| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/53 |
| Огноо | 2016-03-13 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2016/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны иүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян
Улсын яллагч Д.Оюунбилэг
Шүүгдэгч Э.Ө, Б.О
Шүүгдэгч Э.Ө, Б.Ө өмгөөлөгч Г.Баярдаваа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч лзийням, Б.О нарт холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Э.Ө, Б.О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүухийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Э.Ө нь 2015 оны 9 дүгээр сарын 29-ны орой Хөвсгөл аймгийн *********сумын төвд байрлах иргэн Т.А эзэмшлийн "*********" хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн орж нэг бүр нь 6 000 төгрөгийн үнэ бүхий набор 2 ширхэг, нэг бүр нь 1 800 төгрөгийн үнэ бүхий шоколад 5 ширхэг, нэг бүр нь 1 800 төгрөгийн үнэ бүхий улаан шонхор тамхи 10 хайрцаг, нэг бүр нь 1 500 төгрөгийн үнэ бүхий үрлэт боов 2 ширхэг, нэг бүр нь 500 төгрөгийн үнэ бүхий дахун бэлэн гоймон 8 ширхэг, нэг бүр нь 2 500 төгрөгийн үнэ бүхий гоё ундаа, нэг бүр нь 900 төгрөгийн үнэ бүхий жигнэмэг 7 ширхэг, нэг бүр нь 1 500 төгрөгийн үнэ бүхий доширок бэлэн хоол 1 ширхэг зэрэг 78 800 төгрөгийн эд зүйл, бэлэн 170 000 төгрөг хулгайлан авч, нийт 248 800 төгрөгийн хохирол,
Шүүгдэгч Б.О, Э.Ө нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 08-ны орой Хөвсгөл аймгийн *********сумын төвд байрлах иргэн Т.А эзэмшлийн "********" хүнсний дэлгүүрийн вакум цонхыг бахиар хөшиж хууль бусаар нэвтрэн орж нэг бүр нь 6 000 төгрөгийн үнэ бүхий набор 2 ширхэг, нэг бүр нь 800 төгрөгийн үнэ бүхий өрөмтэй печень 9 ширхэг, нэг бүр нь 2 000 төгрөгийн үнэ бүхий шоколад 5 ширхэг, нэг бүр нь 1 200 төгрөгийн үнэ бүхий наша марка печень 10 ширхэг, нэг бүр нь 500 төгрөгийн үнэ бүхий **********тамхи 10 хайрцаг, нэг бүр нь 500 төгрөгийн үнэ бүхий тамхины асаагуур 24 ширхэг, нэг бүр нь 400 төгрөгийн үнэ бүхий Дижик печень 15 ширхэг, нэг бүр нь 350 төгрөгийн үнэ бүхий Шар үрэл 20 ширхэг, нэг бүр нь 650 төгрөгийн үнэ бүхий Самартай үрэл 8 ширхэг, нэг бүр нь 1 000 төгрөгийн үнэ бүхий Хрустик печень 9 ширхэг, нэг бүр нь 1 500 төгрөгийн үнэ бүхий Үрлэт 5 ширхэг, нэг бүр нь 300 төгрөгийн үнэ бүхий Сироп 20 ширхэг, нэг бүр нь 200 төгрөгийн үнэ бүхий Хөөлгөгч 30 ширхэг, нэг бүр нь 500 төгрөгийн үнэ бүхий ажпын бээлий 6 ширхэг, нэг бүр нь 500 төгрөгийн үнэ бүхий хөзөр 8 ширхэг, нэг бүр нь 500 төгрөгийн үнэ бүхий нарийн гоймон 10 ширхэг, нэг бүр нь 1 000 төгрөгийн үнэ бүхий Алтан гоймон 5 ширхэг, нэг бүр нь 500 төгрөгийн үнэ бүхий бууз амтлагч 10 ширхэг, нэг бүр нь 15 000 төгрөгийн үнэ бүхий 10 летрийн хөнгөн цагаан бетон 2 ширхэг, нэг кг нь 1 800 төгрөгийн хашин тос 7 кг, нэг бүр нь 150 000 төгрөгийн үнэ бүхий Дружба хөрөө 1 ширхэгийг хулгайлан авч, нийт 329 500 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь
Шүүгдэгч Э.Ө мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 9-р сарын 29-ний өдөр *** дэлгүүрийн цонхыг хагалж ороод тамхи, набор, бэлэн гоймон зэрэг эд зүйл авсан. Түүнийгээ гэрийнхээ тог цахилгааны мөнгөнд зарцуулсан, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн найз О.Рынд 21 цагийн үед очсон. О.Рын гэр нь манайхтай ойрхон байдаг. Тэдний гэрт байж байсан чинь О.Р 2-уулаа хамт гараад ирье гээд байсан. Тухайн үед би О.Раас хаашаа явах гэж байгаа талаар нь асуухад 2-лаа юм авчхаад ирье гэж байсан. Тэр үед 23 цаг болж байсан.Тэгээд бид 2 “**********” хүнсний дэлгүүрийн хажуу талд очиход дэлгүүрийн хаалга нь цоожтой гэрэлгүй байсан бөгөөд О.Р чи хүн хараад зогсож бай гэсэн. Тухайн үед би О.Рыг хулгай хийх гэж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Намайг хүн хараад зогсож байхад О.Р *** хүнсний дэлгүүрийн нүүрэн талын вакум цонхыг төмрөөр хөшөөд байсныг мэдэхгүй. О.Р дэлгүүр дотор ороод жаахан байк байгаад надад хятад Дружба хөрөө 1 ширхэг, 10 летрийн хөнгөн цагаан бетон 2 ширхэг, мөн хайрцагтай зүйл өгсөн. Тэр дотор печень, ажлын бээлий, хөзөр, еэ еэ кофе зэрэг байсан өөр юу байсан талаар сайн анзаарч хараагүй. Тэгээд бид 2 эдгээр зүйлүүдийг аваад **********багт оршин суух О.Рын эмээ Ц.Л гэх айлд очоод хайрцагтай зүйлүүдийг бүгдийг нь 25 000 төгрөгөөр зарсан. Харин дружба хөрөө болон 10 летрийн 2 бетоныг О.Р өөрөө авч үлдсэн. Ц.Л-ээ эмээгээс авсан 25 000 төгрөгөө бид 2 тэнцүү хувааж авсан. Хийсэн хэрэпгээ гэмшиж байна, дахин ийм хэрэг хийхгүй, хохирлыг ар гэрээс төлж барагдуулсан гэх,
Шүүгдэгч Б.Оын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Намайг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байхад манай найз Ө.М оройн 18 цагийн үед ирсэн. Тэгээд би дэлгүүр явж тамхи авах санаатай Ө.Мыг хамт яваад ирье гэж гуйгаад бид 2 дэлгүүр руу 22 цагийн үед явсан. Бид 2 манайхаас ертөнцийн зүгээр баруун хойд зүгт байдаг *** нэртэй хүнсний дэлгүүр орсон. Тухайн үед *** дэлгүүрийн хаалга нь цоожтой гэрэлгүй байсан. Тэгээд би цоожтой байхаар нь хулгай хийчихье гэж бодоод гутлынхаа түрийнд байсан бахиар дэлгүүрийн нүүрэн талын вакум цонхыг хөшиж онгойлгоод дэлгүүр дотор орсон. Харин Ө.Мыг хүн харж бай гээд дэлгүүрийн гадаа үлдээсэн.Намайг дэлгүүр дотор ороход хүнгүй байсан.Тэгээд би дэлгүүр дотор байсан бэлэн хоолны хайрцаганд хөзөр 2-3 ширхэг, курустик печень 2-3 ширхэг, ажпын бээлий 5-6 ширхэг ,сероп 2-3 , улаан шонхор нэртэй тамхи нэгхайрцаг, мөн задалсан 2-3 ширхэг улаан шонхор тамхи, 10 летрийн хөнгөн цагаан бетон хоёр ширхэг, Дружуба хөрөө 1 ширхэг, набор 1 ширхэг зүйлс хулгай хийж авсан. Миний авч байгаа зүйлүүдийг Ө.М гадна талаас нь тосож авч байсан.Тэгээд бид хоёр хулгай хийж авсан зүйлүүдээ манай эмээ Ц.Лийн гэрт нь аваачаад хайрцагтай зүйлүүдээ манай эмээд 25 000 төгрөгөөр зарсан. Эмээгээс авсан 25 000 төгрөгөө Ө.М бид хоёр хувааж авсан. Харин 10 литрийн бетон, дружуба хөрөө 2-г би гэртээ оруулаад тавьчихсан. Хохирлыг эмээ төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх,
Хохирогч Т.А мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ********сумын төвд байрлах манай “***” нэртэй дэлгүүрийн цонхыг хагалж хулгай орон 63 200 төгрөгийн хүнсний эд зүйл, бэлэн 170 000 төгрөгалдагдсан. Мөн 2015 оны 12 дугаар сарын 08-ны шөнө дахин хулгай орж 390 500 төгрөгийн хүнсний болон бусад эд зүйл алдагдсан. Манай дэлгүүрт хоёр удаа хулгай орсон. Сүүлд хулгай орсноос болж дэлгүүр маань ажиллахаа больж эргэлтийн бараа мөнгөгүй болсон гэх /хх-ийн 12-13, 15-р хуудас/,
Гэрч Х.Ц мөрдөн байцаалтад өгсөн: ...О.Р энэ хоёр бетоныгтанай гэрт тавьчихъя гэж хэлээд манай гэрт тавьсан. Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Дараа нь цагдаа нар О.Рын хамт ирээд манай гэрт байсан 2 ширхэг 10 летрийн хөнгөн цагаан бетоныг хулгайн эд зүйл гэж хэлээд хурааж авсан, Мөн нэг дружба хөрөө гэрийн хаяанд оруулж ирж тавьсан байснаа аваад явсан байсан. Тухайн хөрөө нь цагаан алаг өнгөтэй хөрөө байсан гэх/хх- ийн 18-19-р хуудас/,
Гэрч Б.Ц.Л-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын эхээр намайг гэртээ байж байхад О.Р, Ө.М хоёр манай гэрт ирсэн. Тухайн үед хэдэн цаг болж байсныг нь сайн мэдэхгүй байна.Тэр хоёр ирэхдээ манай гэрт хайрцагтай зүйл авч орж ирсэн бөгөөд Ө.М та хүнсний зүйл 30 000 төгрөгөөр худалдаж авах уу гэхээр нь би ямар учиртай зүйл юм бэ гэсэн чинь Ө.М эмээ би М.Н төв рүү явах гэсэн чинь унааны мөнгөгүй болчхоод гэрээсээ эдгээр зүйлүүдийг аваад ирлээ та хямдхан авчих гэхээр нь би Ө.Мд өөрт байсан 25 000 төгрөгөө өгөөд хайрцагтай эд зүйлийг нь авсан. Намайг хайрцагтай эд зүйлүүдийг аваад дотор нь байсан зүйлүүдийг үзэхэд 10-аад ширхэг ажлын бээлий, урт шар цаастай печень, хөзөр гэх мэт зүйл байсан. Одоо юу юу байсан талаар сайн санахгүй байна. Би Ө.Маас худалдаж авсан зүйлүүдээ шинэ жилийн баяраар хүүхдүүдэд тарааж өгөөд дууссан. Өөр юу юу байсан талаар нь нэг бүрчлэн хэлж чадахгүй байна гэх /хх-ийн 24-25-р хуудас/ мэдүүлгүүд,
Эд зүйлд үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 58-р хуудасны арын 2 хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 58-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 59-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч лзийням, Б.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч Т.А гэмт хэргийн улмаас хүнсний эд зүйл болон бэлэн мөнгө нийт 623 700 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн бөгөөд хэргийн 28-р хуудсанд авагдсан хүнсний болон бусад эд зүйлийн үнэлгээг 408 300 төгрөгөөр топгоосон тул хохирогчид 578 300 /эд зүйлийн үнэлгээ 408 300 + бэлэн 170 000/ төгрөгийн хохирол учирсан байна гэж үзлээ. Прокурор яллах дүгнэлтдээ хохирогчид 575 600 төгрөгийн хохирол учирсан гэж дурдсан бөгөөд үнэлгээний тайланд нэг бүр нь 900 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг орос вафель печенийг 6 300 төгрөг байхыг 3 600 төгрөг гэж зөрүү бичсэн болохыг дурдав.
Хавтаст хэргийн 67, 81-р хуудсанд авагдсан хохирогч Т.А"...хохирлыг минь бүрэн гүйцэд төлж барагдуулсан тул гомдол саналгүй" гэх хүсэлтээр шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 71-72-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нар нь өөрт ногдох эд хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байх тул Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар "гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно" гэж заасны дагуу шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулж, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэдгээрийн хувийн байдал / Гэрч У.Э мөрдөн байцаалтад өгсөн: ...Миний хүү Ө.М нь сургуулиас гараад тогтсон ажил хийж байгаагүй улирлын чанартай ажил хийдэг ихэвчлэн барилгын ажил хийдэг. Миний хүүгийн хувьд айлын том хүүхэд учраас дүү нар болон ээжийгээ асардаг бид гурвын нөмөр нөөлөг юм. Дуу цөөнтэй, төлөв даруу зантай хамт олны дунд нэр хүнд сайтай бусадтай нийтэч хүүхэд. ..миний хүүгийн хувьд архи тамхи огт хэрэглэдэггүй гэх /хх-ийн 20-21-р хуудас/, гэрч Ш.Б мөрдөн байцаалтад өгсөн: ...хүү маань хувьд төрөөд 6 сар болоод эмээгийнхээ гар дээр очсон. Миний хувьд өвчний улмаас хүүгээ эмээ дээр нь байлгаж байсан. ...Дархан-Уул аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаад сургуулиа төгсөөгүй гарчихсан юм. Сургуулиасаа гараад эмээ дээрээ ирж яг тогтсон ажил хийгээгүй ойр зуурын юм хийж байсан. Миний хүүгийн хувьд хүнд их тусархуу, жаахан аймхай, их түргэн ууртай. ...архи, тамхи хэрэглэдэггүй гэх /хх-ийн 22-23-р хуудас// мэдүүлэг зэргээс дүгнэн Э.Ө, Б.О нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18 см урттай төмөр бахийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон тогтоох нь
1. Шуүгдэгч Э.Ө-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн, Б.О нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Э.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил хорих, шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Э.Ө-д оногдуулсан 3 жилийн хорих ял, шүүгдэгч Б.О-т оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Э.Ө-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.О-т оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэнсэж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88,1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бахийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч лзийням, Б.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ө, Б.О нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8,Эрүүгийн байцаан шийтгэххуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохиропн, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ