| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/0003/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/02 |
| Огноо | 2025-01-10 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/02
2025 01 10 2025/ШЦТ/02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,
Нарийн бичгийн дарга А.Амаржаргал,
Улсын яллагч П.Отгонбаатар,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Цэрмаа /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .... овогт .... Ат холбогдох эрүүгийн 2409 00000 2385 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ... овогт ... А, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр .... төрсөн, ... настай эрэгтэй, ... боловсролтой, .... мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл 2 аавын хамт, ... дүүргийн ... дугаар хороо ... дугаар байр ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: ...../,
Шүүгдэгч ******* нь ... оны ... дугаар сарын ...-наас 19-нд шилжих шөнө ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... явуулдаг ....ХХК-ийн ..... дамжуулан ..... үед тус биржид системийн шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор .... сүлжээ андуурагдсаны орлого солигдож ... орлого “.... койноор солигдон цахим хэвэвч нь цэнэглэгдэж төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдэж байгааг мэдсээр байж завшсаны улмаас .... 4.040.073.52 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй...” гэв.
Хохирогч ... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай байгууллага ... оны ... дугаар сараас .... одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Түүн дотор крипто валютын биржийн үйл ажиллагаа гэдэг нь орлого зарлагын нөхцлийг хангаж манай бирж дээр бүртгэлтэй байгаа хэрэглэгчдийн хүсэлт буюу өөр хоорондоо .... худалдах худалдан авах, шилжүүлэх, зөөвөрлөх, тэдгээрийн хооронд нь зуучлах платформоор хангадаг. Манай байгууллага нь .... үүссэн цагаасаа хойш үйл ажиллагаагаа цуг явуулж байгаа бөгөөд тухайн үйл ажиллагаанд бол .... дээр монгол төгрөгтэй хосолсон арилжааны төрөл байдаггүй учир манай дотоодын харилцагч нар өөрсдийн монгол төгрөгийг манай биржээр дамжуулж цахим койн хэлбэрээр өөрсдийн монгол төгрөгийг манай биржээр дамжуулж цахим койн хэлбэрт шилжүүлж .... дээр арилжаа явуулдаг юм. Мөн адил дотоод руу орж ирж байгаа -адаад койныг манай биржээр дамжуулж төгрөг хэлбэрт болгох ба ханшийн зөрүү дээрээс эшиг олж болно...2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манай .... хийсэн ба тухайн системийн сайжруулалтын ажил хийгдсэний дараа уанай системд алдаа гарч .... сүлжээгээр шилжүүлсэн ...ы орлого нь ... нэртэй .... солигдож цэнэглэлт хийгдсэн тухайн мэдээлэл байгаа. Тухайн албан тоотын 1 дугаар хавсралтад ... талаарх буюу /хайн хүний бүртгэл тухайн цаг үед хийсэн .... гүйлгээний мэдээлэл болон койны эмжээний та1аар дурдагдсан байгаа. 1 дүгээр хавсралтын эхний хүснэгтэн имайл гэх баганад хэрэглэгчийн бүртгэлтэй хаяг, 2 дугаар баганад солигдсон .... гүйлгээ хийдсэн цаг хугацааны талаарх мэдээлэл юм. 1 дүгээр хавсралтын 2 дахь хүснэгтэд .... сүлжээнд шилжүүлсэн гүйлгээний мэдээлэл байгаа ба эхний баганад тухайн гуйлгээний давтагдашгуй гуйлгээний утга юм. Тухайн үсэг, тоо холилдсон утгыг .... хуудсаар хайж үзвэл тухайн .... хийсэн гүйлгээний талаарх койны мэдээлэл нь гарч ирнэ. 2 дахь баганад гүйлгээ хийсэн цаг хугацаа, 3 дахь баганад илгээсэн хаяг буюу шилжүүлэг хийсэн биржийн зарлагын хаяг, 4 дэх баганад манай .... дээрх тухайн хэрэглэгчийн хэтэвчний хаяг, 5 дахь баганад тухайн шилжүүлсэн ... ... тоо ширхгийн мэдээлэл байна. Тиймээс энэхүү а1бан бичигт нийт 9 иргэний мэдээллийг гаргасан. 2 дугаар хавсралтад тухайн 9 иргэний тус бүрийн зарлагын мэдээлэл байна. Жишээ нь иргэн Анарын талаарх мэдээллийн хүснэгтэд дүн гэх баганад манай биржээс зарлага гаргаж авсан гүйлгээний мэдээлэл байх ба төгрөгөөр зарлага хийсэн бол банкны нэр, данс эзэмшигчийн нэр, дансны дугаар зэрэг гарсан бөгөөд койн хэлбэрээр өөр нэг бирж руу шилжүүлсэн зарлага хийсэн бол хүлээн авсан хэтэвчний дугаар зэрэг гарч ирнэ. ........ тухайн цаг үеийн ЕТН койны ханшаар зарсан бол 29.320.542.15 төгрөгтэй тэнцэхүйц мөнгөн дүн байх байсан боловч, тухайн цаг үеийн ханшийн дүнгээс доогуур үнээр зарсан учир “Бодит хохирлын дүн” гэх баганад заасан 18.108.797.23 төгрөгөөр зарсан нь харагдаж байна. Хямд үнээр зарснаас үүссэн хохирлын хэмжээд илтгэж байна. Хохирлын дэлгэрэнгүй хэмжээ 1 хүснэгтийн 2 дахь баганад хохироосон .... мөнгөн дүнг хассан үнийн дүнг илэрхийлж байна. Хэтэвчний үлдэгдэл баганад тухайн цаг үед эдгээр иргэдийн хэтэвчинд байсан мөнгөн дүн /Эдгээр мөнгө нь тухайн койныг зарж олсон ч байсан болно, өмнө өөр койноор байршиж байсан ч болно/. Манай өөрсдийн Трэйд.мн гэсэн нэртэй сайтаар дамжуулж бүртгүүлэх ба тухайн бүртгэлд өөрийн бүртгэлтэй жмайл хаягаа бүртгүүлж баталгаажуулна, дараа нь өөрийн иргэний үнэмлэхийн нүүр болон арын зургийг өөрийн биеийн урд хэсэгт байршуулж сэлфи зургаа авснаар бичиг баримт баталгаажуулна, мөн өөрийн нэр дээрх бүртгэлтэй дансны дугаар болон, өөрийн утасны дугаараар бүртгүүлдэг ..... нь 46.95 ширхэг койныг орлогдож 10.54 ширхэг койныг буцаан хасаж, 36.40 ширхэг койныг зарснаар 27.460.703 төгрөгийн хохирол, Ю.Нямтулга нь 17.6 ширхэг койныг орлогодож, 1.77 ширхэг койныг буцаан хассаж, 15.83 ширхэг койныг зарснаар 40.989.989 төгрөгийн хохирол. Б.Тэмүүлэн нь 2.85 ширхэг койныг орлогодож, 2.85 койныг зарснаар 11.071.264 төгрөгийн хохирол учруулсан. ******* нь 3.82 ширхэг койныг орлогодож, 1.61 ширхэг койныг хасаж, 2.22 койныг зарснаар 10.057.131 төгрөгийн хохирол учруулсан, 0.07 ширхэг ..... койн нь Бинанс крипто биржболон манай “Дижитал Эксчеинж ХХК-ийн эзэмшлийн койн биш юм. Тухайн үед Бинанс биржээс манайх руу эдгээр 9 иргэн нь ВИВ нэртэй койныг шилжүүлсэн боловч манай бирж дээр ...... боломжтой болгон өгсөн. Энэ цэнэглэлт хийж өгч байгаа үйлдэл нь тухай бүрдээ хүний оролцоогүй биржийн дотоод системээр автоматаар цэнэглэж erflfr. ... койн шилжүүлсэн боловч .... хэтэвчээ цэнэглүүлсэн харилагчид өөрт байхгүй хийсвэр буюу үнэтэй койны бусад харилцагчид зарсан. Үүнээс болж хийсвэр буюу байхгүй койныг худалдан авсан харилцагчид хохирсон тул тус арилжаанд худалдаж авсан үнийн дүнг манай биржээс худалдан авсан хүмүүст буцааж худалдаж авсан мөнгөн дүнг буцааж хэтэвчинд цэнэглэж өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-81, 3хх-ийн 144/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би .... дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2022 оны 05 дугаар сарын 18-наас 19-нийг шилжих шөнө миний .... борлуулахаар болоод .... ар араас татаад оруулаад байсан. Тэгээд ... оруултал ... солигдсон байсан. Тэгээд гайхаад тухайн .... зарж борлуулсан. Тухайн үед би хэдэн төгрөгийг оруулаад, хэдэн төгрөг авснаа сайн мэдэхгүй байна. Би ямартай ч .... 2.500.000 төгрөгийг өгч хохирлоо барагдуулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 184/,
..... ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол /1хх-ийн 11/,
..... ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 22/79 дугаартай албан тоот, хавсралт /1хх-ийн 24-40/,
..... ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 22/88 дугаартай албан бичиг түүний хавсралт /1хх-ийн 55-63/,
... дахь ..... ХХК-ийн эзэмшлийн 5027874803 дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 111-135/,
..... дахь “Дижитал Эксчейнж Монголиа” ХХК-ийн эзэмшлийн 1145101676 дугаартай харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 136-142/,
...... ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн аудитын дүгнэлт /1хх-ийн 168-218/,
2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 139-141/,
..... ХХК-ийн 2023 оиы 06 дугаар сарын 21-ний өдрийн 23/123 дугаартай хохирол барагдуулсан тухай “...Дээрх нэр бүхий 9 иргэдээс *******... манай биржид учруулсан хохирлоо барагдуулсан.... гэх албан бичиг /3хх-ийн 16/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /3хх-ийн 176/, Иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /1хх-ийн 94/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь ... оны ... дугаар сарын ... шилжих шөнө ... дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.... дамжуулан виртуал хөрөнгийн үйлчилгээ авах үед тус биржид системийн шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор .... цахим хэвэвч нь цэнэглэгдэж төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдэж байгааг мэдсээр байж завшсаны улмаас .....4.040.073.52 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна ...” гэх санал,
Шүүгдэгч: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол хохирол төлбөрөө нөхөн төлсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... овогт .... Аийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /сар/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. *******т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хүчингүй болгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БАТМАНДАХ