Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/31

 

2025            01          14                                             2025/ШЦТ/31

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                         Хэргийн индекс: 307/2025/0005/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагч Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2418000000771 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ******* өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, тусгай дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт, *******,*******,*******, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

******* овогт ******* (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

Хохирогч мэдүүлэг /хавтаст хэргийн 11-15-р хуудас/, гэрч мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/, Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 982 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22- 23-р хуудас/, *******ын Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 39-40-р хуудас/, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13/483 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 49-р хуудас/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

  1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

 

“Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнө, 04 цагийн үед, *******,*******ийн нутаг дэвсгэрт, иргэн маргалдаж, зодон эрүүл мэндэд нь хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

 

- Хохирогч өгсөн “...Би оос 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед Дархан-Уул аймагт ирсэн. Тухайн үед байж байгаад хуучин сурч байсан , сургуулийн найзууд цэргээс ирсэн гэж дуулаад оройны 20 цагийн үед ганцаараа суманд ирсэн. Тухайн үед намайг хуучин сургуулийн ангийн найзууд болох , гэх 2 залуу тосож аваад бид юм ярьж сууж байгаад оройны 21 цагийн үед мини маркет гэх дэлгүүрээс би 2 литрийн савлагаатай нэртэй пивоноос 2 ширхгийг авч бид гурав тоглоомын сааданд хувааж уугаад дуусахаар нь дэлгүүр орж 2 литрийн нэртэй пивоноос 2 ширхгийг аваад ирсэн. Уулзаагүй удсан тул бид 3 юм ярьж суунгаа тухайн пивыг ууж сууж байсан бөгөөд тухайн үед над руу агсраад хувцсаа тайлаад зодолдчих гээд байсан тул биднийг салгаж байсан бөгөөд тэндээс шөнийн 00 цагаас хойш би юм санахгүй байна.

Өглөө ын эмнэлэгт хамаг бие цус болчихсон тархи 2 газраа хагарчихсан, хамар хугарсан нүүр ам битүү шарх сорви болсон байдалтай сэрсэн. Тэгээд эмнэлгийн байгууллагаар явсан.

Тухайн үед би *******ай жаахан маргалдаж, биднийг болиулаад үргэлжлүүлэн ууцгаасан, миний санаж байгаагаар миний нүүр рүү хэн нэгэн өшиглөөд байсан бөгөөдын дуу цаана нь “болиоч дээ андаа” гэх зэргээр сонсогдоод байсан, өөр зүйл санахгүй байна.

Надад сэтгэл санааны болон сэтгэцэд учирсан хохирол байхгүй, харин эм тарианы зардал нийт 598,000 төгрөг болон ирж очих зардлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-15-р хуудас/,

 

- Гэрч : “...2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр оройны 19 цаг хүртэл хойно нагац эгч болох гэрт байж байгаад над руу багын найз болох фэйсбүүк цахим хаягаар залгаж би ирчихлээ уулзах юм уу? гэхэд тэгье т хэзээ орох юм гэхэд би өнөөдөр орой Улаанбаатар явна, замаараа т уулзъя гэж хэлээд таслахаар нь би найз ын гэрт иртэл гэртээ ганцаараа байсан бөгөөд тухайн үед дахиад залгаж, гарах гэж байна гэж хэлсэн. Би тухайн үед *******ай цуг байна зүгээр биз дээ гэхэд зүгээр, зүгээр би очлоо гэж хэлсэн. Түүний дараа бид 2 ийг хүлээнгээ төвийн хэсгийн 12 жилийн хөшөөний сааданд суугаад гар утсаараа тоглоом тоглож байтал фейсбүүкээр залгаж би машинаар ирчихлээ хаана байгаа юм гэж хэлсэн.

Тухайн үед би байгаа газраа хэлэхэд хүрч ирээд ганц 2 юм уух уу? гэж хэлсэн. Би тухайн үед надад мөнгө алга, чамд байгаа юу гэж хэлтэл байгаа гээд төв зам дагуух ахын дэлгүүр орж 2 ширхэг 2 литрийн нэртэй пиво аваад буцаж 12 жилийн сааданд ууж дуусгаад би маргааш өглөө 06 цагаас явъя гэхээр нь тэгвэл манайд байж байгаад яваарай гээд тэгээд дахиад юм ууцгаая гэхээр нь би аваад өгье гэж хэлээд төвд байрлах ахын дэлгүүрээс 2 ширхэг 2 литрийн нэртэй пиво авсан. Бид авсан пивоо ууцгаагаад нэлээн халсан байсан бөгөөд тухайн үед цагаа хараад арай эрт байна дахиад ууцгаая гэхэд нь би мөнгө байхгүй андаа гэтэл мини маркет онгорхой байна, зээлчхээч гэсэн тул би тухайн дэлгүүрт ортол надад зээлээр өгөөгүй. Гарч ирээд д хэлэхэд би унааны зардлаараа авчихъя, чи надад 6 цагаас өмнө олоод өгөөрэй гэхээр нь тэгье гэж хэлээд дахиад 2 ширхэг 2 литрийн нэртэй пиво авч 12 жилийн сааданд ирж ууцгааж байтал тухайн үед муудчихсан “би бол чамайг ганцаараа зодолдоод ална” гээд байсан. Би эхний пивоо дуусгаад тасраад унтчихсан байсан бөгөөд ухаан ороод сэртэл , хоёр дээгүүрх хувцсаа тайлчихсан, маргалдаад байсан бөгөөд би боль гэхэд тэр хоёр намайг чи цаашаа бай гээд намайг түлхээд байсан. Тухайн үед , ыг 2 удаа гараараа цохиход зөрүүлээд цохих гэж байгаад түлхтэл хойшоо унаад босож ирээд Төв хэсэг рүү яваад өгсөн. бид хоёр ий хувцас хунарыг цуглуулаад саадны ширээнд орхиод явж утсаар тоглох гээд гэр рүүгээ явж байтал ын гэрийн гадна ирчихсэн орилоод байсан. Тухайн үед очиж маргалдаж байгаад зодолдож эхэлсэн бөгөөд би ын гэр рүү гүйж ороод ын дүү болох гэх хүүхдийг дуудаж гаргасан.

Тухайн үед , хоёрын зодооныг хараад зогсож байсан бөгөөд тэр хоёр зууралдаж салаад ойролцоогоор 30 минут орчим зодолдсон байх, би руу хандаж андаа одоо болох юм биш үү гэхэд би мэдэж байна, зүгээр л байна шүү гэж хэлсэн. Тэгтэл аа андаа намайг уучлаарай, чамайг барахгүй юм байна гэж хэлэхээр нь зодолдохоо больсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/,

 

- Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 982 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “ биед зүүн талын ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун чамархайн хуйх, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, 2 нүдний зовхи, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн шанаад зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,

 

- *******ын Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 39-40-р хуудас/,

 

- Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13/483 дугаартай “...М. нь 2024 оны 10 дугаар сарын 01-ээс 11 дүгээр сарын 30-ны хооронд Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвд Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж 806.0, 806.1, 860.0, К42 оношоор 360,962 төгрөг эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан тул хохирлыг нэхэмжилж байна...” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 49-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

  1. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.

 

Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар хохирогч биед хөнгөн хохирол учруулсан болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 982 дугаартай “зүүн талын ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун чамархайн хуйх, дээд уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, 2 нүдний зовхи, баруун чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн шанаад зулгаралт, гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл” гэх дүгнэлт  (хавтаст хэргийн 22,23)-ээр нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн.

 

Энэ нь шүүгдэгчийн өөрөө хүсэж үйлдсэн, ухамсарт үйлдэл мөн ба уг үйлдлийн улмаас хохирогч биед хөнгөн хохирол учруулсан шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57) зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгохоор шийдвэрлэлээ.

 

  1. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1-т “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан. 

 

Хохирогч М. нь хохирол төлбөрт нийт 598,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлж, хохирол төлбөрийн талаар маргаагүй болохыг дурдах нь зөв байна.

 

Иймд шүүгдэгч *******аас нийт 598,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.д олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч *******ын хууль бус үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 360,962 төгрөгийн зардал гарсан бөгөөд уг зардлыг нөхөн төлүүлэх тухай Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13/483 дугаар албан бичиг (хх-ийн 49 дүгээр тал) хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч нь уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болохыг дурдав.

 

  1. Бусад асуудал:

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 нэгж буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд  сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас нийт 598,000 (таван зуун ерэн найман мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон овогт Мандахын (,,, тоотод оршин суух, РД:, утас )-д олгосугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ