| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/58 |
| Огноо | 2016-03-13 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Болд |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2016/ШЦТ/58
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,
Улсын яллагч Б.Болд,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч Б.Б нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн *************сумын төвд иргэн Д.У-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн ************сумын төвд иргэн Д.Уыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бгийн хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ...У.Р урьд нь намайг шөнө бүжигнээс тараад явж байтал дуудаад тамхи аваад ир гэхээр нь очтол таньсангүй уучлаарай гэхээр нь би чиний тамхи бэлдэгч биш гээд хавсарч унагаагаад явсан. Тухайн үед тэр бодогдоод барьж аваад чи хэдүүн яагаад байлаа гэхэд урдаас маргалдахаар нь нүүр рүү нь нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэр үед У.Рын уруул нь тасарсан цус гарч байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бид хоёр хоорондоо тохирч эвлэрсэн..." гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Уын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "...Б.Й намайг энэ хэдүүн надад томордог пиздаа байна ш дээ гээд намайг хана руу боож түлхээд миний уруулыг толгойгоороо мөргөж гэмтээсэн. Би эмнэлэг орж 4 оёдол тавиулсан. ...Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 5-6, 30 дугаар хуудас/,
Гэрч Д.Д хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Б.Й, А.Х нарын хамт биллярд тоглож байтал У.Р орж ирээд урьд Б.Й-тай маргалдсан талаараа яриад У.Рыг заамдаад уруулыг нь мөргөж сэтэлсэн. Тэгээд А.Х бид хоёр салгаад У.Р эмнэлэг орж оёдол тавиулсан...гэх мэдүүлэг /ХХ-ийн 7 дугаар хуудас/,
Гэрч Б.А хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Б.Й, Д.Й нарын хамт биллярд тоглож байтал У.Р орж ирсэн. Б.Й У.Рыг чи дээр надад томорч байсан гэхэд У.Р та харин намайг зүгээр явж байхад зодсон биз дээ гэхэд Б.Й чи одоо ямар том болчихсон юм бэ? гэсэн. Тэгээд тэр барьцалдаж аваад Б.Й У.Рын уруул руу нь мөргөсөн. У.Рын зүүн дээд уруул нь тасарчихсан байсан тул би эмнэлэг орж оёдол тавиулсан...гэх мэдүүлэг /ХХ-ийн 8 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Р.Н 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 51 тоот дүгнэлтэд:
1. Д.Уын биед гэмтэл тогтоогдлоо.
2. Д.Уын биед уруулд шарх бүхий гэмтэл учирсан байна.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
4.Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /ХХ-ийн 12 дугаар хуудас/,
Хохирогч Д.У нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 30 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хохирогч Д.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битуүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294- 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Б.Б-д холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн *********** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР