| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2018/00963/И |
| Дугаар | 142/ШШ2018/01041 |
| Огноо | 2018-10-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 142/ШШ2018/01041
| 2018 оны 10 сарын 29 өдөр | Дугаар 142/ШШ2018/01041 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн ******* тоотод оршин суух, /Регистрийн дугаар: *******/, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн ******* ******* ******* ******* холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 5275602 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Бяундэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Орхон аймгийн ******* ******* ******* газрын ******* 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Б/41 тоот тушаалаар тус ******* газрын Хууль зүйн хэлтсийн ******* үүрэгт ажилд томилогдон ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргээ чанартай, цаг хугацаанд нь гүйцэтгэж, идэвхи санаачилгатай ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Орхон аймгийн ******* ******* ******* газрын Б/41 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн ба энэ шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, анхан шатны шүүх болон
Улсын дээд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн юм. Ингээд намайг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Орхон аймгийн ******* ******* Б/11 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилж, тус газрын ******* 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Тушаалуудын хэрэгжих хугацааг түдгэлзүүлэх тухай Б/13 тоот тушаалаар Б/11 тоот тушаалын биелэлтийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл түдгэлзүүлсэн юм. Энэ хугацаанд цалингийн зөрүүг өгөлгүй өдийг хүрлээ. Иймд Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 396 дугаар тогтоолоос хойш 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх 10 сарын цалингийн зөрүү болох 5 275 602 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч цалингийн зөрүүг гаргуулахаар аймгийн ******* ******* ******* ******* холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлага нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хойш 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал 10 сарын цалингийн зөрүү нийт 5275602 төгрөгийг гаргуулахаар шүүхэд ханджээ. Гэтэл нэхэмжлэгч нь 2017, 2018 онуудад цалингийн зөрүү нэхэмжлэн тус шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэр гарч байсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нь 1991 оноос хойш Цагдаагийн байгууллагад эргүүлийн цагдаагаас нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга хүртэл албан тушаалд ажиллаж байсан. Орхон аймгийн ******* ******* тамгын газрын ******* 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б/41 дүгээр тушаалаар тус тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн ******* үүрэгт ажилд томилогдон 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* ******* тамгын газрын Б/41 дүгээр тушаал гарах хүртэлх хугацаанд албан тушаал болон ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ чанартай цаг хугацаанд нь гүйцэтгэж ирсэн. Гэтэл Орхон аймгийн ******* ******* тамгын газрын ******* 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн албан тушаал бууруулах тухай тушаалаар үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан. Албан тушаал бууруулах тухай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ******* эрхийг зөрчсөн болохыг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэр, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 396 дугаар тогтоолоор тус тус тогтоосон. Анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны үндэслэлгүйгээр шилжүүлсэн цалингийн зөрүүг гаргаж шийдвэрлэсэн. Үүнээс хойш 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс Улсын дээд шүүхийн тогтоол гарах хүртэлх хугацаа болох 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү 4.263.104 төгрөгийг нэхэмжилж Орхон аймгийн ******* ******* тамгын ******* холбогдуулан нэхэмжлэл гаргасан байсан. Энэ гаргасан нэхэмжлэлээр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 173 дугаар шийдвэрээр шийдвэрлэж 4.263.104 төгрөгийг Орхон аймгийн ******* ******* тамгын газраас гаргуулж, т олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс хойш нь хууль зүйн хэлтсийн ******* ажил албан тушаалд орохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсаар өнөөдрийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хүртэл уг ажиллагаа хийгдэж явсан. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны цалингийн зөрүүг шүүхэд хандаж нэхэмжилж байгаагүй. Тийм учраас 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүүг нэхэмжилж шүүхэд хандсан. 10 сарын цалингийн зөрүү 5.275.602 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Одхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 10 сарын цалингийн зөрүү болох 5.275.602 төгрөгийг нэхэмжилж байгаа. 2018 оны 04 дүгээр сард ******* газрын дарга тушаалын хэрэгжилтийг түдгэлзүүлэх тушаал гаргасан. Үүнээс хойшхи хугацааг Орхон аймгийн засаг ******* тамгын газар хариуцах үндэслэлгүй. Яагаад гэвэл тухайн үед нь тушаалын хэрэгжилтийг түдгэлзүүлж өгөөч, Цагдаагийн албанд ажиллахад дэмжлэг үзүүлээд өгөөч. Би тамгын ******* орж ажиллахдаа итгэлгүй байна гэсэн хүсэлтийн дагуу түдгэлзүүлсэн учраас цалингийн зөрүүг олгох боломжгүй. ******* ******* тамгын газрын Б/13 дугаар тушаал нь 04 дүгээр сард гарсан. Соёлчхүү дарга буюу ******* ******* тамгын газрын дарга, нэхэмжлэгч хоёрын хооронд албан тушаалын тохиролцоо буюу эвлэрэх ажиллагаа нь 2016 оны сүүлээр Захиргааны хэргийн шүүх дээр энэ маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад энэ асуудал яригдаж байсан. Энэ асуудал явсаар байгаад 04 дүгээр сард тушаалууд гарах үед хоёр талын хүсэл сонирхол бичгэн дээр буусан. Намайг Цагдаагийн байгууллагад ороход дэмжлэг үзүүлж өгөөч би заавал Хууль эрх зүйн хэлтсийн албанд ажиллах сонирхолгүй байна гэдэг нь үүгээр тасалбар болоод биелэгдээд ёсчлогдоод гарсан. Нэхэмжлэгч 16 дугаар тушаал миний эрх ашгийг хөндсөн байна, би хохирч магадгүй байна гэж үзсэн бол өмгөөлөгчөөсөө хууль эрх зүйн зөвлөгөө авч дүгнэлт хийх бүрэн боломжтой байсан. Ямар нэгэн байдлаар миний эрх ашгийг хөндөж магадгүй гэж дүгнэлт хийгээгүй нь тушаалыг хүлээн зөвшөөрсөн. Тушаал нь хоёр талын хүсэл сонирхлын дагуу гарсан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 396 дугаар тогтоолоос хойших 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх 10 сарын цалингийн зөрүү 5275602 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжиж байна. Өмнө нь 2018 оны 01 дүгээр сард нэхэмжлэгч нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн өдрөөс буюу 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоолгосон шийдвэр буюу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх цалингийн зөрүү 4263104 төгрөгөөр тогтоолгож гаргуулан авсан байдаг. Одоогийн нэхэмжлэлийн шаардлага нь Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоос хойш 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал цалингийн зөрүү болох 5275602 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч хариу тайлбартаа 2017 он, 2018 оны цалингийн зөрүүг нэхэмжлэгч нэхэмжилснийг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч хариу тайлбартаа өмнөх 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарах өдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цалингийн зөрүүтэй андуурч тайлбар өгсөн байсан. нь төрийн жинхэнэ албан хаагч боловч Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар цалингийн зөрүү 5.275.602 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна. Учир нь Орхон аймаг дахь сум дундын Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн 1 сарын цалингийн зөрүүг 532.888 төгрөгөөр тогтоосон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.т зааснаар цалингийн зөрүүгээ шаардах эрхтэй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Орхон аймгийн ******* ******* ******* ******* холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 5275602 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тайлбарыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хэргийн материалд цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд Орхон аймгийн ******* ******* ******* газрын ******* 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/10 дугаартай тушаалаар ыг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн ******* албан тушаалаас чөлөөлж, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар түүнийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар томилсон тушаал гаргажээ.
Орхон аймгийн ******* ******* ******* газрын ******* 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/13 дугаартай тушаалаар дээрх Б/10, Б/11 дугаартай тушаалуудын хэрэгжих хугацааг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нэхэмжлэгч М.******* хүсэлтээр түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Иймд түүний Орхон аймгийн ******* ******* ******* газрын ******* Хууль, эрх зүйн хэлтсийн ******* албан тушаалд эгүүлэн томилогдсон тушаал гарах өдрийг хүртэлх буюу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх цалингийн зөрүүг тооцож олгох нь зүйтэй байна.
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн цалингийн зөрүүг 532888 төгрөгөөр тооцсон байх бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон цалин хөлсний хэмжээг дахин тооцох нотлох шаардлагагүй, нэгэнт тогтоогдсон үйл баримт байх тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож нэхэмжлэгч М.******* 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр хүртэлх нийт 6 сар 10 хоногийн цалин 3439548 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1836054 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч нь Орхон аймгийн ******* ******* ******* газрын ******* 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/10 дугаартай тушаалаар ыг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн ******* албан тушаалаас чөлөөлж, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар түүнийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар томилсон тушаал гаргасан боловч уг тушаалуудын хэрэгжих хугацааг Орхон аймгийн ******* ******* ******* газрын ******* 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/13 дугаартай тушаалаар түдгэлзүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байх боловч нэхэмжлэгч М.******* хүсэлтээр уг тушаалуудын хэрэгжилтийг түдгэлзүүлсэн.
Нэхэмжлэгч нь уг түдгэлзүүлсэн ******* ******* ******* газрын ******* 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/13 дугаартай тушаалд гомдол гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 69982 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймгийн ******* ******* ******* газраас ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 3439548 /гурван сая дөрвөн зуун гучин есөн мянга таван зуун дөчин найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1836054 /нэг сая найман зуун гучин зургаан мянга тавин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн ******* ******* ******* газраас 69982 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ