| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/0020/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/17 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/17
2025 01 17 2025/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.БатМ даргалж,
Нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
Улсын яллагч Г.Бат-Оргил,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ..... овогт ......н Мад холбогдох эрүүгийн 2409 01793 1974 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... овогт .... М, ... оны ... дүгээр сарын ....-ны өдөр ... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, .... ажилтай, ам бүл 4, аав, ээж, хүүхдийн хамтаар, Улаанбаатар хот, .... дүүрэг ... дүгээр хороо ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: .... /,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж оролцлоо.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруу дээр маргахгүй...” гэв.
Хохирогч ... мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би ... оны ... дугаар сарын 04-ний өдөр шөнө 01 цагийн орчим ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт ..... орж шууд бие засах өрөө рүү орсон. Тухайн үед би үүдэнд нь шар өнгийн тавиур дээр үүрч явсан цүнхээ үлдээгээд суултуур дээр бие засаад эргээд гараад иртэл миний цүнхэнд байсан нотебүүк алга болсон байсан. Би тухайн дэлгүүр ороод шууд нойлын өрөө ороод каск болон үүрч явсан цүнхээ угаалтуурын хажууд үлдээгээд хажууд нь байрлах суултууртай жижиг өрөө рүү орсон тухайн үед би 30 гаран минут суугаад гарч ирээд гараа угаах гэтэл миний цүнхэн дотор байсан миний нотебүүк алга болсон байсан. Тэгээд тухайн Си юу сүлжээ дэлгүүрийн хяналтын камерыг шалгуулах үед намайг тухайн нойлын өрөөнд бие засаж байх үед хар өмд, хар өнгийн цамц өмссөн, хар өнгийн гуталтай эрэгтэй хүн орж ирээд гарах үедээ өөрийн нуруун тус газраа хавтгай зүйл хийчихсэн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 38/,
Гэрч ... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ... оны ... дугаар сарын ....-ний ... .. цагийн орчим ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт .... яаралтай тусламжаар очиж үзүүлээд байж байсан тухайн манай багын найз М нь фейсбүүкээр залгаад ойрхон байна, уулзах уу гээд бид 2 хамт 1 дүгээр эмнэлгийн урд талд байрлах Си юу сүлжээ дэлгүүр ороод ундаа аваад тухайн үед М бие засах өрөө ороод тамхилаад сууж байгаад надад дуудлага ирлээ найз нь Ub cab-д дуудлагын жолооч хийж байгаа гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-р хуудас/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие он сар өдрийг санахгүй байна. Өөрийн найз .... нь Улсын Нэгдүгээр эмнэлэгт үзүүлж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тус эмнэлэг дээр очтол ойрхон Си юу оръё гэж гээд тэндээс уух юм авчихаад гадна нь гарч тамхи татчихаад салсан...тухайн эд зүйл нь миний нурууны бүс байсан...би тийм эд зүйл авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51/,
Сүхбатар дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 102/,
“Дамно үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-19/,
Хаан банкны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 29/7425 дугаартай албан бичиг /хх-ийн 22/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-28/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 30/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 54/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч ******* нь ... оны ... дугаар сарын ...-наас 04-нд шилжих ... цагийн орчим ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... иргэн ... эзэмшлийн Macbook air ml загварын нотебүүкийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч, хохирогч .... 2,151,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Прокуророос шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******ад нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******ад хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулах санал гаргасан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...саналын дагуу шийдэж өгнө үү.” гэх,
Шүүгдэгч: “...дахин гэмт хэрэг үйлдэхгүй амлаж байна.” гэх санал тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... овогт Энх-... Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж, түүнд 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БАТМАНДАХ