууны хээний талаарх Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №203 дугаартай" шинжлэгдэж буй 4 дугаартай гарын мөр нь гарын хээний санд МЫ004610003609
дугаараар бүртгэгдсэн С.Н Ц.Жийн зүүн гарын дунд хурууны хээний папилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалалт зэрэг шинж тэмдгүүдээрээ тохирч байна" шинжээчийн дүгнэлт / хх-ийн 2 дугаар хавтасны 24-26 дугаар хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч С.Ц, В.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг давтан бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Дээр дурдсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.
Шүүгдэгч нарыг үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, сопгуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, тэдэнд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулахгүйгээр, хорих ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Ц нь урьд Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, шийтгүүлж байсан ба / хх-ийн 148-153 / шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар ялтайд тооцогдохоор байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дахь хэсэгт хамрагдаж байх тул түүний ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Б.Б нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 86 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ялтан Б.Бгийн эдлээгүй үлдсэн 4 жил 4 сар 3 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн байх бөгөөд ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч В.Б нь Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор /ХХ-ийн 146 дугаар хуудас/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, бүрэн эдэлсэн байх ба шүүхээр ял шийтгүүлэхээс өмнө дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч В.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэрэг нь 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасанд "шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ" хамаарч байх тул ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Цийн цагдан хоригдсон 224 хоногийг, шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон 82 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч В.Б нь 146 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч С.Ц, В.Б нараас хохирогч С.Мт 187.000 төгрөгийг, Б.Чт 598.000 төгрөгийг, Ю.Бад 70.000 төгрөгийг, шүүгдэгч С.Ц, Б.Б нараас хохирогч Э.Б 574.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Ж 70.000 төгрөгийг тус тус гаргуулж олгох нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Шүүгдэгч С.Ц, В.Б, Б.Б нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг давтан бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч С.Ц-д эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр / жил 6 / зургаа / сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Бд эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр / жил 1 / нэг / сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч В.Б-д эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр/ жил 1 / нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т заасныг журамлан шүүгдэгч В.Б-д 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 86 дугаартай өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр / жил 1 /нэг / сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан шүүгдэгч В.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 /хоёр / жил 1 / нэг/ сарын хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүүгдэгч С.Ц-д оногдуулсан 2 / хоёр / жил 6 / зургаа /сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 / хоёр / 1 / нэг / сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч С.Ц-ийн цагдан хоригдсон 224 хоногийг, шүүгдэгч Б.Б-гийн цагдан хоригдсон 82 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Ц, В.Б нараас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 4-14 тоотод оршин суух хохирогч С.Мт 187.000 төгрөгийг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн ***7 тоотод оршин суух хохирогч Б.Ч-т 598.000 төгрөгийг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 32-24 тоотод оршин суух хохирогч Ю.Б-д 70.000 төгрөгийг гаргуулж, С.Ц, Б.Б нараас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 33-1 тоотод оршин суух хохирогч Э.Б 574.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Ч.Ж-д 70.000 төгрөгийг гаргуулж тус тус олгосугай.
8.Эрүүгийн ********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийгтүдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц, Б.Б нарын урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч В.Б-д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР