| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2016/0063/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/61 |
| Огноо | 2016-03-17 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2016/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг
Улсын яллагч Л.Отгончимэг
Хохирогч П.Б, К.Э
Шүүгдэгч П.Б, К.Э
Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Энхболд, Б.Отгонцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч П.Б, К.Э нарт холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн,
Шүүгдэгч П.Б, К.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-тзаасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүгдэгч П.Б, К.Э нар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***-р багийн *******тоотод 2015 оны 10 дугаар сарын 02-ны орой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож шүүгдэгч П.Б нь хохирогч К.Э-ын бие махбодид тархи доргилт, уруулд шарх, дух, баруун тохой ташаа, ууц, өвдгөнд зулгаралт, зүүн хэнгэрэг, баруун, зүүн зовхи, цээж, баруун гуянд цус хуралт, дагз, уруул, зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл, шүүгдэгч К.Э нь согтуугаар хохирогч П.Бын бие махбодид хүзүү, баруун тавхайд хөнгөн гэмтэл учруулсан болох нь
шүүгдэгч П.Бын хэрэг бүртгэлтэд өгсөн: Би тухайн өдөр буюу 2015,10.02-ны орой 20 цагийн үед ажлаа тараад гэртээ ирээд хоол ундаа идээд сууж байсан чинь гэрийн хаалга нүдээд байсан. Эхнэр А.Р очиж онгойлгоход манай хажуу айлын Э.Р нэг найзынхаа хамт гараад ир гэсэн. Тэгээд би очиж уулзаад согтуу хүнтэй уулзахгүй маргааш өглөө уулзана гэж хэлэхэд гараад ир гээд дахиад хаалга нүдээд байхаар нь би гарч уулзсан чинь намайг чам шиг муу банди амжихгүй шүү гээд над руу дайраад бид хоёр барилцаж аваад тавь гэхэд тавихгүй гар руу нь цохиод тавихгүй байсан тэгээд бид хоёр газар унаад шороо нь дээр өнхөрөлдөж байхдаа би эхнэрийгээ цагдаа дууд гэж хэлсэн. Цагдаа руу залгаад утсаа авахгүй байна гэхээр нь Т.Н рүү яриад цагдаа аваад ир гэж хэл гэсэн.Тэгтэл Т.Н ирээд Э.Р бид хоёрыг салгасан. Тэгтэл Э.Р би цагдаа дуудна гээд хашхираад гүйгээд гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ ороод өөрийнхөө охин руу хашхираад охиноо уйлуулаад байсан. Тэгээд Т.Н Э.Рын гэрт орсон би араас нь тэдний үүдэнд очтол Э.Р над руу чам шиг муу бандийг ална гээд гэрээсээ 2 удаа аяга авч шидээд Э.Р ална гээд над руу дайрахдаа гэртээ байсан нэг найзтайгаа орооцолдоод хаалга руугаа харуулдаж унасан тэгэхээр нь би гэрээс нь чирээд гаргаад ирсэн. Тэгтэл гэрийнхээ гадаа байсан цэцгийн мандлын хашааны нэгталыг аваад над руу шидсэн. Тэр үед Т.Н бид хоёрын дундуур орж салгасан. Тэгтэл Э.Р над руу дайраад дахиад бид хоёр барилцаж аваад байж байхад Т.Н салгаад бас Э.Рын найз гээд залуу дундуур орж ирээд байсан би гэр рүүгээ яваад байшингийн хажууд хараад зогсож байхад Т.Нг Э.Р цохиж авч байх шиг байсан. Тэр үед хоёр хүүхэн гаднаас орж ирсэн. Та нар манай дүүг зодсон байна гээд байх шиг байсан тэгээд 2 цагдаа ороод ирсэн гэх /хх- ийн 58-60, 64-66-р хуудас/,
шүүгдэгч К.Эын хэрэг бүртгэлтэд өгсөн: ...2015.10.02-ны өдөр гадуур явж байсан чинь манай аав над руу утсаар яриад өндөр настны баяр гэж хэлэхээр нь би аавдаа нэг шил архи аваад гэртээ ирсэн. Тэгээд би нөгөө архиа аавдаа хийж өгөөд бас өөрөө хамт уугаад сууж байгаад аав өндөр настны хүлээн авалттай гээд явсан. Тухайн үед манай хоёр найз 1 шил архи аваад хүрээд ирсэн. Тэгээд нөгөө архийг хувааж уугаад хамт ирсэн нэг хүн нь тасраад унтаад өгсөн. Тэгээд би бие засах гээд гараад явжбайгаад хажуу айлынхаа эхнэр болох А.А гэдэг хүнтэй хэрүүл маргаан болсон тэгтэл А.Агийн нөхөр болох Баттоггох хашаанд таараад дулааны шугамын талаар яриад хэрүүл маргаан болсон тэгтэл манай найз П.Й та хоёр боль гээд бид хоёрыг гэр гэр лүү нь оруулсан. Тэгээд гэртээ байж байхад Б.Х бие засах гэж явж байгаа харагдахаар нь би гэрээсээ гараад мөнгөө авмаар байна гэж дахин хэрүүл маргаан болсон тэгээд Б.Х утсаар найз нараа дуудаад нөгөө ирсэн хүмүүстэйгээ нийлээд намайг зодсон тэгээд би зугтаагаад гэртээ орсон чинь араас нэг залуутай Б.Х гүйж орж ирээд хэрүүл хийхээр нь би өөдөөс нь аяга аваад шидсэн. Тэгтэл Б.Х миний толгой руу цохиж байгаад гэрээс чирээд гадаа гаргаад боож унагаагаад ухаан алдаад унасан хойгуур угаадас цацсан байсан. Зодож байхдаа наадах чинь ойр айлуудтай нийлээд дулаан татна гээд байгаа юм сайн зод алаад хаячих тэгээд дараа нь цагдаа дуудаад өгчихье гэж хэлж байсан.Тухайн үед тэр залуу цагдаа таньдаг гэж хэлж байсан гэх/хх-ийн 156-157, 160-р хуудас/,
хохирогч П.Бын шүүх хуралдаанд өгсөн: Бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан боловч ойлголцож, харилцан уучлалт гуйж, учирсан гэм хорыг арилгаж, сайн дураараа эвлэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх,
хохирогч К.Эын шүүх хуралдаанд өгсөн: Бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан боловч ойлголцож, харилцан уучлалт гуйж, учирсан гэм хорыг арилгаж, сайн дураараа эвлэрч эвлэрлийн гэрээ хийсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх,
гэрч Д.Т.Нгийн хэрэг бүртгэлтэд өгсөн: ...тухайн өдөр би гэртээ байж байхад манай найз Б.Хын эхнэр А.Р над руу утсаар залгаж манайд цагдаа аваад хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм бэ гэхэд хажуу талын айлын залуу согтуу орж ирээд Б.Хыг өдөөд байна гэж хэлсэн тэгэхээр нь би гэрээсээ гараад яваад очтол хашаанд газар уначихсан Б.Х нөгөө нөхрийн дээр гарчихсан газар дараад сууж байсан. Тэгээд яасан бэ гэж асуухад Б.Х энэ согтуу гэрт орж ирээд солиороод байна гэж хэлсэн тэгэхээр нь би цагдаа руу залгаад юу болж байгаа талаар хэлсэн чинь дуудлага их байна хэсэг байж очно гэж хэлсэн, Тэгээд би Б.Ход наадах чинь тасарчихсан юм уу босгооч гэж хэлэхэд нөгөө залуу босож ирэхгүй хэвтээд байсан. Тэр үед нь Б.Х босоод газраар тавчикаа хайгаад явж байсан гэтэл нөгөө нөхөр чинь босож ирээд ална пиздаа чи муу банди гээд барилцаад авсан тэгэхээр нь би очоод салгаад нөгөө нөхөр гэр лүүгээ орсон. Тэгэхээр нь би дагаад ортол Б.Х тэдний гэрийн үүдэнд зогсож байсан гэрийнх нь хаалга онгорхой байсан. Нөгөө Э.Р гээд байгаа нөхөр чинь гэртээ ороод ширээн дээр байсан аяга аваад Б.Х руу шидсэн тэгтэл нөгөө аяга нь үүдэнд очоод хагарчихсан. Охин нь уйлаад хашхираад байсан тэгтэл тэнд унтаж байсан нөхөр босоод ирсэн. Тэгтэл Э.Р дахиад нэг аяга аваад үүд рүү шидэх шинжтэй ухас хийсэн тэгтэл нөгөө согтуу нөхөр нь хажуу талаас нь барьж аваад тэр хоёр үүд рүү давхралдаж унасан. Тэгтэл Б.Х үүдэнд байсан учраас нөгөө нөхрийг чирээд гаргасан би араас нь гараад очтол Э.Р цэцгийн хайс өргөөд цохих гээд далайгаад усны тэргэнд торж унасан би Э.Рыг босгоод гэр луү нь оруулсан. Тэр үед охиноосоо гар утас нэхээд та нар намайг зодчихоод манай охиныг хүчиндэх гэж байсан байна гээд утас нэхээд цагдаа дуудна гээд байсан. Тэгээд гар утас нь олдохгүй байсан чинь цагдаа дуудна гээд өөрөө гараад явчихсан. Тэр үед Б.Х цагдаа руу залгаж байсан. Э.Рын гэрт байсан согтуу залууг гэрлүүгээ яв гэж хэлсэн чинь байшингийн араар ороод суугаад байсан юм уу яасан юм мэдэхгүй тэнд байсан. Тэр үед нэг эмэгтэй охин дагуулаад хүрээд ирсэн. Би тэр хүнд хамт байсан нөхөр нь энд байгаа гээд Б.Хыг олоод ир гэсэн чинь Б.Х байшингийн араас дагуулаад ирсэн. Тэгтэл Э.Р орж ирээд шууд намайг бариад авсан нүүр рүү хоёр гурав цохиж аваад үснээс зулгаагаад байхар нь би тавиулаад тэр эмэгтэйд энэ хүн чинь ингээд байгаа шүү гэж хэлэхэд та нар хүнийг ийм аймаар болтол зодсон байна гэж хэлэхээр нь зодсон юм байхгүй гэж хэлээд болсон асуудлын талаар тэр эмэгтэйд хэлсэн.Тэгтэл нөгөө эмэгтэй Э.Рыг аваад гэр лүү нь орсон. Тэр үед цагдаа ирсэн гэх /хх-ийн 21-23-р хуудас/,
гэрч Б.Г хэрэг бүртгэлтэд өгсөн: ... Би тухайн өдөр гэртээ ахтайгаа хамт архи ууж байгаад гэрээсээ гараад Э.Рын гэрт очиход Э.Р, аав нь, П.Й, Э.Рын хүүхэд нь байсан. Э.Р ахмадын баяр гээд аавдаа 1 шил архи авчирч өгсөн байсан тэр архийг нь хувааж уугаад аав нь хүлээн авалттай гээд гараад явчихсан. Би урьд өмнө уучихсан байсан учраас нэлээн муудаад унтаад өгчихсөн байсан. Э.Рын охин нь уйлаад аавыг хүн зодоод байна гэсэн тэгээд би босоод иртэл Э.Р гаднаас манай хажуу айлын залуу зодчихлоо гээд орж ирсэн гэх /хх-ийн 10-р хуудас/,
гэрч Ш.А.Рын хэрэг бүртгэлтэд өгсөн: ... Тухайн өдөр бид гэр бүлийн хамт гэртээ байж байсан. Манай хажуу айлын Э.Р манай хаалгыг нүдээд байхаар би очоод онгойлгожөгөхөд манай нөхөртэй уулзана гэсэн. Тэгэхээр нь би нөхөртөө хэлтэл манай нөхөр гэрээс гараад уулзсан. Тэгээд удалгүй хүн хашхираад байхаар нь гэрээс гартал Э.Р манай хүний дээр нь гарчихсан манай нөхрийн хоолойг боогоод манай нөхөр цагдаа дуудаад гэсэн. Тэгээд би цагдаа дуудах гэтэл холбогдохгүй болохоор нь Т.Нг дуудсан Т.Н удалгүй хүрч ирсэн. Тэгээд би хүүхэд уйлаад байхаар нь гэртээ орсон. Т.Нг ирснзэс хойш би гараад харахад Э.Рын хүүхэд нь уйлаад байхаар нь Э.Рын эхнэр Баярцэцэгийн гар утас руу нь залгаад танай нөхөр хүүхдээ уйлуулаад байна ирж авах хүн байна уу хэлээрэй гэж хэлсэн гэх /хх-ийн 13-14-р хуудас/,
гэрч Б.Э хэрэг бүртгэлтэд өгсөн: Би жолооч Б.Н хамт Мөрөн сумын 3-01-08 тоотод согтуу хүмүүс зодолдоод байна гэх дуудлагаар хамт очиход Э.Р нь хажуу айлынхаа хүнтэй маргалдаж зодуулсан гээд гэртээ сууж байсан. Тухайн үед Э.Р архи уусан нүүрэн тус газраа цохиулсан хамарнаас нь цус гарсан байдалтай байсан гэх /хх-ийн 17-18-р хуудас/ мэдүүлгүүд,
гэрч С.П.Й /хх-ийн 8-9-р хуудас/, В.И /хх-ийн 15-16-р хуудас/, А.Б /хх-ийн 19-20-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Э.А /хх-ийн 25-р хуудас/ нарын хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №528 тоот дүгнэлтэд: "1.2. Э.Рын биед тархи доргилт, уруулд шарх, дух, баруун тохой, ташаа, ууц, өвдгөнд зулгаралт, зүүн хэнгэрэг, баруун, зүүн зовхи, цээж, баруун гуянд цус хуралт, дагз, уруул, зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
З.Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. б.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. б.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тоггонги алдалтад нөлөөлөхүй гэжээ /хх-ийн 27-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 10-р сарын 26-ны өдрийн №559 тоот дүгнэлтэд: 1 .Б.Хын биед хүзүү, баруун тавхайд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо, 2.Тухайн 2015 оны 10-р сарын 02-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх-ийн 44-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гэсэн хэдий ч шүүгдэгч П.Б, К.Э нар нь шүүхийн шатанд сайн дураараа эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын байгуулсан нотариатчаар батлуулсан эвлэрлийн гэрээ болон шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, нөгөө талаар шүүгдэгч П.Б, К.Э нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн /хх-ийн 70, 162-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан үндэслэлээр шүүгдэгч П.Б, К.Э нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хзлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно,
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248,1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1.Шүүгдэгч П.Б, К.Э нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч П.Б, К.Э нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийгтүдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б, К.Э нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор П.Б, К.Э нар нь давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ