Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2016/ШЦТ/60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эруүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Л.Г,

Хохирогч П.Солонгын өмгөөлөгч Б.Батдорж

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Оюунжаргал, О.Алтанчулуу,

Шүүгдэгч Б.М, С.А нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дугнэлт үйлдэж ирүүлсэн  Б.М, С.А  нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат,

Монгол Улсын харьяат,

Шүүгдэгч С.А нь 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг ***********гэх газарт **********улсын дугаартай ***********маркийн тээврийн хэрэгслийн жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-За-д заасан “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 11-1-д заасан "Жолооч тээврийн хэрэгсэлийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсоно”, 15-2-д заасан Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаан, хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6-2в, 6-Зв заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас шүүгдэгч Б.М нь **********улсын дугаартай Киа спектра маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа 2-7а-д заасан “согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9-2-д заасан "Хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас шүүгдэгч С.Аы жолоодож явсан тээврийн хэрэгсэлийн араас мөргөж **********тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн П.Сгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.А нь 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын нутагт *******улсын дугаартай ********маркийн тээврийн хэрэгслийн жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-За-д заасан "Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, жолоочийн талын шил арчигч ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 11-1-д заасан “Жолооч тээврийн хэрэгсэлийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсоно”, 15-2-д заасан Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын

гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаан, хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6-2в, 6-Зв заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ гэх заалтуудыг тус тус зөрчсөн .

Шүүгдэгч Б.М нь **********улсын дугаартай Киа спектра маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа 2-7а-д заасан “согтууруулах ундаа мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно", 9-2-д заасан "Хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас шүүгдэгч С.Аы жолоодож явсан тээврийн хэрэгсэлийн араас мөргөж **********тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн П.С амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хохирогчийн Л.Гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн : ... 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай нөхөр ажлаа хийнэ гээд явсан, би гэртээ гэрийнхээ ажлыг хийхээр үлдсэн. Тэгээд өдөр 13 цаг өнгөрч байхад нөхөртөө хоол аваачиж өгөхөөр явах замаараа М.Н гэрт хүүхдээ үлдээгээд явсан. Ажил дээр нь очиход манай нөхөр ажил дээрээ байхгүй байсан. Тэгээд орой нь нөхрийнхөө утас руу залгаад ерөөсөө холбогдохгүй болохоор нь хүүхэдтэйгээ унтаж байтал М.Агийн аав ирээд мэдсэн. Оршуулгын ажилд нийтдээ хоёр сая орчим төгрөг болсон. Оршуулгын зардлаа гаргуулж авмаар байна. Хоёр хүүхдээ 18 нас хүртэл нь тэтгэмж тогтоолгомоор байна. Нөхөр бид хоёр хамтраад хувиараа ажил хийгээд гэр бүлээ авч явдаг байсан. Одоо нөхөр минь нас барсан болохоор ганцаараа гэр бүлээ авч явна гэдэг хүндрэлтэй байна. Хоёр жаахан хүүхэдтэй учраас надад хэцүү байна. Ажлаа хийгээд явж байсан гэр бүлийн хүнээ алдсандаа харамсаж байна. Б М.Йхашааны газар дээр хашаа барьж гэрчилгээгээ миний нэр дээр болгож өгнө гэсэн. С.А 5 сард 1000.000 төгрөг өгөөд машин түлээ буулгаж өгнө гэсэн. Шүүгдэгч нар хохирлоо цаг хугацаандаа төлбөл гомдолгүй.Надад С.А 350.000 төгрөг, Б.М 400.000 төгрөг бэлнээр өгсөн... гэх мэдүүлэг/хх-ийн 21-23-р хуудас/,

Хохирогчийн П.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Манай дүү 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зам тээврийн осолд орж нас барсан, Манай дүү тэр өдөр ээжтэйгээ идшиндээ явах байсан ч тэгэлгүй М.Атай хамт явсан байсан. М.Йяагаад манай дүүтэй хамт явах болсон юм бол, ямар нэг шалтгаанаар санаатайгаар авч явсан юм биш байгаа гэж бодож байна. Осол болохоос өмнө нь

М.Й, С.А  нар гэр бүлийн маргаантай байсан байж болзошгүй байдаг,... баримтаа бүрдүүлээд хохирлынхоо тооцоог гаргана гэх мэдүүлэг /ХХ-ийн 127-128 дугаар хуудас/,

Гэрч С.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... А.Н, аав С.Р нарын хамт ********* сумын Нарийн гэдэг нэртэй газарт мэргэжпийн байгууллагын талбайд ойн цэвэрлэгээ хийхээр явсан юм. Бид нар ууланд 3 хоног ажиллаад 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр харанхуй болж байхад 19 цагийн үед Мөрөн лүү хөдөлсөн. Бид нар хөдлөхөөсөө өмнө чиргүүл толгойдоо мод ачаад бичиг баримтуудыг нь мэргэжлийн байгууллагаас аваад Мөрөн лүү хөдөлсөн. Манай дүү А.Н машин жолоодож явсан, хажууд нь аав, дүү А.Н, дүүгийн найз Х.Э гэдэг залуу бид нар суугаад явцгаасан. Олон өдөр ядарч ажилласан болохоор машинд ороод суугаад унтсан байсан. Унтаж байтал хүмүүс шуугилдаад байхаар нь сэрсэн чинь машины араас нэг машин ирээд мөргөсөн байсан. Мөргөсөн машиныг очоод харсан чинь дотор нь 2 хүн байхаар нь ойртоод харсан чинь жолооч нь өөрөө өндийж ирснээ машинаасаа буугаад ирсэн, цаана нь сууж байсан хүн нь хөдлөхгүй байсан, тэгтэл жолооч нь цаана сууж байсан хүнээ татаад сэрээх гээд байгаа бололтой байсан ч тэр хүн нэг ч хөдлөөгүй, бид нар айгаад ойртоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

Гэрч С.А.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай машин явсаар байгаад Байшинтын дөрөлж уруудаад жаахан өгсүүрийг өгсөөд явж байтал машины бензин таслалдаад шууд л унтарчихсан. Тэгтэл ах гялс татуулж асаагаад замаа чөлөөлье гээд машинаас буугаад копутаа сөхөөд өөрөө бензинээ татуулсан, би болохоор арааг нь салгахад бэлэн карданаа татаад аль болох хурдан асаахад бэлдээд зогсож байсан. Тэгтэл гэнэт хойно түс хийх чимээ гараад машин урагшаа хөдлөхөөр нь би гараад харсан чинь чиргүүлийн хойд хэсэг рүү цагаан өнгийн машин мөргөсөн байсан чинь жолооч нь машинаасаа буугаад ирсэн гэх мэдүүлэг/хх-ийн 26-

27-р хуудас/,

Гэрч Н.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.., Бид нар ********* сумаас гараад саатахгүй явсаар байгаад байшинтын дөрөлж дээр ирээд зогсолгүй уруудаад явсан. Бид нар жаахан өөд газар өгсөх маягтай явж байтал машины бензин таслалдаад зогсчихсон. Тэгтэл А.Н машинаас буугаад хамраа сөхөөд зогсож байтал машины ард юм мөргөх чимээ гараад, машин урагшаа хөдөлж мэдэгдсэн. Тэгээд бид нар машинаас буугаад очоод харсан чинь нэг цагаан машин ирээд мөргөчихсөн, урд талын хоёр суудал дээр хоёр хүн сууж байгаа харагдсан. Тэгтэл жолооч машинаасаа буугаад ирсэн. Тэгэхээр нь яасан бэ юу болж байна гэсэн чинь дуугарахгүй тамхи татаад байсан, харахад нэлээн согтуу байсан гэх мэдүүлэг/хх-ийн

28-29-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Б мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн:... Миний нэр дээр киа спектра маркийн ******улсын дугаартай цагаан өнгийн машинбүртгэлтэй байдаг. 2015 оны 11 дүгээр сарын 21-ны 11 цаг болж байхад Б.М манай гэрт ганцаараа ирээд ******* суманд байдаг хүүгийнхээ төрсөн өдөрт очоод өдөртөө буцаад ирнэ машинаа өгөөч гэхээр нь би 14 цагаас ажилтай гэсэн чинь за за амжина, би ганцаараа яваад ирнэ гээд машин аваад явсан. Гэртээ байж байгаад 14 цаг болоод ажилдаа явах болчихоод байдаг М.Йирэхгүй болохоор нь гар утас руу нь залгахаар утас нь холбогдохгүй байгаад байсан. Тэгээд холбоо барьж чадаагүй, маргааш өглөө нь М.Агийн аав нь надад утсаар ийм зүйл болсон гэдгийг хэлсэн Би машинаа 5000.000 төгрөгөөр үнэлж байгаа хохирлоо төлүүлж авмаар байна гэх мэдүүлэг /хх- ийн 34-35-р хуудас/,

Зам тээврийн осол дээр тогтоосон актанд: Зил-130 маркийн ********улсын дугаартай машины жолооч С.А нь “Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн” “2-За” “11-1 "-5.2” “2-За” “Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтанд заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах: тээврийн хэрэгслийн ажпын тоормосны систем ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил алчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжпүүлэхийг хориглоно" “11-1” “Жолооч тээврийн хэрэгслийн замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсоно" “15-2” “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана, хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6-2-в, 6-3-в заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ" Киа Спектра машины жолооч Б.М нь "Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн” "2-7а” “9- 2” “2-7а" “Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно” гэх “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” “9-2” “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж актыг тогтоолоо гэх акт /ХХ-ийн 59-60 дугаар хуудас/,

11. Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 622 дугаартай:

1.  П.Сгийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. П.С биед духны баруун хэсгийн цөмөрсөн хугарал, баруун зуун ухархайн дээд хана, турк эмээл хүрсэн шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн гуравдугаар зэргийн няцрал, дух хэсгийн хуйхан доорх цус хуралт, хүзүүний хатуу холбоосны тасрал, зүүн талын гурван хавирганы хугарал, баруун хацарт шарх, дух, баруун хөмсөг, хамрын үзүүр, баруун сарвуу, шилбэнд зулгаралт бүхий гэмтлүүд учирсан байна.

3. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал зам тээврийн осолд орох үед үүсгэгдэх боломжтой,

4. Гавал тархины хавсарсан битүү гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн болно.

б. П.С нь нас бараад 24-с дээш цаг өнгөрсөн байжээ.

6. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр П.Сгийн биед үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7. П.С нь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна.

8. Дээрх шалтгаанаар нас барсан гэх нь “онош” хэсгээр батлагдаж байна.

Э.Зөөвөрлөсөн гэх шинж мэдэгдэхгүй байна.

Ю.Талийгаач П.С нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба хүчтэй зэргийн согтолтой байна гэх дүгнэлт,

Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө би найз Б.Н-ы машиныг гуйж аваад найз С.Н хамт ********** сум руу өөрийнхөө төрсөн охин дээрээ очихоор явсан юм. ******* суманд бид хоёр айлдаа байж байгаад тэндээ хоноё гэж яриад би хүүхдээ өвөртлөөд унтах гээд орондоо орсон байж байтал гэрийн гадаа С.А нэг хүнтэй ярьж байгаад эргэж орж ирснээ явъя явахгүй бол болохоо байлаа гэхээр нь би хүүхэдтэйгээ хэсэг унтаж байгаад явъя гэсэн чинь явъя гээд уурлаад байхаар нь за гээд бид хоёр *******ээс 21 цаг болж байхад гарсан. *******ээс гараад би машинаа унаад талийгаач миний дэргэд суугаад бид хоёр сааталгүй явсаар байгаад Байшинтын дөрөлж даваад ороод ирсэн. Дөрөлж даваад уруудаад гүүр өнгөрөөд явж байтал миний урд чиргүүлтэй мод ачсан ЗИЛ-130 маркийн машин явж байхаар нь гүйцэд түрүүлэх гээд гартал өөдөөс нэг машин гараад ирсэн. Тэр машины гэрэлд нүд гялбаад эргээд эгнээ рүүгээ орох гээд дарсан чинь урд байсан машины чиргүүлийг мөргөсөн. Тэгээд би машинаасаа бууж ирэхэд ЗИЛ-130 машин дотор 5 хүн байсан. Тэд нараас яагаад зогсчихоовэ? гэсэн чинь бензин тасалдаад унтраад зогсчихлоо гэсэн. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаа нар ирсэн байна. би тухайн үеийн үйл явдлыг хальт хальт л санаад байгаа юм... Мөрөнгөөс гарахдаа дэлгүүрээс 0,75 литрийн Буудай гэдэг нэртэй архи авсан. Энэ архийг талийгаач дэлгүүрээс авсан. Тэр архийг бид хоёр очих замдаа машин дотроо уугаад явсан. *******д очиход архи тал

дундуураа шахуу үлдсэн байсан. *******д байхдаа нөгөө архиа буцахдаа ууна гэхээр нь би яах юм бэ эндээ хонох юм чинь ууъя гээд архийг хувааж уугаад дуусгасан би Б.Н-ы машины үнэ болох 5000000 төгрөгийг төлж өгнө. Мөн Л.Гт хашааны газар авсан түүн дээр хашаа барьж өгнө Энэ нь 1100000 төгрөгөнд тооцож байгаа юм гэх мэдүүлэг/хх-ийн 73-74-р хуудас/

Шүүгдэгч С.Аы мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийншатанд өгсөн:... Би2015оны 11 дүгээрсараасэхлээдХөвсгөлаймгийн ********* суманд үйл ажиллагаа явуулж байгаа Өнөр ундрага нэртэй мэргэжпийн байгууллагад ажиллаж байгаа юм. 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс ********* сумын Нарийн нэртэй газарт талбай тусгаарлалт хийлгэсэн. Талбайд нийтдээ 4 өдөр ажиллаад 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр толгойдоо 2м урттай, 8м3 мод ачаад чиргүүлдээ 8м3 шаж ачаад бүхээг дотор аав С.Р, А.Н, А.Н, Х.Р нарын хамт Мөрөнгийн чиглэлд 19 цагийн үед хөдөлсөн. Бид нар замдаа саатаагүй явсаар байгаад 22 цаг өнгөрч байхад л байх ****уруудаад наашаагаа барагцаагаар 20 гаран км зайд өөдөөгөө өгсөөд явж байтал миний машины бензин тасалдаад явахаа байгаад зам дээр зогсчихсон. Тэгэхээр нь би машинаасаа буугаад копутыг нь сөхөөд бензин соруулаад зогсож байтал миний машины чиргүүлийн зөв талын хойд хэсэг рүү машин ирээд мөргөчихсөн. Тэгэхээр нь миний машин дотор сууж байсан хүмүүс гараад ирсэн. Би тэр машин дээр очсон чинь урд талын хоёр суудал дээр нь хоёр хүн тонгойгоод суучихсан харагдсан. Тэгээд дөхөх гэхээр айгаад хурдан эмнэлэг, цагдаа дуудъя гээд Мөрөн талаас ирсэн машиныг гар өргөж зогсоогоод А.Нг машинд нь суулгаад Мөрөн рүү явуулсан. Би Л.Гт 1000.000 төгрөгөнд тооцож бэлнээр 350.000  төгрөг өгсөн Одоо 650.000 төгрөг, 1 машин мод буулгаж өгнө гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8-р тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10-р тал/

Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14-р тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16- 18-р тал/

Хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 47-р тал/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 50-51, 54-56- р хуудас/,

Автомашин үнэлсэн тайлан /хх-ийн 61-р хуудас/,

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 98-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх

хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.М, С.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Хэргийн зуйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзлээ. Шүүгдэгч Б.М нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.М, С.А нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89, 95-р хуудас/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн ********* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн С.Аы ВС ангилалын 487365 дугаартай жолоочийн үнэмлэхийг Мөн шүүгдэгч Б.Мгийн жолооны үнэмлэхийг Замын цагдаагийн газраас гаргуулан авч шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах

Ч.Батсүхэд даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нараас хохирогч Л.Г нь 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилж байгаа боловч хохирлыг тооцож гаргуулахад тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоолгосон тэтгэмжийн дэвтэр нь хохирогчид байгаа гэх боловч үүнийг ирүүлээгүй байх тул зөрүүг тооцож гаргуулах боломжгүй байх тул баримтаа бүрдүүлэх мөн хохирогч П.С нь хохирол төлбөр нэхэмжилсэн боловч үүнийг нотлох баримтаа бүрдүүлж шүүхэд ирүүлээгүй байна.Иймд хохирогч нар нь хохирлоо иргэний журмааржич нэхэмжлэх эрхтэй байна. Хохирогч Л.Г нь Б.Мгаас

1.500.000 төгрөг нэхэмжилсэн боловч 400.000 төгрөг, С.А 350.000 төгрөгийг тус тус бэлнээр өгч одоо шүүгдэгч нарын зөвшөөрснөөр Б.М-гаас 1.100.000 төгрөг, С.А-аас 1000.000 төгрөг тус тус гаргуулж Л.Гт олгох Мөн хохирогч С.Г нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудаас нэгдсэн эмнэлгийн төлбөрийн баримт 60.000 төгрөг автомашины шатахууны үнэ 45000 төгрөг тухайн үед хүнсний зүйл авсан гэх 282.184 төгрөгний баримтыг нотлох баримтанд үнэлж нийт 387.184 төгрөгний баримт болох зардлуудыг тооцож шүүгдэгч Б.М С.А нараас нараас тус бүр 193.592 төгрөгийг гаргуулж хохирогч  С.Д олгох нь зүйтэй байна.Харин бусад нотлох баримт нь тухайн үед хохирогчийг нас барахаас өмнө хүнсний зүйл авсан нас барсны дараа 16 хоногийн хойно хэн хэдийд авсныг нотлох гарын үсэг баримтгүй байгаа тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж нийт нэхэмжилсэн 1.777.050 төгрөгнөөс 1.389.866 төгрөгийг хасч шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.М нь машины үнэ болох 5.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ж.Б-д төлж өгөхийг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зөвшөөрсөн тул 5.000.000 төгрөгийг гаргуулж Ж.Баярсайханд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна,

Шүүгдэгч нарт нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг оногдуулах зайлшгүй шаардлагатай байх тул хэрэглэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                            ТОГТООХ НЬ: 

1. Шүүгдэгч  Б.М, С.О нарыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Б.М-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.А-ны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151/нэг зуун тавин нэг / дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 28.992.000 /хорин найман сая есөн зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5-д зааснаар Б.Мд оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн ********** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыгтус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Мгаас 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ж.Б, 193.592 төгрөгийг хохирогч П.Сд, 1.100.000 төгрөгийг хохирогч Л.Г, шүүгдэгч С.А-аас 193.592 төгрөгийг хохирогч П.С-д, 1.000.000 төгрөгийг хохирогч Л.Г тус тус гаргуулж, хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжпэх эрхтэй болохыг дурьсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.А-ны ВС ангилалын 487365 дугаартай жолоочийн үнэмлэхийг Хөвсгөл аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд шилжүүлэхийг, шүүгдэгч Б.М-гийн жолоочийн үнэмлэхийг цагдаагийн газраас ирүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Ч.Батсүхэд тус тус даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээрзүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Аы урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Мгийн урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.НЯМСҮРЭН