| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/57 |
| Огноо | 2016-03-11 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Болд |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2016/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг
Улсын яллагч Б.Болд
Шүүгдэгч Э.В нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч овогт Э.В холбогдох эрүүгийн ********** дугаартайы хэргийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Э.В нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч Э.В нь согтуугаар 2015 оны 12-р сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн *********** сумын иргэн М.Б-ийн баруун нүдэнд цохиж бие махбодид нь баруун нүдний салстад цус хуралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь
шүүгдэгч Э.Вийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Сэлэнгэ аймгаас манай найз Г.А-нь малын тэжээл болон хурдан удмын үрээ морь зарах гэж ирсэн юм. С.С манай найз Г.Аирсэн болохоор би гэрт байсан нэг шил 0,75 граммтай “Аргал” нэртэй архи задалж өгсөн. Тухайн үед манай гэрт Б.Й, Г.Г, С.Н, Э.Р, Д.Ж нар байсан. Бид нар миний гаргасан нэг шил архийг хуваагаад ууж суутал гаднаас Б.Г, Т.Р, Б.Н гурав ирсэн. Тэгээд хамт архи уугаад сууж байтал Б.Г, Б.Й хоёр хаваржааны бэлчээрийн газраас болж маргалдахаар нь би Б.Гт чи буруу ярьж байгна шүү гэр рүүгээ явчих гэж хэлсэн чинь өөдөөс Монгол улсын иргэн хаана ч явж амьдрах эрхтэй, амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй гэх мэт үг хэлсэн. Тэгэхээр нь би Б.Гтэй хамт явж байсан Б.Нд хандаж наад Б.Гийг аваад явчих гэсэн. Тэгтэл Д.Ж Б.Гийг гэрээс авч гарч явсан. Удалгүй Д.Ж ам нь цус болчихсон орж ирсэн. Юу болсныг асуухад Д.Ж: Б.Гтэй мөргөлдчихлээ гэж байсан. Тэгтэл Б.Г Д.Жийн араас орж ирэхээр нь би гэрт байсан хүмүүст хандаж наад Б.Гийгээ гаргаж явуул гэтэл гэрт байсан хүмүүсээс 3-аас 4 хүн босож Б.Г авч гарсан юм. Удалгүй гаднаас Б.Г ганцаараа орж ирээд гэрт байсан хүмүүс болон над руу хандаж та нар намайг зодно гэж байхгүй, та нар очиж миний аавыг зод гээд байсан юм. Тэгэхээр нь би чи яасан том нус вэ хажууд ирж суу гэтэл Б.Г миний хажууд ирж суухаар нь баруун нүд хавьд нь нэг удаа гараараа цохьчихсон гэх,
хохирогч М.Бийн хэрэг бүртгэлтэд өгсөн: ...2015 оны 12-р сарын 13-ны өдөр Т.Нсум руу дүү Х.Тын хамт орсон. Т.Нсуманд нэг хоночхоод маргааш нь буюу 2015.12.14-ний орой 21 цагийн үед манай А.Тбагийн иргэн Б.Н, Т.Р хоёр Т.Нсум руу орж ирсэн байхаар нь машинд суугаад Зүлэгтийн гүүрэн дээр ирж дэлгүүрээс 4 ширхэг Боргио нэртэй том пивыг худалдаж авсан юм. Тэгээд замдаа нэг том пиво задпаад Б.Н Т.Р ах бид гурав нэг нэг аягыг хийж уусан. Зүлэгтийн гүүрнээс ертөнцийн зүгээр хойд зүг рүү Эрдэнэбулган сумын төв замаар явж байгаад *******ам өгсөх гэж байгаад Жаргантын ам өгсчих шиг болохоор гэрэл гарч байсан яваад очтол айл байсан. ...Би гэрт ороод ертөнцийн зүгээр гэрийн баруун талаар өгсөөд багананы хажуу талд суусан юм. Тэгээд мэнд усаа мэдээд Д.Ж ахад хандаж: хавар та худал хэлж танд гар хүрээгүй байхад нутгынхаа дүү нараар зодуулчих дөхсөн гомдож яваа шүү гэж хэлэхэд Д.Ж ах 2-лаа гэрээс гаръя гээд гэрийн баруун талд уулзаад Д.Ж ах хэлэхдээ: ах нь тэр тасарчихсан одоо тийм юм байхгүй гэж ярилцаад учраа оллоо гэсэн. ...тэгээд буцаад гэрлүү ортол В.Гах миний хажууд ирээд суу гэхээр нь би гэрийн зүүн талаар тойрч очоод хойморь хэсэгт нь очоод урд нь суутал нус минь яагаад байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би над шиг том нус таньд байдаг юм уу гэхэд В.Гминий баруун нүд рүү гараараа цохичихсон юм. Тэгээд хамарнаас цус гараад шууд гэрээс гараад машинд суугаад явах гэж байтал В.Й машинаас татаж буулгаад зодох гээд байхад Т.Р, Б.Н 2 хамгаалаад зодуулаагүй юм. Г.Г ах ч намайг хамгаалаад өшиглүүлээгүй гэх /хх-ийн 8-10-р хуудас/,
гэрч П.Э.Рийн хэрэг бүртгэлтэд өгсөн:... 2015 оны 12-р сарын 14-ний 20 цагийн үед С.Нгийн хамт өөрийнхөө мотоцикльтой В.Ггэж айлд малын тэжээл сонирхож очсон юм. Намайг В.Г гэрт ороход Д.Ж, В.Г, Г.Г, Б.Й, С.С ирсэн гээд хоёр хүн байсан. ...Тэгтэл Б.Г согтуурхаад агсараад байсан. Тэгэхээр нь Г.Г ах жолооч Б.Ныг Б.Гийг аваад яв гэхэд ингэж байгаад учир зүйгээ ололцоно биз гээд тоохгүй байсан. Тэгээд Б.Гийгтэнд байсан хүмүүсээс яв гэхэд Б.Гчаддаг юм бол гараад цувраад үзчих гэжхэлсэн. Тэгээд Д.Ж ах боль гээд аваад гэрээс гарсан. Тэгээд Д.Ж ах гэрт орж ирэхдээ нүүр нь цус болсоор орж ирсэн. Тэгээд Д.Ж ах нүүр гараа угаагаад байж байтал Б.Г буцаад гэрт ороод ирсэн. Тэгтэл гэрийн эзэн В.Гах чи ахын дүү айлын гэрт ирчхээд хамаагүй согтуурхаж болж байгаа юм уу? гээд Б.Гийг аваад яв гэж Б.Н ахад хэлсэн. Тэгээд гэрээс жолооч Б.Н Б.Гийг аваад гараад явсан гэх /хх-ийн 15-17-р/ хуудас,
гэрч П.Б.Ны хэрэг бүртгэлтэд өгсөн:... 2015 оны 12-р сарын 14-ний өдрийн 20 цагийн үед ***********сумаас Б.Г нэрийг мэдэхгүй манай 1-р багийн залуу бид гурав миний пронтор маркийн машинтай гарсан. Б.Г Зүлэгтийн гүүрэн дээрээс аав ээж захисан юм гээд 4 том пиво авсан. Тэгээд явж байгаад хальт төөрөөд замаа олохгүй болсон юм тэгтэл Б.Г Б.Н ахаа энд нэг айл байна очоод зам асууя гэсэн юм тэгээд тэр айлд яваад очтол В.Н байсан. ...Д.Ж ирэхдээ Б.Г намайг мөргөсөн гээд орж ирсэн гэхдээ цус гараагүй байсан. Тэгээд Б.Г буцаж орж ирсэн тэр үед В.Гахын дүү нааш ир гээд Б.Гийг дуудсан. Тэр үед Б.Г В.Н хажууд очоод суусан. Тэгсэнээ В.ГБ.Гийн нүдэн дээр нь нэг л цохисон. Тэгтэл Б.Г цохиулаад нугдайгаад уначихсан ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Тэгээд бид нар явна гээд гэрээс гарсан гэх /хх-ийн 18-20-р хуудас/ мэдүүлгүүд,
Хөвсгөл аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05 тоот дүгнэлтэд: 1.2. Б.Гийн биед баруун нүдний салстад цус хуралт, баруун, дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан байна. З.Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. б.Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэжээ /хх-ийн 22-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99
дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэсэн хэдий ч хохирогч М.Б нь шүүгдэгч Э.Втай сайн дураараа эвлэрсэн болох нь хавтаст хэргийн 69-р хуудсанд авагдсан шүүгдэгч, хохирогч нарын байгуулсан нотариатаар батлуулсан эвлэрлийн гэрээ, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирол нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасан үндэслэлээр шүүгдэгч Э.Вийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Э.В-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 -т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар Э.Вийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Вт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Э.В болон хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ