Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2021/02262

 

 

 

 

 

 

 

 

 

2021 11 24 181/ШШ2021/02262

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: д.о

хариуцагч:О.У

3,345,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэсний дагуу хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нэхэмжлэгч Д.д.о, хариуцагч О.О.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжин тайлбар гаргахдаа: 2018 оны 08 дугаар сард О.О.У над руу утсаар ярьсан. Би Зайсангийн Оргилын автобусны буудал дээр уулзаад Солонгосын виз гаргаж өгнө гэсэн хүн мөн үү? гэхэд мөн гэсэн. Би Болороогийн ярьсан хүн байна, виз хэзээ гарах вэ? гэхэд 1 сарын хугацаа шаарддаг. Одоо жаахан удах байх 40 хоног болох байх гэхэд нь би 2 хувь зургаа, гадаад паспортын хамт өгөөд явсан. Тэгээд Оргилын АТМ-руу ороод мөнгөө шилжүүлсэн. Эхлээд 2,215,000 төгрөгийг 08 дугаар сард өгсөн. Дараа нь 1,130,000 төгрөгийг 10 дугаар сард өгсөн. Гүйлгээний утга дээрээ тодорхой зүйл бичээгүй, О үсэг л тавьсан байх. Эхэлж уулзахдаа виз гарахгүй бол яах вэ? гэж асуухад санаа зоволтгүй мөнгийг чинь буцаагаад өгнө гэсэн. Ингээд би өөрийнх нь хэлсэн 40 хоногийн хугацаанд чимээгүй хүлээсэн. Виз гарсны дараа үлдэгдэл мөнгөө өгөөрэй гэсэн учраас хүлээсэн. Тэгээд 10 дугаар сараас эхлээд О.О.Утай чатаар холбогдож эхэлсэн. Виз гарсан уу? Паспортаа авъя гэхэд би Сингапурт байна, Солонгост байна, очих арай болоогүй байна. Дараагийн мөнгөө өгчих, би Солонгост байна гээд дансаа явуулахад нь үлдэгдэл 1,130,000 төгрөгийг 10 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн. Манай хүмүүс паспортын асуудалд ороод удаашраад байна. Би тэр хүмүүстэй ярьсан байгаа 10 дугаар сард очно, 11 дүгээр сард очно гэж бичсэн болохоор нь би хүлээгээд л байсан. Хамгийн сүүлд хариу өгөхөд нь зээлсэн мөнгөний хүү нэмэгдээд юу ч төлж чадахгүй боллоо. Одоо явмаар байна гэхэд санаа зоволтгүй. Би Монголд очоод банкны чинь хүүгээр тооцоод мөнгийг чинь өгнө гэснээсээ хойш таг болсон. Тэгээд миний мессенжерийг блоклоод холбогдохоо больчихоор нь Хан-Уул дүүргийн шүүхэд хандаж О.О.Уыг эрэн сурвалжлуулсан. Хан-Уул дүүргийн цагдаа эрэн сурвалжилж олоход нь цагдаа дээр уулзаж, паспортаа авсан. О.О.Утай уулзахад мөнгийг чинь Болороо авсан, авсан хүнтэйгээ учраа ол гэсэн. Ингээд муудалцаад надтай харьцахаа больсон. Болороо надад энэ хүн найдвартай виз гаргадаг, элчинд ажилладаг гэж хэлж байсан. О.О.Ут виз гаргуулахаар өгсөн 3,345,000 төгрөгийг О.О.Уаас гаргуулж өгнө үү.

Болороо бол манай талийгаач нөхрийн төрсөн эгчийнх нь хүүхэд, миний хадам эгчийн 2-р охин. 1-р охин нь Хунтогос. Би 1995 онд энэ айлын бэр болж очиход Болороо 1998 онд Солонгос явсан. Би Болороогийн хадам учраас нэг нэгэндээ итгэсэн. Болороо миний төрсөн дүү Д.Болдбаатарт том машин Монгол руу оруулж өгнө гэж хэлээд 18 сая төгрөг, миний танил Ё.Сэр-Одоос 6 сая төгрөг авсан. Бас миний танил Оюунчимэгээс 4,8 сая төгрөгийг О.О.У өөрийнхөө дансаар авсан. Энэ бүхэн нийлээд 30 гаруй сая төгрөг болсон. Энэ хүмүүс надаар дамжуулж мөнгөө өгсөн учраас над руу яриад байдаг. Болороог энэ хүмүүсийн мөнгийг өгөөч гэж ярихад Болороо тэр маскийг өгөөд би маскийг хүмүүст тарааж өгсөн. Энэ бол О.О.Утай ямар ч хамааралгүй. Солонгосоос Болороогийн өгч явуулсан маскийг би хорооллын Эрэл компанийн урдаас Болороогийн төрсөн эгч Хунтогосоос гарын үсгээ зураад авсан. Энэ Тогосоо бид хоёрын хооронд өглөг, авлагын асуудал байхгүй. Энэ маскийг миний танил Сэр-Одоос авсан 6 сая төгрөг, миний дүү Болдбаатараас авсан 18 сая төгрөгт гээд тэр хүмүүст нэг удаад тарааж өгөөрэй гэж Болороо хэлсэн. Болороо хүмүүст 50 сая төгрөгийн өглөгтэй гэж цагдаагаар эрэн сурвалжлагдаж байгаа юм билээ. Би О.О.Уаас маск аваагүй тул мөнгөө нэхэж байна гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэлийг үл зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Болороо бол Солонгос Улсад танилцсан миний найз. Болороо нэг удаа найздаа тус болоод өг, би хадам эгчээ визанд оруулах гээд бичиг баримтуудыг нь хөөцөлдөж байгаа юм. 19-ийн автобусны буудал дээр очоод Д.д.о гэж хүнтэй уулзаад мөнгийг нь аваад, над руу шилжүүлээд өгөөч гэхээр нь уулзаж мөнгийг шилжүүлж өгсөн. Энэ улсууд өөрсдөө утсаар ярьж байнга чаталдаг. Түүнээс энэ хүн надтай ганцхан удаа уулзаад мөнгөө шилжүүлж өгнө гэж байхгүй. Энэ бол 2018 онд болсон явдал. Үнэхээр танихгүй хүнтэй ганцхан уулзаад мөнгөө өгсөн бол тэр дороо 3-4 сарын дараа шүүх цагдаад хандах байсан. Гэтэл 2021 онд хандаж байгаа. Энэ хүн дандаа худал ярьж байна. Би 3,345,000 төгрөгийг аваад Болороо руу шилжүүлж тэр дор нь өгсөн.

Миний утас байнга асаалттай байсан. Юнителээс хуулга авчраад үзүүлж болно. Утас салгаатай байсан зүйл байхгүй. Болороогийн хэлж байгаагаар Д.д.о таньдаг цагдаагаараа дамжуулж зохион байгуулалттайгаар намайг хэрэгт унагаах гэж эрэн сурвалжлуулсан.

Энэ хүн хадам дүү болох Солонгос Улсад байгаа Болороо руу мөнгөө надаар шилжүүлүүлсэн, Болороо хараар амьдардаг, дансаар мөнгө авч чаддаггүй гэсэн. Энэ бол эгч дүү нарын хоорондын асуудал. Би Цагдаагаар намайг эрэн сурвалжлуулсан байна гэж Болороод хэлж, д.оийн мөнгөний асуудлаа цэгцэл гэж ярьж муудалцсан, үүний дараа. Болороо өнгөрсөн хавар 2 дугаар сард над руу яриад би 2500 ширхэг маск явуулсан, чиний асуудал шийдэгдсэн, Д.д.о, Оюунмандах нарт мөнгийг нь өгсөн, асуудалгүй гэсэн. Гэтэл гэнэт наадмын дараа Сүхбаатар дүүргийн шүүхээс нэхэмжлэл гаргасан байна гэхээр нь гайхсан. Би Д.д.оийг ах дүү нар дээр нь хайж очсон. Намайг мөнгө дамжуулж өгсөн гэдгийг мэдэж байгаа. Би анх уулзаад Болороогийн ярьсан хүн мөн үү? гэхэд нь тийм, Болороо өөрөө бичиг баримтыг чинь янзалж өгч байгаа. Сар гаруй хугацаа болно. Урилга, бичиг баримтыг чинь янзална гэсэн гэж хэлсэн. Тэгээд АТМ дээр очиж над руу мөнгө шилжүүлсэн би тэр дор нь Болороогийн өгсөн данс руу Солонгос руу шилжүүлж өгдөг хүн рүү шилжүүлсэн, 30-аад мянган төгрөгийг унаанд өгсөн. Хэрвээ тийм биш байсан бол огт танихгүй надтай уулзаад виз гаргаж өгнө гэсэн гээд шууд мөнгө өгнө гэж байхгүй. Өгсөн байлаа гэхэд виз гаргах 1-2 сарын хугацаа өнгөрөхөөр шууд шүүх цагдаад хандана. Гэтэл 3-4 жилийн дараа шүүхэд хандаж байгаа нь авцалдаагүй байна. Би энэ хүнийг огт танихгүй. Автобусны буудал дээр уулзахад л ганцхан удаа уулзаж харсан. Таньдаг цагдаа нь иргэний хэрэг байна. Солонгос руу явуулсан баримт нь бүгд гараад ирсэн тул шүүхэд хандаж хоорондоо учраа ол гэсэн. Энэ хүн Болороотой байнга утсаар ярьж, Болороо О.Уаар авсан мөнгийг чинь буцааж өгнө гэж ярьж байгаад Солонгос Улсаас д.от маск явуулж 01 дүгээр сарын 08-ны өдөр 6 сая төгрөгийн маскийг Тогосоо эгчээс нь хүлээж авсан. Болороо Тогосоо эгчдээ О.Уын мөнгөний тооцоо шүү, д.отэй тохиролцоод гарын үсэг зуруулж аваарай гэж хэлснээр эгч нь захиасыг нь биелүүлээд, маскийг өгөхдөө гар утас дээрээ зургийг нь аваад, өөрийн тэмдэглэлийн дэвтэр дээр бичүүлж авсан байсан гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл, талуудын тайлбар, талуудаас мэтгэлцээнээ нотлож ирүүлсэн хуулийн шаардлага хангасан бичмэл баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.д.о хариуцагч О.О.Ут холбогдуулан виз гаргуулахаар өгсөн гэж 3,345,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба банкны харилцах дансны хуулгаар нотлон үндэслэлээ тодорхойлно.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч уг мөнгийг өөртөө аваагүй, найз Болороогийн гуйснаар мөнгийг очиж авч Болороод тэр дор нь шилжүүлэн өгсөн, Д.д.о Болороо гэж хадам дүүтэйгээ харилцаж надаар дамжуулж Болороод мөнгөө өгсөн, өөрийг нь цагдаагаар эрэн сурвалжлуулсныг мэдээд Болороод хэлснээр 2500 ширхэг маскийг эгч Тогосоогоор Д.д.от хүлээлгэн өгүүлснээр тооцоо дууссан гэж Д.д.оийн гарын үсэг бүхий маск хүлээн авсан тухай баримт гарган маргана.

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн 5019420939 дугаар ХААН банкны харилцах дансны 2018 оны 8 сарын 13-ны өдрийн 12 цаг 17 минутын гүйлгээ/хэргийн 5/-ээр мөн банкны 5113052795 дугаар дансанд Оюунаа гэсэн утгатай 2215000 төгрөгийн, 2018 оны 10 сарын 25-ны өдөр 17 цаг 08 минутад мөн дансанд О гэсэн утгатайгаар 1,130,000 төгрөгийг/хэргийн 6/ тус тус шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн.

Хариуцагчийн ХААН банкны 5113052795 дугаар харилцах дансны 2018 оны 8 сарын 13-ны өдрийн 13 цаг 21 минутад 5166108908 дугаар дансанд Болороо гэсэн утгатай гүйлгээ/хэргийн 14/, 2018 оны 10 сарын 25-ны өдөр 17 цаг 31 минутад мөн дансанд Болороо гэсэн утгатайгаар 1,113,000 төгрөгийг/хэргийн 13/ тус тус шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн байна.

Д.д.о нь Uuganbaatar Uuganaa facebook хаягаар 2018 оны 11 сарын 15-ны өдрөөс 2019 оны 1 сарын 12-ны өдрийн хооронд харилцаж байсан гэж 35 ширхэг жижиг хэмжээтэй хэвлэсэн баримтууд/хэргийн 23-57/ ирүүлсэн, эдгээрийг нэхэмжлэгчийн хүсэлтээр хийсэн Uuganbaatar Uuganaa facebook мессенжер хаягт хийсэн үзлэгээр Д.д.о гэх хаягтай харилцсан захидлууд болох нь үзлэгийн тэмдэглэл/хэргийн 63/-ээр нотлогдоно.

Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс ХААН банкны 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 50/9970 дугаар албан бичгээр, 5166108908 дансыг ФЖ85030307 регистрийн дугаартай Б.Баяржаргал эзэмшдэг, утас 80805133, гэрийн хаяг Хан-Уул дүүрэг 3-р хороо Үйлдвэрийн гудамж, 5166092736 дансыг УУ89031340 регистрийн дугаартай М.Оюунтуяа эзэмшдэг, утас 99882089, гэрийн хаяг Сонгинохайрхан дүүрэг 2-р хороо Орбит 1-7./хэргийн 71-72/ гэжээ.

Шүүх хуралдаан дээр хариуцагч тал тэмдэглэлийн дэвтрийн нэг хуудас дээр, 2500 ширхэг маскийг 1 ширхгийг нь 2200 төгрөгөөр бодож авлаа. Хүлээн авсан Д.д.о. 2021 оны 1 сарын 8-ндгэсэн бичвэр баримтыг эхээр нь ирүүлж, тэмдэглэлийн дэвтрийн бичвэр бүхий, мөн цагаан цэнхэр дэвсгэр дээр цагаан өнгийн маскны дүрс бүхий 10 ширхэг хайрцаг болон нэг бор өнгийн картон цаасан хайрцагний дүрстэй 2 ширхэг гэрэл зураг/хэргийн 75-77/ тус тус ирүүлснийг нэхэмжлэгч энэ бичвэрийг өөрөө бичсэн, түүний гарын үсэг мөн гэрэл зураг дээрх маскийг хүлээн авсан гэж тайлбарлана.

Талуудын мэтгэлцээнээр,

Нэхэмжлэгч Д.д.о нь Солонгос Улсад 1998 онд яваад тэндээ амьдарч байгаа хадам талын дүү Болороогийн зааж өгсний дагуу О.О.Утай 2018 онд уулзаж түүний дансанд мөнгө шилжүүлсэн, бусдаар энэ хоёр хүний хооронд таньж мэдэх харилцаа байгаагүй байна.

Д.д.оийн эзэмшдэг 5019420939 дугаар ХААН банкны харилцах данснаас 2018 оны 8 сарын 13-ны өдрийн 12 цаг 17 минутын гүйлгээ/хэргийн 5/-ээр мөн банкны О.О.Уын эзэмшдэг 5113052795 дугаар дансанд Оюунаа гэсэн утгатай 2215000 төгрөг, 2018 оны 10 сарын 25-ны өдөр 17 цаг 08 минутад мөн дансанд О гэсэн утгатайгаар 1,130,000 төгрөг бүгд 3,445,000 төгрөгийг /хэргийн 6/ тус тус шилжүүлсэн.

Харин О.О.Уын эзэмшдэг 5113052795 дугаар данснаас тэр дор нь буюу 2018 оны 8 сарын 13-ны өдрийн 13 цаг 21 минутад Б.Баяржаргал эзэмшдэг 5166108908 дугаар дансанд Болороо гэсэн утгатай гүйлгээ/хэргийн 14/, 2018 оны 10 сарын 25-ны өдөр 17 цаг 31 минутад мөн дансанд Болороо гэсэн утгатайгаар 1,113,000 төгрөгийг/хэргийн 13/ тус тус шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн нь О.О.У Д.д.оийн шилжүүлсэн мөнгийг Б.Баяржаргал эзэмшдэг 5166108908 дугаар дансанд Болороо гэсэн утгаар тус тус шилжүүлсэн байна.

Хариуцагчийн ирүүлсэн, нэхэмжлэгч өөрөө үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн баримтаар Д.д.о өөрийн хадам эгчийн том охин Хунтогосоос Солонгос Улсаас Болороогоос явуулсан 5,500,000 төгрөгийн үнэ бүхий маскийг 2021 оны 1 сарын 8-ны өдөр хүлээн авсан үйл баримтууд тогтоогдож, талууд эдгээр үйл баримтад маргаагүй.

Харин нэхэмжлэгчийн О.О.Ут шилжүүлсэн 3,445,000 төгрөгийг нэхэмжлэгч О.О.Уаас буцаан шаардах эрхтэй эсэхэд талууд маргаж байх тул шүүхэд гаргасан талуудын хуулийн шаардлага хангасан нотлох баримт болон талуудын тайлбаруудаар нотлогдсон үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийлээ.

Д.д.о Болороогоос 5,500,000 төгрөгийн үнэ бүхий маск явуулсныг хүлээн авсан нь, Д.д.оээс Болороог түүний дүү болон бусад хүмүүсээс их хэмжээний мөнгө авсан тул тэр авлагатай хүмүүсийн төлбөрт тооцон Сэр-Одод 1000 ширхгийг, дүү Болдбаатарт 1500 ширхэг маскийг өгсөн, би эндээс мөнгө аваагүй гэх тайлбар гаргаж буй үндэслэлээ ямар нэг баримтаар нотлоогүй тул Д.д.оийн ярьж буй түүний танил Сэр-Од, дүү Болдбаатар нараас Болороо мөнгө авсан, Д.д.о Болороогоос авлагатай байсан, эсвэл маск хүлээлгэж өгсөн Хунтогосоос авлагатай байсан, Д.д.о өөрийн өрөндөө маскийг авсан гэх үндэслэл аль аль нь нотлогдохгүй, Д.д.оийн ярьж байгаагаар бусад хүмүүс Болороогоос авлагатай байсан бол Болороо тэр этгээдүүдийн хооронд харилцаа үүссэн, цагдаа, шүүхэд гомдол гаргасан гэсэн ямар нэгэн баримтыг мэтгэлцээний үндэслэлээ нотолж ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөхгэж зааснаар нэхэмжлэгч энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзэх үндэс болно.

Талууд тайлбарлахдаа Болороо нь Солонгос Улсад олон жил амьдарч байгаа, бусдад их хэмжээний өртэй, Монгол Улсын цагдаагийн байгууллага түүнийг эрэн сурвалжилж байгаа талаар тайлбар гаргаж байх ба иймээс өөрийнхөө дансаар харилцах боломжгүй тухай хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй нь хариуцагчийн Болороогийн өгсөн дансанд мөнгийг шилжүүлсэн гэх тайлбар үгүйсгэгдэхгүй байна.

Зохигч талуудын хоорондоо харилцсан хувийн захидал/хэргийн 49/-д дурдан, Д.д.оийн бичсэнээр, мөнгөө шаардаж, Болороог залга гэж хэл, хүн нь мөнгөө нэхээд байна та нараас болоод хэцүүдлээ гэсэн талаар бичсэнээс үзэхэд Болороо энэ нэхэмжлэлээр шаардаж буй 3,445,000 төгрөгт хамааралтай байдал харагдана.

Мөн нэхэмжлэгч Д.д.оийн хадам эгчийн том охин Хунтогос Солонгос Улсаас Болороогоос явуулсан 5,500,000 төгрөгийн үнэ бүхий маскийг Д.д.от хүлээлгэн өгсөн эх баримтаа Д.д.оийн нэхэмжлэлээр үүсгэсэн хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд О.О.Ут өгч явуулсан нь О.О.Уыг Д.д.оийн нэхэмжилсэн мөнгийг хариуцахгүй болохыг нотлосон үйлдэл гэж үзэхээр байна.

Хариуцагч О.О.У энэ мөнгийг аваагүй, Болороог гуйснаар өөрийн дансаар авч, түүний өгсөн дансанд нь шилжүүлсэн гэсэн нь банкны харилцах дансанд хийгдсэн Болороогэсэн утгатай 2 гүйлгээний цаг хугацаагаар нотлогдоно.

Эндээс үзэхэд Д.д.о Болороогийн зааж өгснөөр О.О.Утай уулзаж, мөнгөө түүний дансанд шилжүүлэн өгсөн, О.О.У нэхэмжлэгчийн мөнгийг авсан боловч өөртөө зарцуулаагүй, Болороогийн өгсөн дансанд тэр дор нь шилжүүлсэн, мөн нэхэмжлэгчийн Болороо О.О.У нараас мөнгөө нэхэж шаардсанаар Болороо эгчээрээ дамжуулж Д.д.от үнэ бүхий эд зүйл хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэл бий болж байна.

Талууд маргаж өөр өөр тайлбар гаргаж байгаагаас хэрэгт байгаа бичгийн баримт, талуудын хуралдаанд гаргасан тайлбарт дүгнэлт хийж үйл баримтыг тогтоолоо.

Д.д.о О.О.Ут дансаар шилжүүлэн өгсөн мөнгийг О.О.У Солонгос Улсад байгаа Болороод дамжуулан шилжүүлсэн, Болороо 5,500,000 төгрөгийн үнэ бүхий маскийг эгчээрээ дамжуулж Д.д.от хүлээлгэн өгсөн, Д.д.о маскийг хүлээн авч өөрөө захиран зарцуулсан байх тул зохигч талуудын хооронд мөнгөний төлбөрийн үүрэг хүлээсэн харилцаа бий болоогүй, Д.д.о О.О.Уаас шилжүүлсэн мөнгөө шаардах эрхгүй байна.

Д.д.о Болороо нарын хооронд өөр ямар нэг өглөг авлагын асуудал тогтоогдохгүй, энэ тухай баримт шүүхэд өгөөгүй тул 2 талын гаргасан баримт, тайлбараар шүүх маргааны үйл баримтад дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг тогтоож дүгнэсэн болно.

Иймд Д.д.оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.     Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар О.О.Ут холбогдуулан гаргасан 3,345,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.д.оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.УРАНЧИМЭГ