Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/36

 

 

 

 

 

 

  2025         01          28                                     2025/ШЦТ/36

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

улсын яллагч Г.Бат-Оргил нарыг оролцуулан эрүүгийн 2409 00000 0786 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн ... овогт ... Э, ... оны .... дүгээр сарын 07-ны өдөр .... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, .... боловсролтой, ... мэргэжилтэй, .... ХХК-д .... ажилтай, ам бүл 4, эцэг, нөхөр, хүүхдийн хамт .... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: .../,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь ... оны ... дугаар сарын ...-ны өдөр .. дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... байрлах ... ... ... ХХК-ийн гадна хохирогч .... “Аав Нэргүйг явуулсангүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүний биед халдаж түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь баруун гарын алганы шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Хохирогч ... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өчигдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 20 цаг 20 минутын үед намайг ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт ... тоотод байрлах ... ХХК-ийн ажлын газар дээр байх үед хадам дүү Э нь хадам аавыг авч яваад хүүхдээ сахиулахаар ирсэн юм. Тухайн үед би хадам аавыг явуулахгүй гэж хэлсэн, хадам аав манай компанид ажилдладаг юм. Тэгээд энэ асуудлаас болоод Э бид хоёр маргалдаж эхэлсэн бөгөөд тус өдрийн 20 цаг 30 минутын Хангайн 1 дүгээр гудамжинд байхад Э намайг түлхэж унагаасан. Тэгээд хадам аав .... Э чирээд автобусны буудал руу явсан, хадам аав ... машиндаа суулгах гээд байхаар нь би араас очоод хувцаснаас зуурсан чинь Э миний дээд үүдэн шүдний хэсэгт нэг удаа мөргөсөн, тухайн үед миний амнаас цус их гарч байсан...Э нь -амайг өчигдөр хоёроос гурван удаа түлхэж унагаасан, миний үснээс зулгааж миний дээд .үдэн шүдний хэсэгт нэг удаа мөргөсөн. Миний дээд үүдэн хоёр шүд хөдөлсөн, хүзүү, баруун нүдний хэсэгт маажсан, унахдаа хоёр гарын сарвуу хэсэг, баруун өвдгөө гэмтээсэн, зулгарч гэмтсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...Тухайн үед Э намайг 2-3 удаа түлхэж унагаасан, би унахдаа баруун гараараа тулж унасан, тэр үед миний баруун гарын алганы хэсэг зулгарсан. Мөн Э нь миний уруул хэсэг нэг удаа мөргөснөөс болж миний дээд үүдэн шүд хөдөлсөн. Би хувийн эмнэлэгт дээд хоёр үүдэн шүдэндээ эмчилгээ хийлгэсэн. 350.000 төгрөг болсон. Толгойны томографикийн зургийг 140.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 26/,

Гэрч .... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг .... дүүргийн .... үйл ажиллагаа явуулдаг .... ХХК нэртэй вакум цонхны цехийн ажил дээрээ байх үед дагавар охин Э ирээд “...хүүхэд хараад өгөөч, ажилтай байна, орой ирж таныг авна...” гэж хэлсэн. Би тэр үед “...үгүй ээ би явахгүй...” гэж хэлсэн. Тэгээд Э буюу ... нь бэр .... намайг явуулахгүй гээд маргалдаж эхэлсэн. Тэр хоёр барьцалцаж аваад байсан. Би тэр хоёрыг маргалдаж байхад нь хажууд нь байсан. Эийн араас .... татах үед Э тонгойсон байсан бөгөөд дээшээ босохдоо ... мөргөчихсөн. Тэгээд тэр хоёр дахиад хоорондоо маргалдаад эхэлсэн. Э нь .... гараараа түлхэж унагааж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 86/,

Гэрч .... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:“...Тухайн өдөр бид хоёр хамт явж 100 айл ороод аавынх нь ажпын гадаа Эийн унаж явсан RX 350 маркийн тээврийн хэрэгсэл дотор нь суугаад үлдсэн. ******* аавынхаа ажил руу орсон. Тэгээд хэсэг байж байгаад аавыгаа гараас нь хөтлөөд гарч ирсэн чинь араас нь бэр эгч ... нь гарч ирээд *******ийн үснээс нь зулгаагаад явуулахгүй байсан. ******* .... эгчийн цээжин хэсэг рүү нь хоёр удаа гараараа түлхсэн чинь тэр эгч хөл алдаад хойшоо бөгсөн биеэрээ газар унасан. Тэгээд Э аавыгаа машинд суулгаад хаалгыг нь хаасан чинь бэр эгч нь газраас босч ирээд Эийн араас тэврээд авсан. Тэгээд тэрүүгээр явж байсан нэг ах ирээд, тэр хоёрыг салгасан...... эгч Эийг гараараа доош нь дарахад нь Э салахаар дээшээ огцом босохдоо толгой хэсгээрээ ... эгчийн нүүрэн хэсэг рүү мөргөсөн. Тэгсэн ... эгч чи миний шүдийг хугалчихлаа гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би үйлдвэрийн арын склад руу ороход .... аавыг маань “явна гэж байхгүй, наад ажлаа хий” гэж зандраад зогсож байсан. Би ороод аав явъя гэж хэлэхэд .... “чиний л хүүхэд, чиний л асуудал бид нарт ямар хамаатай юм бэ?” гээд орилоод байхаар нь би аавыгаа сугадаж аваад гарахад орилоод надаас зуураад байхаар нь би хурдан салж явах гээд нэг гараараа түлхэхэд .... цаас шиг бүтэн эргээд уначихаар нь би цааш аавыгаа дагуулаад машин руу явах гэтэл дахин араас ирээд хувцаснаас зууралдаад тавихгүй байхаар нь салах гээд түлхсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №6089 дүгээр шинжээчийн дүгнэлт:

1. .... баруун гарын алганд шарх, доод уруул, баруун дээд 1, 2 дугаар шүдний буйланд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ.

3. 5. Дээрх гэмтлүүдээс баруун алганы шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

6. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 32-33/,

Гэмт хэргийн талаарх, гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 12/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/,

Иргэний үнэмлэхний лавлагааны хуудас /хх-ийн 41/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

 Гэм буруугийн дүгнэлт:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогч .... биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна.” гэх дүгнэлт,

Шүүгдэгч *******: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэх дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар: “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй” гэх дүгнэлт гаргаж улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч *******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болохыг мэдсээр байж хохирогч .... эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. 

Мөн шүүгдэгч ******* нь хохирогч .... биед баруун гарын алганд шарх, доод уруул, баруун дээд 1, 2 дугаар шүдний буйланд цус хуралт, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүсгэсэн нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна ...” гэх санал,

Шүүгдэгч: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Улсын яллагчийн гаргасан ссаналыг дэмжиж байна” дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ид 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Хохирогч .... нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ... овогт .... Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ид 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хохирогч .... нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      А.БАТМАНДАХ