| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/56 |
| Огноо | 2016-03-10 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2016/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбууг суулцуулан
Улсын яллагч Л.Отгончимэг Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү
Шүүгдэгч Д.Б, Ж.Чт нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, Ж.Чт нарт холбогдох эрүүгийн *********9 дугаартай хэргийг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Д.Б, Ж.Ч-т нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 31-20 тоотод оршин суух иргэн Э.Х-ын байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 596.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б, Ж.Ч-т нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 31-20 тоотод оршин суух иргэн Э.Х-ын байшинд нэвтрэн эд зүйл хулгайлж 596.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б, Ж.Ч-т нар нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 01 дүгээр сарын 4-5 үед байсан байх, надад мөнгөний хэрэг болоод ****** дүгээр багийн ********тоотод байх С.Т гэдэг манай ойрын төрлийн айлын гэр эзэнгүй байгаа гэдгийн мэдэж байсан болохоор өөрийн найз Ч.Гтыг утсаар дуудаад, бид хоёр хамт С.Тын гэрт очоод гадаа тамборын цонхны рамыг нь авч дотогшоо ороод дотор хаалганы хүрээ модыг хөшиж, хаалганы цоож хэсгийн модыг нь эвдэж байгаад хаалгыг нь онгойлгож ороод гэрээс нь хөргөгч, угаалгын машин, тоглуулагч зэргийг авсан... бид хоёр авсан зүйлүүдээ буцааж өгч, эвдэлсэн хаалга, цонхоо бүгдийг нь янзалж өгсөн ... гэх мэдүүлэг/хх-ийн 35-36, 41-42 хуудас/,
Шүүгдэгч Ж.Ч-тын мөрдөн байцаалтад өгсөн: Би яг хугацаагаа сайн санахгүй байна 2016-01-05-ны өдөр билүү 01-р сарын 06-ны өдөр байсан билүү намайг гэртээ байж байтал миний танил болох Б.А гэж залуу намайг дуудаад 9 дүгээр хороонд нэг айлд оччихоод ирье гэхээр нь би “мотоцикль маань бензин байхгүй” гэсэн чинь “би бензин хийе, чи хот руу явахад байдаг “Магнай Трейд" шатахуун түгээх станц дээр хүрээд ир" гэхээр нь яваад очиход Б.А намайг хүлээгээд зогсож байсан. Тэгээд колонкоос 2000 төгрөгөнд бензин хийгээд 9 дүгээр хорооны хэддүгээр гудамж байсныг санахгүй байна ямар ч байсан үзүүрийн хашаанд байх нэг айлд очиход эзэнгүй байсан. Тэгэхээр нь би “яах гэж байгаа юм бэ?, орж болох юм уу” гэсэн чинь Б.А ‘‘болно, болно миний таньдаг айл байгаа юм” гээд тамборын цонхоор дотогшоо орсон намайг очоод харахад тамборын цонх нь хагархай байсан болохоор цонхны рамыг авахад амар байсан, тэгээд цонхны рамыг нь аваад дотогшоо орсон юм. Тэгээд дотор байшингийн хаалгыг Б.А эвдэжорсон би гадаа нь зогсож байсан. Ямар ч байсан налишик модыг нь авч байгаад хаалгыг онгойлгоод орсон. Б.А хаалгыг нь онгойлгочихлоо гээд намайг дуудахаар нь би араас нь цонхоор ороод бид хоёр хамт гэрт орсон гэрт ороод эхлээд хөргөгчийг нь хамт өргөж гаргаад дамжилж өргөж гаргаад мотоциклон дээр дундуураа тавиад авч яваад манай гэрт аваачсан. ...Хулгайлсан эд зүйлээ авч явахдаа бол миний мотоцикльтой явсан. Миний мотоцикльд гаалийн газраас авсан лавлагаа байгаа, харин миний нэр дээр бүртгэлтэй гэсэн бичиг баримт, улсын дугаар байхгүй ч гэсэн миний эзэмшлийн мотоцикль мөн гэх мэдүүлэг /хх-ийн 38-39, 44-45 дугаар хуудас/, Хохирогч Э.Хын мөрдөн байцаалтад өгсөн: Манай нөхөр бид хоёр хөдөө Цагаан-Уул суманд амьдардаг бөгөөд Мөрөн сумын 9 дүгээр багийн 31-20 тоотод нэг гэр маань байдаг, Бид хоёр 2015 оны 12 сарын 01-ний үөэр Мөрөн сумын 9 дүгээр багт байх гэртээ ирж 10 хоночихоод буцаад Цагаан-Уул сум руу яваад тэндээ байж байгаад сая 2016 оны 01 сарын 08-ны өдөр ирэхэд гэрт маань хулгай ороод эд зүйл алдагдсан байсан. Мөрөн дэх гэртээ байхгүй хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны үеэр хүнээр гэрээ эргэхэд хулгай ороогүй зүгээр байсан юм. Тэгэхээр манай гэрт2015 оны 12 дугаар 25-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд хулгай орсон байна. ... Би угаалгын машин, хөргөгч, БУБ тоглуулагч, угаалгын нунтаг зэрэг зүйлээ бүгдийг нь буцаагаад авчихсан, гэрийн хаалга, цонхийг Б.Д ах янзлаад өгчихсөн, жолооны үнэмлэх, түрүүвч зэргийг маань ч гэсэн барагдуулсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг / хх-ийн 11-13 дугаар хуудас /,
Гэрч Н.П мөрдөн байцаалтад өгсөн: ... би хэрэгт Д.Бийг холбогдсон гэдгийг Х.Н хадам ээж Ц.Г “Х.Г гэрээс юм алга болсон чинь нэг хамсаатан нь Б.А байна гэнэ” гэж утсаар ярихад л анхмэдсэн. Тэгээд би Б.Аг хөдөө явчихсан байхад нь дуудаж Мөрөн рүү оруулж ирээд Б.С “яагаад хулгай хийсэн юм" гэхэд дуугүй, чимээгүй, надад юу ч ярихгүй байсан .... гэх мэдүүлэг /хх -ийн 14- 15-р хуудас/.
Гэрч Э.Б мөрдөн байцаалтад өгсөн: ... Би хулгай хийсэн гэдгийг одоо таниас сонсож байна. Би өнгөрсөн 7 хоногийн 4 дэх өдөр буюу 01 сарын 07-ны өдөр хоёр хүүхэдтэйгээ эмнэлгээр явж байгаад орой гэртээ харьсан чинь гэрт угаалгын машин авчирчихсан байхаар нь “энэ ямар учиртай угаалгын машин юм бэ” гэсэн чинь Ч.Гт “манай найз хямдхан зарж байгаа юм тэгэхээр нь авчихлаа" гэж
хэлсэн. Тэгэхээр нь би “аан за за" гээд л өнгөрсөн манай угаалгын машин эвдэрчихсэн болохоор угаалгын машин хэрэгтэй байсан юм гэх мэдүүлэг, /хх-ийн 16- 17-р хуудас/,
Гэрч Г.М мөрдөн байцаалтад өгсөн: “... Жолооны үнэмлэх дахин захиалахад 12.500 төгрөг шаардагддаг. Уг мөнгөө тушаасан байхад шинээр жолооны үнэмлэхээ авч болно гэх мэдүүлэг, /хх -ийн 18 -р хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх -ийн 3-4 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 5 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 6, 46 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, эд зүйлсийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19 дүгээр хуудас /, шүүгдэгч Ж.Чтоос хураан авсан улаан өнгийн хагас түрүүтэй гутлын мөр нь хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын улны мөрүүдтэй тохирсон талаарх Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №26 дугаартай “ Ж.Чтоос хураан авсан улаан өнгийн хагас түрүүтэй гутлын баруун өмсгөлийн мөртэй хэргийн газраас илрүүлсэн гутлын мөр ерөнхий шинж тэмдэгээрээ тохирч байна" дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 21-24 дүгээр хуудас / зэрэг болно.
Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн нь хохирогч
Э.Х, гэрч Н.П, Э.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар батлагдсан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Б, Ж.Чт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэн авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.Б, Ж.Чт нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгч нараас эд хөрөнгө хураахгүйгээр, хорих ял
оногдуулж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүулэх шаардлагагүй, тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.Чт-д урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д зааснаар ялгүйд тооцогдож байх тул шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Э.Хын “ би угаалгын машин, хөргөгч, Э\/0 тоглуулагч, угаалгын нунтаг зэрэг зүйлээ бүгдийг нь буцаагаад авчихсан, гэрийн хаалга, цонхийг Б.Д ах янзлаад өгчихсөн, жолооны үнэмлэх, түрүүвч зэргийг маань ч гэсэн барагдуулсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй" гэх мэдүүлэг/хх-ийн 13 дугаар хуудас/-ээр шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн ********* дугаартай хэрэгт мөрдөн байцаагчийн тогтооолоор битүүмжилсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Ж.Чтын эзэмшлийн улсын дугааргүй “Хангарьд” маркийн, ногоон өнгийн мотоциклийг хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан арзгар ултай, хүрэн өнгийн нэг хос цасны гутлыг шүүгдэгч Ж.Ч т-д буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичиг баримтгүй, шүүгдэгч Д.Б, Ж.Чт нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1, 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
Т01 ГООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б, Ж.Т нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Б-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр / жил 1 / нэг / сарын хорих ялаар, шүүгдэгч Ж.Ч-тыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр / жил 1 / нэг / сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 2 / хоёр / жил 1 / нэг / сарын хорих ял, шүүгдэгч Ж.Ч-д оногдуулсан 2 / хоёр / жил 1 / нэг / сарын хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 2 / хоёр / жил 1 / нэг / сарын хорих ял, шүүгдэгч Ж.Ч-д оногдуулсан 2 / хоёр / жил 1 / нэг / сарын хорих ялыг тэнсэж, 2 / хоёр / жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, ялтан нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг аймгийн Цагдаагийн газарт даалгасугай,
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн ********* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн улсын дугааргүй “Хангарьд” маркийн, ногоон өнгийн мотоциклийг хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан арзгар ултай, хүрэн өнгийн нэг хос цасны гутлыг шүүгдэгч Ж.Чтод буцаан олгосугай.
6. Эрүүгийн ******** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичиг баримтгүй, шүүгдэгч Д.Б, Ж.Чт нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийгтүдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Ж.Чт нарын урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР