| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2019/01339/И |
| Дугаар | 155/ШШ2020/00160 |
| Огноо | 2020-01-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2020/00160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2019/01339/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн .................тоотод оршин суух, ............... регистрийн дугаартай, Боржигон овогт Бадарчийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ............... тоотод оршин суух, ...................... регистрийн дугаартай, Хариад овогт Батчулууны*******ид холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Б.Мөнхтуяа, хариуцагч Б.Пүрэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Пүрэвдоржтой 2008 онд танилцаж, үерхэж эхлээд 2011 оноос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд манай аавын гэрт хамт амьдрах болсон. 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хамт амьдрах хугацаандаа 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр охин*******ийн*******, 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр охин*******ийн*******, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр охин*******ийн Бямба-Эрдэнэ нарын 3 хүүхэд төрүүлсэн. 2011 оноос 2012 онд нөхөр******* хугацаат цэргийн алба хааж ирснээс хойш зан ааш нь өөрчлөгдөж, архи уухаараа агсам согтуу тавьж, биднийг элдвийн хараалын үгээр харааж зүхэн, ална гэж айлгаж сүрдүүлэх, намайг болон аавыг минь зодож бид амгалан тайван амьдарч чадахгүй болсон. Цагдаад дуудлага өгч*******ийг удаа дараа баривчлуулдаг байсан боловч тэрээр огт засардаггүй байсан. 2015 онд Улаанбаатар хотод мөн намайг боож, алгадаж байсан. Би тухайн үед нь засрах байлгүй гэж найдаад уучлаад явдаг байсан. Түүнээс гадна нөхөр******* нь миний бэлгийн эрх чөлөөнд байнга халддаг буюу архи уусан үедээ намайг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орохыг шаардаж, гаж буруу, харгис байдлаар бэлгийн харьцаанд ордог. Би 2 хүүхдээ төрүүлснээс хойш 2 удаа жирэмсэн болж хүүхдээ авахуулж байсан бөгөөд намайг эмнэлгээс гараад ирэхэд шууд л хүсээгүй бэлгийн харьцаанд орж би дахиад жирэмсэн болж байсан. Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл, эм бэлдмэл хэрэглэе гэхээр намайг өөр хүнтэй бэлгийн харьцаанд орох гэж жирэмслэлтээс хамгаалах гэлээ гэж дарамтлан хүчирхийлдэг. Тэгтэл 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөн архи уусан байхдаа намайг зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Тэр үед нь цагдаа дуудсанаар нөхөр*******ид эрүүгийн хэрэг үүсгэж, улмаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэрэг дахин анхан шатны шүүхэд шилжиж, 2019 оны 10 дугаар сард Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор*******ид 3 жилийн хорих ял оногдуулсан баримтаас нөхөр******* нь ямар байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсныг харж болно. Мөн******* хүүхдүүддээ хүмүүжлийн буруу үлгэр дуурайл үзүүлдэг, согтуу байхдаа хүүхдүүдийнхээ дэргэд байнга зохисгүй ёс суртахуунгүй үйлдэл гаргадаг. Бид хурим хийж, өрх тусгаарлаж гараагүй, манай аавын гэрт хүүхдүүдийн хамт толгой хоргодож, эцэг, эхээр маань тэжээн тэтгүүлсээр өдий хүрсэн. Тэгтэл******* ажил хөдөлмөр эрхэлж, орлого олдоггүй, бидний өмнө ямар ч үүрэг хүлээлгүй амьдарсаар ирсэн бөгөөд эцэг, эхээр маань тэжээн тэтгүүлж байгаадаа санаа зовохын оронд байнга архи хэрэглэж, согтуу ирж биднийг дарамталж, хүчирхийлдэг. 2018 оны 6 дугаар сард шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш бид тусдаа амьдрах болосн. Гэсэн хэдий ч нөхрийн зүгээс байнга заналхийлэл ирдэг.*******ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, надтай зүй бусаар бэлгийн харьцаанд ордог болох нь шүүхээр тогтоогдсон, түүний заналхийлэл нь миний болон хүүхдүүд, аав, ээжийн минь амь нас, эрүүл мэндэд ноцтой хор аюул учруулах эрсдэлтэй байгаа тул бидний гэрлэлтийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй цуцалж өгнө үү. Охин П.Амин-Эрдэнэ, П.Зулаа, П.Бямба-Эрдэнэ нарыг Б.******* миний асрамжид үлдээж, эцэг Б.Пүрэвдоржоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй. гэжээ.
Хариуцагч А.Лхагвасүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь гаргасан нэхэмжлэлдээ Б.Пүрэвдорж нь 2012 онд цэргийн алба хааж ирснээс хойш зан байдал нь өөрчлөгдөж архи ууж агсан тавьдаг, гэрийнхнийгээ харааж зүхдэг, өөрийг нь болон аавыг нь зоддог, бэлгийн хүчирхийлэл хийдэг, гаж буруугаар бэлгийн харилцаанд ордог, ар гэртээ анхаарал халамж тавьдаггүй, миний аав, ээжийн гэрт байж тэднээр тэжээн тэтгүүлдэг, хүүхдүүдийн дэргэд зохисгүй, ёс суртахуунгүй үйлдэл гаргадаг, түүний үйлдсэн гэмт хэрэг нь шүүхээр нотлогдож тогтоогдон шийтгүүлсэн, түүний заналхийлэл нь хүүхдүүдэд болон миний өөрийн, аав ээжийн амь нас эрүүл мэндэд ноцтой аюул учруулах эрсдэлтэй байгаа тул бидний гэрлэлтийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр цуцалж, гурван хүүхдийг миний асрамжид үлдээж эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү. Би энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлдээ намайг илэрхий гүтгэсэн байна. Би энэ нэхэмжлэлд дурдсан шиг хүчирхийлэл үйлдэгч биш. Бидний хооронд бусад гэр бүлд байдаг шиг ахуйн шинжтэй хэрүүл маргаан үүсдэг байсан нь үнэн, хэрүүл маргааны үед би биеэ барьж чадахгүй нэг хоёр удаа гар хүрсэн удаа байгаа, би үүнийгээ хүлээн зөвшөөрдөг, тухайн үедээ эхнэрээсээ уучлал гуйж эвлэрдэг байсан гэтэл Б.******* нь дээрхийн адил утгатай өргөдлийг цагдаагийн байгууллагад гаргаж түүний дагуу намайг шалгаж анхан шатны шүүхээр шийтгүүлсэн. Б.******* нь намайг гүтгэсэн, нотлох баримт хуурамчаар гаргасан, надад холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа би хуульд заасан эрхийнхээ хүрээнд давж заалдах шатны шүүхэд хандсан байгаа, энэ хэргийн үнэнийг олох хүртлээ зохих журмаар нь зохих байгууллагад нь хандах болно. Б.******* нь чухам ямар шалтгаанаар намайг ингэж гүтгэж заавал шоронд явуулахыг хүсээд байгааг би ойлгохгүй байгаа, ямар нэг нөлөөлөл байгаа нь тодорхой байгаа. Гэхдээ би ханийгаа үүнийгээ ойлгож үнэнийг хэлнэ гэдэгт одоо ч итгэдэг, би түүнд өс хонзон огт санадаггүй өөрийгөө л буруутгаж яваа. Би хүүхдүүдээ өнчрүүлж, амьдралаа үрмээргүй байна. Бусдын адил элэг бүтэн сайн сайхан амьдрахыг л хүсдэг. Би хань, үр хүүхэддээ анхаарал тавьдаг, тэднийгээ бусдаас доор явуулахгүйг хичээдэг, олдсон ажлыг гололгүй хийж олсон орлогоо гэр бүлдээ зарцуулдаг, өнгөрсөн шүүх хурлын өмнө нь Улаанбаатар хотод барилгын ажил хийж орлогоо Б.*******д шилжүүлж байсан. Би өөрийн зан байдалд дүгнэлт хийж байгаа цаашид хүүхдүүдийнхээ сайн аав нь, ханьдаа түшигтэй сайн хань нь байж өрх гэрээ сайн сайхан авч явж чадна.
Иймд нэхэмжлэгч Б.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.Пүрэвдоржид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 49 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбарууд зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.Пүрэвдорж нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр охин Хариад овогт*******ийн*******, 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр охин Хариад овогт*******ийн*******, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр охин Хариад овогт*******ийн Бямба-Эрдэнэ нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Мөрөн Гурван Эрдэнэ сургуулийн сургалтын менежер Б.Сүнжидмаагийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Р.Долгоржавын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 58 дугаар тодорхойлолт, Далайн-Элбэрэлт өрхийн эмнэлэгийн хүүхдүүдийн эрүүл бойжиж буй тодорхойлолтууд зэргээр тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно. гэж заасан байх ба нэхэмжлэгч Б.******* нь охин П.Амин-Эрдэнэ, П.Зулаа, П.Бямба-Эрдэнэ нарыг өөрийнхөө нь асрамжид авах, эцэг нь хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээж талаар маргаагүй байна.
Охин П.Амин-Эрдэнэ, П.Зулаа, П.Бямба-Эрдэнэ нарыг эх Б.*******гийн асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Б.Пүрэвдорж, эх Б.******* нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт: Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дэх хэсэгт: ... хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй ..., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт: ... хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул охин П.Амин-Эрдэнэ, П.Зулаа, П.Бямба-Эрдэнэ нарт сар бүр эцэг Б.Пүрэвдоржоос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно... гэж заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно... гэж, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг, ... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж тус тус заасан байх тул хариуцагч Б.Пүрэвдоржоос улсын тэмдэгтийн хураамжид 167.787 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлүүлэх хугацаанд хариуцагч Б.Пүрэвдорж нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хоригдож байсан нь тогтоогдсон тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ...................... регистрийн дугаартай, Хариад овогт Батчулууны*******, ............... регистрийн дугаартай, Боржигон овогт Бадарчийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, ............ регистрийн дугаартай, охин Хариад овогт*******ийн*******, 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн, ................. регистрийн дугаартай, охин Хариад овогт*******ийн*******, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, ................. регистрийн дугаартай, охин Хариад овогт*******ийн Бямба-Эрдэнэ нарыг эх Б.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, ............... регистрийн дугаартай, охин Хариад овогт*******ийн*******, 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн, ..................регистрийн дугаартай, охин Хариад овогт*******ийн*******, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, ................... регистрийн дугаартай, охин Хариад овогт*******ийн Бямба-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Пүрэвдоржоор сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Б.Пүрэвдоржоос улсын тэмдэгтийн хураамжид 167.787 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА