Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2017/00585

 
 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00401

 

Дархан-Уул аймаг дах******* сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Солонгос У тоотод оршин суух, Х. овогт Н. О. нэхэмжлэлтэй     

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын С.холбогдох

 

5 жил тутамд тасралтгүй ажиллагсадад олгодог, хөдөө орон нутгийн нэмэгдэл 3.466.800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ н*******:

 

Нэхэмжлэгч Н.О-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.О н******* 1993 оноос хойш Дархан сумын 1 дүгээр сургуул*******д тасралтгүй 23 жил ажиллаж байгаад 2016 оны 10 сараас хөрвөх сургалтанд суралцаж байна. энэ хугацаанд 5 жил тутамд тасралтгүй ажиллагсадад олгодог хөдөө орон нутгийн нэмэгдлийг 2007, 2012 онуудад авч байсан. Сүүлийн жилийн нэмэгдлийг 2016 оны 7 дугаар сарын 01-нээр тооцож авахаар тус сургуулийн захиргаанд өргөдөл өгч хүсэлт гаргасан. Хөрвөх сургалтанд сууж байхдаа 2016 оны 10, 11, 12-р сарын нийгмийн даатгалын шимтгэлээ хувиараа төлсөн боловч тэтгэмж авах нөхцөл бүрдэхгүй байна гэж сургуулийн захиргаа үзэж байгаатай санал нийлэхгүй байна. Иймд уг тэтгэмжийн мөнгийг хуул*******  тогтоомжид заасны дагуу надад олгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөдөө орон нутгийн багшид 5 жил тутамд 1 удаа 6 сарын үндсэн цалинтай н******* тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг олгодог журмын дагуу Н.О- багш н******* манай сургуул*******д 2011 оны 9 сараас 2016 оны 6 сар хүртэл хичээлийн 5 жил тасралтгүй ажилласан гэдэг нөхцлөөрөө

 

 

C:\Users\Ankhgerel-PC\Desktop\Хэвлэх\Отгон-1-р сургуул*******.docx

тэтгэмж авах шаардлага хангасан тул 2016 оны 7 сард тэтгэмжийн мөнгө болох 3 466 800 төгрөгийг сургуулийн төсөвт суулгах саналыг бид явуулснаар 2016 оны 8 сард тэтгэмжийн мөнгө н******* БСШУ яамнаас батлагдаж ирсэн. Одоогоор сургуулийн төсөвт байгаа. Гэвч Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын төрийн сангийн хэлтсийн зүгээс Н.О- багш н******* 10, 11, 12 сарын НДШ-ийг хувиараа төлсөн тул тэтгэмжийн мөнгө олгох журмын шаардлагыг хангахгүй байгаа гэж үзэж байгаа. Учир н******* 2016 оны 12 сарыг дуустал Н.О- багш н******* сургуулийн үндсэн ажилтан буюу НДШ-ийг сургуулиас олгосон байх ёстой гэдэг тайлбар өгч байгаа. Н.О- багшийг сүүлийн 5 жил ажиллаж тэтгэмжийн мөнгийг авах болзлоо хангасан гэж үзсэн, мөн мэдлэг боловсролоо дээшлүүлэх хөрвөх сургалтанд хамруулах тухай сургуулийн зөвлөлийн тогтоол гарсан боловч хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ тав*******ж 2016.09.20-нд ажлаас чөлөөлөгдсөн. 2016 оны 10 дугаар сараас мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж хувиасаа НДШ төлж явсан. Бага боловсролын багш Н.О- н******* тус сургуул*******д багшаар 1993 оноос хойш 23 жил тасралтгүй үр дүнтэй ажилласан. Үүнээс сүүлийн 5 жил ажилласны тэтгэмжийн мөнгийг сургуулийн зүгээс олгоход бэлэн, татгалзах зүйлгүй боловч аймгийн төрийн сангийн хэлтсээс тав*******ж буй шаардлагын дагуу олгох боломжгүй болоод байгаа юм. Иймд бид шүүхээс хянан шийдэн гарах шийдвэрийн дагуу арга хэмжээ авах болно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ н*******:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.О- н******* 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай н******* тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж 3.466.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхийг итгэмжлэлээр олгосон байх бөгөөд түүнийг төлөөлж Дархан сумын ..... тоотод оршин суух, С.Ч- н******* шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

Нэхэмжлэлд нэхэмжлэгч Н.О- н******* Дархан сумын 1 дүгээр сургуул*******д 23 жил ажилласан бөгөөд сүүлийн 5 жилийн буюу 2011 оны 9 сараас 2016 оны 6 сар хүртэл 5 жилийн тэтгэмж 3.466.800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Дархан сумын Н. захирал С.Б- сургуулийн зүгээс тэтгэмжийн мөнгийг олгоход татгалзах зүйлгүй боловч аймгийн Төрийн сангийн хэлтсээс тав*******ж буй шаардлагын дагуу олгох боломжгүй болоод байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.О- н******* Дархан сумын .... сургуул*******д бага ангийн багшаар 1993 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 59 дугаартай тушаалаар томилогдон ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/34 дугаартай Ажлаас чөлөөлөх тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн болох н******* хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 25-32 дугаар хуудас/,

 

Нэхэмжлэгч Н.О- н******* тус сургуул*******д 23 жил ажиллахдаа 2007, 2011 онуудад Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д “Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай н******* тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар н******* дамжуулан олгох”, 43.1.7.б-д “Сум, тосгон, багийн сургуул*******, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багш” гэж зааснаар тэтгэмж авч байсан болох н******* талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.О- н******* 2011 оны 9 сараас 2016 оны 6 сар хүртэл хичээлийн 5 жил тасралтгүй ажилласан болох н******* хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ажилд авсан болон чөлөөлөгдсөн тушаал, талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага болох 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай н******* тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж 3 446 800 төгрөгийг хариуцагч Дархан..с гаргуулж нэхэмжлэгчид олгох н******* зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах******* хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ н*******:

                                                                                                                     

1. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 б-д заасныг баримтлан хариуцагч Дархан сумын 1 дүгээр сургуулиас 3.466.800 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.О-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд ур*******дчилан төлсөн 70.418 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.с 70.418 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУЯА