Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/22

 

 

 

                                                 2025/ШЦТ/22  

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж

            Улсын яллагч: Б.Т   

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э

            Шүүгдэгч: П.Д

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Пн Дид холбогдох эрүүгийн 2412.......... тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1995 оны 08 сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт .........аймгийн ...........сумын ........ дүгээр баг, ....... хорооллын ......... тоотод оршин суух урьд

2013 оны 07 сарын 22-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 99 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоолын биелэлтийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2014 оны 05 сарын 12-ны өдөр Сум дундын 1 дүгээр шүүхийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

2016 оны 07 сарын 01-ний өдөр Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

2018 оны 07 сарын 06-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 141 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

2021 оны 03 сарын 09-ний өдөр Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил 8 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 сарын 09-ний өдөр шүүгчийн 152 дугаар захирамжаар, Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу үлдэгдэл 3 жил 1 сар 26 хоногийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольсон бөгөөд 2021 оны 07 сарын 28-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 66 дугаар шүүгчийн захирамжаар үлдэгдэл 3 жил 1 сар 14 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж, 2024 оны 04 сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Хорих 423 дугаар ангиас ялын хугацаа дуусаж суллагдсан, Б овгийн П Д /РД:............../

 

Холбогдсон хэргийн талаар:

           

Шүүгдэгч П.Д нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр .............тоотод оршин суух иргэн Н.Бийн орон байр буюу байшинд нэвтэрч, 15 метр урт, улбар шар өнгөтэй, шалны хулдаасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 225.000 төгрөгийн хохирол учруулсан

-2024 оны 08 дугаар сарын 16-наас 18-ны хооронд ........... тоотод оршин суух иргэн С.Жийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эмэгтэй хүний цагаан болон саарал өнгийн адууны арьсан гутал 2 ширхэг, машин угаагч буу 1 ширхэг, Самсунг брэндийн саарал өнгийн нөүтбүүк 1 ширхэг, уурын индүү 1 ширхэг, хүүхдийн Тимберланд брендийн хавар, намрын гутал 2 ширхэг, дээлийн торго 4м, улаан үүргэвч 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1.147.500 төгрөгийн хохирол учруулсан,

-2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр .............. тоот хашаанд байрлах И.Дгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрт нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бор өнгийн хөөрөг 2 ширхэг, ногоон өнгийн даавуутай хөнжил 1 ширхэг, хонины хаа, гуя тус бүр 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан, үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ..................... тоот дахь мөн хашаанд байрлах байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч цахилгаан плитка 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан нийт 451.500 төгрөгийн хохирол учруулсан

-2024 оны 05 дугаар сарын сүүлээр ................тоот дахь байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хохирогч Ц.Тын байшингаас гагнуурын аппарат 1 ширхэг, хяналтын камер 3 ширхэг, камерын станц 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан нийт 800.000 төгрөгийн хохирол учруулсан

-2024 оны 08 сарын 14-ний шөнийн 22-23 цагийн үед архи уух мөнгө олох зорилгоор ................. нутаг дэвсгэрт байрлах “Т” салбарын гадна талын хяналтын камерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч “М” ХХК-нд 330.000 төгрөгийн хохирол учруулсан

-2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн үед ................. нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нутгийн захиргааны ордны 1 давхарт байрлах сургалтын танхим буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын сургалтын танхимд байрлуулсан PTZ загварын том болон жижиг энгийн хяналтын камер нийт 2 ширхэг, Dell маркийн, саарал өнгийн I5 үзүүлэлттэй зөөврийн компьютер 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан авч аймгийн Засаг даргын тамгын газарт нийт 740.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед ..................... тоотод байрлах П.Нийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч П.Нийн үүдний өрөөнд байсан түрийвчнээс 30.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, түүнд 30,000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 3.724.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.  

 

            Шүүгдэгч П.Д шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...хохирогч нараас уучлалт гуйя, миний буруу...” гэх мэдүүлэг,

 

            Эрүүгийн 2412.................. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр .................. тоотод оршин суух иргэн Н.Бийн орон байр буюу байшинд нэвтэрч хохирогч Н.Бт 225.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

 

Хохирогч Н.Бийн мэдүүлсэн “...би 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчимд ажлаа тараад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 07-09 тоот гэртээ иртэл манай хашаанд байдаг хуучин шавар байшинд хулгай орж дотор нь хуйлаад тавьсан байсан хулдаас алга болсон байсан. Тухайн хулдаас  улбар шар өнгийн 15 метр хулдаас байсан. Би 2024 оны 05 дугаар сарын 25-нд 250.000 төгрөгөөр худалдаж авсан. Өөр зүйл алдаагүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 13-14 хуу/,

Хохирогч Н.Бийн дахин мэдүүлсэн “...Би сэтгэцэд учирсан гэм хорын үнэлгээг гаргуулахгүй. Миний хохирлыг төлөөгүй байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 17 хуу/,

Гэрч Б.Пийн “...2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Арслан цохионы 07-20 тоот буюу өөрийн гэртээ байж байтал гаднаас Ж буюу Д шар өнгийн хуйлаастай шалны хулдаас гэрт оруулаад ирсэн. Тэгэхээр нь би Доос хаанаас юу аваад ирэв гэж асуутал Д би авсан юм гэж хэлээд манай гэрт орхичихоод яваад өгсөн. Тэгэхээр нь би тухайн шалны хулдаасыг гэртээ дэвсчихсэн юм...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 32-33 хуу/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 4-8 хуу/,

Дамно үнэлгээ ХХК-ийн АЦ-24-115 дугаартай 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтэд “...шинжилгээний объектын 2024 оны 05 дугаар сарын 30-ны зах зээлийн үнэлгээ нийт 225.000 төгрөг үнэлэгдэв...” гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 23-25 хуу/, 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 34-35 хуу/,

Яллагдагч П.Дийн мэдүүлсэн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 53-54 хуу/

 

           2024 оны 08 дугаар сарын 16-наас 18-ны хооронд ................... тоотод оршин суух иргэн С.Жийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч С.Жэд 1.147.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

 

Хохирогч С.Жийн мэдүүлсэн “...Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 08-13 тоотод байх манай байшинд хулгай орж эд зүйлс алдагдсан байна. Тийм учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. Машин угаагч буу 1 ширхэг, самсунг брэндийн саарал өнгийн нөүтбүүк 1 ширхэг, уурын индүү 1 ширхэг, эмэгтэй хүний цагаан болон саарал өнгийн адууны арьсан гутал 2 ширхэг, хүүхдийн тимбэрланд брэндийн хавар намрын гутал 2 ширхэг, дээлийн торго 4 метр, улаан өнгийн үүргэвч 1 ширхэг зэргийг хулгайд алдсан. Би машин угаагч буугаа 89.000 төгрөгөөр, самсунг брэндийн саарал өнгийн нөүтбүүкээ 300.000 төгрөгөөр, уурын индүүгээ 40.000, эмэгтэй хүний цагаан болон саарал өнгийн адууны арьсан 2 ширхэг гутлыг тус бүрт нь 100.000 төгрөгөөр , хүүхдийн тимбэрланд брэндийн хавар намрын 2 ширхэг гутлыг тус бүрт нь 100.000 төгрөгөөр, дээлийн торгыг 80.000 төгрөгөөр, улаан өнгийн үүргэвчийг 20.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Байшингийн том өрөөний авдар болон жижиг өрөөний гутлын шкафанд байсан. Хүн байхгүй, байшин цоожтой байсан. Том өрөөний цонхыг хагалан орсон байсан. Манайх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 100 дугаар байр 2-302 тоотод байх байрандаа байдаг. Харин байшинд маань хүн байдаггүй хааяа байшингаа очиж шалгадаг. Хамгийн сүүлд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр манай эхнэр байшинд очиж үзэхэд цонх бүтэн эд зүйлс бүрэн байсан гэсэн. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 19-ний орой очиж үзэхэд цонх хагарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 94-96 хуу/

 

Хохирогч С.Жийн мэдүүлсэн “...Би сэтгэцэд учирсан гэм хорын үнэлгээг гаргуулахгүй. Төлбөрийн чадваргүй хүн шиг харагдсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 38-39 хуу/,

 

Гэрч С.Чын мэдүүлсэн “..Би 2024 оны 08 дугаар сарын 15-ны оройн 19 цагийн үед ажлаа тараад Бор толгойн 8-13 тоотод байх байшингаа шалгахаар очсон. Тэр үед байшингийн цонх хаалттай, гэр цоожтой, доторх эд зүйлс байрандаа байсан. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нөхрийн хамт очиж шалгатал том өрөөний вакум цонхыг хагалан орж эд зүйлсийг хулгайлсан байсан. Машин угаагч буу 1 ширхэг, Самсунг брэндийн саарал өнгийн нөүтбүүк 1 ширхэг, уурын индүү 1 ширхэг, эмэгтэй хүний цагаан болон саарал өнгийн адууны арьсан гутал 2 ширхэг, хүүхдийн тимбэрланд брэндийн хавар намрын гутал 2 ширхэг, дээлийн торго 4 метр, улаан өнгийн үүргэвч 1 ширхэг зэрэг байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 99-100 хуу/

            Гэрч М.Уын “...Би 2024 оны 08 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгой, Сансарын дэлгүүрийн худгийн тэнд иргэн Д нь улаан цүнхтэй дүүрэн эд зүйлс хийж авч явсан. Тэгээд би наад цүнхтэй эд зүйлс чинь юу юм бэ, энэ шөнөөр хаашаа ямар зорилгоор цүнхтэй ачаа авч, явж байгаа талаар асуугаад сэжигтэй санагдахаар нь шалгатал эмэгтэй хүний 2 ширхэг цагаан болон саарал өнгийн адууны арьсан гутал, 1 ширхэг машин угаагч буу, 1 ширхэг цагаан өнгийн уурын индүү, 1 ширхэг саарал өнгийн хуучин нөүтбүүк, 1 ширхэг тимберланд брендийн саарал өнгийн гутал зэргийг авч явсан. Өөрөөс нь тодруултал “эдгээр эд зүйлсийг Бортолгойн 8-13 тоот байшингаас хулгайлсан” гэж хэлсэн. ...ганцаараа ...явсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 104 хуу/,

Яллагдагч П.Дийн “...Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг айл руу хашааг нь даваад орсон. Би зүс таних нэрийг нь мэдэхгүй залуутай таараад Пүүжээ гэх нэрийг нь мэдэхгүй уурын зууханд ажилладаг залуугийн очоод /тэтгэвэрт гарсан өвгөн/ хамт хулгай хийхээр болсон. Пүүжээгийн гэр Арслан цохио хороололд байдаг. Бор толгой хорооллын тэнд очиж Жэ гэх айлын байшингийн жижиг цонхыг түлхээд гэрт нь би орсон. Нэрийг нь санахгүй гэх залуу гадаа үлдээд намайг ор гээд цохихоор нь би ороод дотор байсан эд зүйлсийг авсан. Би согтуудаа уг гэрээс юу юу авснаа санахгүй байна. Машин угаадаг буу гэдгийг мэдэхгүй байна. Би хулгай хийхдээ хамт явсан хүнээ олж шалгуулмаар байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 182-183 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 85-89 хуу/,

Дамно үнэлгээ ХХК-ийн АЦ-24-146 дугаартай 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтэд “...шинжилгээний объектын 2024 оны 08 дугаар сарын 18-ны зах зээлийн үнэлгээ нийт 1.147.500 төгрөг үнэлэгдэв...” гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 109-113 хуу/, 

           Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 118-120 хуу/,

Хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-ийн хх-ийн 121 хуу/,  

 

            2024 оны 07 дугаар сарын 27, 28-ны өдөр .............. тоот хашаанд байрлах И.Дгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрт нэвтэрч хохирогч И.Дд 451.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар

 

Хохирогч И.Дгийн мэдүүлсэн “...Би 2024 оны 07 дугаар сарын 27-ны Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт зохион байгуулагдсан АРА комплексын шоуг үзчихээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бор толгой хорооллын 25-07 тоотод байх гэртээ ирэх үед миний амьдардаг гэрт тооноор нь хулгай орж миний хэрэглэдэг дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бор өнгийн хөөрөг 2 ширхэг, авдраас ногоон өнгийн давуутай хөнжил 1 ширхэг, хонины хаа гуя, тус тус 1 ширхэг хулгайд алдсан байсан. Шөнө болсон байсан болохоор би цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй, харин маргааш нь би таксинд яваад орой гэртээ ирэх үед манай хүүгийн амьдардаг байшингийн цонхоор хулгай орж цахилгаан плитка хулгайд алдагдсан байсан. Би өөрийн мөнгөн аягаа 100,000 төгрөгөөр, 2 ширхэг хөөргөө 200.000 төгрөг, 150.000 төгрөгөөр үнэлж байна. Миний хөөрөг арай хямд үнэтэй болохоор 150.000 төгрөгөөр үнэлнэ. Харин хөнжлөө 15,000 төгрөгөөр, хонины хаа, гуя хоёрыг зах дээр мах ямар үнэтэй байна тэрүүгээр үнэлж байна. Миний хулгайд алдсан мөнгөн аяга доод ёроолдоо шалчийсан байгаа, бага зэрэг хэрэглээний сэв зураас суусан байдалтай байгаа. Харин 2 ширхэг хөөрөг нь хоёулаа бор өнгийн хөөрөг байгаа. Хөнжил нь ногоон өнгийн даавуутай хөнжил байгаа. Харин хонины хаа гуя нь том эр хонины хаа гуя байсан, цахилгаан плитка нь бор өнгөтэй байсан. Би өөрийн эд зүйлсээ хараад танина. Би тухайн хүнийг хэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Намайг зах дээр өөрийн хувийн машинтайгаа таксинд явж байх үед нэг намхан жижиг биетэй залуу торон дотор цахилгаан плитка хийчихсэн зах дээр явж байсан. Харин 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр яг тэр залуу тортой мах барьчихсан худалдан авах хүн хайгаад явж байсан. Би тэр залууг л манайд очиж хулгай хийсэн гэж бодож байна. Харин харах юм бол тухайн хүнийг шууд танина...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 208-210 хуу/,

 

           Хохирогч И.Дгийн дахин мэдүүлсэн “...Би сэтгэцэд учирсан гэм хорын үнэлгээг гаргуулахгүй. Наад хүн чинь төлбөрийн чадваргүй хүн байгаа...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 213 хуу/,

 

Гэрч Х.Оийн “...Намайг 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зах дээр сууж байх үед Бор толгойд гэр нь байдаг Мажигсүрэн гэх хүний хүүхэд Д гэх залуу надад цахилгаан индукцийн плитка барьж ирээд намайг авах уу? 10.000 төгрөгөөр зарна гэхээр нь би тэр залуугаас чи энийг хаанаас авсан гэсэн чинь гэрээсээ авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би, бие муутай ээжийг нь өрөвдөөд 10.000 төгрөгөөр нь аваад чи дараа нь мөнгөө авчирч өгөөрэй гээд би барьж явсан плиткаг нь авсан. Тэр индукцийн плитка нь надад байгаа. Мөн тэр залуу 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 18-19 цагийн үед энэ Д гэх залуу тортой мах үүрчихсэн явж байсан. Тэгээд зах руу ороод алга болсон...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 216-218 хуу/,

Яллагдагч П.Дийн “...Уг тогтоол миний үйлдэлтэй тохирч байна. Мөнгө олдохгүй болохоор хулгай хийсэн. Хөөргийг хохирогчид өгсөн. Үүнээс цааш мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 20-21 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 190-196 хуу/,

Хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-ийн хх-ийн 197-203 хуу/,

Дамно үнэлгээ ХХК-ийн АЦ-24-156 дугаартай 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтэд “...шинжилгээний объектын 2024 оны 07 дугаар сарын 27-ны зах зээлийн үнэлгээ нийт 451.500 төгрөг үнэлэгдэв...” гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 240-242 хуу/, 

Эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 230, 235 хуу/

 

2024 оны 05 дугаар сарын сүүлээр .................. тоот иргэн Ц.Тын байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч Ц.Тт 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар

 

Хохирогч Ц.Тын мэдүүлсэн “...Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 06-26 тоотод манай эзэмшлийн байшинд 2024 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө байшингийн цонхоор хулгайч орсон байсныг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн орчимд мэдсэн юм. Манай хашаа байшин эзэнгүй байдаг юм. Орой, өдөр эргэж эрдэг юм. Тэгээд орой очтол хулгай орсон байсан тул цагдаад мэдэгдсэн юм. Гагнуурын аппарат, тоос сорогч, 3 ширхэг камер, камерны станц зэрэг эд зүйл алдагдсан байсан. Хойморт байсан авдрыг эвдэлсэн мөн цонхны түгжээг хугалсан, цонх хамгаалдаг төмрийг эвдсэн байсан. Гагнуурын аппаратыг 200.000 төгрөгөөр, 3 ширхэг камерыг нэг ширхэгийг 100.000 төгрөгөөр, станцыг 250.000 төгрөгөөр, тоос сорогчийг 100.000 төгрөгөөр тус тус үнэлж байна.  Сэжиглэж байгаа хүн алга. Алдагдсан эд зүйлийг олж өгч тусална уу...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 38-39 хуу/,  

 

Хохирогч Ц.Тын дахин мэдүүлсэн “...Би сэтгэцэд учирсан гэм хорын үнэлгээг гаргуулахгүй. Гагнуурын аппарат болон тоос сорогчийг хүлээн авсан. Нийт 800.000 төгрөгийн хохирлоос 250.000 төгрөгийн хохирол авсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 42 хуу/,

 

 Иргэний нэхэмжлэгч О.Гн мэдүүлсэн “...2024 оны 05 дугаар сарын сүүлээр намайг ажил дээр буюу байрны доор засвар хийж байхад Ж гэж дууддаг жижигхэн биетэй залуу гагнуурын аппарат барьсан над дээр орж ирээд миний аппарат байгаа юм би гагнуур хийдэг юм мөнгөний хэрэг болоод байна та хямдхан авчих 40.000 төгрөгөнд гэсэн тухайн гагнуурын аппарат нь шинэ улаан өнгөтэй аппарат байхаар нь би 40.000 төгрөгөнд нь авсан юм. ...Гомдолгүй байна. Тэр залуугаас юм олж авахгүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 46-47 хуу/,

 

Иргэний нэхэмжлэгч О.Г дахин мэдүүлсэн “...2024 оны 05 дугаар сарын сүүлээр намайг ажил дээр буюу байрны доор засвар хийж байхад Ж гэж дууддаг жижигхэн биетэй залуу гагнуурын аппарат барьсан над дээр орж ирээд миний аппарат байгаа юм би гагнуур хийдэг юм мөнгөний хэрэг болоод байна та хямдхан авчих 40.000 төгрөгөнд гэсэн тухайн гагнуурын аппарат нь шинэ улаан өнгөтэй аппарат байхаар нь би 40.000 төгрөгөнд нь авсан юм. ...Гомдолгүй байна. Тэр залуугаас юм олж авахгүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 50 хуу/,

 

Яллагдагч П.Дийн “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тоос сорогч гагнуурын аппарат хулгайлаагүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 75-76 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-ийн хх-ийн 25-31 хуу/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-ийн хх-ийн  32-34 хуу/,

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаартай дүгнэлт /2-ийн хх-ийн 55-56 хуу/

 

2024 оны 08 сарын 14-ний шөнийн 22-23 цагийн үед архи уух мөнгө олох зорилгоор ................ нутаг дэвсгэрт байрлах “Т” салбарын гадна талын хяналтын камерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч “М” ХХК-нд 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оийн мэдүүлсэн “...2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр манай эм зүйч Ж.Г гараатай байж байгаад 22 цагт ажлаа хааж явсан гэсэн. Тэгээд маргааш нь би ээлжтэй байж таараад ажил дээр очтол гадна талын хяналтын камер алга болсон байсан. Тэгээд би Г рүү залгаад би камер шүүж чадахгүй. Чи ирээд камер шүүгээдэх гэсэн. Тэгээд бид камер шүүтэл 2024 оны 08 дугаар сарын 14-ний шөнийн 23 цагийн үед аймгийн төвөөр архи уугаад яваад байдаг Ж гэх залуу манай эмийн сангийн үүдэнд ирж камерт гараараа хүрээд тайлж авсан. Энэ үед камер бүрэлзээд алга болсон бичлэг байгаа. Манай байгууллагын алдсан гэх камер нь Alhua нэртэй  smart Н.265+ гэх 450.000 төгрөгийн үнэтэй шөнийн камер байсан. Манай байгууллага тухайн камерыг 2024 оны 07 дугаар сарын сүүлд шинээр 450.000 төгрөгөөр авч суурилуулсан. Тийм учраас авсан үнээрээ буюу 450.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн манай камер нь шөнийн камер байсан болохоор шөнө болж өнгөрч буй процессийг маш тод бичдэг байсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байна. Манайх камераа төлүүлж байж хохиролгүй болно...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 85-87 хуу/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оийн “...Би сэтгэцэд учирсан гэм хорын үнэлгээг гаргуулахгүй. Хулгайлсан камерыг өгөөгүй бөгөөд үнийн дүн болох 330.000 төгрөгийг ч өгөөгүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 90 хуу/,

Гэрч Ж.Гийн “...2024 оны 08 дугаар сарын 14-ний шөнийн 22 цагаас хойшхи гадна талын камерыг шүүж байтал 23 цагийн үед аймгийн төвөөр архи уугаад яваад байдаг Ж гэх залуу манай эмийн сангийн үүдэнд ирж камерт гараараа хүрээд тайлж авсан. Энэ үед камер бүрэлзээд алга болсон бичлэг байгаа...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 105 хуу/

 

Яллагдагч П.Дийн “...Би хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 128-129 хуу/

 

Дамно үнэлгээ ХХК-ийн АЦ-24-151 дугаартай 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтэд “...шинжилгээний объектын 2024 оны 08 дугаар сарын 14-ний зах зээлийн үнэлгээ нийт 330.000 төгрөг үнэлэгдэв...” гэх дүгнэлт /2-ийн хх-ийн 95-98 хуу/, 

           Cидинд үзлэг хийсэн тэмдэглэл /2-ийн ххх-ийн 119-120 хуу/,

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нутгийн захиргааны ордны 1 давхарт байрлах сургалтын танхим буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч аймгийн Засаг даргын тамгын газарт 740.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шийн “...Би 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 17 цаг 50 минут орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 107 тоот өрөөнөөс ажлаа тараад хаалгаа цоожлоод гарсан. Манай 107 тоот өрөө хажуу талдаа төрийн албан хаагчдын сургалтын заалтай, голдоо хаалгаар холбогддог. Тухайн үед тэр хаалганы цоож эвдэрсэн тул онгорхой байсан. Тэгээд би 2024 оны 08 дугаар сарын 26-ны өглөө ажилдаа ирэхэд ...сургалтын заалны 3 дахь цонхоор хулгай орсон байдалтай байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...сургалтын зааланд байрлуулсан том PTZ, жижиг энгийн  хяналтын камер нийт 2 ширхэг хяналтын камер, ширээн дээр байсан Dell маркийн, саарал өнгийнг 15 үзүүлэлттэй, зөөврийн компьютер 1 ширхэг эд зүйлс алдагдсан. Хоёр хяналтын камер нь байгууллагын данс дээр бүртгэлтэй байгаа. ...хулгайд алдсан эд зүйлсээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 146 хуу/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шийн дахин мэдүүлсэн “...Би сэтгэцэд учирсан гэм хорын үнэлгээг гаргуулахгүй. Дийн хулгайлсан 2 камерыг авсан байгаа. Нөөтбүүкийг аваагүй байна. Dell маркийн нөөтбүүкийн үнэлгээ болох 600.000 төгрөгийг гаргуулан авмаар байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 149-150 хуу/

Яллагдагч П.Дийн “...Би тогтоолтой танилцлаа дээрх гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 182 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-ийн хх-ийн 133-137 хуу/, 

П.Доос 2 ширхэг хяналтын камер хүлээн авсан тухай болон хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-ийн хх-ийн 156-158 хуу/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шд 2 ширхэг хяналтын камер хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-ийн хх-ийн 160 хуу/,

Дамно үнэлгээ ХХК-ийн АЦ-24-146 дугаартай 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлтэд “...шинжилгээний объектын 2024 оны 08 дугаар сарын 14-ний зах зээлийн үнэлгээ нийт 744.000 төгрөг үнэлэгдэв...” гэх дүгнэлт /2-ийн хх-ийн 165-169 хуу/, 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-ийн хх-ийн  173-174 хуу/,

 

            2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 21-02 тоотод байрлах П.Нийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч П.Нт 30.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

 

Хохирогч П.Нийн мэдүүлсэн “...Тухайн хулгайч нь авч гарах гэж байсан эд зүйлсээ гал тогооны өрөөнд үлдээгээд зугтсан болохоор одоо надад түрийвч дотроос алдагдсан бэлэн 30.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. ...Өөрийнхөө мөнгийг олж авах, хохиролгүй болох хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 197 хуу/,

Хохирогч П.Нийн дахин мэдүүлсэн “...Би сэтгэцэд учирсан гэм хорын үнэлгээг гаргуулахгүй. Дийн хулгайлсан бүх эд зүйлсийг би хүлээн авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 201 хуу/,

 

Гэрч Г.Мийн мэдүүлсэн “...Эхнэр бид хоёр 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд гэрээсээ гараад Эрдэнэбулган сумын 7 дугаар багт Т хороолол руу айлд очихоор явсан юм. Тэгээд орой 22 цагийн орчимд гэртээ буцаж ирээд манай эхнэр түрүүлж байшин руугаа ороод би гадаа 00-д бие засаад үлдсэн юм. Тэгтэл удалгүй манай байшингийн хаалгаар хүн гарч ирээд манай хашааг даваад зугтсан. Би гайхаад гэр рүү ороод эхнэрээс юу болсон талаар асуутал манай байшингийн цонхоор хулгайч орсон байна, сая гал тогооны өрөөнд надтай таарлаа, би царайг нь сайн харсан, тэр хүн надтай таараад миний хажуугаар гараад хаалгаар гарч зугтаасан гэж хэлсэн. Тэгээд би манай байшинд хулгай орсон байна гэдгийг нь мэдсэн. Тухайн хулгайч нь манай унтлагын өрөөний жижиг цонхыг түлхэж орсон байсан. Тэгээд манай том өрөөний авдар дотроос мөнгөн хазаар, шилтэй архи, гал тогооны шүүгээн дотроос 2 ширхэг мөнгөн аяга, хөлдөөгч дотроос гялгар ууттай цөрөм ааруул зэрэг эд зүйлсийг авч гарахаар 2 ширхэг гялгар торон дотор хийж авч гарахаар бэлдээд манай эхнэрийг гаднаас орж ирээд гэрэл асаангуут авч гарч чадалгүй зугтааж гарсан байсан. Мөн манай гэрээс түрийвч дотор байсан бэлэн 30.000 төгрөгийг авч гарсан байсан...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 208-209 хуу/

 

Яллагдагч П.Дийн “...Уг тогтоол миний үйлдэлтэй тохирч байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 243 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2-ийн хх-ийн 187-192 хуу/,

Дамно үнэлгээ ХХК-ийн АЦ-24-152 дугаартай 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтэд “...шинжилгээний объектын 2024 оны 08 дугаар сарын 12-ны зах зээлийн үнэлгээ нийт 2.034.000 төгрөг үнэлэгдэв...” гэх дүгнэлт /2-ийн хх-ийн 219-223 хуу/, 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2-ийн хх-ийн 226-230 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-ийн хх-ийн 203-204 хуу/

 

Иргэний нэхэмжлэгч С.Л мэдүүлсэн “...2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шиг санагдаж байна, он сарыг нь сайн санахгүй байна. Намайг өөрийн ажлаа хийж байхад гаднаас Д нэг ширхэг мөнгөн аяга оруулж ирээд 50,000 төгрөгөөр авчих надад мөнгөний хэрэг болоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бэлэн 50,000 төгрөг өгөөд мөнгөн аягыг нь аваад үлдсэн. Уг аягыг энэ 08 дугаар сард эрүүгийн мөрдөгчид болон Дид хүлээлгэн өгсөн. Надад 50,000 төгрөгийн хохирол учирсан тул дээрх мөнгийг нэхэмжилж байна. Би мэдээгүй. Доос энэ хэний аяга вэ гээд асуутал миний аяга гэж хэлсэн. Тиймээс би уг аягыг авсан. Хулгайн эд зүйл байсан бол би авахгүй. Сэтгэцэд учирсан гэм хорын үнэлгээг гаргуулах шаардлагагүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна..” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 34-35 хуу/

 

Яллагдагч П.Дийн “...Би дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Би уг гэмт хэргүүдийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг /3-ийн хх-ийн 61-62 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /3-ийн хх-ийн 40-49 хуу/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч П.Дид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ................ тоотод оршин суух иргэн Н.Бийн байшингаас шалны хулдаас хулгайд алдагдаж, хохирогч Н.Бт 225.000 төгрөгийн хохирол учирсан,

-2024 оны 08 дугаар сарын 16-наас 18-ны хооронд ................ тоотод оршин суух иргэн С.Жийн байшингаас эмэгтэй хүний цагаан болон саарал өнгийн адууны арьсан гутал 2 ширхэг, машин угаагч буу 1 ширхэг, самсунг брэндийн саарал өнгийн нөүтбүүк 1 ширхэг, уурын индүү 1 ширхэг, хүүхдийн Тимберланд брендийн хавар, намрын гутал 2 ширхэг, дээлийн торго 4м, улаан үүргэвч 1 ширхэг зэрэг хулгайд алдагдаж, хохирогч С.Жэд нийт 1.147.500 төгрөгийн хохирол учирсан,

-2024 оны 07 дугаар сарын 27, 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус тус ................... тоот хашаанд байрлах И.Дгийн монгол гэрээс дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бор өнгийн хөөрөг 2 ширхэг, ногоон өнгийн даавуутай хөнжил 1 ширхэг, хонины хаа, гуя тус бүр 1 ширхэг, цахилгаан плитка 1 ширхэг хулгайд алдагдаж, хохирогч И.Дд нийт 451.500 төгрөгийн хохирол учирсан,

-2024 оны 05 дугаар сарын сүүлээр ................. тоотод оршин суух хохирогч Ц.Тын байшингаас гагнуурын аппарат 1 ширхэг, хяналтын камер 3 ширхэг, камерын станц 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэг хулгайд алдагдаж, хохирогч Ц.Тт нийт 800.000 төгрөгийн хохирол учирсан,

-2024 оны 08 сарын 14-ний шөнийн 22-23 цагийн үед .............. нутаг дэвсгэрт байрлах “Т” салбарын гадна талын хяналтын камер хулгайд алдагдаж, “М” ХХК-д 330.000 төгрөгийн хохирол учирсан,

-2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн үед .................  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ................ байрлах сургалтын танхим буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын сургалтын танхимд байрлуулсан PTZ загварын том болон жижиг энгийн хяналтын камер нийт 2 ширхэг, Dell маркийн, саарал өнгийн I5 үзүүлэлттэй зөөврийн компьютер 1 ширхэг хулгайд алдагдаж аймгийн Засаг даргын тамгын газарт нийт 740.000 төгрөгийн хохирол учирсан,

-2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед ....................... тоотод байрлах П.Нийн байшинд байсан түрүүвчнээс 30.000 төгрөг хулгайд алдагдаж, хохирогч П.Нт 30.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

Шүүгдэгч П.Д нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ..................... тоотод оршин суух иргэн Н.Бийн орон байр буюу байшинд нэвтэрч хохирогч Н.Бт 225.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Н.Бийн мэдүүлсэн “...хуучин шавар байшинд хулгай орж дотор нь хуйлаад тавьсан байсан хулдаас алга болсон байсан. Тухайн хулдаас  улбар шар өнгийн 15 метр хулдаас байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 13-14 хуу/, гэрч Б.Пийн “...гэртээ байж байтал гаднаас Ж буюу Д шар өнгийн хуйлаастай шалны хулдаас гэрт оруулаад ирсэн. Тэгэхээр нь би Доос хаанаас юу аваад ирэв гэж асуутал Д би авсан юм гэж хэлээд манай гэрт орхичихоод явсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 32-33 хуу/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 4-8 хуу/, Дамно үнэлгээ ХХК-ийн АЦ-24-115 дугаартай 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтэд “...шинжилгээний объектын 2024 оны 05 дугаар сарын 30-ны зах зээлийн үнэлгээ нийт 225.000 төгрөг үнэлэгдэв...” гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 23-25 хуу/,  эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 34-35 хуу/, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн П.Дийн яллагдагчаар мэдүүлсэн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 53-54 хуу/, 2024 оны 08 дугаар сарын 16-наас 18-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгойн 08-13 тоотод оршин суух иргэн С.Жийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч С.Жэд 1.147.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч С.Жийн мэдүүлсэн “...Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 08-13 тоотод байх манай байшинд хулгай орж эд зүйлс алдагдсан байна…машин угаагч буу 1 ширхэг, самсунг брэндийн саарал өнгийн нөүтбүүк 1 ширхэг, уурын индүү 1 ширхэг, эмэгтэй хүний цагаан болон саарал өнгийн адууны арьсан гутал 2 ширхэг, хүүхдийн тимбэрланд брэндийн хавар намрын гутал 2 ширхэг, дээлийн торго 4 метр, улаан өнгийн үүргэвч 1 ширхэг зэргийг хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 94-96 хуу/, гэрч С.Чын мэдүүлсэн “..нөхрийн хамт очиж шалгатал том өрөөний вакум цонхыг хагалан орж эд зүйлсийг хулгайлсан байсан. Машин угаагч буу 1 ширхэг, Самсунг брэндийн саарал өнгийн нөүтбүүк 1 ширхэг, уурын индүү 1 ширхэг, эмэгтэй хүний цагаан болон саарал өнгийн адууны арьсан гутал 2 ширхэг, хүүхдийн тимбэрланд брэндийн хавар намрын гутал 2 ширхэг, дээлийн торго 4 метр, улаан өнгийн үүргэвч 1 ширхэг зэрэг байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 99-100 хуу/, гэрч М.Уын “...Би 2024 оны 08 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бортолгой, Сансарын дэлгүүрийн худгийн тэнд иргэн Д нь улаан цүнхтэй дүүрэн эд зүйлс хийж авч явсан. Тэгээд би наад цүнхтэй эд зүйлс чинь юу юм бэ, энэ шөнөөр хаашаа ямар зорилгоор цүнхтэй ачаа авч, явж байгаа талаар асуугаад сэжигтэй санагдахаар нь шалгатал эмэгтэй хүний 2 ширхэг цагаан болон саарал өнгийн адууны арьсан гутал, 1 ширхэг машин угаагч буу, 1 ширхэг цагаан өнгийн уурын индүү, 1 ширхэг саарал өнгийн хуучин нөүтбүүк, 1 ширхэг тимберланд брендийн саарал өнгийн гутал зэргийг авч явсан. Өөрөөс нь тодруултал “эдгээр эд зүйлсийг Бортолгойн 8-13 тоот байшингаас хулгайлсан” гэж хэлсэн. ...ганцаараа ...явсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 104 хуу/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 85-89 хуу/, Дамно үнэлгээ ХХК-ийн АЦ-24-146 дугаартай 224 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтэд “...шинжилгээний объектын 2024 оны 08 дугаар сарын 18-ны зах зээлийн үнэлгээ нийт 1.147.500 төгрөг үнэлэгдэв...” гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 109-113 хуу/,  эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 118-120 хуу/, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-ийн хх-ийн 121 хуу/,  2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгой хорооллын 25 дугаар гудамжны 07 тоот хашаанд байрлах И.Дгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт нэвтэрч хохирогч И.Дд 451.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч И.Дгийн мэдүүлсэн “...Би 2024 оны 07 дугаар сарын 27-нд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт зохион байгуулагдсан АРА комплексын шоуг үзчихээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Бор толгой хорооллын 25-07 тоотод байх гэртээ ирэх үед миний амьдардаг гэрт тооноор нь хулгай орж миний хэрэглэдэг дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бор өнгийн хөөрөг 2 ширхэг, авдраас ногоон өнгийн давуутай хөнжил 1 ширхэг, хонины хаа гуя, тус тус 1 ширхэг хулгайд алдсан байсан. Шөнө болсон байсан болохоор би цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй, харин маргааш нь би таксинд яваад орой гэртээ ирэх үед манай хүүгийн амьдардаг байшингийн цонхоор хулгай орж цахилгаан плитка хулгайд алдагдсан байсан” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 208-210 хуу/, гэрч Х.Оийн “...Намайг 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зах дээр сууж байх үед Бор толгойд гэр нь байдаг М гэх хүний хүүхэд Д гэх залуу надад цахилгаан индукцийн плитка барьж ирээд намайг авах уу? 10.000 төгрөгөөр зарна гэхээр нь би тэр залуугаас чи энийг хаанаас авсан гэсэн чинь гэрээсээ авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би, бие муутай ээжийг нь өрөвдөөд 10.000 төгрөгөөр нь аваад чи дараа нь мөнгөө авчирч өгөөрэй гээд би барьж явсан плиткаг нь авсан. Тэр индукцийн плитка нь надад байгаа. Мөн 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 18-19 цагийн үед энэ Д гэх залуу тортой мах үүрчихсэн явж байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 216-218 хуу/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 190-196 хуу/, хохирогчоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-ийн хх-ийн 197-203 хуу/, Дамно үнэлгээ ХХК-ийн АЦ-24-156 дугаартай 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлтэд “...шинжилгээний объектын 2024 оны 07 дугаар сарын 27-ны зах зээлийн үнэлгээ нийт 451.500 төгрөг үнэлэгдэв...” гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 240-242 хуу/,  эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 230, 235 хуу/, 2024 оны 05 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 06-26 тоот иргэн Ц.Тын байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч Ц.Тт 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Тын мэдүүлсэн “...гагнуурын аппарат, тоос сорогч, 3 ширхэг камер, камерны станц зэрэг эд зүйл алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 38-39 хуу/, иргэний нэхэмжлэгч О.Г мэдүүлсэн “...2024 оны 05 дугаар сарын сүүлээр намайг ажил дээр буюу байрны доор засвар хийж байхад Ж гэж дууддаг жижигхэн биетэй залуу гагнуурын аппарат барьсан над дээр орж ирээд миний аппарат байгаа юм би гагнуур хийдэг юм мөнгөний хэрэг болоод байна та хямдхан авчих 40.000 төгрөгөнд гэсэн тухайн гагнуурын аппарат нь шинэ улаан өнгөтэй аппарат байхаар нь би 40.000 төгрөгөнд нь авсан юм...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 46-47 хуу/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-ийн хх-ийн 25-31 хуу/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-ийн хх-ийн  32-34 хуу/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаартай дүгнэлт /2-ийн хх-ийн 55-56 хуу/, 2024 оны 08 сарын 14-ний шөнийн 22-23 цагийн үед архи уух мөнгө олох зорилгоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” салбарын гадна талын хяналтын камерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч “М” ХХК-нд 330.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оийн мэдүүлсэн “...бид камер шүүтэл 2024 оны 08 дугаар сарын 14-ний шөнийн 23 цагийн үед аймгийн төвөөр архи уугаад яваад байдаг Ж гэх залуу манай эмийн сангийн үүдэнд ирж камерт гараараа хүрээд тайлж авсан. Энэ үед камер бүрэлзээд алга болсон бичлэг байгаа...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 85-87 хуу/, гэрч Ж.Гийн “...2024 оны 08 дугаар сарын 14-ний шөнийн 22 цагаас хойшхи гадна талын камерыг шүүж байтал 23 цагийн үед аймгийн төвөөр архи уугаад яваад байдаг Ж гэх залуу манай эмийн сангийн үүдэнд ирж камерт гараараа хүрээд тайлж авсан. Энэ үед камер бүрэлзээд алга болсон бичлэг байгаа...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 105 хуу/,  Дамно үнэлгээ ХХК-ийн АЦ-24-151 дугаартай 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтэд “...шинжилгээний объектын 2024 оны 08 дугаар сарын 14-ний зах зээлийн үнэлгээ нийт 330.000 төгрөг үнэлэгдэв...” гэх дүгнэлт /2-ийн хх-ийн 95-98 хуу/, CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /2-ийн ххх-ийн 119-120 хуу/, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нутгийн захиргааны ордны 1 давхарт байрлах сургалтын танхим буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч аймгийн Засаг даргын тамгын газарт 740.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шийн “...өглөө ажилдаа ирэхэд сургалтын заалны 3 дахь цонхоор хулгай орсон байдалтай байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...сургалтын зааланд байрлуулсан том PTZ, жижиг энгийн  хяналтын камер нийт 2 ширхэг хяналтын камер, ширээн дээр байсан Дэлл маркийн, саарал өнгийнг 15 үзүүлэлттэй, зөөврийн компьютер 1 ширхэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 146 хуу/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-ийн хх-ийн 133-137 хуу/,  П.Доос 2 ширхэг хяналтын камер хүлээн авсан тухай болон хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-ийн хх-ийн 156-158 хуу/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шд 2 ширхэг хяналтын камер хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-ийн хх-ийн 160 хуу/, Дамно үнэлгээ ХХК-ийн АЦ-24-146 дугаартай 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлтэд “...шинжилгээний объектын 2024 оны 08 дугаар сарын 14-ний зах зээлийн үнэлгээ нийт 744.000 төгрөг үнэлэгдэв...” гэх дүгнэлт /2-ийн хх-ийн 165-169 хуу/,  хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-ийн хх-ийн  173-174 хуу/, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 21-02 тоотод байрлах П.Нийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч П.Нт 30.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч П.Нийн мэдүүлсэн “...надад түрийвч дотроос алдагдсан бэлэн 30.000 төгрөгийн хохирол учирсан байгаа...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 197 хуу/, гэрч Г.Мийн мэдүүлсэн “...манай гэрээс түрийвч дотор байсан бэлэн 30.000 төгрөгийг авч гарсан байсан...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 208-209 хуу/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2-ийн хх-ийн 187-192 хуу/, Дамно үнэлгээ ХХК-ийн АЦ-24-152 дугаартай 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтэд “...шинжилгээний объектын 2024 оны 08 дугаар сарын 12-ны зах зээлийн үнэлгээ нийт 2.034.000 төгрөг үнэлэгдэв...” гэх дүгнэлт /2-ийн хх-ийн 219-223 хуу/,  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2-ийн хх-ийн 226-230 хуу/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-ийн хх-ийн 203-204 хуу/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П.Дийн 2024 оны 08 сарын 14-ний шөнийн 22-23 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Т” салбарын гадна талын хяналтын камерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч “М” ХХК-д 330.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүнтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч П.Дийн хулгайлах гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүнтэй үйлдсэн дээрх үйлдлийг түүний хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан 6 удаагийн үйлдэлд зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэлээр зүйлчлэх нь зүйтэй.  

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Дид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч П.Дийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан.

 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас  

-хохирогч Н.Бт 225.000 төгрөгийн /Дамно үнэлгээ ХХК-ийн АЦ-24-115 дугаартай 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт /1-ийн хх-ийн 23-25 хуу/,

-хохирогч С.Жэд 1.147.500 төгрөгийн /Дамно үнэлгээ ХХК-ийн АЦ-24-146 дугаартай 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт /1-ийн хх-ийн 109-113 хуу/,

-хохирогч И.Дд 451.500 төгрөгийн /Дамно үнэлгээ ХХК-ийн АЦ-24-156 дугаартай 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт /1-ийн хх-ийн 240-242 хуу/,

-хохирогч Ц.Тт 800.000 төгрөгийн /Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаартай дүгнэлт /2-ийн хх-ийн 55-56 хуу/,

-“М” ХХК-д 330,000 төгрөгийн /Дамно үнэлгээ ХХК-ийн АЦ-24-146 дугаартай 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт /2-ийн хх-ийн 95-98хуу/,

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шт 740.000 төгрөгийн /Дамно үнэлгээ ХХК-ийн АЦ-24-146 дугаартай 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт /2-ийн хх-ийн 165-169 хуу/,

-хохирогч П.Нт 30.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Б.Д нь хохирогч ............ газраас “...хяналтын камер нийт 2 ширхэг, зөөврийн компьютер 1 ширхэг эд зүйл”-ийг хулгайлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Шт хяналтын камер 2 ширхэгийг хүлээлгэн өгч,  зөөврийн компьютер 1 ширхэгийг хүлээлгэж өгөөгүй байх тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 600.000 төгрөгийн үнэлгээ бүхий зөөврийн компьютерийн үнийг шүүгдэгч Б.Доос гаргуулан хохирогч А аймгийн З даргын Тт олгох,

хохирогч Н.Бийн байшингаас “15 метр урт, улбар шар өнгөтэй, шалны хулдаас”-ыг хулгайлж хохирогч Н.Бт тус хулдаасийг хүлээлгэж өгөөгүй байх тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 225.000 төгрөгийн үнэлгээ бүхий 15 метр урт, улбар шар өнгөтэй, шалны хулдаасны үнийг шүүгдэгч Б.Доос гаргуулан хохирогч ............ тоотод оршин суух Б овгийн Нын Б /РД:/-т,

хохирогч Ц.Тын байшингаас “гагнуурын аппарат 1 ширхэг, хяналтын камер 3 ширхэг, камерын станц 1 ширхэг, тоос сорогч 1 ширхэг”-ийг хулгайлж, хохирогч Ц.Тт “гагнуурын аппарат болон тоос сорогч”-ийг хүлээлгэн өгч,  үлдэгдэл 550.000 төгрөгийн үнэлгээ бүхий хяналтын камер 3 ширхэг, камерын станц 1 ширхэг эд зүйлийг хүлээлгэж өгөөгүй байх тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 550.000 төгрөгийн үнэлгээ бүхий хяналтын камер 3 ширхэг, камерын станц 1 ширхэгийн  үнийг шүүгдэгч Б.Доос гаргуулан ......... тоотод оршин суух Б овгийн Цн Т /РД: /-т,   

хохирогч П.Нийн байшингаас “бэлнээр 30.000 төгрөг”-ийг авч хохирогч П.Нийг хохирол төлбөрийг төлөөгүй байх тул шүүгдэгч Б.Доос 30.000 төгрөг гаргуулан хохирогч ............ тоотод оршин суух Довгийн П Н /РД: /-т,

хохирогч “М” ХХК-ийн Төв эмийн сангийн гаднаас “хяналтын камер” хулгайлж тус эд зүйлсийг хүлээлгэж өгөөгүй байх тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 330.000 төгрөгийн үнэлгээ бүхий хяналтын камерын үнийг шүүгдэгч Б.Доос гаргуулан “М” ХХК-д

иргэний нэхэмжлэгч С.Лоос “50,000 төгрөг”-ийг бэлнээр авч иргэний нэхэмжлэгч С.Лид төлөөгүй байх тул 50.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч ................. тоотод оршин суух Х овогт С Л /РД: /-т тус тус олгож, хохирогч И.Д, иргэний нэхэмжлэгч О.Галбадрах, Х.О нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг, хохирогч С.Жэд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.     

 

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч П.Дид Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж дүгнэв.   

 

Шүүгдэгч П.Дийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 146 /нэг зуун дөчин зургаа/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт хураагдаж ирсэн CD нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн П Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.Дийг 4 /дөрөв/ жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дид оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 146 /нэг зуун дөчин зургаа/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан  тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Доос 600.000 төгрөг гаргуулан хохирогч А аймгийн З даргын Тт, 225.000 төгрөг гаргуулан А аймгийн Э сумын ...... дугаар баг, ........ тоотод оршин суух Боржигон овгийн Н Б /РД:......./-т, 550.000 төгрөг гаргуулан хохирогч А аймгийн Э сумын ...... дугаар баг, .......тоотод оршин суух Б овгийн Ц Т /РД: /-т, 30.000 төгрөг гаргуулан хохирогч А аймгийн Э сумын .... дугаар баг, ............ тоотод оршин суух Д овгийн П Н /РД:/-т, 330.000 төгрөг гаргуулан М” ХХК-д, 50.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч А аймгийн Э сумын ..... дугаар баг, ....... дугаар байрны ....... тоотод оршин суух Х овгийн С Л /РД:/ нарт тус тус олгосугай.

 

6. Хохирогч И.Д, иргэний нэхэмжлэгч О.Галбадрах, Х.О нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг, хохирогч С.Жэд төлөх төлбөргүй тус тус дурдсугай.  

 

     7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдаж ирсэн 2 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.БАЙГАЛМАА