| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 151/2021/00505/И |
| Дугаар | 151/ШШ2021/00670 |
| Огноо | 2021-09-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 151/ШШ2021/00670
| 2021 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 151/ШШ2021/00670 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Ж.А,
Хариуцагч: Н.Э
Зээлийн гэрээний үүрэг 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, хариуцагч Н.Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.”“““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Жанлав овогтой ““““““““ нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Төв аймаг дахь Хаан банк ХХК-ийн Тооцооны төвөөс тэтгэврийн зээл 4.000.000 төгрөгийг авсан. Зээл авахдаа өөрийн бэр болох Л.Лхагважаргалаар хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулж авсан. Авсан зээлээс Н.”“““““““ бэлэн 2.000.000 төгрөгийг өгсөн боловч одоог хүртэл буцааж төлөөгүй. Н.Эрдэнэ нь мөнгө зээлж авахдаа Шүүхийн шийдвэрээс хамаг байр лацдах гээд байна гэж авсан. Гэрчээр бэр болох Л.Лхагважаргалыг оролцуулна. Мөн 2017 онд Н.Эрдэнийн төрсөн дүү болох Нараа нь Япон улс руу явах гээд 1.000.000 төгрөг зээлээд өгөөгүй. Ийм учраас 3.000.000 төгрөг буюу улсын тэмдэгтийн хураамж 62.950 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.”“““““““ийн хүүтэй суусан, түүний 2 хүүхдийг төрүүлж өгсөн. Одоо мөн нөхрөөсөө хүүхэдтэй болох гээд жирэмсний хорлого өгөөд, биеийн байдал тааруу байна. Хэдийгээр нөхөр А.Ганжаргалаас гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан байгаа боловч одоогоор хамт амьдарч байна. Гэтэл нөхрийн эцэг Ж.”“““““““ нь үндэслэлгүйгээр намайг гүтгэж 3.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрөө төрийн албан хаагч, хажуугаар нь хувийн аж ахуй эрхэлж амьдардаг ба хэн нэгнээс хараат бус иргэн. Харин ч нөхрийн талд би хангалттай хэмжээгээр мөнгө өгч, тэднийг тэжээн тэтгэдэг байсан. Гэтэл тэд намайг миний эцэг, ах өнгөрч хүнд хэцүү байх үед ийм байдлаар шүүх, цагдаагийн байгууллагад өргөдөл өгч, янз бүрийн арга заль хэрэглэж, хүүгээ хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлуулах арга хэмжээ авч байна. Би Ж.”“““““““ээс мөнгө зээлээгүй, миний ээжийг нас барахад гэрийнх нь цахилгааны төлбөр бичигдсэн байсан ба тухайн 700.000 төгрөгийн өр үүссэнийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр манай ах төлсөн. Тэгэхээр энэ хүмүүсээс цахилгааны төлбөр төлнө хэмээн мөнгө авсан зүйл байхгүй. Манай дүү Нараа Япон улс руу явсан нь үнэн. Гэхдээ эдний талаас мөнгө авч дүүгээ явуулаагүй, манай дүү эднийхээс мөнгө аваад явах гадаад явах хэмжээний санхүүгийн бололцоогүй биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.”“““““““ нь хариуцагч Н.”“““““““ холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан.
Хэрэгт авагдсан 4 хуудас бүхий Ж.”“““““““ийн зээлийн болон депизит дансны хуулгаас үзэхэд тэрээр 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 4.875.049 төгрөгийн зээл авсан байх ба уг хугацаанаас хойш зээлийн төлөлтийг тогтмол хийсэн байна.
Харин Тухайн зээлсэн мөнгөнөөсөө 2.000.000 төгрөгийг хариуцагч Н.”“““““““ бэлнээр өгсөн хэмээн тайлбарлаж, мөн гэрчээр оролцсон иргэн Т.Хандаа Тухайн өдөр зээлсэн мөнгөнөөсөө 2.000.000 төгрөгийг бэлнээр аваад Хаан банк ХХК-ийн Төв аймаг дахь салбар дотор Н.Эрдэнийн гуйлтаар түүнд өгсөн хэмээн мэдүүлсэн боловч хэргийн 4 дүгээр талд авагдсан нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5721597318 тоот Депозит данс-ны хуулгаас үзэхэд тэрээр орлого болж орж ирсэн 4.875.049 төгрөгөөс 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд ямар нэгэн зарлага гаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл, зээл авсан өдрөө Н.”“““““““ 2.000.000 төгрөгийг өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг няцаагдаж байх бөгөөд хэрэгт өөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэх баримт авагдаагүй болно.
Мөн хэрэгт Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 151/ШШ2020/00080 дугаар шийдвэрийн хуулбар авагдсан бөгөөд тухайн шийдвэрээр Н.Эрдэнэ, А.Ганжаргал нарын гэрлэлтийг цуцалж, Н.Ганжаргалаас 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэвэл бид шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах боломжтой хэмээн тайлбарлаж байгаа нь энэхүү нэхэмжлэлийн зорилго нь хууль бус, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан агуулгатай болохыг нотолж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Дүү Нараа нь Япон явах гээд 1.000.000 төгрөг зээлээд өгөөгүй гээд хариуцагч Н.Эрдэнээс тухайн мөнгийг нэхэмжилжээ.
Гэтэл Н.Эрдэнэ тухайн зээлсэн гэх мөнгийг хариуцан төлөх ёстой этгээд мөн эсэхийг, түүнчлэн хэзээ ямар журмаар хэнд өгсөн мөнгө болохоо нэхэмжлэгч баримтаар тус тус нотлоогүй.
Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөнгө шилжүүлэн өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.”“““““““ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Н.”“““““““ холбогдох Зээлийн гэрээний үүрэг 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.”“““““““ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.”“““““““ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 /жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА