Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2016/ШЦТ/55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгм М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу

Улсын яллагч Б.Болд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр

Шүүгдэгч С.Л нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 -т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн С.Лд холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн,

Шүүгдэгч С.Л нь 2016 оны 01 сарын 16-ны өдөр 24 цагийн орчим Хөвсгөл аймгийн А.Э сумын  багт иргэн П.М-г зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Л нь 2016 оны 01 сарын 16-ны өдөр 24 цагийн орчим Хөвсгөл А.Э сумын ****багт иргэн П.Мг зодож бие махбодид нь "хөнгөн" гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч С.Л-гийн хэрэг бүртгэлтэд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2016 оны 01-р сарын 16-ны өдрийн орой 24 цаг өнгөрч байхад архи ууссан үедээ би эхнэр болох М.Я-г хэл амаар доромжилж биед нь халдсан үнэн. Гэр бүлийн маргаанаас болдог юм. Тэр үед эхнэр бид хоёроос өөр хүн бол байгаагүй бөгөөд гэр цоожтой байхад сургуулийн цагаан байранд цоожийн эвдэж ороод эхнэрээ зодсон нь үнэн. Дахин ийм асуудал гаргахгүй гэх мэдүүлэг/хх-ийн 17-21 дүгээр хуудас/

Хохирогч П.М-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: Би нөхөр болох Л.Нтэй 2004 онд танилцаад албан ёсоор 2006 оны 11 дугаар сард гэр бүлээ батлуулсан, одоо бид хоёр хүүхэдтэй. 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тусдаа амьдарч эхэлсэн. Би Л.Н-гээс гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө аймгийн шүүхэд өгч шүүх хурлаар ороод шүүхээс 2 сарын эвлэрлийн хугацаа өгсөн бөгөөд энэ хугацаанд Л.Н дөрвөн удаа согтуу ирж, гэрт орж ирэн намайг зодож байсан. Урд нь намайг хоёр удаа зодож байсныг би тоогоогүй орхисон. Харин сүүлд 2016 оны 01 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжин шөнө согтуу ирээд гэрийн маань хаалгыг хадаасны лоомоор эвдэн гэрт орж ирээд намайг ” хаалгаа тайлсангүй” гээд хадаасны лоомоороо тархи, толгой, хөл, гар руу зөндөө цохиж зодсон. Миний орилох чимээнээр ойролцоо байсан айлын Д.А багш нөхөртэйгээ, Б.Г багш орж ирэхээр нь би гэрээсээ гарч гүйгээд айлд очиж амарсан. Маргааш намайг сургуулийн үүдний довжоо цэвэрлэж байхад хүрч ирээд бас зодсон. Тэрнээс хойш зодоогүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 1-5 дугаар хуудас/

Гэрч О.О-хэрэг бүртгэлтэд өгсөн: Манайх сургуулийн цагаан байранд амьдардаг бөгөөд манай байранд М.Я эгч, хүүхдүүдийнхээ хамт бас амьдардаг юм. 2016 оны 01 дүгээр сарын дундуур байх нарийн сайн он, сарыг нь санахгүй байна. Намайг гэртээ амарч байхад 24 цагийн үед М.Я эгчийн гэрт ямар нэгэн чимээ гараад байхаар нь гарч очоод хаалгыг нь татахад дотор талаасаа цоожтой байсан. Тэгээд намайгхаалгыг нь тогшиход хаалгаа онгойлгосон бөгөөд М.Я эгч уйлсан байдалтай “нөхөр маань намайг зодчихлоо” гэж хэлсэн. Харин түүнийг яаж зодсныг би хараагүй болохоор сайн мэдэхгүй байна, Миний эхнэр болох Д.А, хөрш айлын Б.Г бид нарыг ороход М.Я эгч зөрөөд гараад явсан, харин Л.Н гэртээ үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/

Гэрч Ч.Д.А-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2016 оны 01 дугаар сард байх, он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Намайг гэртээ амарч байхад М.Я эгчийн гэрт маш удаан чимээ гараад эгч уйлаад байсан. Тэгээд гэрт нь орох гэхээр оны өмнө маргалдсан болохоор гэр бүлийн дундуур ороод яахав гээд орхисон. Маргааш өглөө нь М.Я эгчтэй таараад уулзахад “өнгөрсөн шөнө нөхөр Л.Н согтуу ирээд хэрүүл маргаан боллоо, одоо бас гадуур согтуу явна гэнэ, эгчийнхээ гэрийг гадна талаас нь цоожлоод өгөөч” гэж гуйхаар нь гэрийнх нь хаалгыг гаднаас нь цоожилж өгсөн. Тэгээд шөнө амарч байхад яг өчигдөрийнх шиг коридороор Л.Нгийн алхаатай ижилхэн нааш, цааш явах чимээ гараад байсан. Тэгснээ тэр хөлийн чимээ гадагшаа гараад 10-20 минут болсоны дараа орж ирсний дараагаар хальт төмөр дугарах чимээ гарсан. Тэгээд удалгүй М.Я эгчийн хашгирах чимээ гарсан бөгөөд манай нөхөр О.Р, хөрш айлын Б.Г бид нарыг тэндийд ороход М.Я эгч “энэ хүн намайг алах гэж байна” гээд уйлаад зөрөөд гараад явсан, харин Л.Н үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Хохирогч П.М-гийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсан талаарх Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2016 оны 01 дүгээр сарын 29- ний 67 дугаартай "1,П.М-гийн биед гэмтэл тогтоогдлоо. 2. П.М-гийн биед духны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, шанаа, цээжинд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжгой. 6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй" дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Иймд шүүгдэгч С.Л-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэвч хохирогч П.М-гийн шүүгдэгч С.Л-тэй сайн дураараа эвлэрсэн талаарх 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Миний бие П.М нь нөхөр болох С-Ховогтой Л.Нтэй гэр бүлийн маргаантай байсан болохоор 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш одоо болтол 4 сар гаруй хугацаанд тус тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд бид хоёрын дунд гэр бүлийн маргаан гарч нөхөр Л.Н согтуу байхдаа намайг зодсон бөгөөд би аймгийн цагдаагийн газарт өргөдөл гаргаж өгсөн. Түүнээс хойш бид хоёр бие биеэ ойлгож эм тариа болон эрүүл мэндэд минь анхаарч мөнгөн туслалцаа үзүүлж байсан ба би нөхөр С.Л-тэй эвлэрч, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болсноо өөрийн биеэр батлаж байна. Иймд миний хүсэлтийг харгалзан үзэж нөхөр С.Лг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” хүсэлт, 2016 оны 3 дугаар сарын 07- ны өдрийн эвлэрлийн гэрээ, улсын яллагчийн "хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" санал зэргийг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг "шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр" хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

   Эрүүгийн **********дугаартай хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыгтус тус дурдах нь зүйтэй байна.

       Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно,

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294- 299 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Л.С г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208,1.3-т зааснаар шүүгдэгч С.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   З. Эрүүгийн ********* тоот хэрэгт битүүмжлэгдсэн эдхөрөнге байхгүй, хураагдсан бичиг баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус, тус дурьдсугай.

   4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

     5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Л-гийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР