Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2016/ШЦТ/52

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :

       Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу

       Улсын яллагч Ц.Мөнхжаргал Хохирогч Ш.Б, Ч.Х

       Хохирогчийн өмгөөлөгч В.Энхболд Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, Б.Амаржаргал

  Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б.Б-д холбогдох Эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол улсын иргэн,

 Шүүгдэгч Б.Б нь найз охин Б.Бтай зүй бус харьцсаны улмаас Б.Б нь 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Т.Л сумын төвд амиа хорлосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ НЬ

  Шүүгдэгч Б.Б нь найз охин Б.Бтай зүй бус харьцсаны улмаас Б.Б нь 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Т.Л сумын төвд амиа хорлосон гэм буруутай болох нь

Хохирогч Ш.Б мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...2014 оны 4 дүгээр сарын 10-ны орой 17 цагийн үед Б.А тэр гурвыг орж ирэхээр нь Б.А-г асуухад “2014 оны 4 дүгээр сарын 07-ны орой бид хоёр сумын төвийн хойд гэрт хоноод маргааш өглөө 07 цагийн үед Б.А урагшаа гэрлүүгээ явсан, би хойшоо хөдөө явсан”...гэж хэлсэн...2013 оны 12 сард манай охин ажил хийхээр Мөрөн орж ирээд захын наад талын Хүрээ шөл нэртэй цайны газарт ажилласан...Тэр үед манай охиныг Б.А ажлаас нь гаргаад хөдөө авч явахаар ажил дээрээс нь чирч гаргасан байдаг...явахдаа Б.С охины хувцас, бичиг баримтыг аваад хөдөө гарсан байсан...манай охиныг олдоогүй 2 байхад Б.А надад худлаа яриад хэнэг ч үгүй байсанд гомдолтой байна . ийш тийш нь явуулах, найз нөхөдтэй уулзуулахад нь их дургүй байсан... Би энэ хүнийг миний охины амь насыг хохироосон гэж үзэж байна. Миний охин өөрөө амь насаа хохироочихоор хүн биш. Мотоциклиор авч явах боломжтой гэсэн туршилт дээр миний гарын үсгийг хөндлөнгийн гэрчээр оролцож байна гэж хэлээд зуруулсан. Түүнээс биш мотоциклиор авч явах боломжтой гэсэн асуудал ерөөсөө яригдаагүй юм. Тэр туршилтыг анхаасаа худлаа хийсэн. Энэ хүний буруутай үйл ажиллагаанаас болж охиныхоо амь насаар болон наашаа цаашаа их явж хохирсон. Би маш их гомдолтой байна гэх мэдүүлэг/1-р хавтас, хх-ийн40-42-р хуудас/

Хохирогч Ч.Х мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...2014 оны 04сарын 07-ны өдөр би охин Б.Н хамт хоёулаа байсан...Б.А Б.Атай утсаар ярьснаа “Номин дээр хүрээд ир гэж байна” гээд гараад явсан...миний утсанд Б.Агийн ярьсан дугаараас"би үхлээ” гэсэн мессеж ирсэн...араас нь Номин баар орсон...тэр хоёр... 1 том пиво, 1 шилтэй дарс тавьсан сууж байсан... намайг хараад ухас, ухас хийж босоод цуваад гараад явцгаасан...дарс нь талдаа орсон, пиво нь ч гэсэн дундаа орсон харагдсан...гэртээ ирэхэд охин маань ирээгүй байсан...би Б.Агийн хойно байдаг гэрт очсон...нэг залуутай дундаа 1 пиво тавьсан сууж байсан.., Б.Аг асуухад ирээгүй гэсэн...Манай охин араас орж ирээд “та юу хийж байгаа юм бэ, хариач бид нар одоо удахгүй очно" гэсэн...охиноо харь, та нар пиво уулаа гэж ганц нэг үг хэлэхэд охин уурлаад гараад явсан...хамт гэрлүүгээ явсан...Б.А мотоцикльтой гараад ирсэн...тэр хоёр манайд хонохоор болоод мотоциклио түрээд хашаан дотор оруулж тавьсан...миний охин унтахаар ороо засаад бие засахаар гараад явахад Б.А араас нь гарса...Энэ хоёр бие, бие рүүгээ муухай, муухай мессеж их бичдэгбайсан. Бие биетэйгээ муудалцахаар үхнэ, хатна гээд байдаг...Б.А хөдөөнөөс сумын төвд орж ирээд хөдөө гарахдаа урдынх шигээ утсаар залгаж яриагүй, манайхаар ирээгүй болохоор сэжигтэй санагдаж байна. Би энэ залууг охиныхоо үхэлд сэжиглэж байна.,.2014 оны 04 сарын 07-ны өдөр Б.Л маргааш Мөрөн явна гээд тэр орой хувцсаа янзлаж тавьсан,..14 хоногийн тогоочийн сургалтанд явна гээд сумынхаа нийгмийн ажилтанд бүртгүүлсэн байсан...Б.Атай уулзаад энэ талаар яриад хоорондоо маргалдсан байх...Цагаан сарын дараа Б.Л Б.Агаас “сална” гэж байснаа буцаад нийлсэн байсан...Манай нутагт ийм хэрэг өмнө нь гарч байгаагүй. Тэдний охиныгтэр байшинд тэдэн хоног нуун дарагдуулчихжээ гэж олныг сэрдхийлгэсэн хэрэг болсон. Манай ах дүү нар энэ хэргээс болж маш их хямарсан. Үхсэн хүн үг хэлэх биш гэдэг байдлаар Б.Аг ийм байдлаар хандаж байгаад би үнэхээр их гомдож байна. Энэ хүн хэрэг хийгээгүй бол уучлал гуйх бүрэн эрхтэй тэгэхэд энэ хүн ганц ч удаа биднээс уучлал гуйж байгаагүй. Уучлал гуйх зөндөө хугацаа өнгөрсөн. Үхсэн хүн үг хэлэх биш, мэдэхгүй гэдэг үг мянган үгний таглаа гэдэг байдлаар л энэ хүн хэргээ хаацайлж байна гэж бодож байна.,,Халааснаас нь гэрээслэл гарч ирсэн. Хэдийгээр хүний нэр, он, сар, өдөр бичигдээгүй ч Б.Ад зориулж бичсэн нь тодорхой байсан. Би үнэхээр их гомдолтой байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 109 дүгээр хуудас/,

Гэрч Д.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2014 оны 4 дүгээр сарын 07-ны орой 22 цаг өнгөрч байхад манай бааранд 1 хөх дээлтэй залуу ганцаараа орж ирсэн...2.5литрийн хэмжээтэй Кружка пиво захиалсан...”та утсаа өгөөч, хүн дуудах гэсэн юм” гэхээр нь утсаа өгсөн...Нөгөө залуугийн залгасан дугаараас над руу залгахаар нь нөгөө залууд утсаа өгсөн..,удаагүй нэг охин ирсэн...нэг шил Хатагтай

3 дарс авсан...Миний утас руу талийгаач охины ээж 2-3 залгаж охинтойгоо ярьсан...охины ээж бааранд ороод ирсэн...Хамгийн эхэнд талийгаач охин гарсан...ээж нь тэр залууд ганц нэг үг хэлээд байх шиг байсан...Тэр залуу гарсан, араас нь ээж нь гарсан...Тэр хоёр хоорондоо маргалдаагүй...Бие биенээ хайраа, хайраа гээд хоорондоо яриад байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74- 75 дугаар хуудас/,

Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2014 оны 04 сарын 08- ны өдөр Б.Л-ын ээж над руу залгаж яриад Б.А, Б.Л хоёрыг асуухаар нь “ирээгүй байна” гэхэд Б.А өчигдөр миний утас руу залгаад Б.Лыг ирэхээр нь яриулаарай гэхээр нь яриулсан, тэр л буруудлаа гэхээр нь би “тэр хоёр хойшоо ахындаа очоо биз гэж хэлсэн...Б.Аг гэртээ ирэхээр нь...асуухад 2014 оны 04 сарын 07-ны орой бид хоёр манайд хоносон, маргааш өглөө нь гэртээ харина гээд салсан, гэртээ очоогүй бол аймаг явсан байх, аймаг явна гэж ярьж байсан гэсэн. 2014 оны 04 сарын 10-ны үдээс хойш...миний утас дуугарсан...Б.Лын ээжид нь Б.Агийн хэлснийг хэлээд Б.А урд шөнө гэртээ ирж хоноод хойшоо ахындаа очихоор явсан гэж хэлэхэд “ миний охин байхгүй, үхсэн юм биш үү” гээд уйлаад унахаар нь би “чи яасан муу юм бодох юм бэ, жаахан гэгээлгээр бодооч” гэжхэлсэн...Бид нар энэ хоёрын харьцааг эсэргүүцэж байгаагүй, би маш их дэмждэг байсан...Би нэг удаа тэр охинд “миний охин манай хүү жаахан эрх, дураараа шүү, наадахдаа битгий бууж өгч бай" гэж хэлж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 86-88, 89 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,

Гэрч Ү.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2014 оны 4 дүгээр сарын 10-ны өглөө...суманд ирсэн... .Б.А та гадуурх ажлаа амжуулаад ир, би энд байж байя гэхээр нь.,. колонкиос шатахуун аваад замдаа эмийн сангаас эм аваад буцаад гэртээ ирсэн.,,13 цагийн үед хөдөө гарсан...2 том гурван баавгай пивотой гарсан. Нэг пивийг нь ******* толгойн шил дээр хувааж уусан. Тэгэхэд Б.А “намайг унтаад босоод ирэхэд Б.А боосон байсан, тэгэхээр нь сумын төвийн урагшаа нэг байшинд аваачаад тавьсан” гэж хэлсэн... би тоглож байна гэж бодсон... Б.А “энэ талаар хэнд ч битгий хэлээрэй” гээд гуйгаад байсан...Энэ талаар би хэнд ч хэлээгүй,..2014 оны 4 дүгээр сарын 10-ны орой сумын төвд бид гурав орж ирээд тэр охины гэрт очиж ээж, аавтай нь уулзсан...Бид гурав найз нөхдөөс нь асуухаар гарсан. Тийм болохоор би Б.Ад сайн итгэхгүй байсан... гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас/,

Гэрч Ц.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Б.Агийн төрсөн эгч нь байгаа юм. 2014 оны 04 сарын 07-ны өдөр манайд ямаа самнаж байгаад орой 19 цагийн үед сумын төв рүү орчихоод ирье гэж хэлээд...явсан...04 сарын 08-ны өдөр буюу маргааш нь 09 цаг өнгөрөөгөөд манайд ирсэн. Ирээд нэг их юм дуугарахгүй байсан...08-ны орой бас халуурахаар нь ханиадандаа халуурч байна гэж бодсон...манай ээж Цэцгээ надтай яриад “Б.Агийн найз охин нь байхгүй байна” гэж ярьсан...Би Б.Аг хамт дагуулж сумын төв рүү орж ирсэн... Б.Лыг гадуур хайгаад ямар нэгэн сураг гаргаж чадаагүй...2013 оны зунаас сумын төвд найз охинтой болсон гэж ярьдаг байсан... гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/,

Гэрч М.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б.А сумын төв явна гээд...миний цэнхэр өнгийн цэмбэн дээлийг гуйж өмссөн...04 сарын 08- наас хойш их дуу муутай, хоол өгөхөөр идэжөгөхгүй байсан.,.2014 оны 03 сард мал төллүүлэхээр анх ирэхдээ Б.А энэ охиныг манайд дагуулж ирсэн...хааяа нэг

4

жаахан маргалддаг боловч хоорондоо их эвтэй байдаг байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Цмөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Үүрцайхын хажуу талын айл намайг ирснээс хойш ер нь байнга л цоожтой харагддаг...04 сарын 07- ны орой манайд хоёр найз хүүхэн ирсэн...23 цаг өнгөрч байхад гаргаж өгсөн...хоёр гэр хоёулаа цоожтой, харанхуй байсан...01 цагийн үед унтсан...шөнө би ямар нэгэн дуу чимээ сонсоогүй... гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/, Гэрч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Т.Л сумын ********3 дугаар багийн Б.А ахын охиныг хайна гэхээр нь би туслахаар өөрийн найз С.Р хамт эрэлд гарч Мөнхбаатарын хашаанд ороод байшингийнх нь хаалганы хажуугаар өнгөрөхөд үс л харагдсан...С.Э зогсолгүйгээр байшингийн нилээд урд зогссон. Ямар ч байсан “дотор нь хүн үхсэн байна" гэж бодоод байж байтал Б.А ах, Б.Т 2 ирээд байшингийн хажуугаар тойрч бид хоёрын хажууд зогсоод юу ч болоогүй юм шиг байсан...би дохио зангаагаар гараараа зааж ойлгуулахад Б.А ах, Б.Т 2 очиж хараад Б.А ах орилоод эхэлсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108 дугаар хуудас/, Гэрч М.Смөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би хуваарийн дагуу найз Б.Н хамт хамгийн түрүүнд сумын хойд талын М.Н дутуу барьсан байшинг очиж шалгахаар явсан...хашаан дотор ороод байшингийн хаалгаар өнгөрч явахдаа доторхийг нь харахад нүдний үзүүрт үс харагдахаар нь тэр чигээрээ урагшаа явж байгаад мотоциклио зогсоосон... Бид хоёр юу хийхээ мэдэхгүй байтал хажуугаар нас барсан охины аав Б.А нь дүү Б.Ттой хамт...хажууд ирж зогсоод юу ч болсон шинжгүй хоорондоо юм яриад байсан...охиныг хараагүй юм шиг байсан...Болдоо дохио зангаагаар дүү Б.Тод “байшин доторхийг хараач" гэж ойлгуулсан...Байшин луу яваад Б.А ах орилоод эхлэнгүүт Б.Т тэврээд бид 2 дээр ирсэн...нэг мотоциклийн мөр нь миний явсан мотоциклийн мөр байсан. Нөгөө нэг нь...Б.А ах, Б.Т хоёрын байшингийн хажуу талаар тойрсон мотоциклийн мөр байсан^.. гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас/,

Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Өнгөрсөн өвөл эгчийн утсанд янз бүрийн дарамтласан мессеж найз залуугаас нь ирдэг байсан...”мессеж бичихгүй хаагуур юу хийгээд хэнтэйгээ яваад байгаа юм бэм гэсэн мессеж ирсэн байсан...би найз залуу Б.Ад нь “та хоёр зүгээр эвтэйхэн үерхээрэй” гэжнэг удаа хэлж байсан. Тэр хоёр хэрэлдээд Б.Агийн гэр лүү явахаар араас нь очиход Б.А нэг найзынхаа хамт маш их архи уусан сууж байсан...намайг очиход Б.А ер нь их ууртай намайг цохиж авчих гээд байсан. Маш их гомдолтой байна. .. гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар хуудас/,

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Юмыг маш эмзэгээр хүлээж авдаг юм шиг байсан, ээжтэйгээ муудалцаад Тарганаагийнд очиж хонодог байсан. Б.А гэдэг залуутай үерхээд нэг жил орчим болж байгаа байх, хааяа найз залуутайгаа хэрэлдсэн гэж яриад “хоёулаа дарс уух уу” гэж байсан, хамт суугаад пиво ууж байсан. Надад хааяа Б.Атай хэрэлдээд орж ирлээ гэсэн мөртлөө “Б.А эгчээ би Б.Ад хайртай юм шиг байна, хоёулаа хэрэлдээд буцаад л эвлэрчихээд л байх юм” гэж байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 134 дүгээр хуудас/,

Гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б.А миний төрсөн дүү байгаа юм...хар өнгөтэй өвдөгнөөс дээгүүр татахаар хэмжээтэй, даавуун материалтай, бүстэй цув байгаа...сумын төв орохдоо хар өнгийн цуваа өмсөж 5 байгаад хөдөө гарахдаа гэрийн зүүн талын орны дээд талд байдаг хувцасны шүүгээнд хийж үлдээчихээд явсан...бүс нь цувтайгаа хамт байсан...би тэр цувыг

2013 оны намраас хойш өмсөөгүй байсан юм...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2014 оны 04 сарын 07- ны...шөнө 00 цаг өнгөрөөгөөд манай хаалгыг хүн тогшсон. Манайх Т.Л сумынтөвд байдаг...манай дүү Пүрэвхүү...согтуу байх шигбайсан. Өөрийнхөөулаан Мустанг 5 мотоцикльтой ирсэн...өврөөсөө талыг нь уучихсан том савтай пиво гаргаж ирсэн. Тэр пивоо ч уугаагүй ор засаагүй байхад бүхлээрээ хувцастайгаа унтсан байсан. Маргааш өглөө нь манай эхнэр Ц.Р тал пивийг нь жорлон луу асгаж байсан. Тэгээд 09 цагийн орчимд мотоциклио унаад хөдөө гарна гээд явсан...онцын яриагүй босоод шууд гараад явсан. Б.Э гэдэг айлын мал маллаж байсан учраас мал руугаа явна гээд гараад явсан... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,

Гэрч Ш.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би хэдэн сар байсныг мартсан байна...Б.НД 16 цагийн орчим ирэхэд талийгаач охин Б.А гэх залуутай маргалдсан, гэрээ буулгаад /бусниулаад/ хаясан байхаар нь би “та хоёр яагаав, юунд маргалдав” гэж асуухад...Б.Л миний урдаас хэрэлдээд гэж хэлээд өөр юм хэлэлгүй, гэрийн ард тавьсан мотоциклио асааж унаад явсан. Манай дүү охин ч юм хэлээгүй...маргааш нь ирэхэд талийгаач дүүг маань Б.А хөдөө аваад явсан байсан... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/,

Гэрч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Б.Лыг

2014 оны цагаан сарын өмнөхөн Мөрөнд зах дээр Хүрээ шөл гэх цайны газарт угаагч, зөөгчөөр ажилд оруулж өгсөн. Ажилд оруулсан өдөр нь хамт ажилладаг охин нь манай ажил дээр нэг залуу ирээд “Б.Лыг авч явна" гээд ажпыг нь хийлгэхгүй байна гэхээр нь очсон...Найз залуу нь ирсэн. “Энд ажиллуулахгүй, авч явмаар байна” гээд зогсож байсан...би “аав, ээж нь намайг ажилд оруулж өг" гээд явуулсан, чамд ямар хамаатай юм бэ” гээд загнаад явуулсан. Үдээс хойш нь утсаар яриад дарамтлаад байгаа сураг байсан...Ирэхгүй бол "үхнэ” гэж тэр залуу мессеж бичээд байгаа сурагтай байсан...Б.Лаас сонссон. Тэр өдрийнхөө орой манай дүү Д.Н-д найз залуу нь очоод Б.Лын хувцсыг хамж аваад явсан байсан... гэх мэдүүлэг 12 дугаар хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/,

Гэрч Р.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Энэ өвөл Б.Л Мөрөнд ажил хийхээр ирсэн. Тэгэхдээ манайд байсан...манайд нэг мотоцикльтой залуу ирсэн байсан...Б.Лын хамт хоёр хоноод манай нөхрийг байхад хэлэлгүй Б.Лын цүнхтэй хувцсыг аваад явсан байсан...гэртээ хариад удаагүй байхдаа Б.Л надтай утсаар ярихдаа уйлаад Б.А намайг доромжлоод байна, ална гэж утасдаад байна, би яах уу гэж нэг л удаа ярьж байсан. Зүгээр нэг ална шүү ч гэж хэлээгүй "ал руу чинь мөнгө чихэж ална шүү" гэж хэллээ гэсэн... гэх мэдүүлэг/2 дугаар хавтаст хэргийн 103 дугаар хуудас/,

Гэрч Д.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Талийгаач Б.Л бид хоёр 1 дүгээр ангид байхаасаа найз нөхөд, дотно харилцаатай байсан...Намайг Э*** сум явдаг өдөр талийгаач өдрийн цайны цагаар манай ажил дээр усанд орохоор ирсэн. Усанд орохоос өмнө Б.Лтай манай ажлын гадаа юм яриад сууж байхад...найз нь сэтгэл санаа хямарсан үедээ хааяа тамхи татдаг юм. Одоо тамхиа хаях гэж байгаа гэсэн...Усанд орох гэж ирэхдээ “үсээ будуулна” гэж байгаад будуулаагүй. Тэр үед талийгаачийн шанааны үс зүүн талдаа бага газар зулгарч унасан байхаар нь яасныг нь асуухад Б.А бид хоёр

маргалдаад таарахгүй байна, бид хоёр зодолдоод гэсэн. Би Б.Лын ярианаас энэ хоёрыг таарамж муутай байдгийг мэдсэн...Талийгаач Б.Ад их хайртай байсан байх гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 104-106 дугаар хуудас/, Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Дур ханасан тохиолдолд эр бэлгийн эс заавал илэрнэ...цогцост үзлэг хийхэд үтрээний үүдэвч хэсэг улаалттай, охин хальс шинэ гэмтэлгүй байсан зэргээс үзвэл талийгаач нас барахынхаа өмнө бэлгийн харьцаанд орсон байх магадлалтай байсан. Харин хүч хэрэглэсэн байж болзошгүй шинж тэмдэг байгаагүй... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Өглөө 6-7 цагийн хооронд сэрсэн. Өглөө 07 цагийн үед...нэг мэдэхэд би талийгаачийгтэр байшинд оруулаад тавьсан байсан...айсандаа болоод ухаан орон гаран явсан...аавынхаа******, хар өнгийн мотоцикльтой явсан...би өөрийгөө хэрэгтэн болчихно гэж айгаад мэдэгдээгүй...2013 оны 12 сард...би хөдөөнөөс талийгаачтай утсаар ярьсан..өглөө нь надад нэгж явуулна гэж байгаад явуулаагүй орой болсон...би уурлаж нэг удаа утсаар хэрэлдсэн.,.2014 оны 02 сард цагаан сараар 1 маргалдсан...талийгаач уурласан үедээ огцом ууртай, хэлэх гэсэн үгээ шууд хэлчихдэгбайсан...2014 оны 4 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө бид хоёр нэг удаа бэлгийн харьцаанд орсон, бэлгэвч хэрэглээгүй...би дур тавьсан..,шөнө бид хоёр манайд буцаж очиход талийгаач “чи миний араас хэд хоноод орох юм“ гэж асуусан. Тэгэхээр нь би араас чинь 4, 5 хоноод орно гэж хэлсэн. Үүнээс өөр их юм яриагүй. Миний нойр хүрээд унтсан...бид хоёрын хооронд хэрүүл маргаан болоогүй яагаад өөрийгөө боох болсныг тайлбарлаж мэдэхгүй байна... гэх мэдүүлэг/1 дүгээр хавтаст хэргийн 214, 217 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас /

Шүүх хуралдаанаар дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Б.Бгийн хувцсыг хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас/,

Хэрэг учрал гарсан газрын тойм гар зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас/,

Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 17 тоот: Б.Б нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчнөөр өвчилж байгаагүй ба одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна... Болсон үйл явдлыг үнэн зөв бодитой тусган үнэн зөв ярих чадвартай, өөрийн ярьж буй байдлаар 4 бакал буюу 2л пиво ууж кадр тасрах, соггон агсам тавих, найз охиноос бусад ээж нь болон хамт пиво уусан залуутай маргалдан муудалцах байдал гаргаагүй гэх ба 16 насанд анх архи амсаж үзсэн, үе үе найз нөхдийн хүрээнд уудаг, алжаалаа тайлах нэрийдлээр ганцаараа 1-2 удаа пиво уудаг байсан ба архины эсрэг харшил үүсгэх эмчилгээ,

7

архины хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаагүй болно. Б.Бг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэж үзлээ гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 151 дүгээр хуудас/,

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 35 тоот: Хэргийн газрын үзлэгийн үед илрүүлж бэхжүүлсэн гутлын мөр нь нийт 8 төрлийн мөр байна. Эдгээр мөрүүдээс 5С1М112 гэсэн дугааратй кадрт авсан өсгийн хэсгийн мөр ерөнхий шинжээрээ шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас илрүүлж, бэхжүүлэн авсан гутлын мөр нь сэжигтэн Б.Бгийн гэх гутлын баруун хөлний өсгийн хэсгийн гутлын улны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 164-171 дүгээр хуудас/,

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 36 тоот. Шинжилгээнд ирүүлсэн материал нь шинжилгээ хийж дүгнэлт гаргахад хангалттай. Хохирогч Б.Бын өмдний халааснаас гарч ирсэн гар бичмэл нь хохирогчийн гараар бичигдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн бичвэрүүд ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 174-176 дугаар хуудас/,

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 34 тоот: 1. Хохирогчийн цогцост үзлэг хийхэд эрүүний доод буланд 1.5/1.5 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн, арьсны түвшингээс бага зэрэг хонхойсон /зурагдсан мэт/ цус хуралт, уг цус хуралтын зүүн доод булангаас доош баруун тийш чиглэсэн 2/0.6см хэмжээтэй бүдэг улаан хүрэн өнгийн, арьсны түвшингээс бага зэрэг хонхойсон цус хуралттай байсан бөгөөд уг цус хуралтууд нь дүүжлэх үед уяа болон зангилаагаар үүсгэгдсэн байж болно. Боомилсон байсан гэх хар өнгийн 165 см урттай, 4 см өргөнтэй бүснээс үүссэн байх боломжтой. Уяаны /бүс/ сүлжээсний ширхэгийн хэлбэр, байрлал, хэмжээ зэргээрээ шинжилгээнд ирүүлсэн хохирогч Б.Бынх гэх арьсан дээрх ул мөртэй тохирч байна. Уг цус хуралтан дээр үүссэн 8 ширхэг зураас утаслаг эдийн мөр бөгөөд хүний арьсан дээр гарын мөр ийм байдлаар үлдэх боломжгүй. Уг цус хуралтан дээр үүссэн 8 ширхэг зураас утаслаг эдийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг зурааснууд нь дээрх бүс болон бүсийг зангидсан байдлаар хүзүүнд дарагдах үед үүсэх боломжтой гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 179-181 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2014 оны 4 дүгээр сарын 25- ны өдрийн 37 тоот: Задлан шинжилгээгээр талийгаачийн цогцост хүзүүнд дүүжлэлтийн ором гэмтэл тогтоогдлоо. Энэхүү гэмтэл нь амьд ахуйд үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай, үхэлд хүргэхэд шууд нөлөөлсөн гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Б.Бын хүзүүнд үүсгэгдсэн гэмтэл нь хүзүү битүү зөөлөн гогцоонд биеийн жингээр дарагдах үед үүсгэгдсэн байна. Талийгаачийн нас барсан хугацааг нарийн тогтоох боломжгүй ч шинжилгээ хийхээс ойролцоогоор 48 цагийн өмнө нас барсан байна. Нас барснаас хойш талийгаачийн цогцос дээш харсан хэвтээ байрлалд байжээ. Энэ нь талийгаачийн цогцсонд үүссэн хүүрийн толбоор батлагдаж байна. Талийгаач Б.Б нь дүүжлэлтийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж тухайн үедээ нас баржээ. Б.Б нь өөрийгөө хамгаалан тэмцэлдсэн гэх ямар нэгэн шинж тэмдэг тогтоогдсонгүй. Хохирогчийн хүзүүнд үүсгэгдсэн гэмтлүүд нь дүүжпэлтийн үед уяа болон зангилаагаар тус тус үүсгэгдсэн байна. Б.Н гэх айлаас эд мөрийн баримтаар хураан авсан хар өнгийн бүс нь талийгаачийн хүзүүнд үүссэн дүүжлэлтийн оромтой тохирч байгаа эсэх асуудлыг кримналистикийн шинжээчтэй хамтарсан үзлэг шинжилгээ хийжтогтоох боломжтой. Талийгаачийн хүзүүнд үүссэн гэмтэл нь ардаас урагш, дороос дээш чиглэсэн нэг удаагийн үйлчлэлээр үүсчээ. Талийгаачийн хүзүүнд үүссэн гэмтлүүд нь хүний нүцгэн гараар үүсгэгдэх боломж бага хувьтай. Б.Б нь нас барахынхаа өмнө бэлгийн хавьталд орсон байх магадлалтай байна. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 0.5 хувь ходоодны агууламжинд 1.2 хувь этилийн спирт илэрсэн нь нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч тухайн үедээ эрүүл байжээ гэх дүгнэлт. /1 дүгээр хавтаст хэргийн 184-185 дугаар хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 187-193 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ 12 дугаар хавтаст хэргийн 121 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Хохирогч нар шүүгдэгч Б.Бг талийгаач Б.Бын амь насыг санаатайгаар хохироосон гэж мэтгэлцэж байгаа ч энэ хэрэгт удаа дараа гаргасан шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмч болон кримналистикийн шинжээч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болон хэргийн бусад нөхцөл байдлаар үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, Б.Амаржаргал нар нь шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б нь Б.Бтай зүй бус харьцсаны улмаас амиа хорлосон гэдэг нь нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгч нь талийгаачийг харддаг, түүний улмаас дарамтлаж байсан талаар гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон мөн “Би явлаа, чамд гомдсон за юу, би шөнө 3:00 цагт зам тосоод аймаг явлаа. Баяртай. Б.Мд өргөдөл гаргаад өгчихнөө" гэсэн талийгаач Б.Лын халааснаас гарч ирсэн бичвэр нь тухайн үйл явдал болох хугацаанд, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Мөрөн сум явахаар бэлтгэсэн, энэ тухай тэд хоорондоо ярилцсан, Б.М нь Т.Л суманд оршин суудаг зэрэг нөхцөл байдлаас үзэхэд Б.Бд хандсан байх үндэслэлтэй бөгөөд цаг хугацааны хувьд таарч тохирч байна гэж дүгнэв. Дээрх нөхцөл байдал нь Б.Быг амиа хорлоход хүргэсэн хор уршгийг бий болгосон гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Бгаас 2.192.900 төгрөг болон өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтаст хэргийн 230 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Бг согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Хэрэгт 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн К.Нхар өнгийн мотоцикль Я.Б-эзэмшлийнх болох нь Хөвсгөл аймгийн А.Эхязгаарлагдмал хариуцлагатай компаний Тээврийн хэрэгсэл бүртгүүлэх, гэрчилгээ авах тухай баримт, шүүгдэгч болон гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул мөрдөн байцаагчийн дээрх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Ш.Б, Ч.Х нарт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаачийн гэх улаан түрийвч 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 6 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 1.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, юнителийн сим картны үүр 1 ширхэгийг өгч,

Шүүгдэгч Б.Бд бакал гутал 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан саарал өнгийн урт ханцуйтай подвалк 1 ширхэг, бор өнгийн ноосон цамц 1 ширхэгийг буцаан олгож,дэвтэр 1 ширхэг, дөрвөлжин дэвтрийн тасархай дээр бичсэн гэрээслэл зэргийг уг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, харин хохирогчийн улаан хар хосолсон шоон хээтэй хүрэм, эссэ тамхи, ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, монгол цоожны түлхүүр 1 ширхэг, хумсны хутга 1 ширхэг, улбар шар өнгийн торон цамц 1 ширхэг, ягаан өнгийн подвалк 1 ширхэг, хөх өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, бор өнгийн резинэн трико 1 ширхэг, хар өнгийн резинэн трико 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн пүүз 1 хос, ягаан өнгийн оймс 1 хос, ногоон өнгийн оймс 1 хос, хар өнгийн үсний хавчаар 1 ширхэг, 0.75 граммын Ерөөл архины хоосон шил 1 ширхэг, дээж болгон авсан шороо, тамхины ишнүүд, Эзэн Чингис нэртэй 500 граммын архины хоосон шил 2 ширхэг, архины бөглөө 2 ширхэг, гэрийн униа 1 ширхэг, 0.75 граммын Тэргүүн архины хоосон шил 1 ширхэг, голоор нь тайрсан пивоны лааз 1 ширхэг, хар өнгийн бүс 1 ширхэг, талийгаачийн хүзүүний хэсгээс авсан арьс, баруун зүүн гарын арчдас, үтрээнээс авсан арчдас, наалдац, умайн хүзүүнээс авсан арчдас, наалдац, бэлэг эрхтнээс авсан наалдац, баруун, зүүн гарын хумс, хатаасан цус, цогцосны умдагны үс, толгойн үс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Б.Манлайбаярт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 201422000217 дугаартай хавтаст хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, шүүгдэгч нь 102 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжпэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 288, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б.Б-г бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95.1-т зааснаар шүүгдэгч  Б.Б-г 2 /хоёр/жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Б.Бд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-гаас оршуулгын зардал болон өмгөөллийн зардал болох 2.997.900 /хоёр сая есөн зуун ерэн долоон мянга есөн зуу төгрөг гаргуулж хохирогч Ш.Б, Ч.Х нарт олгосугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан түрийвч 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 6 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг, 1.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, юнителийн сим картны үүр 1 ширхэгийг хохирогч Ш.Б, Ч.Х нарт өгч, шүүгдэгч Б.Бд бакал гутал 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, цагаан саарал өнгийн урт ханцуйтай подвалк 1 ширхэг, бор өнгийн ноосон цамц 1 ширхэгийг буцаан олгож, дэвтэр 1 ширхэг, дөрвөлжин дэвтрийн тасархай дээр бичсэн гэрээслэл зэргийг уг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хохирогчийн улаан хар хосолсон шоон хээтэй хүрэм, эссэ тамхи, ногоон өнгийн асаагуур 1 ширхэг, монгол цоожны түлхүүр 1 ширхэг, хумсны хутга 1 ширхэг, улбар шар өнгийн торон цамц 1 ширхэг, ягаан өнгийн подвалк 1 ширхэг, хөх өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, бор өнгийн резинэн трико 1 ширхэг, хар өнгийн резинэнтрико 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн пүүз 1 хос, ягаан өнгийн оймс 1 хос, ногоон өнгийн оймс 1 хос, хар өнгийн үсний хавчаар 1 ширхэг, 0.75 граммын Ерөөл архины хоосон шил 1 ширхэг, дээж болгон авсан шороо, тамхины ишнүүд, Эзэн Чингис нэртэй 500 граммын архины хоосон шил 2 ширхэг, архины бөглөө 2 ширхэг, гэрийн униа 1 ширхэг, 0.75 граммын Тэргүүн архины хоосон шил 1 ширхэг, голоор нь тайрсан пивоны лааз 1 ширхэг, хар өнгийн бүс 1 ширхэг, талийгаачийн хүзүүний хэсгээс авсан арьс, баруун зүүн гарын арчдас, үтрээнээс авсан арчдас, наалдац, умайн хүзүүнээс авсан арчдас, наалдац, бэлэг эрхтнээс авсан наалдац, баруун, зүүн гарын хумс, хатаасан цус, цогцосны умдагны үс, толгойн үс зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Б.Манлайбаярт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн иргэний баримт бичиггүй болохыг дурьдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Б нь 102 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар *******7 дугаартай хэрэгт 2014 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаагчийн "********0" маркийн, хар өнгийн мотоцикль битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор гомдол эсэргшүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ