Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/33

 

 

2025         01            15                                             2025/ШЦТ/33

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                                         Хэргийн индекс: 307/2025/0004/Э

 

дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн,

Улсын яллагч Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,

Хохирогч Б.,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2418000000836 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* өдөр *******анд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-нд ******* ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *******,,,, тоотод оршин суух хаягтай, Улсын бүртгэлийн лавлагаагаар ,,, тоотод бүртгэлтэй, урьд

дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2- т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 53 дугаартай магадлалаар хорих ялыг 1 жил болгон өөрчилж, 2020 оны 11 дүгээр 04-ний өдөр 445 дугаартай шүүгчийн захирамжаар үлдэгдэл 3 сарын хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан.

 

******* ургийн овогт ******* (РД:)

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар хуудас/, хохирогч мэдүүлэг,/хх-ийн 21,22 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг /хх-ийн 30, 31 дүгээр хуудас/, гэрч мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 05 цаг 00 минутын үед хийгдсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/, шинжээч эмч 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 998 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-45 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэлтэй холбоотой Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15/523 дугаартай албан бичиг /хх-ийн 107 дугаар хуудас/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

 

  1. Үйл баримт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

 

“Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө, 01 цагийн үед, , Дархан сумын, 7 дугаар байрны тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай толгойн тус газарт цохиж гэмтэл учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:

 

- Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дугаар хуудас/,

 

- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

 

- Хохирогч "...Өчигдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цагийн үед ******* найзынхаа гэр лүү явсан. Удалгүй 3 хүн дагуулж орж ирээд нэг найзынхаа гутлыг өөрөө нуучхаад намайг буруутгаж намайг зодсон. Тэгээд гарч явахаар нь би хойноос нь хайж олоод гэх найзынхаа гэрт байхад нь би очсон. Тэгсэн мөн намайг орхиод гараад явсан. ******* надад утсаа үлдээгээд гарсан байсан учир би найз руу нь залгахад “” зочид буудлын караокед байна гэхээр нь би очсон. очоод би хамт архи уусан. Бид 00 цагийн үед караокеноос гарч Дархан сум 7-р ёотонгийн тоотод хадмын гэрт очсон. ******* бид хоёроос гадна , бас нэг ах байсан бөгөөд бид тавуулаа хадмын гэрт очсон. Биднийг очих үед хадам ээж, хүү, гийн дүү нар унтаж байсан. Би тэдэнд хоол хийж өгөөд караокеноос барьж гарсан тал шил архиа ******* хоёр хувааж уусан. Би мөн нэг хундага уусан. Гэтэл гийн төрсөн дүү г чимээгүй бай эсхүл би бичлэг хийлээ шүү гэж хэлтэл чи муу бичлэг хийдэг хэн бэ гээд дүү г зодсон. Тэгээд өрөөнөөс 4 настай хүү маань гүйгээд гараад ирсэн чинь чи бас цаашаа зайл гээд хүүгийн нүүр рүү гараараа цохисон. Тэгээд шууд намайг зодож эхэлсэн чинь хамт байсан 3 найз нь гэрээс гараад явсан. Мөн нь гарч яваад цагдаа дуудаад дагуулаад ороод ирсэн. Миний дух руу гараараа нэг удаа цохисон, орой 20 цагийн үед зүүн талын шанаа хэсэгт гараараа 2 удаа цохиж, зүүн нүд рүү мөн нэг удаа цохисон. Мөн шөнө миний зүүн талын шанаа руу 4-5 удаа цохих шиг болсон. Яг нэг газраа цохиод байх шиг байсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 21,22 дугаар хуудас/,

 

- Гэрч "...Би аав байгаа юм. 2024 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө миний охин маш аймшигтайгаар зодож биед нь хохирол учруулсан одоо миний охин Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. маш хэрцгий балдам авиртай хүн, Миний охин компьютер оношилгоо хийлгэхэд нүдний харалдаа чамархай хэсэгт ясны хугарал болон цоорол үүсэж нүдний хараанд нь нөлөөлөхүйц байна. Хуулийн дагуу шийдүүлмээр байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 30, 31 дүгээр хуудас/,

 

- Гэрч "...Би *******гийн төрсөн ээж байгаа юм. 2024 оны 10 дугаар сарын 30-ны орой унтах гэж байхад , нар орж ирсэн. Өөр хүмүүстэй орж ирсэн байсан бөгөөд гал тогоонд хоол хийгээд байх шиг байсан. Хавхлан гэнэт орилохоор нь би босоод очтол гийн нүүр хавдсан байсан. Тэгээд илүү асуудал болохоос өмнө би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн." гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

- 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 05 цаг 00 минутын үед хийгдсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/,

 

- Шинжээч эмч 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 998 дугаартай “... биед баруун ухархайн хананы хуучин хугарал, хамрын таславч мурийлт, баруун, зүүн дээд доод зовхи, зүүн хацар, шанаа, чамархайд цус хуралт, зөөвөр эдийн няцрал, баруун өвдгөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан баруун ухархай хананы хуучин хугарал гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Учирсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Учирсан хамрын таславч мурийлт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 42-45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

  1. Эрх зүйн дүгнэлт:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.

 

Шүүхээс тогтоосон дээрх үйл баримтаар биед “баруун ухархайн хананы хуучин хугарал, хамрын таславч мурийлт, баруун, зүүн дээд доод зовхи, зүүн хацар, шанаа, чамархайд цус хуралт, зөөвөр эдийн няцрал, баруун өвдгөнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд үүссэн бөгөөд уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 998 дугаартай дүгнэлт  (хавтаст хэргийн 42-45)-ээр нотлогдож байна.

 

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн бөгөөд шүүгдэгчийн өөрөө хүсэж үйлдсэн, ухамсарт үйлдэл мөн ба уг үйлдлийн улмаас хохирогч биед хөнгөн хохирол учруулсан шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж,

мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдлийг махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар шүүгдэгч *******, хохирогч Б. нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч *******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

  1. Эрүүгийн хариуцлага:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 84), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 92) зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгохоор шийдвэрлэлээ.

 

  1. Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:

 

Шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б. нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин шүүгдэгч *******гийн хууль бус үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,398,853 төгрөгийн зардал гарсан бөгөөд уг зардлыг нөхөн төлүүлэх тухай Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13/523 дугаар албан бичиг (хх-ийн 107 дугаар тал) хэрэгт авагдсан бөгөөд уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч *******гоор нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

 

  1. Бусад асуудал:

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1,600 нэгж буюу 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох 1,396,853 төгрөгийг шүүгдэгч *******гоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд нөхөн төлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ