| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/54 |
| Огноо | 2016-03-09 |
| Зүйл хэсэг | 099.1., 153.1., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2016/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг
Улсын яллагч Г.Ганхөлөг
Хохирогч Б.О Хохирогчийн өмгөөлөгч Г.Баянбилэг
Шүүгдэгч Б.Ч
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Б.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шуүгдэгч Б.Ч нь 2016 оны 01-р сарын 01-ний өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн ***********сумын төвд байрлах "**********" бааранд иргэн *********маргалдаж улмаар түүний эзэмшлийн "Могул" маркийн гар утсыг хана руу шидэж бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн,
Мөн 2016 оны 01-р сарын 17-ний орой "***********" бааранд иргэн ********хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж өөрийн гар утсаар Б.Оын толгойн тус газар цохиж тархи доргилт, зүүн зулай, дагзанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь
шүүгдэгч Б.Ч-ын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016.01.01-нд зээлдүүлсэн мөнгөнөөсөө болж маргалдсан. Би мөнгөнийхөө оронд машиныг нь авсан байсан чинь О.Л машинаа аваад ир эгч нь одоо 300 000 төгрөг өгье хэд хоногоос 2 сая төгрөг өгье гээд гуйгаад байхаар нь машиныг нь өгсөн, Тэгээд машиныг нь авчирч өгсөн боловч надад 300 000 төгрөг ч өгөөгүй, 2 сая төгрөг ч өгөлгүй Ж.Т сум руу машинаа хүнд өрөндөө өгсөн байсан. Тэрнээс болоод 2016.01.01-нд бид хоёр хэрэлдээд би утсыг нь аваад хана руу шидээд эвдсэн нь үнэн. Түүний дараа 2016.01.17- ны өдөр манай 3 найз урагшаа 13 дугаар хороонд очиж тоглох уу гэхээр нь би Ноёд буудалд хүрээд ир гэсэн. Тэгээд би найз нараа өрөөндөө оруулаад тоглож байтал зөөгч нь орж ирээд энэ хүмүүсийг хэн оруулав гэхээр нь тоглоод “би" гэж хэлсэн чинь нөгөө зөөгч О.Лд хэлсэн байсан. Тэгээд О.Л өөрөө орж ирээд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь дагуулж гараад цаад талынх нь өрөөнд ороод та миний мөнгийг өгчих гэхэд өгч чадахгүй, одоо өр моодонд орсон, өргүй хүн хаа ч байхгүй гэснээс гадна намайг янз бүрийн үгээр доромжилж миний хацар луу алгадаж авсан. Тэгэхээр нь би уурандаа түлхэж ор руу унагаахад чи намайг 2 удаа зодлоо, би чамайг цагдаа дуудаж өгнө гээд намайг цагдаа дуудаж бариулсан. Тэгээд би тэр өдрөөс хойш тэнд байхаа больсон гэх /хх-ийн 17-18-р хуудас/,
Хохирогч Б.О-ын мөрдөн байцаалтболон шүүхийн хэлэлцүүлэг төгсөн: Манайх 2015 оны 01 сард Ч.Л-аас 15 сая төгрөг зээлж аваад цувуулж өгөөд дууссан. Одоо 15 сая төгрөгийн хүү 6 сая төгрөг нэхээд байдаг юм. Ч.Л нь эрүүл согтуу хүмүүсийн дэргэд мөнгөө нэхэж дарамталж эхэлсэн. Манай нөхөр юманд явсан юманд явсан байхгүй байсан. Ч.Лыг мөнгөө нэхээд байхаар нь би 2015 оны 12-р сарын 25-ны өдрөөс буудлынхаа нэгөрөөг гаргажөгсөн. Тэнд төрсөн дүүгийнхээ хамт 2016 оны 01-р сарын 17-ний өдрийг хүртэл байсан. 2016 оны 01-р сарын 01-ний өдөр Ч.Л баарны зааланд орж ирээд намайг дуудаж байна гэхээр нь би очтол олон хүний хажууд хэл амаар доромжлоод байхаар нь би санаа зовоод гал тогоонд дагуулж ороход намайг хэл амаар доромжпоод миний гар утсыг шүүрч аваад хана руу шидсэн. 2016 оны 01-р сарын 17-ний орой Ч.Л баахан залуучуудтай орж ирээд хөзөр тоглож байхаар нь би орж уурласан. Намайг өрөөнөөс чирч гаргаад хүнгүй өрөөнд оруулаад өөрийнхөө гар утсаар толгой руу 2-3 удаа цохисон. Надад хохирлын 255 000 төгрөг өгсөн. Залуу хүн учир юм ойлгосон байх гэж бодож байна. Надад гомдол санал нэхэмжлэх байхгүй гэх,
Гэрч Я.Э мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 01 дүгээр сарын дундуур байх яг сар өдрийг мэдэхгүй байна О.Л захирал намайг зодчихлоо гээд буудлын өрөөнөөс гарч ирж байсан түүний араас Ч.Л гэх залуу гарч ирж байсан. Тухайн үед О.Л захирлын толгой нь овоогоод хавдчихсан байсан. Үүний өмнө Ч.Л нь О.Л захирлын гар утсыг хана руу шидсэн гэсэн яриа гарчихсан байсан гэх /хх-ийн 20-р хуудас/,
Гэрч В.Б мөрдөн байцаалтад өгсөн: ...Ч.Л гэх хүнийг би нэг их сайн танихгүй, уг хүн нь манай ажлаар хааяа ирээд О.Л менежертэй уулчихаад явдаг байсан. Сүүлд хэд хоног манай буудалд байрлаж байсан. ...2016 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр буюу шинэ жилийн маргааш манай ажил хүлээн авалттай байхад Ч.Л гэдэг залуу ирээд О.Л менежерийг гал тогоон дотор дагуулж орж ирээд түүнтэй мөнгөнөөс болоод хэрэлдэж маргалдаж байгаад О.Л менежерийн гар утсыг аваад шидчихсэн. Тэгээд О.Л менежертзй маргалдаж байгаад хоол хийж идчихээд яваад өгсөн. Үүнээс хойш 10 гаруй хоногийн дараа байхаа /яг өдрийг нь сайн санахгүй байна/ манай буудлын өрөө рүү О.Л менежерийг оруулаад толгойруу нь утсаараа цохьсон гэж О.Л захирал ярьж байсан. Тухайн үед О.Л менежерийн толгой нь хүрэнтчихсэн байсан, тэр үед бид зургыг нь дарж баримтжуулж байсан. О.Л менежер зодуулсан даруйдаа шууд цагдаа дуудаж Ч.Лыг өгөөд явуулсан. Үүнээс хойш Ч.Л гэх залуу дахиж манай буудалд ирээгүй гэх /хх-ийн 21-р хуудас/
Гэрч Ц.Х мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр буюу ням гаригт би цагдаагийн газарт өдрийн хөдөлгөөнт эргүүлээр ажиллаж байсан. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд цагдаагийн газрын жижүүрээс ******буудалд согтуу хүн хэрүүл маргаан үүсгээд байна гэх дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу цагдаагийн ахлах ахлагч Х.Б хамт очиход ******* буудлын 2 давхарт хэрүүл маргаан болж байсан. Тэгээд ороход О.Н гэх эмэгтэй: Би энэ төрлийнхөө залуугаас мөнгө төгрөг зээлсэн юм, тэгээд мөнгийг нь боломж бололцоогоороо өгч байгаа, тэгсэн өнөөдөр энэ залуу согтуу манай буудалд нэг өрөө аваад 2-3 залуучуудтай хөзөр тоглож байснаа гэнэт надруу ирээд хэрүүл маргаан үүсгэсэн, миний толгой руу цохьсон, урьд өмнө утсыг маань шидээд хагалж байсан. Тэгэхээр нь нөгөө залуугаас нь юу болсон талаар асуухад: Энэ эмэгтэй надаас 2 жилийн өмнө 15 сая төгрөг зээлж авчхаад увуу цувуугаар мөнгийг маань төлж байсан, тэгээд би уг хүнээс мөнгөний хэрэг болоод мөнгөө авах гээд ирэхэд мөнгөө өгдөггүй, харин хэл амаар байнга доромжилж, намайг цохиж байсан гэж ярьж байсан. Тэгээд уг залууг цагдаагийн газарт авчраад согтуурлын зэргийг шалгахад 0,60-аас бага бага гарч байсан учраас эрүүлжүүлэх боломжгүй гэж маргааш өглөө цагдаа дээр ирж уулз гээд явуулсан гэх /хх-ийн 23-р хуудас/
гэрч Б.Н Ч.Лы мөрдөн байцаалтад өгсөн: ...Ах маань О.Л гэдэг хүнд 2015 оны 01 дүгээр сард 15 сая төгрөг зээлүүлсэн юм. Уг мөнгийг ах маань О.Лд өгөхдөө албан ёсоор гэрээ хэлцэл хийгээгүй, аман гэрээ л хийсэн. Уг мөнгийг О.Л нь уван цувуу өгч байсан. 2015 оны 12 дугаар сарын сүүлээс эхэлж ах Ч.Лтайгаа хамт О.Л эгчийн Ноёд буудалд очиж байх болсон. Энэ буудалд яагаад очих болсон бэ гэвэл О.Л эгч өөрөө бай гэж гуйгаад байсан болохоор очиж байсан юм. О.Л эгч ах бид хоёрыг буудлынхаа архивын өрөөнд оруулж байлгасан. /Бид хоёрыг доромжилсондоо л ийм өрөөнд оруулсан байх гэж бодож байгаа/ 2016 оны 01 дүгээр сарын 01 -ны өдөр намайг ажпаа тараад **** буудалд очиход Ч.Л ах О.Л эгчтэй гал тогооны өрөөн дотор нь маргалдаж байсан, тэр үед Ч.Л ах хэрэлдэж байгаад О.Л эгчийн утсыг авч шидсэн, тэр үед О.Л эгч Ч.Л ахыг хоёр гурван удаа алгадаж нүүр амыг нь маажсан. Тэгэхээр нь би салгаад авч гарсан гэх /хх-ийн 24-р хуудас/
Гэрч О.М мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 01 дүгээр сарын 01-ны билүү /яг өдрийг нь сайн санахгүй байна/ манай ажил хүлээн авалттай байх үед Ч.Л гэдэг залуу нь захирал О.Л-тай мөнгөнөөс болж маргалдаж байснаа гар утсыг нь булааж аваад шидчихсэн. Тэгснээ заал руу гараад О.Л эгчийг цохиж авч байсан, би тэр үед нь Ч.Л гэдэг залууг салгаж байсан. Түүнээс хойш дахин О.Л захиралтай маргалдаж толгой руу нь утсаараа цохьсон гэж О.Л захирал еерөе ярьж байсан гэх /хх-ийн 25-р хуудас/ мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 01 дүгээр 20-ны өдрийн 54 тоот дүгнэлтэд: 1.2.Б.О-ын биед тархи доргилт, зүүн зулай, дагзанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна. З.Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. б.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 28-р хуудас/,
Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13, 76-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1, 99 дүгээр зүйлийн 99.1 -т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэргийн 54-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Чд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүнд хорих ял оногдуулж, түүний хувийн байдал болон дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаарлагагүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Могул маркийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1.Шүүгдэгч Б.Ч-д бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих, 99 дүгээр зүйлийн 99.1 -т зааснаар 2 /хоёр/ сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй,
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялд нь багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих япыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
б.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.
б.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Могул маркийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээгхэвээр үргэлжлүүлсүгэй.
Э.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1- д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ