Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2016/ШЦТ/82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Р.С  нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Р-ын  С д холбогдох эрүүгийн 201622000090 дугаартай хэргийг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г  Р-ын  С , 1992 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, материал технологийн үйлдвэр орчны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 4 дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, урьд 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, регистрийн ....................дугаартай,

Шүүгдэгч Р.С  нь 2015 оны 12 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд согтуугаар иргэн Э.Б-ийг  зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.С  нь 2015 оны 12 дугаар сарын эхээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвд согтуугаар иргэн Э.Б-ийг  хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Р.С-ийн  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ...Б  ах өөрөө согтуу намайг цохиод янз бүрээр хэлээд байхаар нь болиулах гэж цааш нь түлхэхэд миний гар хамарт нь хүрээд шалан дээр унасан. Б  ах босож ирэхэд нь хамраас нь цус гарсан байсан... би хийсэн хэрэгтээ гэмшиж байна ..." гэх мэдүүлэг,

Хохирогч Э. Б ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: .           .С э      бид      хоёр

хоорондоо маргалдсан ба би С эг хацар руу нь 2 удаа алгадсан. С э намайг өөррүүгээ татаад нүүр рүү мөргөсөн. Мөргүүлээд нэг хэсэг ухаан балартсан. Маргааш өглөө нь С э надруу залгаад миний буруу гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-12 дугаар хуудас/,

Гэрч Н.Н гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "...Сү, С э хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн, тэгээд Сү ах Р гийн банди томрох болоогүй шүү гээд агсараад байсан. Тэгэж байгаад С эг нэг удаа баруун гараараа шанаа руу нь цохисон. С э буцаагаад Сүгийн нүүр рүү нь баруун гарынхаа тохойгоор тохойлдоод хойш нь түлхсэн. Тэгээд Сү ах хураалттай түлээний ёроол руу унаад босож ирэхдээхамраас нь цус гарсан байсан..." гэх мэдүүлэг/ХХ-ийн 12-14 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Н-ийн  2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 68 тоот дүгнэлтэд:

  1.  Э.Б ийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2.  Э.Б ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруй бүхий гэмтэл учирсан байна.
  3.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  5.  Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  6.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 17 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтэд:

  1.  Тухайн үед Э.Б ийн хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл учирсан байна.
  2.  Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.
  3.  Тухайн гэмтэл үүсгэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 Эмч, шинжээч, цагдаагийн дэслэгч Ц.Н-ийн  68 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлтаас нүүрний мэдрэл нилэнхүйдээ гэмтэхгүй, чихний омог хэсэгт гэмтэл авсан тохиолдолд нүүрний мэдрэл нилэнхүйдээ гэмтэж саа, саажилт үүсэх боломжтой. Тухайн үеийн Ц.Н-ийн  эмчийн 68 тоот дүгнэлтэнд хамар уруулын нугалаас хоёр талд ижил, саа саажилтын талаар дурьдаагүй байгаа нь баталж байна.

 

 

  1. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 33 дугаар хуудас/,

Хохирогч Э.Б  нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Р.С  нь 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 50 дугаар хуудас/-аар тогтоогдож байх боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болсон байх тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч Р.С  нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Р.С д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Э.Б  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 201622000090 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294- 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч Г  Р-ын  С--ийг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Р.С д холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 -д зааснаар шүүгдэгч Р.С--ийг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3.  Эрүүгийн 201622000090 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.С д урьд авсан батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Т.ХҮРЭЛБААТАР