Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 120/ШШ2022/0017

 

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /РД: *******/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н*******,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч *******, С.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.******* нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н*******, хариуцагч татварын улсын байцаагч *******, С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

. Нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч *******, С.******* нарт холбогдуулан Татварын хяналт шалгалтын тасгийн татварын Улсын байцаагч нарын 202 оны дүгээр сарын 23-ны өдрийн HА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.*******оос маргаан бүхий актын тэмдэглэх нь хэсгийн 3-т ,82,820.8 төгрөгийн хуурамч хий бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн гэх зөрчилд ногдох нийт ,, төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасган[] маргажээ.

2. Хариуцагч нар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 202 оны 0 дугаар сарын 05-ны өдрийн и-/7089 дугаар албан бичиг, Татварын Ерөнхий газрын даргын 202 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийн А/39 дугаар тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалт хийх 2003525 дугаар томилолтын дагуу ******* ******* ХХК-ийн 208 оны 0 дүгээр 0-ний өдрөөс 202 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийж 202 оны дүгээр сарын 23-ны өдөр ******* ******* ХХК-д 25,092,80 төгрөгийн нөхөн татвар, 38,2,52 төгрөгийн торгууль, 24,523,440 төгрөгийн алданги, нийт 87,827,753 төгрөгийн төлбөр төлүүлэхээр НА-******* дугаартай Нөхөн ногдуулалтын акт үйлдсэн байна.

3. Нэхэмжлэгч маргаан бүхий актыг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 0 дүгээр сарын 8-ны өдрийн 0 дугаартай тогтоол /дээрх актыг хэвээр баталсан/-ыг мөн оны 0 дүгээр сарын 24-ний өдөр гардан авсан.

Нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Маргаан бүхий захиргааны актад Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73., 73.., 74 дүгээр зүйлийн 74..3, 84 дүгээр зүйлийн 84. дэх заалтуудыг үндэслэн акт тогтоов гэж дурдсан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг хангахгүй байна. Учир нь маргаан бүхий захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заагаагүй, түүнчлэн Татварын ерөнхий хуульд 74 дүгээр зүйлийн 74..3 гэж заалт байхгүй, маргаан бүхий актын тогтоох хэсэгт торгууль, алдангийн хэмжээг хуулийн ямар үндэслэлээр тогтоосон талаар дурдаагүй.

Мөн Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад дараах эрх, үүрэгтэй байна, 4.2. дэх заалтад эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, нотолгоо, үндэслэл гаргах гэж заасныг зөрчсөн. Тухайн хуулийн этгээд нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан татварын хяналт шалгалтад оролцож байгаа тохиолдолд тухайн этгээд нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан төлөөлөх бүрэн эрхийн үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон этгээд, тодруулбал, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан итгэмжлэл бүхий этгээд мөн эсэхийг хариуцагч татварын Улсын байцаагч нар тодруулах үүрэгтэй атал татварын хяналт шалгалтын ажиллагаанд ******* ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох гүйцэтгэх захирал Ц.*******ийг биечлэн оролцуулалгүй, нягтлан бодогч А.д итгэмжлэл олгоогүй байхад оролцуулсан нь дээрх журмыг зөрчсөн байна.

ХХК-иас ,82,560,820.8 төгрөгийн худалдан авалт хийж улмаар тус худалдан авалт нь хий бичилттэй талаарх үйл баримтыг эцэслэн тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй бөгөөд ХХК-д холбогдох эрүүгийн хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа энэ үед эцэслэн тогтоогдсон мэтээр уг асуудалд хандаж байгаа нь үндэслэлгүй. Манай компани Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж зөрчил үйлдсэн талаар хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд ХХК-д албан татвар төлсөн тухай нэхэмжлэх, Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдсан болно.

Мөн маргаан бүхий захиргааны актаар манай компанийг Татварын хууль тогтоомжийг зөрчөөгүй байхад үндэслэлгүй татвар, торгууль, алданги ногдуулж байгаа нь манай компанийн эдийн засгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хуульд үндэслээгүй төлбөрт оруулж байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий актын 3-т заасан НӨАТ-ын тайланд 209 оны сарын 22-ны өдөр ХХК-иас 37 ширхэг, ,82,820.8 төгрөгийн хуурамч хий бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн гэх зөрчилтэй маргаж байгаа бөгөөд актын , 2-т заасан зөрчлүүдтэй маргахгүй тул актыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагаа Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч *******, С.******* нарын гаргасан 202 оны дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаартай Нөхөн ногдуулалтын актын 3-т ,82,820.8 төгрөгийн хуурамч хий бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн гэх зөрчилд ногдох ,, төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна... гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Учир нь зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа учраас үлдэх хэсгийн татвар ногдуулалт болон алданги, торгууль дээр маргахгүй, зөвхөн багасгасан хэмжээгээр шүүх хуралдаанд мэтгэлцэнэ.

Эрх бүхий байгууллага албан тушаалтанд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хууль болон Татварын ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь хэсэгт зааснаар захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэсэн байдаг. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэж заасан. Бодит нөхцөл байдлыг хангалттай нотлоогүй, хуульд заасан шаардлагыг маргаан бүхий захиргааны акт хангаагүй. Учир нь Нөхөн ногдуулалтын актыг ХХК-иас 202 оны дүгээр сард зөрчилтэй компаниас 209 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд ,82,560,820,8 төгрөгийн худалдан авалт хийж, тус худалдан авалт нь хий бичилттэй болох нь хуулийн хэлтсээр ороод батлагдсан гэдэг. ХХК-д холбогдох Татварын ерөнхий хууль зөрчсөн гэх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ХХК-ийг хий бичилттэй падаан гаргасан гэдэг үндэслэлээр Нөхөн ногдуулалтын маргаан бүхий актыг гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй буюу хуульд заасан шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна.

Мөн Татварын ерөнхий хуульд итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн татварын хяналт шалгалтын ажиллагаанд оролцох ёстой байсан. Гэтэл тухайн хяналт шалгалтын ажиллагаанд манай компаниас итгэмжлэн төлөөлөгч томилж оролцуулаагүй байхад нь итгэмжлэгдсэн төлөөлөгч гээд нягтлан бодогч ыг оролцуулж ажиллагааг хийсэн. Үүнийг процессын алдаа гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дэх хэсэгт эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах, нотолгоо, үндэслэл гаргах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл манай талаас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоогүй байхад ыг оролцуулаад акт гаргасан. тухайн компанийн нягтлан бодогч байлаа ч заавал компаниас итгэмжлэлтэй этгээд тухайн компанийг төлөөлж оролцоно. Эсвэл захирал буюу төлөөлөх бүрэн эрхтэй этгээд оролцох ёстой. Эдгээр үндэслэлээр хуульд заасан шаардлагыг хангахгүй, процессын алдаа гаргасан. Мөн нотлогдоогүй зүйлийг нотолсон гэж үзээд акт гаргасанд гомдолтой байна.

Иймд тухайн маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Актын холбогдох хэсгийн тооцоолол үнийн дүн дээр маргахгүй, татвараа төлсөн гэхдээ үүнийг нотлох ******* ******* ХХК-д анхан шатны баримт байхгүй, ХХК-тай байгуулсан бараа, бүтээгдэхүүн худалдаж авах гэрээ болон холбогдох баримтуудыг өгсөн. Төлбөрийг бэлэн мөнгөөр төлсөн, Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас өөр гаргаж өгөх баримт байхгүй, , 2 сарын НӨАТ-ын тайлан өгөөгүй энэ талаар маргахгүй.

Мөн татвар зайлшгүй төлөгдөх ёстой, үүнтэй маргахгүй. Гэхдээ татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа хуульд, акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Шүүх энэ талаас нь харж үзээсэй гэж хүсч байна гэв.

 

6. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Акт, илтгэх хуудсыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл хэсгийн 6 дугаар зүйлд Татварын хууль тогтоомжоос тайлбарлан таниулсан талаарх хэсэгт захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хаана, хэдий хугацааны дотор гаргах талаар тодорхой зааж өгсөн. Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73..3 гэсэн заалт байхгүй. Харин Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 73..3 дахь заалтыг хэрэглэсэн.

******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.******* хамгийн сүүлд буюу 202 оны дүгээр сарын 0-ны өдөр утсаар холбогдож дүгээр сарын 5-ны өдөр нягтлан А.ыг баримт материалын хамт явуулахаар болж хугацааг тохирсон. А. баримт материалыг авчран шалгалтад орж, захирал Ц.*******той байнга утсаар холбогдон шалгалтын явцыг танилцуулж гарч буй зөрчлийн талаар цаг тухай бүр ярилцаж явсан. Шалгалтыг дуусган гардуулалтыг хүлээн авахдаа бид Улаанбаатар хотод ирсэн байна, хүн явуулаад шалгалтын баримт материалыг авч гарын үсэг зурах талаар утсаар ярьсны дагуу баримтыг явуулж гардуулсан. А. нь ******* ******* ХХК-д 208 оны 09 дүгээр сараас эхлэн байгууллагын ерөнхий нягтлан бодогчоор ажилласан бөгөөд 2 дугаар гарын үсгийг зурах эрх бүхий албан тушаалтан мөн гэж үзэж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 202 оны 0 дугаар сарын 05-ны өдрийн и-/7089 дугаар албан бичиг, Татварын Ерөнхий газрын даргын 202 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийн А/39 дугаар тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалт хийх 2003525 дугаар томилолтын дагуу ******* ******* ХХК-ийн 208 оны 0 дүгээр 0-ний өдрөөс 202 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийж 202 оны дүгээр сарын 23-ны өдөр НА-******* дугаартай Нөхөн ногдуулалтын акт үйлдсэн, татварын хяналт шалгалтаар нийт ,250,928,007.00 төгрөгийн зөрчил илрүүлж, 87,827,753.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.

ХХК-иас их хэмжээний худалдан авалтыг хийж тус падаан нь өдөр шивэгдсэн, дансаар гүйлгээ огт хийгдээгүй байсан бөгөөд тус байгууллагын мэдээллийг хянан үзэхэд ХХК нь 203 оны 0 дугаар сард үүсгэн байгуулагдсан, 209 оны 08 дугаар сараас хойш Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан тушаагаагүй, татвар ногдуулан төлөөгүй, тус байгууллагаас худалдан авалт хийсэн гэх нийт 37 ширхэг ,82,560,820.8 төгрөгийн худалдан авалт нь ямар нэгэн дансаар огт дамжин гүйлгээ хийгдээгүй, их хэмжээний бэлэн мөнгө өгсөн гэх хуурамч санхүүгийн баримт бүрдүүлэн татвар ногдуулах орлогыг бууруулсан нь шалгалтаар илт мэдэгдэж байгаа бөгөөд шүүх байгууллага нь 2 талын маргаан үүссэн тохиолдолд эцэслэн шийдвэрлэж шүүхээс биш өмнө нь эцэслэн тогтоогдоогүй баримт, зөрчлийн хэрэг нээж шалгаж болохгүй, шийтгэл оногдуулж болохгүй гэсэн зүйл байхгүй, хөндлөнгийн мэдээллээр шалгалт хийсэн учир Нөхөн ногдуулалтын акт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж зөрчил үйлдсэн талаар хүлээн зөвшөөрдөггүй гэсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг сар бүрийн 0-ны өдрийн дотор татварын цахим системээр татварын албанд эднийх 2020 оны дүгээр сар, 2 дугаар сарын тайлангуудыг илгээгээгүй татвар ногдуулан төлөөгүй нь шалгалтаар илэрсэн. ХХК-д албан татвар төлсөн нэхэмжлэл кассын орлогын баримт, ******* ******* ХХК-ийн зарлагын баримт огт байхгүй, нягтлан бодох бүртгэлийн гүйлгээ баланс журнал болон НББОУС-ыг огт мөрдөж ажилладаггүй тайлан тэнцэтгэлийг хийдэг болох нь энэхүү хий бичилттэй падааныг бүртгэл тооцоонд оруулсан нь тодорхой бус байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь хэсэгт захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэсэн байдаг. Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42. дэх хэсэгт Нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоол хэсгээс бүрдэнэ, мөн хуулийн 42.3 дахь хэсэгт Нөхөн ногдуулалтын акт нь нэгдсэн бүртгэл, дугаартай байх бөгөөд хавсралтын хамт хүчинтэй байна гэж заасан. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43. дэх хэсэгт татвар төлөгч Нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол Нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргаж болно гэсэн нь маргаан бүхий актын хавсралтад байгаа. Энэ талаар танайд мэдэгдсэн.

2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд татварын хууль тогтоомжийг зөрчигчид хариуцлага хүлээлгэх болон 74..3 дахь хэсэгт нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайлан тусгагдаагүй бол гэж заасан. 209 оны 03 дугаар сарын 22-нд батлагдсан Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73. дэх хэсэгт татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно. 73.. дэх хэсэг татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монгол банкнаас зарласан арилжааны банкнуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар гэж заасныг үндэслэж албан торгуулийн хэмжээг тавьж өгсөн.

ХХК албан татвар төлсөн нэхэмжлэл болон кассын орлогын баримт, мөн ******* ******* ХХК-иас кассын зарлагын баримт огт байхгүй бөгөөд нягтлан бодох бүртгэлийн гүйлгээ, баланс, журналын бичилт болон санхүүгийн тайландаа олон улсын стандарт, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад заасанчлан санхүүгийн тайлангийн шинж нь үнэн зөв, алдаагүй, иж бүрэн, хянамгай байхыг зөрчиж санхүүгийн татварын тайлан балансыг хийдэг болох нь энэхүү хий бичилттэй падаанаас харагдаж байна. ХХК нь компанийн дансаар болон кассын орлого, зарлагаар тухайн байгууллага руу шилжүүлсэн нэг ч төгрөгийн баримт байдаггүй, ганц гэрээ байдаг. Дансны хуулгаар ХХК болон тухайн компанийн захирал руу ******* ******* ХХК-иас шилжүүлэг хийсэн нэг ч удаагийн баримт санхүүгийн бичиг баримт дотор огт байдаггүй.

Иймд ******* ******* ХХК-д холбогдох 202 оны дүгээр сарын 23-ны өдрийн Татварын ерөнхий хуулийн дагуу НА-******* дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

. Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч *******, С.******* /Цаашид татварын улсын байцаагч гэх/ нар ******* ******* ХХК-ийн 208 оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс 202 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт, шалгалт хийж, 202 оны дүгээр сарын 23-ны өдрийн НА-******* дугаар Нөхөн ногдуулалтын акт-аар[2] тус компанийг 2020 оны , 2 сард борлуулалтын орлогыг тайлагнаагүй, албан татвар ногдуулж төлөөгүй, 202 онд татвар ногдуулах орлогыг бууруулсан, 209 онд хуурамч хий бичилттэй падаанаар худалдан авалт хийж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчлүүд гаргасан гэж үзэн Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73., 73.., 74 дүгээр зүйлийн 74..3, 84 дүгээр 84. дэх заалтыг үндэслэн 25,092,80.00 төгрөгийн нөхөн татвар, 38,2,52.00 төгрөгийн торгууль, 24,523,440.00 төгрөгийн алданги, нийт 87,827,753.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь татварын улсын байцаагч нарын дээрх актыг хүчингүй болгуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг маргаан бүхий актын тэмдэглэх хэсгийн 3-т ,82,560,820.8 төгрөгийн хуурамч хий бичилттэй падаанаар худалдан авалт хийж татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчилд ногдох 8,256,082.00 төгрөгийн нөхөн татвар, 35,476,825.00 төгрөгийн торгууль, 23,65,26.00 төгрөгийн алданги, нийт ,, төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан[3] ба уг актын холбогдох хэсгийн зөрчил, тооцоолол төлбөрийн үнийн дүнтэй холбогдуулан хэргийн оролцогч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас маргаагүй.

3. Харин нэхэмжлэгчээс ХХК-тай байгуулсан бараа, бүтээгдэхүүн худалдаж авах гэрээ, төлбөрийн болон зарлагын баримтуудаас өөр анхан шатны баримтууд байхгүй байгаа ч энэ компаниас худалдан авсан барааны үнийн төлбөрийг бэлэн мөнгөөр төлсөн, татвараа төлсөн, хариуцагч нар акт гаргахдаа актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заагаагүй, Татварын ерөнхий хуульд 74 дүгээр зүйлийн 74..3 гэж заалт байхгүй, маргаан бүхий актын тогтоох хэсэгт торгууль, алдангийн хэмжээг хуулийн ямар үндэслэлээр тогтоосон талаар дурдаагүй, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан болох гүйцэтгэх захирал Ц.*******ийг биечлэн оролцуулалгүй нягтлан бодогч А.д итгэмжлэл олгоогүй байхад оролцуулсан нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.-д заасныг зөрчсөн, мөн ХХК-иас ,82,560,820.8 төгрөгийн худалдан авалт хийж улмаар тус худалдан авалт нь хий бичилттэй талаарх үйл баримтыг эцэслэн тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй байхад акт тогтоосон нь үндэслэлгүй гэж маргасан.

4. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь 209 оны дүгээр сарын тайландаа[4] тухайн сард худалдан авсан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний нийт дүн 0.0 төгрөг, тухайн сард худалдан авсан БАҮ-нээс НӨАТ-тай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний дүн ,82,576,727.27 төгрөг, үүнээс дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ ,82,576,727.27 төгрөг, төлсөн НӨАТ-ын дүн 8,257,672.73 төгрөг, тухайн сард хасагдах НӨАТ-ын дүн 8,257,672.73 төгрөг, нийт төлбөл зохих НӨАТ ,945,407.9 төгрөг, нийт буцаан авах НӨАТ 8,257,672.73 төгрөг эцсийн тооцоогоор төлбөл зохих НӨАТ 0.0 төгрөг, буцаан авах 6,32,264.82 төгрөг гэж тус тус тайлагнасан буюу тухайн сард төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас бусдаас худалдаж авсан гэх ,82,576,727.27 төгрөгийн бараанд ногдох 8,257,672.73 төгрөгийг хасч тооцон, тухайн сард төлбөл зохих нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг 0.0 төгрөг гэж тодорхойлж, тайланг 209 оны 2 дугаар сарын 0-ны өдөр татварын удирдлагын нэгдсэн системд илгээсэн байна.

5. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд,[5] хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргээс үзэхэд Татварын ерөнхий газарт хүргүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 202 оны 0 дугаар сарын 05-ны өдрийн ...шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт ******* ******* /*******/...ХХК-иудын 208-2020 оны санхүүгийн үйл ажиллагаа, татвар төлөлтөд хяналт, шалгалт хийж хамтран ажиллана уу... гэсэн и-/7089 дугаартай албан бичиг, Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2003525 дугаар томилолтын дагуу татварын улсын байцаагчид хяналт шалгалт хийсэн байх бөгөөд ******* ******* ХХК-ийг ХХК-иас 209 оны дүгээр сарын 22-ны өдөр нийт ,82,560,820.8 төгрөгийн НӨАТ-ын /37 ширхэг/[6] хий бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн гэж 209 оны дүгээр сарын НӨАТ-ын тайланд тусгаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзэж маргаан бүхий актаар 8,256,082.00 төгрөгийн нөхөн татвар, 35,476,825.00 төгрөгийн торгууль, 23,65,26.00 төгрөгийн алданги болох нийт ,, төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон нь Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4., 4.2-т тус тус заасантай нийцэж байна.

6. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаас ирүүлсэн албан бичгээс[7] үзэхэд Мөрдөн байцаалтын 20800580027 дугаартай хэрэгт ХХК-д холбогдуулан хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа, уг хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байх бөгөөд хариуцагч нараас тус газрын 202 оны 0 дугаар сарын 05-ны өдрийн и-/7089 дугаар албан бичгийн дагуу хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт, шалгалт явуулсан гэх тайлбарыг гаргасан. Татварын улсын байцаагч нараас хяналт шалгалтын явцад ХХК-иас худалдан авсан бараа, энэхүү худалдан авалтдаа НӨАТ төлсөн талаарх нэхэмжлэх, кассын орлогын баримт, зарлагын баримт, төлбөр төлсөн баримт болон бусад нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг шаардсан байхад ******* ******* ХХК-иас холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байна.

7. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /205 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.., дүгээр зүйлийн .-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд борлуулалтын үнэлгээний 0 хувиар албан татвар ногдуулахаар зохицуулсан бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татвар падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3..3-д анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог гэж тус тус зааснаар худалдан авагч буюу албан татвар суутган төлөгч нь худалдагч /нийлүүлэгч/-ид албан татвар төлснөө зөвхөн НӨАТ-ын падаан /цахим төлбөрийн баримт/, зарлагын баримт, гэрээгээр бус мөн нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотолж байгаа нөхцөлд л уг албан татварыг хасалт хийхээр байна.

8. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн, худалдан авалт хийсэн гэж тайланд тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцох үндэслэл болсон ХХК-иас 209 оны дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай, нийт ,82,560,820.8 төгрөгийн бараа худалдан авахдаа нэмэгдсэн өртгийн албан татварт нийт 8,256,082.00 төгрөг төлсөн гэх бичилттэй дээрх 37 ширхэг төлбөрийн баримтууд, мөн тооны зарлагын баримтууд, Бараа материал нийлүүлэх, худалдан авах гэрээн дээр бичигдсэн бараа, ажил үйлчилээний нэр, тоо хэмжээ, нэгжийн үнэ, дүн, цаг хугацааны хувьд ч хоорондоо зөрүүтэй /төлбөрийн баримтууд бүгд нэг өдрийнх байхад зарлагын баримтуудын зарим нь огноогүй-5, огноо засвартай-3, 20.03.0-209.0.25-25, 209.2.4-2020.0.3-2/, эдгээр баримтуудаар худалдан авсан барааны төлбөр болон татвар төлөгдсөн гэдэг нь бүрэн нотлогдохгүй байхын зэрэгцээ татвар төлөгч ******* ******* ХХК нь тухайн ажил, гүйлгээг бодитой хийсэн буюу ХХК-иас 209 оны дүгээр сарын 22-ны өдөр ямар бараа, материал, хичнээн хэмжээтэй худалдан авч, юунд хэрхэн ашиглаж, зарцуулсан талаар зөрчлийг үгүйсгэсэн нотлох баримтаа шүүхээс шаардахад[8] ирүүлээгүй, санхүүгийн бусад анхан шатны баримтуудаар нотлогдохгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...өөр нэмж гаргаж өгөх нотлох баримт байхгүй... гэсэн тайлбарыг гаргаж байх тул ХХК-иас бараа материал худалдан авсан гэж тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төсөвт төлөөгүй атлаа хасалт хийж, буцаан авалтаар тайлагнасан нь хууль бус, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /205оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.5-д заасантай нийцээгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан энэ компаниас худалдан авсан барааны үнийг бэлэн мөнгөөр төлсөн, татвараа төлсөн гэх тайлбар үндэслэлгүй.

9. Өөрөөр хэлбэл, ХХК-ийн 209 оны дүгээр сарын 22-ны өдрийн 37 ширхэг падаанаар нийт ,82,560,820.8 төгрөгийн худалдан авалтыг хийхдээ нэхэмжлэгчийн харилцах данс болон кассаар гүйлгээ хийгээгүй, орлого, зарлагын баримтгүй байгаа нь уг худалдан авалтыг бодитой хийгдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд үүнд ногдуулсан 8,256,082.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлсөн гэдгээ нотлоогүй, энэ талаарх баримтгүй тул татварын улсын байцаагч нар маргаан бүхий актаар ******* ******* ХХК-д 8,256,082.00 төгрөгийн нөхөн татвар, 35,476,825.00 төгрөгийн торгууль, 23,65,26.00 төгрөгийн алданги, нийт ,, төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.

0. Хавтаст хэрэгт авагдсан тус компанийн 209 оны санхүүгийн тайлан, Татварын удирдлагын нэгдсэн системд илгээгдсэн татварын мэдээ зэрэг баримтууд[9], нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын тайлбар зэргээс үзэхэд А. нь ******* ******* ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч болох нь тогтоогдож байх бөгөөд татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалтын ажиллагаанд ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.*******ийг оролцуулаагүй боловч ерөнхий нягтлан бодогч А.ыг оролцуулсныг Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2. дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3..8-д зааснаар "ерөнхий нягтлан бодогч" гэж нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг ойлгох бөгөөд ерөнхий нягтлан бодогч нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.-д энэ хуулийн 7.-д заасан эрх бүхий этгээдийн хууль ёсны шаардлагыг цаг тухайд нь бүрэн хэрэгжүүлэх, 20.2.4-д нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, 20.2.9-д аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээхээр заасны дагуу А. нь ******* ******* ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн хувьд татварын хяналт шалгалтын ажиллагаанд оролцож татварын байцаагч болон өөрийн удирдлагаа үнэн, зөв мэдээллээр хангах үүрэгтэй.

. Түүнчлэн, маргаан бүхий актыг гарах үед Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан боловч Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 209 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 207 оны 05 дугаар сарын -ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн .9 дүгээр зүйлийн , 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө гэж заасныг баримтлан маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон зөрчлүүдэд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулахдаа 2008 оны Татварын хуулийг буцааж хэрэглэснийг буруутгах боломжгүй.

Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.-д ...татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй гэж заасан, актад дурьдсан маргааны үйл баримт нь татвар ногдох орлогыг бууруулсан, албан татвар ногдуулж төлөөгүй зөрчлүүдэд татварыг нөхөн төлүүлэх үүрэгтэй холбоотой учраас уг харилцааг тусгайлан зохицуулсан Татварын ерөнхий хуулийг хэрэглэх зарчим үйлчлэх тул нэхэмжлэгчийн ...Татварын ерөнхий хуульд байхгүй заалтыг үндэслэн торгууль, алданги тооцож акт гаргасан... гэх тайлбар үндэслэлгүй.

2. Мөн маргаан бүхий актын хавсралт буюу ...актыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл-д ...акт, ...үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргах эрхтэй... гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч, гомдлоо Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2..6-д заасны дагуу Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гаргаж шийдвэрлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар[0] нотлогдох тул нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч нар акт гаргахдаа актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заагаагүй гэх тайлбарыг хангах боломжгүй байна.

3. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч *******, С.******* нарын 202 оны дүгээр сарын 23-ны өдрийн НА-******* дугаар Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 3-т ,82,560,820.8 төгрөгийн хуурамч хий бичилттэй падаанаар худалдан авалт хийж татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчилд ногдуулсан 8,256,082.00 төгрөгийн нөхөн татвар, 35,476,825.00 төгрөгийн торгууль, 23,65,26.00 төгрөгийн алданги, нийт ,, төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Шүүхээс энэ өдөр хийхээр товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.*******ид мэдэгдсэн боловч ирээгүй, өөрийг нь эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр[] ирүүлсэн, түүнийг оролцуулж хэргийг шийдвэрлүүлэх саналыг шүүх хуралдаанд оролцогчдоос гаргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06., 06.3, 06.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

. Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 28 дугаар зүйлийн 28., Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3..3, 20 дугаар зүйлийн 20.2.9 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч *******, С.******* нарын 202 оны дүгээр сарын 23-ны өдрийн НА-******* дугаар Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 3-т ,82,560,820.8 төгрөгийн хуурамч хий бичилттэй падаанаар худалдан авалт хийж татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчилд ногдуулсан 8,256,082.00 төгрөгийн нөхөн татвар, 35,476,825.00 төгрөгийн торгууль, 23,65,26.00 төгрөгийн алданги, нийт ,, төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 08 дугаар зүйлийн 08.2, 4 дүгээр зүйлийн 4. дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 4 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ

 

 

 


[] Хавтаст хэргийн 99 дэх талд

[2] Хавтаст хэргийн 48-50 дахь талд

[4] Хавтаст хэргийн 00-0 дэх талд

[5] Хавтаст хэргийн 40-47 дахь талд

[6] Хавтаст хэргийн 0-83 дахь талд

[7] Хавтаст хэргийн 20 дэх талд

[8] Хавтаст хэргийн 78, 86 дахь талд

[9] Хавтаст хэргийн 74-77, 02-07 дахь талд

 

[0] Хавтаст хэргийн 8-3, 5-52 дахь талд

[] Хавтаст хэргийн 99-200 дахь талд