Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/30

 

 

2025        01            14                                                2025/ШЦТ/30

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс: 307/2025/0007/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал,

Улсын яллагч Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2409006880863 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* өдөр *******анд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Үсчин мэргэжилтэй, *******,******* багт байрлах ******* салонд үсчин ажилтай, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт *******,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

овогт ******* (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

Хохирогч мэдүүлэг /ХХ-ийн 18-20 тал/, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ХААН банкны 29/2352 дугаартай албан бичиг, ХААН банкны дугаарын дансны хуулга /ХХ-ийн 54 тал/,  Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны дөрийн 147 дугаартай албан бичиг /ХХ-ийн 30-31 тал/, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн мөнгөн шилжүүлэг хийсэн талаарх баримт /ХХ-ийн 55 тал/, яллагдагч мэдүүлэг /ХХ-ийн 37-38 тал/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

“Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, 19 цаг 57 минутад өөрийн эзэмшлийн ХААН банкан дахь дугаарын дансанд хохирогч эзэмшлийн ХААН банкны дугаарын данснаас шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 1,000,000 төгрөгийг завшсан” гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

 

- Хохирогч “...2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цаг 27 минутад өөрийн эзэмшлийн данс болох дугаарын данснаас 1.000,000 төгрөгийг гүйлгээний утга дээр “urlag” гэх утгатайгаар дугаартай гэх хүний данс руу шилжүүлэх байсан боловч тооны орон алдаж дугаартай ******* гэх хүний эзэмшлийн данс руу шилжүүлчихсэн байсан. Тэгээд би буруу данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн байна гээд ХААН банканд өргөдөл гаргасан боловч 1 дүгээр сарын 24-ний өдөр данс эзэмшигч *******тэй холбогдох дугаар нь холбогдох боломжгүй гээд байна Цагдаагийн байгууллагад ханд гээд явуулсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-20 тал/,

 

- 2024  оны 02 дугаар сарын 29-ний өдрийн ХААН банкны 29/2352 дугаартай албан бичиг, ХААН банкны дугаарын дансны хуулга /ХХ-ийн 54 тал/,

 

- Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны дөрийн 147 дугаартай албан бичиг/ХХ-ийн 30-31 тал/,

 

- 2024  оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн мөнгөн шилжүүлэг хийсэн талаарх баримт /ХХ-ийн 55 тал/,

 

- Яллагдагч “...тухайн мөнгийг цагаан сар болох гэж байсан учир хэрэглэсэн. Боломжтой болохоороо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 37-38 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

2. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.

Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 19 цаг 57 минутад өөрийн эзэмшлийн ХААН банкин дахь дугаарын дансанд хохирогч эзэмшлийн ХААН банкны дугаарын данснаас шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 1,000,000 төгрөгийг данс андуурч шилжүүлснийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан ба өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь нотлогдож байна.

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэм буруутай үйлдэл мөн.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч ******* нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар шүүх хуралдаанд маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд “..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр ял шийтгэх..” саналыг гаргасан.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэлээ.

 

  1. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:

 

Шүүгдэгч ******* нь хохирогч учирсан хохирол төлбөр болох 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь гүйлгээний баримт /хх-ийн 73/-аар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Бусад асуудал:

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 600 /зургаан зуу/ нэгж буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд  сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ