| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2024/1401/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/110 |
| Огноо | 2025-01-08 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/110
2025 01 08 2025/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа
Улсын яллагч Н.Өнөрбаяр
Шүүгдэгч Ө.Т*********, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа
Шүүгдэгч Э.А*********, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овогт *********-ийн *********, ********* овогт *********-ийн ********* нарт холбогдох эрүүгийн “2302 00642 0311” дугаартай хэргийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 19** оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ********* аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо *********тоотод оршин суудаг, улсаас авсан гавья шагналгүй, урьд
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 964 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнссэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 433 дугаар хаалттай хорих ангид хорих ял эдэлж байгаа,
********* овогт *********-ийн ********* /РД:*********/.
2. Монгол Улсын иргэн, 19** оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *********-ын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо ********* тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 540 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж үлдэгдэл 1 жил 7 сар 11 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 38 дугаар захирамжаар зорчих эрхийг хязгаарлахн ялын үлдэгдэл 11 сар 9 хоногийг хорих ялаар сольсон, хэрэг хариуцах чадвартай,
********* овогт *********-ийн ********* /РД:*********/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ********* нь *********-тэй бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай зэрлэг олсны төрлийн ургамал болох цэвэр жин нь нийт 386.8 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хамгаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч ********* нь *********-тэй бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай зэрлэг олсны төрлийн ургамал болох цэвэр жин нь нийт 386.8 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хамгаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэжээ.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 44-45 дугаар тал/, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 46-51 дүгээр тал/, хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 52-63 дугаар тал/, Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 67-75 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Золжаргалын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4244 дүгээр дүгнэлт /1-р хх-ийн 94-96 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Золжаргалын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 4245 дугаар дүгнэлт /1-р хх-ийн 102-103 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч шинжээч О.Лхагвасүрэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 4246 дугаар дүгнэлт /1-р хх-ийн 107-108 дугаар тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 915 дугаар дүгнэлт /1-р хх-ийн 114-116 дугаар тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 922 дугаар дүгнэлт /1-р хх-ийн 119-121 дүгээр тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ********* нь *********-тэй бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай зэрлэг олсны төрлийн ургамал болох цэвэр жин нь нийт 386.8 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хамгаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч ********* нь *********-тэй бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *********тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1 971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай зэрлэг олсны төрлийн ургамал болох цэвэр жин нь нийт 386.8 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хамгаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 44-45 дугаар тал/,
Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “... том өрөөний зүүн талын хананд байрлуулж тавьсан буйдантай залгаа байрлуулж тавьсан бор өнгийн модон ширээ нь дээр “Ченж эссэ” тамхины хайрцаг байх бөгөөд хайрцаг нь дотор талыг үзэхэд зиплок түгжээтэй гялгар уутанд 1,2 грамм ургамал мэт зүйл хийсэн байсныг “1” дугаараар тэмдэглэн хураан авав. Үзлэгийг цааш гадна тагт нь дээр явуулахад цагаан өнгийн торонд 132,2 грамм ургамал мэт зүйл хийсэн байсныг “2” дугаараар тэмдэглэн хураан авав. Мөн тагт нь дээр таглаагүй 1.5 литрийн “Bonoqua” гэх бичиглэлтэй усны саванд 137,7 грамм ургамал мэт зүйл, таглаагүй 1,5 литрийн бичиглэлгүй усны саванд 134,1 грамм ургамал мэт зүйл, 500 гарммын “Voyoge” усны савны хажуу хэсэгт цоолж ягаан өнгийн гуурс хийж, гуурсны урд хэсэгт тугалган цаас тогоо хэлбэрт оруулсан байсныг “3” дугаараар тэмдэглэн хураан авав. Үзлэгийг цааш тус тоотын том өрөө, жижиг өрөө, ариун цэврийн өрөө, сав, боодол, баглаатай зүйл, хувцас, шүүгээ, шкаф зэрэгт хийхэд хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно. Үзлэгийн явцад *********-ийн гадаад паспорт, Самсунг А14 маркийн ногоон өнгийн гар утас, *********-ийн iPhone 8 загварын гар утсыг хураан авав.” гэх мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 46-51 дүгээр тал/,
Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл:
1. *********-т тест ашиглаж, АМР, ТНС, GBPT хэсэгт 1 улаан зураас тодорч Эерэг буюу тухайн төрлийн бодиыг хэрэглэсэн гэсэн утгыг зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав.
2. *********-ийн тест ашиглаж, АМР, ТНС, GBPT хэсэгт 1 улаан зураас тодорч Эерэг буюу тухайн төрлийн бодиыг хэрэглэсэн гэсэн утгыг зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав. /1-р хх-ийн 52-63 дугаар тал/,
Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 67-75 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Золжаргалын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4244 дүгээр: “Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ЦЕГ-ГХТТГГ-165 БЗД-н 16 дугаар хороо ********* тоотоос хураан авсан эд мөрийн баримт” гэж хаягласан улаан алаг өнгийн гялгар уутанд хийж ирүүлсэн “1 Г-165 ********* гэрээс зип лок түгжээтэй ногоон өнгийн нунтаг зүйл а/д Э.Пунцагцэрэн 20123.09.12” гэж хаягласан зип лок ууттай бор шаргал өнгийн нунтаг дээж, “2 Г-165 ********* гэрээс гялгар цагаан өнгийн ууттай ургамал мэт зүйл, улаан алаг өнгийн даавуун ууттай “Bonaqua” гэх бичиглэлтэй, таггүй хуванцар савтай ургамал мэт зүйл, шар өнгийн хүрээтэй, хуванцар савтай ургамал мэт зүйл, цэнхэр өнгийн хүрээтэй, хуванцар савтай мэт ургамал мэт зүйл, “Voyage” гэх бичиглэлтэй шар өнгийн тагтай хуванцар сав, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон бортого хэлбэрийн тугалган цаас тус бүрээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “1 Г-165 ********* гэрээс зип лок түгжээтэй ногоон өнгийн нунтаг зүйл а/д ********* 2023.09.12” гэж хаягласан зип лок ууттай бор шаргал өнгийн нунтаг дээжийн цэвэр жин нь 1.1 грамм “2 Г-165 ********* гэрээс гялгар цагаан өнгийн ууттай ургамал мэт зүйл а/д ********* 2023.09.12” гэж хаягласан зип лок ууттай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 100.9 грамм “Bonoqua” гэх бичиглэлтэй, таггүй хуванцар савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 90.8 грамм, цэнхэр өнгийн хүрээтэй, савтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 96.7 грамм.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 94-96 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Золжаргалын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 4245 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн ********* ********* 2023.09.12 гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол, метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис тус бүр нь НҮБ-ийн Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 102-103 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч шинжээч О.Лхагвасүрэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 4246 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн *********, 2023.09.12 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол, метамфетамин илрэв.Тетрагидроканнабинол, Метамфетамин нь НҮБ-ийн 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн хоёрдугаар жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 107-108 дугаар тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 915 дугаар дүгнэлт /1-р хх-ийн 114-116 дугаар тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 922 дугаар дүгнэлт /1-р хх-ийн 119-121 дүгээр тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос ********* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Улсын яллагчийн зүгээс: “********* нь *********-тэй бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай зэрлэг олсны төрлийн ургамал болох цэвэр жин нь нийт 386.8 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хамгаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч ********* нь *********-тэй бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай зэрлэг олсны төрлийн ургамал болох цэвэр жин нь нийт 386.8 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хамгаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйчлэлийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг зааж өгсөн.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөө үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад заасан хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор тодорхойлжээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Золжаргалын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4244 дүгээр дүгнэлтээр “... тус бүрээс дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.” Энэ НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад орсон байна.
Монгол Улсад хар тамхи буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгөх, худалдан борлуулах, тээвэрлэх зэргийг эрүүгийн хуулиар хориглодог бөгөөд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт, түүнд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг дор дурдсан зорилгоор дараах байгууллага ашиглаж болно.” гэж 4.1.1 дэх заалтад “... эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоор эрүүл мэндийн болон эрдэм шинжилгээний байгууллага..”, 4.1.2 дахь заалтад “... лабораторийн шинжилгээ хийх, сургалт явуулах зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага...”, 4.1.3 дахь заалтад “... харьцуулалт хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага...”, 4.1.4 дэх заалтад “... эмийн ургамлыг тарималжуулсан тохиолдолд сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг үйлдвэрлэх, экспортлох, тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуй нэгж...” гэж тусгайлан хуульчилж, эрх бүхий дээрх байгууллагууд нь Засгийн газрын баталсан тусгай журмын дагуу ашишлахаар зохицуулсан байна.
Хуулийн дээрх зохицуулалтаас харвал эрх олгосон дээрх байгууллагаас өөр бусад албан байгууллага, иргэн, хуулийн этгээд хэн ч байсан мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг аливаа хэлбэрээр ашиглах, бэлтгэх, хадгалах боломжгүйн зэрэгцээ хууль бусаар олж авсан, хадгалсан, бэлтгэсэн бусдад олж өгсөн нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд тусгаж өгчээ.
Хууль бусаар хадгалах гэдэгт аливаа эд зүйлийг хуулиар хориглосон гэдгийг мэдсээр байж хууль бусаар өөрийн болон бусдын эзэмшлийн обьект мөн өөрийн биед хадгалахыг ойлгох бөгөөд энэ нь гэм буруутай этгээдийн шууд чиглэсэн санаатай үйлдлээр илэрнэ.
Өөрөөр хэлбэл тухайн этгээд өөрийн хийж буй үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хүсэж үйлдсэнийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх бөгөөд шүүгдэгч ********* нар нь дээр дурдсанчлан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос ********* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тохирсон гэж үзлээ.
Иймд шүүгдэгч ********* нарыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч *********-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.” гэх саналыг;
Шүүгдэгч *********-ийн өмгөөлөгч П.Одонтунгалагийн зүгээс: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэх дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал, дүгнэлт гаргагаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *********-г Эрүүгийн-хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ********* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ********* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч ********* нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 26 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 01 жил 8 сар 26 хоногийн хугацаагаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ял оруулан тооцож, нийт эдлэх ялыг 1 жил 7 сар 9 хоногийн хугацаагаар тогтов.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч ********* нарт оноосон хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *********-ийн өмгөөлөгч П.Одонтунгалагийн зүгээс: “тэнсэж өгнө үү.” гэх санал гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болохуйц буюу бусад хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэгтэй харьцуулахад нийгмийн хор аюул харьцангуй ихтэй бөгөөд дотоодын төдийгүй олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ирсэн нь энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсооход чиглэсэн бодлогын илрэл юм.
Өөрөөр хэлбэл, энэхүү гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг шүүх сонгон хэрэглэхдээ тус гэмт хэргийн улмаас учрах, учирч болох хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний шинж чанарыг зайлшгүй харгалзах учиртай.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт”-ээр шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон. Шүүгдэгч ********* хорих ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэрээр урьд энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгэл эдэлсэн, шинжээчийн дүгнэлтээр тэрээр сэтгэцэд идэвхт бодисын хэрэглээтэй нь тогтоогдсон зэрэг нөхцөл байдлуудад тохируулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрх чөлөөг нь тодорхой хугацаагаар хязгаарлах байдлаар хуульд заасан хорих ялыг оногдуулан, ялыг нээлттэй хорих байгууллагад байлгах нь хуулийн дээрх зорилгыг хангахад чиглэсэн шүүхийн бүрэн эрхийн асуудал юм.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавартай үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн №1 гэж дугаарласан 0.10 грамм жинтэй зип лок түгжээтэй гялгар уутанд хийсэн нунтаг ургамал мэт зүйл /шинжилгээний ирүүлсэн бодисын цэвэр жин 1,1 грамм/, №2 гэж дугаарласан 0.155 грамм жинтэй зип лок түгжээтэй гялгар уутанд цагаан тортой ургамал мэт зүйл /шинжилгээнээс ирүүлсэн бодисын цэвэр жин 100,9 грамм/ №3 гэж дугаарласан 0.140 грамм жинтэй хар өнгийн гялгар уутанд 1.5 литрийн “bonaqua” гэх бичиглэлтэй усны сав болон ургамал мэт зүйл /шинжилгээнээс ирүүлсэн бодисын цэвэр жин 98,4 грамм/ №4 гэж дугаарласан 0.130 грамм жинтэй хар өнгийн гялгар уутанд таглаагүй бидний “кола” ундааны сав болон ургамал мэт зүйл /шинжилгээнээс ирүүлсэн бодисын цэвэр жин 90,8 грамм/ №5 гэж дугаарласан 0,140 грамм жинтэй хар өнгийн гялгар уутанд таглаагүй бичиглэлгүй усны сав болон ургамал мэт зүйл /шинжилгээнээс ирүүлсэн бодисын цэвэр жин 96,7 грамм/ №6 гэж дугаарласан 0,25 грамм жинтэй 0,5 литрийн “Voyage” усны савны хажуу хэсэгт цоолж ягаан өнгийн гуурс хийж, гуурсны урд хэсэгт тугалган цаасыг тогоо хэлбэрт оруулсан хэрэглүүр мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ********* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ********* нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 47 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нао нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* овогт *********-гийн *********, ********* овогт *********-ийн ********* нарыг “Бүлэглэж хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нарыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********-т энэ тогтоолоор оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 26 хоногийг нэмж нэгтгэн нийт биеэр эдлэх ялыг 01 /нэг/ жил 08 /найм/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *********-ийн цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ял оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн №1 гэж дугаарласан 0.10 грамм жинтэй зип лок түгжээтэй гялгар уутанд хийсэн нунтаг ургамал мэт зүйл /шинжилгээний ирүүлсэн бодисын цэвэр жин 1,1 грамм/, №2 гэж дугаарласан 0.155 грамм жинтэй зип лок түгжээтэй гялгар уутанд цагаан тортой ургамал мэт зүйл /шинжилгээнээс ирүүлсэн бодисын цэвэр жин 100,9 грамм/ №3 гэж дугаарласан 0.140 грамм жинтэй хар өнгийн гялгар уутанд 1.5 литрийн “bonaqua” гэх бичиглэлтэй усны сав болон ургамал мэт зүйл /шинжилгээнээс ирүүлсэн бодисын цэвэр жин 98,4 грамм/ №4 гэж дугаарласан 0.130 грамм жинтэй хар өнгийн гялгар уутанд таглаагүй бидний “кола” ундааны сав болон ургамал мэт зүйл /шинжилгээнээс ирүүлсэн бодисын цэвэр жин 90,8 грамм/ №5 гэж дугаарласан 0,140 грамм жинтэй хар өнгийн гялгар уутанд таглаагүй бичиглэлгүй усны сав болон ургамал мэт зүйл /шинжилгээнээс ирүүлсэн бодисын цэвэр жин 96,7 грамм/ №6 гэж дугаарласан 0,25 грамм жинтэй 0,5 литрийн “Voyage” усны савны хажуу хэсэгт цоолж ягаан өнгийн гуурс хийж, гуурсны урд хэсэгт тугалган цаасыг тогоо хэлбэрт оруулсан хэрэглүүр мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч ********* нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ********* нь 47 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар нь, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч *********-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч *********-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлах арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ********* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧИНГИС