Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
Хэргийн индекс | 101/2019/00023/И |
Дугаар | 101/ШШ2019/00755 |
Огноо | 2019-03-12 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2019/00755
2019 оны 03 сарын 12 өдөр Дугаар 101/ШШ2019/7************** Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х.Б нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ө.Э
Хариуцагч: Х.А нарт холбогдох
Баянзүрх дүүргийн 6 ******* , ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* тоотод орших 18 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн б******* ны СӨХ-ны даргаар ажиллаж байсан Х.А, байцаагч Ө.Э нар нь нэхэмжлэгч Х.Б I Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн , ******* ******* лол, тоотод орших 18 м2 орон сууцыг худалдах авах санал гаргасаны дагуу нэхэмжлэгч Х.Б нийт ******* төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн байдаг.
А СӨХ-ны даргаар ажиллаж байсан Х.А, байцаагч Ө.Э нар мөнгийг хүлээн авсанаас хойш уг хувьчлагдсан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нзхэмжлэгч Х.Бгийн нэр дээр шилжүүлж өгнө гэсэн тохиролцооноосоо буцаж, түүнээс янз бүрийн шалтаан хэлж зугтах болсон юм. Улмаар нэхэмжлэгч Х.Б нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст гомдол гаргасан бөгөөд уг гомдолд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2018 оны 03 ******* сарын 12-ны өдөр ... *******тай эрүүгийн хэрэг нээж, мөн 2018 оны 0******* ******* сарын 23-ны өдөр ..... *******тай эрүүгийн хэрэг үүсгэж, Х.А, Ө.Э нарыг 22 оны Эрүүгийн хуулийн 148 ******* зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байна. Хариуцагч Х.А, Ө.Э нар дээрхи гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, улмаар нэхэмжлэгч Х.Бд учируулсан хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Г 2018 оны 06 ******* сарын *******-ны өдрийн ... тоот Хэргийг болгох тогтоол"-оор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 2******* жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Хариуцагч Х.А, Ө.Э нар тухайн үед надад хэлэхдээ Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 01 ******* сарын 2*******-ны өдрийн 01 *******тай тогтоолоор уг орон сууц 1************** төгрөгөөр үнэлэгдэж хувьчлагдсан бөгөөд одоо өөрийн чинь нэг дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах л үлдсэн гэж хэлж байсан юм.
Иймд нэхэмжлэгч Х.Б намайг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 6-р , .... тоотод орших 18 м2 орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Х.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн, Х.Б тавьсан нэхэмжлэлийн хариуд Х.А миний бие нь *******-р ******* ...тооттой холбогдсон өмнөх хуулийн байгуулагуудаар шийдвэрлэгдсэний дагуу уг өрөнд холбогдолтой мөнгөн төлбөрийг даруйхан төлж барагдуулах бодолтой байна гэв.
Хариуцагч Ө.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн, Х.Б тавьсан нэхэмжлэлийн хариуд Э миний бие нь *******-р ******* .....тоотын 18м2 орон сууцны албан ёсны өмчлөгч эзэмшигч нь юм. Энэ байрыг иргэн Х.Б шилжүүлэн өмчлүүлэх боломжгүй тул нэхэмжилж буй ******* сая төгрөгийг аль болох богино хугацаанд төлж барагдуулах бодолтой байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б, хариуцагч Х.А, Ө.Э нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 ******* , ******* ******* ******* ******* ******* ******* ..... тоотод орших 18 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, *******,0,0 төгрөгийг богино хугацаанд төлөх хүсэлтэй гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Баянзүрх дүүргийн 6 ******* , ******* ******* ******* ........ тоотод орших 18 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахаар *******,0,0 төгрөгийг хариуцагч нар төлсөн, хариуцагч нар хэлцлээс зайлсхийсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн /22 оны/ тусгай ангийн 148 ******* зүйлийн 148.2-т зааснаар эрүүгийн журмаар шалгагдаж, Өршөөл үзүүлэх хуулиар өршөөгдсөн үндэслэлээр анхны хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэж дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар Баянзүрх дүүргийн 6 ******* , ******* ******* ******* ...... тоотод орших 18 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ө.Э хувьчлан авсан болох нь Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2016 оны 01 ******* сарын 2*******-ны өдрийн 01 тоот тогтоол, ...... *******тай гэрчилгээгээр тус тус нотлогдож байна.
Хариуцагч нар шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Бгаас *******,0,0 төгрөгийг н.Б-р дамжуулан авсан талаар маргаагүй бөгөөд тус мөнгийг СӨХ-ны үйл ажиллагаанд зарцуулсан ... тус мөнгийг хариуцагч Ө.Э, Х.А нар 2019 оны 07 ******* сараас өмнө төлнө гэж шүүх хуралдаанд тайлбарласан.
Хэрэгт Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2018 оны ........... *******тай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, мөн газрын 2018 оны 07 *******тай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол нотлох баримтаар авагдсан ба тус баримтуудад хариуцагч Ө.Э, Х.А нарыг нэхэмжлэгчээс *******,0,0 төгрөгийг залилан авсан үндэслэлээр 22 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 ******* зүйлийн 148.2-т зааснаар яллагдагчаар татан шалгаж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 2******* жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 201******* оны 08 ******* сарын 11-ны өдрийн хуульд зааснаар хариуцагч нарыг өршөөж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Тус прокурорын газрын 2018 оны 07 *******тай тогтоолын 4-т хариуцагч нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг дурдаж, хохирлыг иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурджээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд хандан гэмт хэргийн улмаас учирсан хохирол *******,0,0 төгрөгийг гаргуулахаар бус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргаж, талуудын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлажээ.
Прокурорын 2018 оны 07 *******тай тогтоолоор хариуцагч нар нь нэхэмжлэгчийг залилан мэхэлсэн болох нь тогтоогдож, өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсанаар зохигчийн хооронд хийсэн орон сууц худалдах-худалдан авахаар хэлэлцэн тохирсон тохиролцоо нь хууль бус байсныг эрүүгийн хэрэг хянан шийдзвэрлэх ажиллагааны журмаар шалган тогтоогдсон байна. Зохигчийн хооронд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авахаар Иргэний хуулийн 243 ******* зүйлийн 243.1-д зааснаар хэлцэл хийгдсэн буюу мөн хуулийн 40 ******* зүйлүийн 40.1-д заасны дагуу талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч нь эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол *******,0,0 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрх нь нээлттэй боловч энэ тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хариуцагч нарын шүүх хуралдаанд *******,0,0 төгрөгийг 2019 оны 7 сард төлж эвлэрэх саналыг нэхэмжлэгчийн төлөлөгч зөвшөөрөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Ө.Э, Х.А нараас орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхгүй буюу зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 ******* зүйлийн 243.1-д заасны дагуу орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй тул нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн 6 ******* , ******* ******* ******* ........ тоотод орших 18 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* ******* зүйлийн 11*******.1, 11*******.2.3, 116, 118 ******* зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 ******* зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгч Х.Бгийн хариуцагч Х.А, Ө.Э нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 ******* , ******* ******* ******* ........... тоотод орших 18 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 ******* зүйлийн *******7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ